Monday, November 23, 2009

УДГАН ХАД

Харийн хүмүүсийг үлдэнэ гэсэнд онкилонууд хөөрөн баярлаж дуу шуу өрнөснөө арай намжихад хүүхнүүд дахин гал асаав. Амнундак зочдод хандан.
- Та нар манай бүх нутгийг үзэх хүсэлтэй байна гэсэн байхаа. нэ чинь их аюултай гэдгийг ойлгож байнаа уу? ойд янз бүрийн араатан амьтан бий гэлээ_
- Бид зэрлэг араатнаас айхгүй. Дайрахаас нь урьд бидний аянга цахилгаан тас ниргэнэ.
- Ойд араатан амьтнаас гадна бүүр ч их аюултай муу хүмүүс байдаг юм шүү.
- Энэ чинь сонин байна гэж Ордин нөхдөдөө хэлэхэл Горохов онкилонуудаас асуув.
- Тэд чинь ямар хүмүүс вэ? Бас онкилонууд уу? Яагаад аюултай гэж?
- Үгүй ээ, онкилонууд биш. Энэ зЅрлэг хүмүүс, бид тэдэнтэй үргэлж байлддаг. Тэд их хүчтэй, нэг нэгээрээ үзэлцэхэд бид дийлэхгүй. Бид тэднийг “вампу” гэдэг. Нүцгэн хүн гэсэн утгатай үг.

- Тэд чинь хаана байдаг вэ?
- Тэд манай газрын зүүн хэсэгт байдаг. Ойд модонд нуугдан, заримдаа манай дайчдыг анд явсан хойгуур гэр орон луу дайран хөгшид хүүхдийг алж, эмэгтэйчүүдийг хулгайлна. Бид вампугаас их айдаг. Хэрэв тэд нар отож байгаад бороохой, жад, хутга сэлтээ барин дайрах юм бол та нар ч дийлэхгүй.
- Тийм олуулаа юм уу?
- - Хэдий хэрийг бид мэдэхгүй. Мнай өвөг дээдсийг энэ газар ирэхэд энд зэрлэг хүмүүс дүүрэн байжээ. Мнай онкилонууд тэдэнтэй байнга үргэлж байлдан түрсээр зүүн хэсэгт шахан хөөж чадсан юм.
- Вампу бас газар гэрт амьдардаг уу?
- Үгүй ээ, тэд өвөл агуйд, зун яг шувуу шиг л модон дээр үүр засаж амьдарна.
- Түрүүн бидний харсан мөр вампугийнх байн нь ээ! гэжэ Горюновыг хэлэхэд Амнундак яаригаа үргэлжлүүлэн,
- Тэдэнд асар том, их хилэнтэй, амьд бурхан бий. Тэр амьд бурхандаа вампу нар өргөл өргөдөг юм.
- Ямар янзын бурхан бэ,
- Та нар ман й нутагт хамар дээрээ эвэртэй том амьтан харсан уу?
- Хирс үү, харсаан харсан.
- Вампу нарын бурхан тэр хирсээс чинј их том. Харин эврийн оронд то«гойдоо нахилзсан урт юмтай, тав дахь хөл ч ѕм уу, гар ч юм уу нэг юм бий. Э­э хөлөөрөө тэр амьтан ой модыг хуга хуга татна. Хүнийг шүүрч аваад газар хэмх шЁдэн нөгөө дөрвөн хөлөөрөө дэвсэ«ж хаяна.
- Ёстой айхавтар араатан байна даа гж Горохов гайхав.
- Энэ амьтны амнаас яг баавгайн соёо шиг гэхдээ их урт бүдүүн хоёр цагаан шүд ёрдойно.
- Заан байх нь ээ! гэж Горюнов таамаглахад Ордин,
- Арслан заан биш байгаа? Заан умардад байхгүй ёсгүй гээд Гороховоор дамжуулан, - Тэр амьтан үстэй юу? гэж Амнундакаас асуув.
- Үстэй, их үстэй, улаан өнгөтэй гээч.
