Monday, November 23, 2009

МӨСӨН ТЭНГИСИЙН ДУНДУУР

Мөсөн туйлын жуулчдыг гурван өдөр ээрсэн цасан шуурга арайхийж намдлаа. Тогоот арлын хойт хадан хошуунаас өрнө, умар, дорно гурван этгээдэд цэлийж мэлийсэн, хараа сунгаж үл хүрэх Мөсөн тэнгисийн цасан дээгүүр өглөөнөөс аван хаврын хурц нар нүд сохлом гялалзана. Хавар болохоор Алс Умардын олон хүний нүдийг өвтгөж зовоодог учиг бүгдээрээ хар шил зүүх хэрэгтэй болов. Нар тэнгэрийн хаяанд орйхон доогуур аялж мэлтийн цайрах хөндийн тоо томшгүй цасан ширхэгийг гялтгануулж, ялангуяа шинэ цас орсны дараахан нарны цацраг цасны түг түмэн мөнгөн талстад ойн гялтганаж хурц гэрэлд нь нүд өрөвсөнө. Энэ хурц гэрэлд хүний нүд хэдэн хоногтоо сохорч, нэг ч амар заяа үзүүлэхгүй хатгуулж өвддөг байна. Хэрэв хажуу хавиргынх нь завсрыг хаасан торгүй бол хамгийн хар шил нь нэмэргүй ажээ. Уул нутгийн хүмүүс тун бага гэрэл оруулах нарийхан нүх гаргасан модоор нүдний саравч хийж үзүүлнэ. Гэвч тэр нь тэр болгон тус болдоггүй аж.

Горохов Никифоров хоёр цасанд дарагдсан чарг а ухаж гарган, нохдынхоо хөллөгөөг янзлан, ачаа бараагаа чаргандаа хуваан ачиж байх хооронд нөгөө гурван жуулчин тэнгисийн дээгүүр явах замын чигийг сонгох, ойр орчны газрыг харж авахаар хадан хошууны ар дахь намхан гүвээн дээр гарахад тэнгэр цэлмэг, алсын бараа сайн харагдаж байлаа.
Өвлийн шуурга дураар исгэрэх тэнгисийн цасан мандал дээр бөөн бөөн мөсөн цул торойн цухуйж, урт өргөн мөсөн далан энд тэндгүй давалгаа мэт үелнэ. Ханалсан мөсөн цулд цас тогтохгүй нэвт харсан ч болохоор тунгалаг ногоон өнгөтэй байх агаад зарим нь нарны гэрлийг ойлгож толь шиг гялалзана. Мөн энд тэнд бараан толбо харагдах нь усны харз биш, өнгийнх нь цас хуу үлээгдсэн мөлгөр мөс аж. Зөвхөн дөчөөд километрийн алсад сүүмэлзэх намхан цагаан манан л тэнгэрийн хаяаг нэлд нь эзлэн сунайсан задгай тэнгис байгааг гэрчилнэ. Харзалсан задгай тэнгисийг тойрч гарах боломжгүй ажээ. Тэнгэр бүрхэг үед ил ус нь цагаан үүлэн дээр сүүтэртэн тусах хар толбоороо танигдана.
Задгай тэнгисийн цаанах цасан талыг энэ цагаан манан халхалж байлаа. Гэхдээ тэртээ тэнгэрийн хаяанд хойт зүгт цагаан манангийн дээгүүр нэг бараан юм цухалзан сүүмэлзэнэ. Тэр бараан цэгийг Ордин түрүүлж хараад,
- Тэр, тэр! Беннетт арал харагдаж байх шиг байна! Гэж уулга алдан өгүүлэв.
Горюнов Костяков хоёр заасаг зүг харав. Горюнов тэр даруй луужингаа гаргаад шалгаж үзэн,
- Энэ чинь Беннетт арал биш. Беннетт нэлээн зүүгээр байх ёстой, тэгээд ч Тогоот арлаас харагдахгүй, хэтэрхий хол шүү дээ. Хэрэв зэрэглээ л биш бол бид Санниковын Газрыг харж байна. Толлийн саналаар бол энэ зүгт байх ёстой гэв.
