Monday, November 23, 2009

ХҮСЛЭНТ ГАЗРЫН ХАЯАНД

Цасан цагаан бэл өөд тэдний цуваа тун ч удаан махирлан тахирлан өгссөөр л байлаа. Бэл эцэс төгсгөлгүй мэт харагдах амой. Ташуу бэлийг нэлд нь шингэн манан хучаад оргил нурууг ороон хучиж үл харагдуулах агаад хэдхэн зуун алхмын цаанах цасан ташуу ч сааралтан сүүмэлзэнэ. Горохов нохдоо амраахаар нэг зогсохдоо,
- Ямар өндөр уул вэ? Гэж халаглав.
- Бид хөндийгөөр явахын оронд захын уулсын нэг ташуу өөд өгсөөд байх шиг байна гэж Ординыг хэлэхэд,
- Магадгүй шүү. Ер нь энэ газрын өмнөд зах нэлдээ ийм эгц уул байж болзошгүй. Хэлхээ хадат уулсын өмнүүр сунайсан урт цасан далан харснаа санаж байгаа биз дээ. Бид тэр далан өөд өгсөж яваа бололтой гэж Горюнов хариулав.

- Хачин газар байна! Беннетт, Новосибирийн арлуудыг хүрээлэн байдаг хадан хошуу, эгц эргийн оронд ийм тэгш урт далан байх гэж! гэж Костяков хэллээ.
- Дээрээсээ гулсаж ирсэн мөсөн гол ч алга, дан цас гэж Ордин нэмэв.
- Тиймээ, тун хачин юм! Энэ өмнө энгэр зундаа цас нь заавал хайлдаг байх ёстой доо. Уг нь бидний харсан хэлхээ уулсаас мөсөн гол тэнгис рүү гулсаж орохдоо энэ ташуу далан дээгүүр дайрч өнгөрөх ёст®йсон. Бидэнд мөсөн голын ул мөр харагдахгүй байна.
- Яагаад гэвэл энэ цасан далангийн цаана гүн их хотгор хөндий байгаа, тийшээ мөсөн гол гулсаж ордог биз. Тэгээд дараа нь асар их мөсөн түрлэг болж хаа нэг газраар тэнгис рүү цутгадаг байх. Яг л Штицберегнд байдаг шиг.
- Тэгвэл ийшээгээ нисэж ирдэг гэж Іаамаглагдаад байгаа шувууд чинь юугаа иддэг байх нь вэ? Онкилонуудын тухай ч бү° ярихаа болъё. Би ер нь онкилоніуд байгаа гэдэгт итгэхгүй байгаа шүү гэж Костяковыг мэдэгдэхэд Горюнов инээд алдаад,
- Нөхөд минь, жаахан тэсэж үз, Удахгүй учир тайлагдана. Урагшаа нөхдөө, алив урагшаа! Гэлээ.
Дараагийн удаа буудаллахад барометр далайн төвшнөөс найман зуун метрийн өндөрт байгааг заав. Манан ихэссэн мэт байхад Горохов,
- Одоо заавал буцах хэрэгтэй, буцацгаая! Гэж шаардангуй хэлэв.
- Харахгүй байна уу? Тэнгэрт гарах гэж байгаа юм шиг авираад л байдаг, авираад л байдаг. Ийм өндөр уул гэж байхгүй гэж Горохов хариулав.
- Оо-хо-хо гэж гурвуул тас тас хөхрөхөд Никифоров ч тэднийг даган хөхрөв.
- Манан будан чинь юу билээ? Дээрээ хүн гаргуулахгүй гэж мана татуулдаг Кигилях уулыг санаж байгаа биз дээ!
- Өө, Никита чи чинь хөтөч нараас сүсэгтэй болоод үлдээ шив дээ. Өндөр ууланд манантай байдаг нь зүйн хэрэг, ялангуяа энд. Бид ямар үзээгүй хараагүй биш дээ?
- За яахыгаа өөрсдөө мэдэцгээ. Би та нарт урьдчилж санууллаа шүү. Дараа нь болохоор Горохов гайтай хөөтэй газар луу дагуулж ирлээ гэж битгий хэлээрэй.
Цааш авирсаар хагас цагийн дараа манан замхарч эхлэхэд нэлээн өндөрт хэдэн хар хад цасан дунд торойхыг харав. Цөмөөрөө дотор нь онгойж, шинэ хүч аван аялалынхаа замыг үргэлжлүүлэв. Ташлан улам хэвгий болсон боловч цас хөвсгөр зөөлөн болж чарга цасанд шигдээд байсан тул нохдодоо зам гарган туслах хэрэг гарлаа. Иймээс сүүлийн хагас километр зам тун хүнд хэцүү болж маш удаан өгсөв.