- Арслан зааны үс улаан байдаг гж үү? Би зургаас хараад хар үстэй гэж ойлгосон шүү гэж Костяков гайхахад,
- Чиний буруу, Сибириэс олдсон арслан зааны хүүр улаан хүрэн эсвэл улбар шар үстэй байсан. Гагцхүү вампу нар арслан зааныг тэжээж гэрийнх болгож чадлаа гэж үү? Гэж Ордин хэлэв.
- Тэр амьтан хоёр том шүдээрээ газар хадарч үндэс мөчир олж иднэ, өвөл өвс олж идэх гэж цас ухна. Энэ шүдээр бид хамгийн сайн хутга, жад, сум хийдэг, бидэнд их хэрэгтэй зүйл, Харин энэ амьтныг агнах тун хэцүү. Зэрлэг хүмүүс өөрснийхөө тэр бурхныг сайн хамгаалдаг гэж Амнундак үргэлжлүүлэн ярив.
- Тэр тусмаа вампучуудтай, тэдний тэжээмэл арслан заантай танилцах сонин байхгүй юу! гэж Горюнов уулга алдав.
- Би та нарт цөмийг ярилаа! Гээд Амнундак, - Та нар дангаараа зэрлэг хүмүүс рүү очиж болохгүй гэдгийг одоо мэдэж авлаа. Тэд та нарыг барьж аваад идчихнэ. Онкилонуудад гай зовлон учирна. Бид та нарыг хамгаална. Манай бүх дайчид та нартай цуг зэрлэЈ хүмүүс рүү явна. Зэрлэг хүмүүсийг устгах их дайнаа бид хамт хийнэ. Та нарын аянга цахилгаан вампу нар, тэдний бурхдыг сөнөөхөд бидэнд тусална гэв.
- Залхаан цээрлүүлэх экспедиц болох нь ээ! гээд Ордин хөхрөн, - Бид алуурчдын үүрэг гүйцэтгэх болж байна, нэг ч их аятайхан юм биш байнаа гэв.
Гэвч толг®йлогчийнх нь үг онкилонуудын сэтгэлд ихэд нийцлЅэ. Онкилонууд вампуг үзэн ядах ямар нэг онцгой шалтгаан байгаа биз ээ. Тэгээд ч дайн дажнаас зугтан эх газраас нааш ирсэн энгийн номхон ард түмэнд тийм зэрлэг догшин хөрш мэдээжээр таатай байхгүй л дээ.
Амнундак вампугийн яариагаа дуусгаад зочдод унтах байр бэлдэх цаг боллоо гэв. Газар гэрийн хойморт толгойлогчийн гэр бүл эзэлж байсан газрын талыг хүүхнүүд цэвэрлэн буга, баавгайн арьс дэвсэж, тэр ч байтугай бугын ноолуур чихсэн ширэн жинтүү хүртэл тавьж өглөө. Энэ хэсгийг мнундакийн гэрийнхний хэсгээс авдар сав тавьж зааглаад зочдоо унтаж амрахгы хүслээ. Баруун зүүн бөөрөнд талын хүмүүс хэдийнээ унтахаар хэвтэцгээлээ. Эрчиүүд нүцгэлэн хувцсаа толгой дороо хийж, зэвсгээ хажуудаа тавина. Нэг цэрэг үүд манан үлдэж, өөр гурван цэрэг манаанд гарах ээлжээ хүлээн галын дэргэд бүхлээрээ хэвтэв. Манааны хүн газар гэрийг дулаацуулах галыг сэргээж байн байн гарч түлээ оруулна. Ойн аглагт бэлчиж байгаа бугын сүргийг манах цэргүүд ч бас солигдоно.
Энэ шө­ө тайван өнгөрлөө. Үүр цаймагц онкилонууд сэрцгээлээ. Хамгийн түрүүдн хүүхнүүд босож галаа нэмж, мах шарж шөл буцалгах чулуу улайтгаж гарав. Зарим хүүхэн мянжигаа саахаар гарахдаа гадаа цэврүүхэн байсан тул хувцас өмслөө. Энэ нь өмд цаму хоёр нь үргэлж, энгэр задгай нэгэн өвөрмөц савхин хувцас аж. Өмсөхдөө эхлээд өмдний түрүү рүү хөлөө хийгээд дараа нь дээд шуу татан богиохон ханцуйд нь гараа шургуулна. Саалиа сааж орж ирмэгцээ цамцаа хөнгөн хөдөлгөөнөөр мөрнөөсөө мултлахад хувцас нь нүд ирмэхийн зуур хөлд нь гулган унах аж.