Хоёр нь хоёр нүдний дурангаа гаргаж, нөгөөх нь “Санниковын Газрыг эрж олоорой” гэж Шенкийн бэлэгсэн хуучны сунгадаг дурангаа гаргаж харцг ав. Хар толбо ил усны манангийн цаагуур нэг цухуйж, нэг далдарна. Ямар ч гэсэн энэ нь энд тэндээ цасан цагаан бүрхүүлтэй нэлээд өндөр өндөр оргил бүхий холбоо уулс болохыг харж чадав. Холбоо уулс нэлээн урт үргэлжилж хоёр тийшээ намсан алдарчээ. Шулуухан явлаа гэхэд тур уулсыг хүртэл зуун хорь, гучин километрээс багагүй бололтой.
- Газар, газар зайлшгүй мөн байна!
- Тиймээ, их өндөр, уулархаг газар байна!
- Яагаад нэлэнхийдээ цасанд дарагдаагүй байдаг билээ?
- Уулын бэл нь эгц огцом болоод зарим газар нь цас тогтож чадаагүй биз.
- Тийм эгц огцом ууланд нугас, галуу, онкилонуудын аль нь ч байх ёсгүй дээ.
- Уулсын хоорондуур өргөн тал хөндий бий биз.
- Ямар ч гэсэн энэ зэрэглээ биш, Санниковын Газар мөн гэж Горюнов эрсхэн хэлээд, - Энэ газар Толль Санников хоёрын харсан тэр зүгт, тэнгэрийн тэр хаяанд байна. Зэрэглээ бол нэг газраа байгаад байхгүй шүү дээ. Зэрэглээ ил усны дээр үүснэ. Харин усны өрх байх газраа ямагт сольж зэрэглээ нь бас жирвэлзэн бараагаа өөрчилдөг юм.
Сайн гэгддэг хоёр нүдний дуранг бодвол хуучны сунгадаг дурангаар харахад илүү сайн үзэгдэж байсан агаад сунгадаг дурангаар харж байсан Костяков тэр уулсын цаад талынх нь хар хар хадтай, илүү өндөр, наад талйынх нь арай намхан бараг битүү цастай, ийм хоёр үеэс тогтжээ гэж нөхдөдөө хэлэв.
- Уулсын хоорондуур үнэхээр тал хөндий байгаа, тун өргөн хөндий ч байж магадгүй !
- Тэр өргөн хөндийд чинь хүн хүрэхийн аргагүй газар өнөөх онкилонууд байгаа ! гэж Ординыг өгүүлэхэд,
- Бид очиж тэдний тайван байдлыг алдагдуулах нь байна гэж Костяков хэлээд, - Хүн төрөлхтнөөс хэдэн зууны турш таслагдсан хүмүүс ямар байдгийг сэтгэлдээ төсөөлөхөд ч хэцүү байна гэж нэмж хэлэв.
Гүвээний хормойгоос нохдын хуцах гинших дуулдан тэдний яриаг тасалж, аян замдаа гарах болсныг сануулав. Хэрэв цасан шуурга, хүйтэн салхи үлээхгүй бол ноход замд гарахыг тэсгэл алдан хүлээж, ачаа бараа чарга тэрэг бэлэн болсныг хармагцаа баярлаж хөөрч байгаагаа өөрсдийнхөөрөө илэрхийлэх аж. Горюнов тэр үл мэдэгдэх газрын зүг луужингаар дахин нэг чиг аваад гурвуул оромжийн зүг бууцгаав.
- Өнөөдөр газар харагдаж байна уу? гэж Горохов тэднийг асуултаар угтав.
- Ёстой сайн харагдаж байна, ямар ч эргэлзээ алга гэж Горюновыг хариулахад тэрбээр,
- Харах хэрэгтэй! Алив, та нарыг цайгаа ууж байх хоороэнд би хурдан харчихаад ирье.Би чинь урьд нь ганцхан удаа хальт мөлт харсан юм шүү гэв.
Ингээд хоёр анчин тэр гурвынхаа дуранг авч гүвээ өөд өгсөв. Нэг хэсэг нь гүвээнээс бууж ирэхэд зарим нь яваад өгөхийг харсан ноход чимээгүй болж хөллөгөөтэйгөө цасан дээр хэвтээд өгөв.
Горохов Никифоров хоёр эргэж ирээд Санниковын Газар тэдний урьд нь харсан тэр хавьд тун сайн харагдж байна гэж батлав.
