Monday, November 23, 2009

Санниковын газар дээрх анхны өдөр

Үүр цайж гэгээ орсон авч манан арилсангүй, тэр ч байтугай тавхан алхам холдсон хүн цагаан торонд хучигдсан мэт харагдахгүй болчих тийм өтгөн байлаа. Майхнаас хэдхэн метрийн зайтай байгаа гүн жалганд нисэж унахгүйн тулд хажуугийнхаа майханд ороход ч их болгоомжтой алхаж шигэх хэрэгтэй байв.
Уулын хяр даган бууцх газар эрж цааш явах цаг бололцоог хүлээх хэрэгтэй боллоо. Тогоот арлаас авч гарсан түлшнийхээ үлдэгдлийг шавхан гал түлж цай унд ууцгаагаад нохдоо хооллов.

Цагийн байдлаар бол нар мандаад нэг цаг илүү болсон боловч өтгөн манангийн цаанаас огт харагдахгүй байлаа. Манан асар том хотгор хөндийн аягыг дүүргэн арзгар иржгэр амсар дээгүүр нь халин урссан сүүний хөөс шиг асга хадат нуруун дээгүүр сахран цайрна.
- Энэ лав өнөөх галт уулын маань утаа байхаа. Энэ галт уул шөнөөр оргилдог байлгүй. Эхлээд гал ассан, дараа нь утаа цоргиж байна гэж Костяков сүржигнэн Ординыг цаашлуулсанд,
- Павел Николаевич, та шоолбол шоолж л бай. Энэ хотгор ямар ч гэсэн галт уул мөн дөө. Энэ нээлт бол Санниковын Газрыг олсноос дутахгүй чухал шүү гэж Ордин хариулав.
- Яаж умардын мөсөн дунд галт уул байх вэ дээ?
- Яагаад байж болдоггүй билээ? Өмнөд туйлбын бүсэд Эребус, Террор мэтийн а¬ьд галт уул, хэд хэдэн унтарсан галт уул бий. Мөн Умард Мөсөн далайд ч өөр өөр үеийн галт уілын чулуулаг олдож байна. Гренланд, Шпицберген, Франц-Иосифын Газар дээр, бас Санниковын Газрын ойрхи хөрш Беннетт арал дээрээс хүртэл олсон шүү дээ.
- Өө, тэр чинь аль эртний галт уулс шүү дээ.
- Цөмөөрөө ч биш шүү, асар их оргилон дэлбэрдэг галт уултай Исландыг мэднэ биз дээ.
- Энэ галт уул бусдыгаа бүгдийЈ нийлүүлээд өвөртөлж чадахаар том юм. Таны таамаглалыг үнэмшье гэхэд энэ том хэмжээ л эргэлзээ төрүүлж байна… гэж Горюнов хэллээ.
- Нээрэ их том юм. Хөндлөнгөөрөө хориод, уртаараа дөч тавиад километр хүрэх байхаа.
- Дэлхий дээрх хамгийн том галт уулсын тогооны хэмжээг мэдэх үү?
- Гавайн арлуудын Мауна-Лоа тогоо миний санаж байгаагаар бол дөрвөн километр орчим, Ява дахь Гунунг-Тэнгэр тогооны голч зургаан километр арай хүрэхгүй байхаа.
- За тэр дээ, энэ галт уул Дэлхий дээр биш, саран дээр л байвал таарах юм байна.
- Саран дээр бол энгийн л нэг галт уул байхсан. Тэнд чинь жар, дал, зуу зуу гаруй километрийн голчтой тогоонууд бий. Жишээ нь Птоломейн тогоо зуун жаран нэг, Лянгренус зуун тавин найман километр буюу ер нь далаас ерэн километр голчтой тогоо олон арав бий. Саран дээр гучин мянган тогоо бий гэдэг.
- Тэр олон галт уул цөмөөрөө амьд байх үед Сар мөн гоё харагдаж байсан даа!