Жуулчид арьсан дээрээ хэвтээд онкилон хүүхнүүд хувцсаа ямар хурдан өмсөж тайлж, бор биеийг нь хурцаар гэрэлтүүлэх галын дэргэд бараг нүцгэн шахуу хөдөлж ажиллахыг сонирхон харна. Онкилон хүүхнүүд ийнхүү нүцгэн байхдаа олон эрчүүдийн нүднээс огтхон ч ичиж зовохгүй ажээ.
Дөрвөн салаа гэзгээр нь амархан ялгаж болох залуухан охид хүүхнүүд тэдний зүг харан шивнэлдэн хөхрөлдөхийг жуулчид ажиглав. Хүчирхэг харийн хүмүүс хаврын баяраар тэдний алийг нь эхнэрээ болгон авах бол гэдэг бодол сайхан хүүхнүүдийн дунд гарсныг тааж явах юу билээ.
Онкилон хүүхнүүд гурван нөхрийнх нь өтгөн сахал, өнгөлөг цагаан арьсыг ихэд шохоорхож байгааг Горохов чагнаж мэдэв.
Онкилонууд нүүрэндээ бараг сахал үсгүй, өвгөд хариугүй шингэн ширвээ, годгор сахалтай ажээ. Горохов якут болохоороо энэ талаараа онкилонуудтай адилхан, басхүү тэдэнтэй ижилхэн бор арьстай учир онкилон хүүхнүүдийн анхаарлыг нэг их татахгүй байлаа.
Хүүхнүүдийг галын дэргэд тонг®лзож байх зуур эрчүүд яаралгүйхэн босож зэр зэвсгээ арчиж зүлгэнэ. Газар гэрийн энэ ч булангаас тэр ч булангаас хүүхдийн дуу гарч, заримдаа нялх хүүхэд уйлахад хүүхнүүдээс хэн нэг нь хөхүүлэхээр яаран гүйнэ.
Ийнхүү уван цувсаар цөм босож өглөөний унд ууцгаалаа. Өчигдрийнх шигээ л шарсан, чанасан мах, харин хүйтэн сүүний оронд шимэлдэг хөвсөн, усны сарын гурилаар зутагнасан халуун сүү өгөв. Сүүн зутан амттай ажээ.
Жуулчид ундалж суухдаа Амнундакаас онкилонууд Санниковын Газар дээр ирэд хэдэн жил болж байна вэ? гэж асуув. Энэ ястанд өөрийн гэсэн бичиг үсэг байхгүй, өвөг дээдсийнх нь амьдралын тухай мэдээ сэлт үеэс үед үлгэр домог болон магадгүй утга санаа нь гажиж буруудан амаар дамжиж ирсэн гэдгийг жуулчид мэдсэн байлаа. Гэтэл болхи нэгэн дурсгал бибиг байдаг ажээ.
- Дөрвөн зуу гаруй жил гээд ӨАмнундак жаахан бодолхийлж байснаа, - Хэрэв яг нарийн тодорхой мэдье гэж бхйгаа бол бөөгийнд очьё. Бөөгийн гэрийн дэргэд жил бүрийг тэмдэглэсэн нэг том хад бий гэлээ.
Цайныхаа дараа жуулчид толгойлогч, зэвсэгтэй арваад цэргээр хүрээлүүлэн баруун зүг барин ой дундуур өргөн жим даган явлаа. Амнундак замдаа нарийн саваа мөчир, хөрмөг навчаар хучин далдалсан хоёр метр гаруй гүнзгий дөрвөлжин, гаднаасаа бараг мэдэгдэхгүй нүх үзүүлэв. Ийм урхинд адуу, тэр ч байтугай хирс ч орчихсон байх нь хааяа бөгөөд онкилонууд нум сумаар харваж зүйл дуусгадаг ажээ.
- Ийм урхи амьтны жим дээр олон бий. Та нар газарчгүй явбал ийм урхинд орчихож болзошгүй шүү гэж сануулав.