Удалгүй ноход хөллөсөн жижиг цуваа хадан хошуунаас тэнгис рүү буун хойт зүгийг чиглэн давхилаа. Хэдийгээр долоо хоног түлэх түлш гэж нэмэгдэл чаа авсан боловч гурав хоног амарсан ноход хурдан сайн давхиж байлаа. Санниковын Газар хүртэл гурван өдөр яваад хүрчих боломжтой ч гэсэн цасан шуурга дахин дэгдэж саатаж болох юм. Яс хангинам хүйтэнд цай хоол халаах галгүй бол хэцүүдэх билээ.
Нэгэн үе тэгш цлугуй газраар хурдан давхиж, нэгэн үе мөсөн овооргыг давах гэж саатан а«гуурлаж урагшилсаар л байв. Орой гэхэд дөчөөд километр замыг а°даа хийж, том цул мөсний нөмөрт тэгшхэн шиг газар сонгон, мөсөн овоорготой өргөн зурвас зурвас дунд хоноглохоор болов. Майхнаа хурдан шааж, гал түлэн хоол хийж идэчгээгээд мөсөн толинд улаан туяа тусган цоролзох галын дэргэд жаал сууцгаав. Нар шингэж, өмнө зүгт хөнгөн хар үүл нэвтлэн дугариг саран нэг үзэгдэн нэг далдарна. Сар үүлний цаагуур далдрахуй хойт зүгт туйлын туяа татан нумалсан, баганалсан шар туяа анивчин гялбалзана.
Унтахынхаа өмнө Горюнов нэгэн том мөсөн овоорго дээр авиран гарч алсын бараа харав. Сар мэлтийн, цасан мандал цэлийж, мөсөн овоорго долиотон энд тэндгүй товойж, зөөлөн цэнхэр өнгөөр мөсөн цул гилийнэ. Өмөн зүгээс хүйтэн жавар үлээж, алс тэнгэрийн хаяанд үүлс бараагнан, үүлэн дэвсгэр дээр Тогоот арлын бөгтрөг орой харагдахтай үгүйтэй бүрэлзэнэ.
Маргааш нь тэнгэрийн царай баргар, урдаас урих салхины хүч нэмэгджээ. Горохов Никифоров хоёр цасан шуурга тавина гэж нохдоо шавдуулж гуядна. Гэтэл мөсөн дээгүүрх овон товон ихсэж, өргөн их цасан овоорго бараг л километр бүрд дайралдаж урьдахаасаа удаан уирагшилж байлаа. Бүүдгэр саарал тэнгэрт өглөөнөөс хойш өргөн их харз іс байгааг заасан хар толбо тодорсоор байлаа. Орой тийшээ ил ус бүр ойртож давалгаа долгионых нь чимээ сонсогдох болов. Нэгэн өндөр мөсөн овооргыг давахад хагас километрийн орчимд хэсэг хэсэг мөс хөвсөн цагаан хөөс цахруулан давалгаалах задгай тэнгисийг олж харлаа. Тэнгис хойт зүнгт нэлийж тэнгэрийн хаяанд тулж байгаа мэт санагдана. Хэрэв цасан шуурга саад болохгүй бол маргааш энэ ил усыг гатлан туулах ёстой байв.
Салхи өмнө зүгээс үлээж байсан тул мөс энэ талаас эхэлж хага хага үсэрнэ гэж айх юмгүй, харин байдар завиндаа ачаа бараагаа ачихад эвтэй, завьтайгаа усанд буухад ойр гэж мөсөн мандлын захад их ойрхон очиж бууцгаахаар шийдэв. Ингээд хамгийн захын мөсөн овооргын дунд ил уснаас зуун тавиад алхам газар, чарга тэрэг, ноход, майхан нь арай ядан багтсан нэгэн жаахан тэгш талбайд хоноглохоор бууцгаав. Энэ талбай өмнө, баруун талаасаа асар том өнгийж хөндөлдсөн цул мөсөөр хамгаалуулсан агаад энд сүүлчийн удаагийн умардын их салхиар мөс ямар их хүчтэйгээр хага хага шахагдан давхарласныг илтгэн овоорно.
Мөсөн их ханын дунд нөмөрт бас майхны үүдэнд гал түлсэн болохоор дулаахан тухтай байлаа. Гэвч шөнөдөө салхи ширүүсэж цасан шуурга шуурч эхлэв. Майхны дээгүүр тав зургаахан метрийн өндөрт харанхуй тэнгэрт цасан шуурганы цав цагаан урсгал бөөн бөөнөөрөө хуйлран хумиран эргэлдэх нь түүдэг галын гэрэлд тодохон харагдана. Ширүүн салхины үлээлтэнд зузаан мөс доггин чичирч, улин шуугих исгэчээн дундаас гэнэ гэнэхэн буу буудах мэт огцом дуу гарна. Буу дуудах мэт чимээг Костяков анх сонсмогцоо айсан бололтой,
- Энэ юу вэ? Гэж асуув.