Нар тонгойж байхад аяны цуваа энэ өндөр цасан далангийн бараг нуруун дээр нь гарч, тэнд барометр есөн зуун далан метрийг зааж байлаа. Тэдний авирч гарч ирсэн цасан далан уулын бэл, хормойг бараг бүхэлд нь бүрхэн хөлийнх нь доогуур суунаглах цагаан мананг нэвтлэн тэнгэрийн хаяа тэлэн алдрах бөөн бөөн мөсөн овоорготой тэнгисийн мандал цэлийнэ.
Цаснаас үл ялиг цухуйх хавтгай хар хадны хөлд чаргануудаа орхиод тавуулаа явган дээш авирсаар цасан далан дуусаж байгаа асар том ганганаас хоёрхон алхамд хамгийн өндөр нуруун дээр гарч зогтусав.
Нүднийх нь өмнө цэлийх байгалийн үзэсгэлэн сайхныг хараад бүгд гайхан мэлэрч, Никифоров,
- Ай, ямар гайхамшиг вэ! Гэж уулга алдаж, бүгдийн гайхсан сэтгэлийг илэрхийлэв.
Далайн төвшнөөс бараг мянган метрийн өндөрт, өргөргийн 79, эсвэл 80 градуст орших энэ газар зүй нь нэлэнхүй их цас мөс цэлийж байх учиртай атал жуулчдын нүдний өмнө хэдийгээр дөрөвдүгээр сарын дунд үе байсан боловч энд амилан сэргэсэн хаврын байгаль харагджээ. Эндхээс 15-17 градусын урдуурх өргөрөгт орших Якутскийн мужид бол одоо л цас дөнгөж хайлж эхэлж байгаа.
Манай жуулчдын зогсож байгаа ганганы доогуур хойт зүгт тэнгэрийн хаяа хүртэл алдран цэлийх өргөн хөндийн гүн рүү шааж орсон хар хар хад цоройх агаад энэ хадны дээгүүр цай цайрна. Хөндийн ёроолоор навч нахиа нь дөнгөж цухуйж байгаа тачир ой, бут сөөгөөр хуваагдсан өргөн өргөн нуга гүн ногоон өнгөөр тодорно. Нугын дээгүүр гялалзан урссанаа бут төглийн дундуур шургалан далдарсан мөнгөн өнгөт гол горхиор холбогдсон том жижиг нуур нугын дунд толь мэт гялтганана. Холын нуур дээгүүр цагаан манан татах нь утаа суунаглаж байна уу гэмээр. Энэ ногоон хөндийн баруун хойно асар том хөрөөний шүд мэт шовх шовх оргилтой хэлхээ өндөр уулс эгц хана шиг ирийж нугын дээрээс тонгойх агаад доогуур нь цасгүй байхад тэр хөрөөн шүд шиг оргилууд дээр цагаан цас судалтан дугуйран цайрна. Энэ хэлхээ уулсын цаагуур нар жаргаж, ногоон хөндий нэлдээ үдшийн бүрэнхийд умбан байлаа.
Хэлхээ уулс ногоон хөндийн цаад хэсгийг халхалсан манан буданд ороогдон хойт зүгт алдарч иэнгэрийн хаяа руу шингэжээ. Энэ хэлхээ уулсын эсрэг харсан тэдний зогсож байгаа арай намхандуу уул нуруу ч басхүү хойт зүгт үргэлжлэн хаяа нь үл харагдана. Энэ хоёр талын хэлхээ уулс өмнө зүгт хошууран нийлж хөндийн амыг хаасан мэт болжээ.
Манай жуулчид энэ бүхнийг анх үг дуугүй гайхан ширтэж байснаа төдөлгүй дуу шуу орж, ярилцаж эхлэв.
- Матвей Иванович аа, ёстой гайхамшиг байна гэж Никифоровыг дуугарахад,
- Ёстой л хүслэнт газар байна даа! гэж Ордин хэллээ.
- Энэ өргөрөгт ийм ногоо ургамал байна гэдэг санаад багтамгүй юм. Яг л тэр зүгээс дулаан уур амьсгал орж байгаа юм шиг энэ хөндий хойт талаараа задгай юм гэж Костяков гайхан өгүүлэв.
- Манай хүйтэн эрэг Јазрыг үл тоон шувууд алс холоос энэ газрыг зорин нисэж ирдэг байх нь! Онкилонуу¤ энд байж магадгүй. Харин бид энэ эгц жалга руу чарга тэрэгтэйгээ яаж буух вэ? Ийм эгц газар луу ачаа бараагүй, ганц биеэ аваад буухад ч хэцүү юм гэж Горюновыг хэлэхэд Ордин тэдний доохно нэгэн хадны орой дээр гарч ирсэн дугаригласан том эвэртэй хар хүрэн амьтдыг заан,
- Амьтан, тэр амьтан бууж байна шүү дээ! гэж хашгиран алдан өгүүлэв.