- БЁдний өмнө хирс, бухаас ухаантай нохой маань гүйж явдаг. Нохой ийм нүх дайралдвал зогсож бидэнд мэдэгдэнэ гэж Горюнов сөргөж хэллээ.
- Онкилонуудад нохой их ашигтай байх байсан даа. Ан ав хийх, орон гэр манах, зэрлэг хүмүүстэй дайтахад гэж Ординыг өгүүлэµэд Амнундак,
- Тйимээ, та нарйн энэ нохой гөлөглө¦ үржээд хэдэн жилийн дараа бид манаачтай болно гэж Амнундакийг бат итгэлтэй хэлэхэд ярилцаж явсан жуулчид инээвхийлэн бие биеэ харахаас өөр зүйлгүй болов.
Удалгүй их замаасаа салж бөөгийн газар гэр байгаа нэгэн багахан аглагт гарцгаалаа. Бөө ганц шавьтайгаа, хоол ундыг нь хийж өгдөг нэгэн эмгэнтэй гурвуулхнаа суудаг учир гэр нь Амнундакийнхаас хамаагүй жижиг ажээ.
Бөө зочид ирнэ гэдгийг урьдчилан дуулсан бололтой дэнийг үүдэн дээрээ гарч ирэн угтаж хоймортоо урив. Дөрвөн багана, хөндлөвч мод, хажуу хананд өглөгийн буга, үхэр, адууны гавал цайрч, хойморт нь асар том эвэртэй хирсийн гавал байгаа нь энэ гэрийг өвөрмөц нэгэн амьтан судлалын музей шиг болгожээ.
Зочдыг тухлан суумагц тогооч эмгэн урьд өдөр нь тэдний аянга цахилгаанаараа ниргэж алсан өргөлийн бугын хэл, уруул, тархийг чанасныгаа таваглан барив. Өргөлийн амьтны ийм аль амттай хэсгийг дандаа тэнгэрийн зардас бөөд барьдаг ажээ.
Онкилонуудын аж төрөн суусан ин жил тэмдэглээстэй чулууг үзэх гэсэн зочдын хүсэлтийг Амнундакаас сонсоод бөө тэднийг цайлсныхаа дараа баруун зүг дагуулан явлаа. Зам явсаар хотгорны зах хүрчээ. Энд өнөөдөр хавцлын дээгүүр намхан нүүх үүлсийн дунд оргил нь нуугдсан асар том хүрэн чулуун хана сүндэрлэнэ. Эгц жалганы хормойд бусад газрын адил дээд эргээс унасан, хаг өвсөнд дарагдсан бул чулуу, хайрга энд тэндгүй хөглөрнө. Энэхүү бөөн хад чулуун дунд нэгэн том довцог гэмээр бул чулуу онцгорч харагдана. Энэ том бул хадыг тойруулан газрыг цэвэрлэн тэгшилжээ. Энэ хадны өмнө мөргөл үйлдэж өргөл тахил өргөдөг байна. Бул чулууны хормойд өргөлийн амьтны яс хорлонт цагаан хүрээ болон овоолттой байлаа.
- Энэ хад манай өвөг дээсийг энэ нутаг дээр ирсэн жил тэнгэрээс унасан юм. Иймээс бид тэнгэрийн бэлэг гэж нандигнадаг. Өвлийн шөнө өнгөрсний дараа хаврын нар анх удаа мандахад энд бид их мөргөл үйлдэж өргөл өргөдөг. Бөө энэ баярыг бул чулуун дээр нэг зураас нэмж зурж тэмэдэглэдэг. Тэгэхлээр та нар онкилонууд энд хэчнээн жил болсныг тоолж чадна гэж Амнундак тайлбарлав.
Амнундак зочдоо хадан чулууны өмнөх тэгшхэн талд дагуулж аваачин хатуу зэвсгээр босоо босоо зураас сийлсэн болохыг үзүүлэв. Арав дахь зураас болгон арай урт болохоор тоолоход амархан ажээ. Онкилонууд Санниковын Газар дээр суурьшаад дөрвөн зуун хорин дөрвөн жил болжээ.
- Амнундак энэ хадыг тэнгэрээс унасан гэхлээр би асар том солир гэж бодоод ихэд сонирхлоо. Тэгсэн зүгээр л хүрмэн чулуу байна, мэдээжээр энэ эрэг дээрээс унасан бид гэж Ордин аяархан хэлэв.