- Мөс цуурч байгаа нь тэр гэж ѓорюнов хариулав.
- Мөс л цуурч байна гэж Горохов тайвнаар батлав.
- Бидний буусан мөс маань хагарч цуурахгүй байгаа?
- Хэрвээ салхи чЁгээ өөрчлөн хойт зүгээс үлээж эхлэх юм бол давалгаа бидний мөсөн талбайн захыг зад балбан өргөж хагалж мэдэх л юм. Одоохондоо салхи өмнө зүгээс үлээж байхад айх юмгүй ээ.
- Ер нь байна шүү, матей Иванович аа, юу ч гэж ярьсан аймаар эвгүй байна шүү! Бид чинь ингээд тамхиа татаад тайван сууж байдаг, гэтэл доор маань алд хэрийн зузаан мөсний цаана хөлгүй их ус байдаг! Арлуудын дунд ямар ч гэсэн тайван, тэнгис гүнзгий биш, газар ойрхон байна шүү дээ гэж Никифоровыг хэлэхэд Ордин тас тас хөхрөн,
- Бидний доорх ус хорин метр гүн байна уу ямар ялгаа байх вэ? Хөлгүй ус бол ус л шүү дээ. Хэрэв мөс хагарч унах юм бол хаана ч адил живнэ шүү дээ гэв.
- Ямар ч гэсэн энд илүү аймшигтай юмаа. Газар харагдахгүй, эргэн тойрон усан тэнгис.
- Тэгвэл чи дахан дотроо ороод унтаж үз, зүүдэнд чинь харагдаж магадгүй! гэж Горохов тоглон хэлэв.
- Нээрээ хажуулъя, өглөө болтол сайхан унтаад босоход хорвоо дэлхий тайван сайхан болно биз.
Гэвч тайван сайхан унтаж чадсангүй. Мөсөн дээр хэвтэцгээхэд мөс нэг хол, нэг ойр хага хага цуурах нь улам тод сонсдож байлаа. Ноход ч гэсэн ерийнхөөсөө нэг л өөр, нэг нь хуцахад нөгөө нь гангинан дуу тасарсангүй. Салхины чиг өөрчлөгдөөгүй байгаа гэж үзэхээр Горохов хэд хэд босож майµнаас толгойгоо цухуйлгаж үзэв. Үүр цайх болж цөм сэрэхэд Горохов,
- Нүүр нүдгүй шуурсан хэвээр, юу ч харагдахгүй байна. Босоцгоогоод юу хийх вэ! Гэж бусдыгаа тайтгарууллаа.
Тэгээд үд болтол хэвтэцгээс гэдэг нь хонхолзоход сая босоцгоов. Гал түлж данхтай цайгаа тавив. Хоёр том цуг мөсний хооронд салхи бараг мэдэгдэхгүй газар бөөгнөрөн нэвтсэн нохдоо хооллохоор Горохов Никифоров хоёр гарлаа. Цасан шуурга зогсоо зайгүй шуурахаа больж нэг хэсэгтээ тав арван минут намдаж, тэнгэр цэлмэх янзтай болж ирснээ урьд урьдхаасаа хоёр гурав дахин хүчтэй хуйлран шуугих болов. Нэг удаа шуурга жаахан намдахад Горохов өндөр мөсөн дээр авиран гарч эргэн тойрноо харснаа,
- Ээ залуу минь, бид хаашаа ч юм хөвөөд ирсэн байна шүү! Эргэн тойрон ус! гэж дуу алдан хашгирав.
Айж сандарсан бусад нь гүйн ирж мөсөн дээр авирч гарлаа. Өчигдөр дээгүүр нь явж ирсэн өмнө зүгт цасан манан дундаас тэнгисийн ус харлан мэлтийж, хойт талд ч бас ус харлаж байлаа. Барууншаа зүүншээ аль хэр урт нь мэдэгдэхгүй их мөсөн овоорго үргэлжилнэ. Гэнэт шуурга дахин их хүчтэй үлээж тэд удаан сайн ч ажиглаж чадсангүй яаран бууцгааж майхандаа орцгоов.