Манай жуулчдыг Сарны тухай яриа дэлгэж суух зуір нар үүргээ гүйцэтгэж, манан будан хурднаар замхран тасарч, хөөрөн алга болсоор байлаа. Хад асЈат нурууны манан бүрэн арилж аяллын замаа үргэл¦лүүлж болох боллоо. Харин хотгор хөндий мананд умбасан хэвээрээ, өнгөн тал нь үл мэдэг даваалгаалан долгиот±он сүүн цагаан далай шиг байлаа. Тахиралдан намссан хярыг даган баруун зүг барьж цааш явцгаав. Явсаар үдээс өмнөхөн хамгийн намхан газар очив. Цаашаагаа нуруу дахин өндөрссөн үзэгдэнэ.
- Энд буух газар байхгүй бол хөндийн хамгийн хойт булан руу явж эрэх болно доо гэж Горюновыг өгүүлэхэд,
- Эргээд энэ өндөр хяр дээгүүр явж хойт буланд нь хүрнэ гэдэг чинь аймаар байна. Түлэх түлш дууссан, нохойн хоол гурван өдөр дөнгөж залгах биз гэж Ордин хариу өчив.
Эгц хавцлын зах руу очиж сайтар ажиглацгаав. Барометр далайн төвшнөөс дөнгөж зуун хорин метр өнпөрт оршиж байгаа заана. Хад асганаас олс татлага уяж байгаад дамжин бууж болно гэж найдаж болох байлаа. Гэнэт Горюнов,
- Хөөч тэр байна, буучихмаар газар тэр байна! Гэж баруун зүг заан хашгирав.
Цөм тэр зүг харлаа. Тэнд уулын хяраас хотгор хөндий рүү урт цасан ташлуур шумбаж орсон байлаа. Тэнгисийн зүгээс цас шуурганд үлээгдсээр хад асгат нурууны хамгийн намхан газраар даван эгц эргийн нөмөрт ийнхүү их хунгар болон тогтжээ. Энэ хунгар өргөн мөртэй, хоёр талаасаа босоо хажуутай агаад нэлээн эгц ташлуур ажээ. Баруун зүүн талд бас иймэрхүү хунгар үзэгдэх боловч уулын хярд хүрэлгүй замхарсан байв. Голын хэсгийн цас нь нэлээд нягт гишгэж үзэхэд хөл дөрөв тавхан сантиметр л цөмөрч байлаа.
Цасан ташлуур дөчин градус налуу тул хөллөгөөтэй чарга р бууж болохгүй аж. Иймд нохдынхоо хөллөгөөг мулталж, хоёр хоёроор нь холбон чарганаасаа уяад чаргаа хоёр талаас нь чангаан тасаар буух болов. Хоёр чаргаа буулгах хооронд Костяков нэг чарга, үлдсэн ноходтойгоо дээл үлдэв. Горохов Никифоров хоёрыг буцаж очиход Костяков гурван уяа нохойтой доош буух болов. Ноход ямар нэг амьтан шувуу хараад хөөж алга болж магадгүй тул дангаар нь сул тавьж болохгүй байлаа. Гэхдээ гучин нохойг эгц цасан ташлуур дээгүүр уруу буулгана гэдэг амаргүй аж. Доор нь хүн, чарга байгааг хармагцаа ноход ухасхийн давхиж Костяков хөл дээрээ тогтож үл чадан элгээрээ тэрийн унаж нохдодоо чирэгдэн бөөн цасан тоос босгон бууж ирэхэд дээр доор зогссон нөхөд нь элгээ хөштөл хөхрөлдөв.
Ийнхүү бууцгаагаад эргэн тойрноо харж танилцаж эхлэв. Хунгар тоссон энгэрийн хөрс ямар ч ургамалггүй нүцгэн аж. Энэд нар зуны дунд сард хойт зүгээс жаахан тусах агаад өөрөөр хэлбэл чухамдаа шөнө, нар тэнгэрийн хаяанд ойртож очсон үедээ гэрэл илч муутайхан ээдэг байна. Цас удаан хайлж өвс ургамал ургаж амждаггүй бололтой. Гэвч цасан хунгар дууссан үзүүрээс гучаад алхмын цаана хүрмэн чулууны хавтан, хэлтэрхий дунд хөвд хаг, жижигхэн цэцэгс анхны дэлбээгээ дэлгэж байлаа. Жаахан цаашлаад одоохондоо навч цэцэггүй хэвтээ нүцгэн бут, сөөг, нэлээд холд хагас километр хэртэй газар ногоорч эхэлж байгаа дориун өндөр өтгөн саглагар бут сөөг үргэлжилнэ. Энэ бут сөөгийн араар намхан ой хөхрөн харагдан .