- Энэ хүн юу хэлэв? Гэж бөөг асуухад Горохов цагаан хүн энэ хадыг тэнгэрээс биш, уулнаас унасан гэж байна гэж хөрвүүлж өглөө.
Бөө зэмлэнгүй маягтай толгой сэгсрэн,
- Манай өвөг дээдсийг энд авчирсан их бөө энэ хадны унахыг нүдээрээ харж, хамгийн түрүүдн мөргөсөн юм гэдэг гэлээ.
- Уулнаас жижигхэн чулуу унадаг, энэ чинь манай гэрээс том байна. Энэ газар нутагт ирсэн хүмүүсээс тэнгэрт анхны өргөл болгосон юм шиг энэ хадны доор таван буга дарагдаж үхсэн юм. Түүнээс хойш энд өргөл тахил өргөх болсон юм даа. Энэ бол дээд хүндэтгэл.
Удгаан хадны дэргэд тэднийг ийнхүү ярилцах зуур Костяков сэмхэн холдож удган хадны зургийг үзэж байгаа хүмүүстэй, юутай хээтэй нь дарж амжлаа.
Дараа нь Амнундак зочдодоо эргийн хормой дахь том агуйг үзүүлэв. Тэр агуйд урьд нь вампу хүмүүс суудаг байж. Удган хадыг унахаас өмнө энд онкилон вампугийн хооронд их тулалдаан болж онкилонууд анх удааг ялан дийлж вампучуудыг зүүн зүгт шахан хөөжээ. Энэ явдлыг бас удган хадтай холбож үздэг аж.
Агуйд шатаж дуусаагүй мод, цахиуран үзүүртэй хугархай жад, амьтны арьсны илжирсэн өөдөс тасархай хөглөрч, задгай галын орос үнс нүүрсх харлаж, түлэгдэж үйрсэн яс товойж харагдана.
Орой нь үүлэн дунд замхрах хүйтэн хар хавцал, яс үс овоорсон энэ агуй, нүцгэн хайрга дунд ясаар хүрээлүүлсэн асар том хар хад жуулчдын сэтгэлийг хөргөж жихүүцүүлсэн тул тэд эргээд нов ногоон ой дундуур буцаж явахдаа дуртай байлаа.
Амнундакийн газар гэрийн зэргэлдээх аглагт их ажил өрнөж байв. Онкилонууд баривчлагдсан зочдодоо газар гэр барьж эхэлсэн нь энэ ажээ. Онкилонууд эр эмгүй цөмөөрөө ажиллаж байв. Зарим нь дөрвөн багана суулгах нүх ухаж, нэг хэсэг нь гуалин цавчиц цагаална, нөгөө зарим нь модочдын сүх хангинах ойгоос гуалин зөөнө. Хүүхнүүд дээврийг бүрэх ширэг ховхолно. Чулуун сүх, ясан хутга, цахиур хусуур хатуу модыг дийлж ядах тул хЅдийгээр барилгачид ихэд хичээнгүйлэн зүтгэвч ажил удаан урагшилж байлаа.
Багана хийх бүдүүн модыг цавчихад ямар их удаан байгааг нэг хэсэг харж зогссоноо Горюнов нөхдөдөө,
- Цагаан арьстан яаж ажилладгийг онкилонуудад үзүүлээд өгье гэв.
- Тэгье, үзүүлээд өгье гэж Горохов зөвшөөрлөө.
Дөрвөн жуулчин сүхээ авчран онкилондуудтай зэрэгцэн ажиллаж гарав. Сүхний аясаар зомгол цавчдас үсчиж, цохих болгонд сүх мод руу гүнзгийрэн шигдэж онкилонуудын чулуун зэвсгээрээ өдрийн хагас хийх аажлыг төмөр сүх арван тавхан минутад хийж байлаа. Цагаан арьстны сүх гуалинг цавчиж гарахад онкилонууд хийж байсан ажлаа орхин тэднийг тойрон зогсож ажиллахын хурдныг нь гайхан шагшин шогширно. Ашгүй зөөлхөн хөрс таарч хүүхнүүд хутгаар газар ухаж гараараа шороогий нь малтсаар дөрвөн нүх ухаж дуусахад дөрвөн баганыг цавчиж цагаалан, хөндлөвч модыг нь бэлэн болгожээ.