- Бидний доор байгаа мөсөн талбай бусадтайгаа барилдлага сул байж, мөс цуурах үед сархинд цохигдон тасарч тэнгисээр хөвсөн байх нь ээ гэж Горюнов хэлэв.
- Хаашаа вэ?
- Хойшоо байлгүй, салхины чиг хойшоо байсан шүү дээ.
- Хэрэв энэ хэсэгт тэнгисийн урсгал байгаа бол биднийг баруун, зүүн тийш их хол аваачиж мэднэ шүү!
- Мэдээж, тэнгэн.
- Одоо тэгэхээр яах вэ?
- Яах ч арга байхгүй. Тэнгэрийн ийм муух йд байдар завиар хөвөх аюултай. Цасан шуурга намдахыг хүлээхээс.
- Хэрэв мөс дахиад хагарвал яана?
- Бидний доорх мөс одоо болтол хагараагүй юм чинь цаашдаа хагарахгүй байх гэж найдахаас. Ядахдаа өөр мөсөн талбайтай залгагдах юм уу, үргэлж мөстэй нийлтэл л хүлээхээс өөр аргагүй.
- Тэгвэл одоо байдар завиа бэлдэж ачаа тээшээ аччихсан нь дээр дээ.
- Зүйтэй, гэж Горохов эцэст нь хэлэв.
Цай унд ууцгаачихаад чарганыхаа ачааг буулган байдар завиа угсрав. Дараа нь байдар завиндаа ачаа тээш, чаргануудаа ачиж бэлдээд зөвхөн аюулын сэжүүр мэдэгдмэгц хурдан хурааж болох майхан, өшиглүүр хөнжлөө үлдээв. Хааяа хааяа салхи намдах чөлөөнөөр өндөр мөсөн дээр гарч харцгаахад нөгөө л хэвээрээ өмнө, хойн зуу зуугаад метрийн зайд тэнгисийн ус харлана.
Ингэсээр байтал нэг өдөр өнгөрчээ. Цасан шуурга шуурсаар байв. Оройн хоол идэцгээгээд асаж дуусаж буй галын гэрэл харж удаан сууцгаав. Сэтгэл нь түгшицгээж, заримдаа хөл доорх мөс нь дайвалзаж байх шиг санагдана. Гэхдээ мөс цуурч хагарч байгаа их дуу өглөөнөөс хойш дахин гараагүй билээ. Тасарч хөвсөн энэ мөсөн талбай нэлээн бөх аж. Юмыг яаж мэдэх вэ гэж шөнө ээлжлэн жижүүрлэв. Шөнөдөө салхи жаахан намдаж, тэр ч байтугай цасан хөшигний дундаас сар сүүмэлзэн үзэгдэх болов.
Хамгийн сүүлд жижүүрлэсэн Ордин үүрээр зүүрмэглээд нүүрэн дээр нь нарны хурц гэрэл гэнэт гялалзан тусахад цочин сэржээ. Тэрбээр нар хэдийн гарч тэнгэр бүдэг цэнхэр өнгөтэй болсныг гайхан харав. Тэнгэрийн муухай арилж, салхЁны эрч бууран заримдаа бүр намдаж, шинэхэн цас нүд дальдрам гялалзана.
Ордин өндөр мөс өөд шалмаг авиран гарч өмнө зүгт тэнгэрийн хаяа тултал тэнгисийн дээгүүр жижигхэн долгио мяралзан нэлийж, баруунтаа мөсөн талбай хагас километр үргэлжлээд дууссан, дүүнтээ бүүр ч бага талбай байхыг үзэв. Хойт зүгт усан зурвасын цаанах нэл мөсний ирмэг аажмаар ойртож байлаа. Ордин нөхдөө сэрээхийг яарав. Цөм өндөрт авиран гарлаа.
- Хэрвээ мандаж байгаа нар бидэнд урд хойт зүг чигийг заагаагүй бол би түрүүчийнхээрээ хойт зүгт тэнгис байна гэж бодох нь! Гэж Костяков хэлэв.
- Нээрээ, бид ямар азтай юм бэ! Гэж Горюнов хэлэв.
- Байдар завиар хөвөх болж ачаа тээшээ ачиж буулгах гэж үйлээ үзэх хэрэг гарлаа гэж бодож байсан чинь биднийг майхандаа санаа амар хэвтэж байх хооронд цасан шуурга араас үлээсээр тэнгис гатлуулчихжээ.