Чарга тэрэгнээсээ эрж хайж байж олсон ганц хоёр модоор цай чанаж өл залгасныхаа дараа цаашаа яаж явах чухал асуудал хэлэлцэв. Байдар завь, чарга ноход нэгэнт хэрэггүй болжээ. Энэ хотгорт цас ч үгүй, хөвж сэлж болох гол горхи үгүй аж.
Гучин нохой дагуул, тэднийг хооллож явах нь дэндүү төвөгтэй ажил байв. Ноход ан амьтан, шувууг хараад ийш тийш элдэн давхилдаж бөөн ажил удна, уяж холбоод хөтлөөд явна гэхлээр энэ үргүй ажилд гурван хүн хүчээ барна, чаргандаа хөллөөд ой дундуур зүтгүүлэхээр чарганыхаа улыг элээчихнэ, тэгвэл эргээд мөсөн замыг яаж туулах вэ? Тэгээд ч хэдэн чаргаа өвсөн дээгүүр нохдоороо чирүүлнэ гэдэг үйлийг нь үзэж хүч тэнхээг нь бүрэн барна гэсэн үг байлаа.
Бүх илүү зүйлс, нохдоо нэг хүнээр харгалзуулан энэ цасан хунгарын ёроолд үлдээх нь ганц зөв шийдвэр байв. Энд сэрүүн, үлдсэн хүн бүх цагаа ан авд зориулж өөрийгөө ч, нохдоо ч тэжээгээд байх боломжтой. Харин нөгөө дөрөв нь ачаа тээшгүй хөнгөн шингэн, явганаар Санниковын Газар дээгүүр аялан, олж цулуулсан зүйлээ энэ бааз бууцандаа авчирч, хааяа хааяа эргэж ирж байвал зохистой юм. Чукот, ламут хэл мэддэг Горохов онкилонуудтай дайралдвал хэл нэвтрэлцэхэд хэрэг болох тул ноход, чарга тэргээ манаж үлдэх үүрэг Никифоровт оногдов. Никифоров ийм ер бишийн байдал дунд үлдэх болсондоо эхлээд жаахан эвгүйрхсэн ч ерөнхийдөө умардын анчдын нэгэн адил хэдэн өдөр, тэр ч байтугай хэдэн долоо хоногоор ганцаараа байхаас айхгүй байлаа. Олон нохой зэрлэг ан араатнаас хамгаалах бөгөөд нөгөө Іалаар нохдыг хооллож тэжээх их ажил байгаа хойно уйдна гэх явдалгүй ажээ.
Хоёр том хунгарын дунд газар сонгон майхнаа шааж, оройдоо юм хумаа ялгаж янзлав. Тогоо шиг хонхор газар луу явган явж байгаа улс чинь их ачаагаар өөрсдийгөө дарах хэрэггүй байлаа. Хээр гадаа унтаж, ан аваар өл хоол хийнэ гэж тооцоолон зайлшгүй чухал цамц, өмд, гутал мэтийн хувцас, буу сум, данх тогоо авав.
Оройдоо тэнгэр бүрхэж нойтон цас бороо холилдон ороход майхандаа орцгоов.
- Үлдээсэн зүйлс, чарга, байдар завинуудаа зундаа муудаж ялзрахаас урьдчилан сэргийлж ямар нэг арга бодохгүй бол болохгүй гэдгийг энэ тэнгэр, цас бороо сануулж байна даа гэж Горюнов хэлэв.