- Ээ хөөрхий, нүх гаргаад сайн шаантаглачих юмсан, өрөм байдаггүй гачлантай яа! Гэж Горохов гомдоллов.
- Цүүц байсан ч болно, баганан дээрээ хөндлөвчөө углуургадаад тавьчихгүй юу гэж Горюнов нэмж хэллээ.
- Углуургадаж шаантаглавал сайн л байна. Тэгэхгүй бол жаахан л газар хөдлөхөд ханын сургааг унаж биднийг үүрэнд маань дарж ална гэж Ординыг сануулахад Костяъов,
- Энэ газар хөдөлнө гэж үү? Гэж сонирхов.
- Хөдлөлгүй яахав! Бүр их хөдөлнө. Бид чинь нуурын дундах халуун булгийн гэрчилж байгаагаар бүрэн унтраагүй эртний галт уулын тогооны ёроолд байгаа шүү дээ.
- Алив Никита, энд газар хөдөлдөг үү, үгүй юу гэж а±уугаадхаач гэж ѓорюнов сэдэв.
Газар хөдөлдөг гэсэн хариу дуулав. Хааяа хааяа газар хөдөлдөг боловч хор хохирол учруулдаггүй өнгөрдгийг онкилонууд үзжээ. Биднийг хүүхэд байхад газар нэлээн хүчтэй хөдөлөж бараг бүх гаүар гэр нэрж гэрээс зугтаж гарч амжаагүй хориод хүн дарагдаж үхсэн гэж хөгшчүүл ярив.
- Бид ямар ч байсан дээврээ дахин нэг хөндлөвч модоор тулнаа, тэгэхгүй бол мултраад уначихна гэж Ордин нэг арга олов.
Үдийн цайны өмнө дөрвөн багана босгож хөндлөвч модтой нь холбож амжлаа. Өдрийн ундны дараа жуулчид онкилонуудтай хамт хана хийх сургааг бэлдэхээр ой руу явав. Сургааг бэлдэх ажил удаж, арав авран хоёр сантиметр голчтой модыг унагах гэж онкилонууд цаг гаруй ноцолдож байлаа. Харин ийм сургааг төмөр сүхээр таван минутад тас цавина. Орой гэхэд их сургааг бэлдэж ойгоос татаж гаднаа авчирсан байлаа.
Энэ өдөр онкилоны суурь болгонд цагаан хүмүүс ирсэн мэдээ тарж, орой болох үед харийн хүмүүсийг үзье, харъя гэж сонирхсон цэргийнхэн ойролцоох газар гэрээс бага багаараа ирлээ. Жуулчдын амарч суусан гэрт удалгүй тэднийг харахаар исрэн үзэгчид нэмэгдсээр зайгүй болов. Хөрш сууриас ирсэн онкилонууд их л төв төвшин байж энэ гэрийнхнээс юм хум асууж, цагаан арьст зочдыг хааяа хааяа харж санал бодлоо ярилцав. Онкилонуудын бүтэн долоо хоног хийх байсан ажлыг бараг нэг өдөр дуусгасан ач тустай харийн хүмүүсийн хурдан түргэн ажилладаг тухай яриа дэгдэхэд Амнундакийн гуйлтаар тэдний сүх хутгийг гар дам¦уулан үзэцгээлээ.
Зөвөхн оройн хоолны дараа зочин онкилонууд газар гэрээс гарч гадаа түүдэг асаан унтахаар тойрон хэвтэцгээв.
Амнундак цагаан арьстны аянга цахилгаанд найдан, олон цэрэг цуглан ирснийг ашиглан маргааш нь хирс хөөж агнахаар шийдэв. Хирс нүхэнд урхинд бараг ордоггүй, онкилоны сум жад тэр амьтны зуз ан арьсыг нэвтэжл орж чаддаггүй ажээ. Хирсийн арьсыг вампу нарын бороохойн охилтыг дааж чадах сайн бөм бамбай хийхэд дээд зргий­ эд гэж цэргүүд үнэлдэг байна.

No comments:

Post a Comment