- Яг л ачааны онгоцонд суугаад гол гаталж байгаа юм шиг хөвөөд иржээ гэж Гороховыг нэмж хэлэхэд,
- Үнэ хөлс ч төлөлгүй, улсын хөрөнгөөр тэнгис гаталлаа! Гэж Никофоров хөхрөв.
- Шуурга ээж биднийг эрхийг сурахаар бэрхийг сураг гэж жаахан айлгах шив.
- Шуурга ээж маань тэгээд биднийг эрэгт хүргээд өгөх үү, эсвэл байдар завиа ямар ч гэсэн буулгах хэрэг гарах нь уу? гэж Ординыг асуухад,
- Эрэгт хүргээд өгнө байхаа. Бага газар үлджээ. Салхи үлээж байна, манай мөсөн овоорго ч сайн дарвуул байна шүү.
- Одоо харин өглөөнийхөө ундыг ууцгаагаад, цааш явах замдаа бэлдье гэж Горюнов хэллээ.
Салхины эрч буураад экспедицийнхэнд сал болж тэнгис гатлуулсан мөсөн талбай удаа­ урагшилж байлаа. Жуулчид цнд цайгаа ууж, байдар завиа салгаж хураан, чарга тэргээ бэлдчихээд мөсөн сал нь эрэгт тул зогсохыг хүлээн дахин өндөр овоорго дээр гарцгаав. Цаг шахам хүлээсний эцэст мөсөн сал нь доргихыг мэдэрцгээв. Мөсөн сал нь мөсөн эрэгт тулж зогсоход захын мөснүүд үйрэн шахагдаж овоорго үүсгэв. Гэхдээ мөсөн сал нь их ч хүчтэй мөргөсөнгүй тэгсгээд зогсов.
- Эрэгт тулж зогслоо! Гэж Горохов хөөрөн хашгирав.
Жуулчид сүх, хүрз барин замаа цэвэрлэхээр мөсөн салынхаа зах руу очиж, арай тэгш газрыг сонгож аваад удаж төдөлгүй эх мөсөн дээр гарцгаав.
Никифоров ардаа үлдсэн мөсөн салыг хүндэтгэсэн байдлаар мэхийн ёсолж алиалан,
- Залуу минь, тэнгис гаталгаж өгсөнд чинь баярлалаа! Сайхан хөвөөд ирлээ, хэлэх үг алга, гялайлаа! гэж өгүүлэв.
Мөсөн сал замын чиглэлээс нэг их гажаагүй байх гэж бодоод Горюнов нэлээн том овоорго дээрээс Санниковын Газрыг олж харах, түүгээрээ дахин чиг зүгээ тогтоох гэж чаргаа чанх хойт зүг хөдөлгөв. Зам эхлээд тун хэцүү байлаа. Аварга аварга мөсөн овоорго нэг нэгээ залган үргэлжилж алсын барааг халхлаав байв. Ингээд үд дунд гэхэд дөнгөж арван километр газар хороов. Үдээс хойш ашгүй нэг юм арай тэгшхэн мөс эхэлж зам шуулдсан, тээр алс тэнгэрийн хаяанд үл мэдэгдэх нууцат тэр газрын шовгор шовгор эгц оргил униар мананг нэвтлэн сүүмэлзэн харагдав.
- Гурав дахь өдрөө явж байна. Нөгөө газар маань илүү тод харагдсан юмгүй л байна гэж Гороховын нэг жигтэй хачин дуугаар хэлэхийг хажууд нь зогсож байсан Горю­ов анзаарч мэдээд,
- Никита, чи міу юм бодоо юу? гэж асуусанд,
- Тиймээ! Би эргэлзээд байна, Матвей Иванович минь. Энэ мөсөн сал биднийг тийм сайхан тээгээд авчирсан нь нэг л муу ёр доо. Бидний харсан чинь газар биш зэрэглээ байхаа. Албад үзэгдэж харагдан биднийг даллаж дуудсан хоосон зэрэглээ биз. Бид хэтэрхий хол явчихаад дараа буцаж чадахаа болино гэхэд нь Горюнов хөхрөөд,
- Өө, чи шал дэмий юм бодох юм. Дахиад нэг хоёр өдрийн дараа тэр газар гар сунгахад хүрэхээр ойрхон болно гэв.