- Аргаль угалз байна! Хоёрыг унагаагаад шарж идэхсэн! Гэж Горохов уулгалав.
Энэ хоромд тэдгээр аргаль угалз хүн байгааг мэдэрсэн шинжтэй толгойгоо өргөн дээш харж учраа олохгүй зогсосхийлээ.
Аргаль угалз хүнийг мэддэг бололтой, минут хэртэй зогсосхийснээ огцом эргэцгээн хадан хошууны цаагуур далдрав.
Энэ үеэр Горюнов орчин тойрноо дурандав. Энэ хадат нуруу тэдний зогсож байгаа газраас зүүн хойшоо өндөрсөж, баруун урд тийшээ намассан юм шиг бөгөөд түүгээр бууж болмоор мэт санагджээ.
- Баруун урд чигийг барин уулын хяр дагаад явъя. Бууж болмоор газар тэнд, тэр хавьд л байгаа бол байгаа гэж эцэст нь хэллээ.
- Нэн хотгор хөндийг бүтэн тойрох юм биш байгаа гэж Ординыг өгүүлэхэд Костяков өлгөж аваад,
- Хүн буух газаргүй, зөвхөн жигүүртэн шувуу л нисэж бууна гэдгийг мэдэхийн тулд уу? гэв.
- Яая гэхэв, умардын мөсөн дунд баялаг ургамалтай асар том өргөн хөндий байна гэдгийг нээж олсондоо баярлачихаад л эх газартаа буцах болно доо. Эхний удаад чамлалтгүй.
Үлдсэн өдрийн хугасыг ашиглан уулын хяр даган баруун урагшаа явцгаав. Үргэлжлэх их нуруу тэгш биш агаад зарим газраа намсаж, өмнө талын цасан тал эргийн зах хүрнэ, зарим газраа өндөрсөж хадан хясаа юм уу шовгор шовгор оргил шиг харагдана. Нурууны шовгор шовгор оргилыг хармагцаа Ордин алхаа гарган хэд хэдэн газар хагазлж үзэв.
Цөм хайлсан буюу хөөсөн эсвэл нягт хүрмэн бялхмаг байлаа.
Тэгэхэд Ордин Горюновт хандан,
- Санниковын Газар бол галт уулын үлдэгдэл гэж академич Шенкэд таны хэлсэн санаа батлагдаж, зөв болох нь байна шүү. Эгц өндөр эргээр хүрээлэгдсэн энэ асар том хотгор эртний нэгэн том галт уулсын кальдератай адилхан бөгөөд доор ч энд ч дайралдсан хүрмэн чулуу үүнийг баталж байна гэв.
- Ийм том тогоон хотгор үүссэнээс энэ өргөрөгт ийм их баялаг ургамал байна. Гэхдээ урьдчилж таагаад яахав, юу болохыг үзье гэж Горюнов хэллээ.
Баруун урагшаа явах тусам нуруу мэдэгдэхүйц намсаж ирсэн боловч тогоон хотгор луу буух эрэг эгц ташуу хэвээрээ байлаа. Бүрэнхий болсон ч тэргэл сар мандаж өмнөх замыг гийгүүлнэ. Дахиад цаг хэртэй болов.
Горюнов барометрээ харвал далайн төвшнөөс дөнгөж таван зуун метрийн өндөрт байгааг заана.
- Энэ нуруун дээр хонох болох нь ээ. Хотгор луу буух талыг сар гийгүүлэхгүй байна, тэгээд ч харанхуйд мэдэхгүй замаар явах осолтой.
- Нэг тэгшхэндүү газар олоод бууцгаая гэж Никифоров зөвшөөрлөө.
- Хэрэв шөнө гэнэт цасан шуурга дэгдвэл биднийг энэ гуу руу аваад шидчихнэ гэж Костяковыг болгоомжлоход Горохов,
- Цасан шуурга болохгүй ээ. Тэнгэр цэлмэг, салхигүй байна. Нар жаргахдаа улайгаагүй. харин чөтгөр л биднийг шийтгэдэггүй юм бол… гэлээ.
- Чөтгөр биднийг өршөөх байхаа гээд Горюнов хөхрөв.
Хоёр хадны хооронд овоо тэгшхэн дэвсэг олоод майхнаа шааж, хооллож цудалсан авч хэний ч нойр хүрсэнгүй. Нууцат хөндий хажууханд нь хүнхийн сэтгэлийг гижигдэнэ. Тэргэл сар хөндийн захын нэлээн холын хэсгийг гэрэлтүүлж, огцом эрэгт ойрхон газар сүүдэртэн харлах агаад нэлэнхүйдээ бүүдийн бараагнах төгөл ой, нугын дунд энд тэнд нуурын ус мөнгөн толь мэт мэлтийж, гол огрхи тууз мэт мушгиран цайрна.