- Сургааг, холтсоор овоохой барих болох нь дээ гэж Ординыг өгүүлэхэд Горохов,
- Энэ чинь олигтой сайн хамгаалалт болж чадахгүй, тэгээд ч холтос олох гэж хол явах хэрэгтэй шүү дээ гэв.
- Энэ хунгарыг юу гэж бодож байна? Гүндээ лав хайлдаггүй байх. Томоо гэгчийн нүхэн агуй ухаад бүх юмаа тэнд тавья. Хүйтэн, хуурай, элдэв амьтнаас ч хол.
- Нохдодоо бас өөр нэг нүх ухъя. Ноход халуунд тэсвэргүй, дургүй болохоор цасан агуй дотор байлгасан нь дээр, бас нөгөө талаар шөнөдөө гаднаас нь хааж болно. Ийш тийш давхилдаад алга болчихгүй амар.
- Зөвхөн шөнөөр ч барахгүй! Хоёр гурвыг хөтлөөд анд явахдаа бусдыг нь гаднаас нь хашчихна, зүгээр шүү дээ. Ямар цөмийг нь дагуулаад анд явалтай биш! Цөмийг нь дагуулаад явбал ойн хамаг амьтан үргэчихнэ, чиний ганзага хоосон болно гэж Горохов зөвлөв.
- Яг зөв! Сайхан санаа байна. Маргааш өглөө босо®д л хэрэгжүүлцгээе гэж Горюнов дэмжин хэлэв.
Энэ орой майханд хүйтэн, тух муутай байсан агаад түлээ түлш байхгүй, зэргэлдээх бут сөөг дундаас түүсэн гишүү зомгол түлж байж арайхийн нэг хоол хийж идэцгээв. Иймээс ч эртхэн унтахаар хэвтжээ. Гэвч хотгорын зүгээс янз бүрийн мал амьтны мөөрөх, майлах, хүрхрэх архирах чимээ гарч нэг холд нэг ойрд сонсогдон тэр чимээнээр ноход ульж хуцан үймэлдэж, унтаж буй эздээ сэрээж байв.
- Энэ чарлавнуудын дэргэд Капитон минь, чи дандаа л нойргүй хонох байхаа ! гэж Костяков нохдыг нэг их хуцаж эхлэх үед хэлэв.
- Эднийг цасан агуйд хорьчихлоор аяндаа номхроод өгнөө гээд Горюнов эргэж харан хэвтэв.
Өглөө нь хүрмэн чулуулаг эрэгтэй нийлсэн цасан хунгар дотор их том нүхэн агуй сүхээр ухаж гаргав. Өнгөн цасны доор олон зуун жилээр дарагдсан цул мөс байсан тул зундаа хайлна гэж айх явдалгүй байлаа. Агуйдаа илүү зүйлс, байдар завь, хоёр чаргаа хийгээд үүдийг нь дулаан агаар нэвтрэхгүй, Никифоровыг эзгүй үедямар нэг ан араатан орохгүй болтол том цул мөсөөр хааж таглав. Зэргэлдээ нь гурван жижиг агуй ухан нохдоо арав, арваар нь тэнд хорьж байхаар болов.
Никифоров ойгоос мод түлээ, алсан ангийнхаа махыг зөөг гэж нэг чаргаа ил үлдээв. Мөсөн агуйнууд Никифоровын сэтгэлд их тохирч, өөрөө мах хадгалахад зориулж нэг жижгэвтэр, майхнаа дотор нь барихаар бас нэг томоохныг ухна гэж төлөвлөв. Майхнаа мөсөн агуй дотор барьвал шөнөдөө элдэв араатнаас айх юмгүй тайван унтах аж. Майханд бол урилгагүй зочин хаанаас ч хамаагүй дайрч болох аюултай, харЁн агуйд бол зөвхөн агуйн амаар орж ирж болох юм. Тэгэхээр агуйн үүдэнд хоёр нохой уячихвал тэр цагт огт айх аюу«гүй болно.
Жуулчид ийнхүү их а¦илд дарагдсаар тэр өдрийг барав. Гагцхүү ой руу орж шөнө түлэх хэдэн мод бэлдэж амжжээ.

No comments:

Post a Comment