- Хэрвээ маргааш гэхэд газар байгаа юм байна гэж эргэлзэхээргүй тод харагдахгүй бол оройтоогүй дээрээ буцсан нь дээр гэж би бодож байна гэжээ.
Горюнов Гороховын үгэнд хариу хэлсэнгүй, нөгөө үл үзэгдэх газрын зүг чиг аван хөдлөв. Нөгөө газар зүүн зүгт болжээ. Мөсөн сал салхинд туугдаа юу, урсгалд автаа юу, нэлээд баруун тийш даялсан бололтой. Аяллынхаа чигийг өөрчлөх хэрэгтэй болов. Нэлээн тэгш мөсөн дээгүүр хурдан урагшилж орой гэхэд гучин километр зам туулжээ. Нар жаргахын үед тэнгэрийн хаяа цэлмэж жуулчид маань хавтгай цагаан даваан дээгүүр өнгийх хурц хурц бараан оргилыг дурангүйгээр харах болов. Горохов ч тайвшрах шиг боллоо.
Дахиад тэр зүгийг барин, хоёр өдөр явав. Гэхдээ тэнгэр бүрхэгээс болж газар харагдахгүй л байлаа. Үүл доогуур нүүгэлтэж, тэр газрыг халхалсан биз ээ. Гурав дахь өдрийн үдээс хойш мөсөн овоорго бүүр дайралдахаа больж, хөр хунгарт дарагдсан цасан тал ¬эдэгдэхүйц өгсүүр болж ирэв. Ноход ч хурдаа саав.
- Бидний хөл доор газар байгаа юм биш биз? гэж Ордин уулгалахад,
- Нээрээ газар байна! Уул өөд өгсөөд эхэллээ, ноµдоо харахад андашгүй байна гэж Никифоров батална.
Энэ үед нэгэн хором хиртэй үүл ярагдах үед өмнө талд хэдхэн бээрийн цаана өндөр цагаан хана шиг харагджээ.
- Энэ газар дээр одоохондоо цаснаас өөр юу алга! Уулс хаашаагаа алга болчихов! Гэж Костяков үглэнэ.
- Тэсвэргүй гэдэг нь! Цагаан ханын цаана уулс бий. Тэр, тэр хараач, цаснаас өөр нэг юм харагдлаа! Гэж Горюнов тэдний цуваанаас холгүйхэн нэг юм харлан харагдах баруун зүг заав.
Гурвуул тэр зүг яарав. Энэ нь цасан тал дээр товойсон хавтгай, гөлгөр хад байсан тул Ордин бүснээсээ гараа сугалан авав. Энэ хад цасан шуурганд үлээгдсээр мөлийжээ. Гэвч нэг ангалд нь цавчуур хийж хөшиж байгаад чулуулгаас хэсгийг эмтэлж авав. Ордин их л анхааралтай шинжиж үзээд,
- Энэ чинь хүрмэн чулуу байна гэв.
- Тийм байх ёстой. Мөсөн далайн арлуудад ихэд дэлгэрсэн галт уулсын чулуулаг. Энд эрт нэгэн цагт асар их бялхмаг оргилж гарсныг баталж байна гэж Горюнов хэлэхэд,
- Ай даа, тэр үед яасан сайхан дулаахан байсан бол. Одоогийнхтой адилгүй байж! Гэж Костяков харамсан хэлэв.
Хүрмэн чулууны хэлтэрхийг чарганыхаа дэргэд Никифоровтой цуг үлдсэн Гороховт хүндэтгэлтэйгээр барилаа. Энэ бол хүний хөл анх удаа хүрч байгаа ч байж магадгүй үл мэдэгдэх тэр Санниковын Газрын зах, хөл доор хатуу эх газар байна гэдгийг илтгэсэн дээд зэргийн нотолгоо байлаа.
Хэвгий цасан талаар аажуухан өгссөөр хоёр цагийн дараа бас л хэвгий, гэхдээ нэлээд эгц цагаан хаданд тулж ирэв. Энэ цасан цагаан хана хоёр тийш сунан дугуйрч өмнөх замыг хааж байгаа нь шингэн манан дундаас нэвт харагдана. Иймд эгц биш, жишүүхэн явж өгсөх хэрэгтэй болов. Шуурганд нүдүүлсээр нягтарсан цас тун хатуу агаад хүнд ачаатай чарганы ул арайхийн мөр төлийн гаргаж байлаа.

No comments:

Post a Comment