Эгц жалганы ирмэг дээр сууж тавуулаа хөлийнхөө доогуур цэлийнх хачин хөндийг сонирхон ширтэнэ. Сарны гэрэлд туссан эсрэг талын эгц эрэг олоо болоход бүр ч өндөр аймаар сүртэй харагдана.
Эсрэг талын эрэг нь ёроолоос мянга таван зуугаас зургаан зуугаад метр өндөр бөгөөд бараг барилгын хана мэт эгц ажээ. Гэнэт шөнийн нам гүмийн дунд хөндийн дотроос нэг амьтны урамдан мөөрөх, дараа нь архирах хүрхрэх чимээ гарав.
- Хөөе, тэнд нэг амьтан байна, үхэр мөөрч байна! Гэж Никифоров уулгалан хэлэв.
- Нөгөө архирдаг нь ямар амьтан байх вэ? Хандгай биш байгаа? Гэж Горюновыг асуухад,
- үгүй байз, хандгай ч биш, үхэр ч биш шиг л байна. Яг л том бүрээ татаж байгаа юм шиг. Баавгай ч биш.
Цөмөөрөө энэ ямар амьтан болохыг тааж ядан анчдын мэддэг амьтны дуу биш тэл гайхаж хоцров.
Хөндийн дунд од шиг улаан цэг алсаас нэг тодрон, нэг бүдгэрэн гялалзахыг Ордин зааж,
- Энэ, энэ юу вэ? Гэж асуув.
- Энэ чинь гал байхаа, галт уулын тогооны ёроол бүрэн унтраагүй бололтой! Гэж Костяков хөхрөн хэллээ.
- Эсвэл түүдэг гал уу?
- Магадгүй, магадгүй, адилхан юм. Тэгвэл энд хүн байж таарна, нөгөө алга болсон онкилонууд биш байгаа? Гэж Горюнов таамаглав.
Дахин дув дуугүй болцгоов. Энэ хачин хөндийн сонин энэ үзэгдлийг нүд салгалгүй ширтэцгээнэ. Тэгтэл алсаас хэнгэрэг дэлдэх мэт чимээ бүдэгхэн сонсогдов.
- Бөөгийн хэнгэрэг үү дээ! Хүн амьтан, гал хөс байхаас зайлахгүй гэж Горохов хэллээ.
- Хэрэв хүн байгаа бол эндээс буух газар заавал байгаа. Хүн шувуу шиг нисээд буучихгүй шүү дээ гэж Горюновыг өгүүлэхэд,
- Бусан газар нь нурж орхисон бол яана! Гэж хэн нэг нь дуугарав.
Дахиад хагас цаг хэртэй дуугүй сууцгаан, нойр нь хүрчээ. Гэтэл өөр нэг шинэ үзэгдэл тэдний анхаарлыг татав. Сар дээш хөөрч, орчнын тодхон гэрэлтүүлсээр байхад хөндий нэг талаасаа харагдахгүй бүдгэрсээр бүдгэрсээр мананд хучигдаж удалгүй алга болчихов. Цагаан манан өмнө зүг алгуурхан нүүж удалгүй том хөндий нэлэнхүйдээ үл мэдэг үелзэх манагаар битүү бүрхэгдлээ. Манан аажил аажмаар дээшилсээр манай жуулчдын байгаа өмнө захын намхан газраар хэсэг хэсгээрээ мөлхөн өндөрссөөр байлаа.
Хойт зүгээс чийг даасан дулаахан салхи үлээж, төдсөн ч үгүй, уулын хяр, нуруун дээгүүрх хад асга, жуулчдын майхан өтгөн мананд хучигдаж, манангийн цаанаас сар харагдахтай үгүйтэй ёлтойно.
- Жүжиг дуусаж, хөшиг хаагдлаа, буцах цаг боллоо! Гэж Ординыг хэлэхэд,
- Гай барьцдаас холдъё, алив майхандаа орцгооё! Матвей Иванович, та юу л гэж бодвол бод, надад бол энэ ой мод, нуга хөндий, газар нутаг, ан амьтан цөм зэрэглээ. Маргаан өглөө босоод харцгаагаарай, цас мөснөөс өөр юу ч байхгүй болсон байµ вий, тэгээд хурдхан буцах хэрэг болно доо гэж Горохов өгүүлэв.
- За, за, эрхэм мэргэн айлдагч минь, маргааш үзэж мэдье гэж Горюнов хэллээ.
Тэгээд унтахаар хэвтэцгээсэн авч ноход нь ойртож ирсэн ямар нэг амьтны үнэр авсан бололтой, байн байн хуцаж тухтай унтуулсангүй.

No comments:

Post a Comment