Monday, November 23, 2009

ӨРГӨЛ МӨРГӨЛ

Горюнов Никитад хандан,
- Бид хамгийн энгийн номхон хүмүүс, хэнд ч гай түйтгэр болохгүй. Хойт зүгт нисдэг нүүдлийн шувууд биднийг ийш нь дуудсан юм. Шувууд зусаад буцдаг тэр газрыг л бид үзэх гэсэн юм. Бид энэ газрын үзчихээд л нутаг орондоо буцна гэж толгойлогчид хэлээч гэв.
Горохов энэ үгсийг орчуулав.
- Та нарын гарт алсаас алж хороодог аянга цахилгаан бий юу? гэж Амнундак асуув.
Толгойлогчийнхоо ийнхүү асуухад онкилонуудын нүд харь нутгийнхныг түгшүүр зовиур хослуулан нэвт шувт ширтэцгээв. Горохов юу хэлэхээ мэдэхгүй Горюновыг харахад цаадах нь,
- Бидний буу алсаас цахилдаг аянга цахилгаан биш гэж үү? Онкилонууд тэртээ тэргүй дараа нь мэдэх болно. Тэгэхээр энэ тохиолдлыг ашиглая.
Биднийг бурхан тэнгэрийн элч гэж ойлгон бидэнд ямар ч хор хөнөөл хийхгүй хайрлан хүндэтгэж байг гэхэд Горохов,
- Тйимээ, бидэнд аянга цахилгаан бий! Гэлээ.
Онкилонууд сэтгэл түгшин шуугилдаж эхлэв. Жуулчдад ойрхон суусан хүмүүс өөрийн эрхгүй гэдрэгээ цахална.
- Тэр аянга цахилгаанаа үзүүлж тэнгэрийн элч гэдгээ бидэнд батална уу! Харин онкилонуудыг битгий алаарай гэж толгойлогч хэлэв.
- Бидний аянга цахилгаан хүнд хор хүргэхгүйн тулд гадаад га°цгаая гэж Горюновыг хэлэхэд толгойлогч ёс намбатай босож үүд чиглэхэд жуулчид араас нь гарав. Онкилонууд жуулчдаас нэлээн холхон хүндэтгэж айсан байртай дагалдав.
- Өргөлийн буга аваар ир! Цагаан арьстнууд тэнгэр бурханд өргөл болгон ниргэг гэж Амнундак зарлигдав.
Хэдэн онкилон хүн ой руу гүйж бараг цагаан зүстэй сайхан том цаа буга хөтөлж ирлээ. Буга үхэх үйлээ мэдэрсэн мэт орилон гэдрэг цахална. Гороховын зааснаар цаа бугыг газар гэрээс хоёр зуугаад алхам газар гадсанд уяв. Жуулчид винтовоо энгийн сумаар цэнэглээд нэгэн зэрэг буудахад цаа буга хадагдсан мэт уналаа. Буун дууны чимээнээр онкилонууд цөм өвдөг сөхрөн унаж харь газрын хүчирхэг хүмүүсийн өмнө толгой бөхийн мөргөв.
Амнундак босоод бүх хүнд сонсогдохоор чанаг гэгч,
- Их бөөгийн хэлсэн тэнгэрийн элч та нар мөн байна. Манай хүндэт зочин болоорой. Бидний орон гэр, унд хоол, хувцас хунар, буга мал цөм та нарын таалалд шүү! Дуртайгаа хэрэглээрэй. Өнөө орой манай бөө бууж, тэнгэрийн элч нарыг хүндэт зочны ёсоор хүлээн авсан онкилонуудыг өршөөн хайрлахыг гуйж мөргөл үйлдэнэ гэлээ.
Амнундак ярьж дуусаад гараа духандаа хүргэснээ дараа нь зүрхээ даран зочдодоо доор гэгч мэхийн ёслов. БУсад онкилон толгойлогчийнхоо үйлдлийг давтлаа. Энэ үед бугын гулуузыг чирч авчран Амнундакийн хөлд тавихад тэрбээр бөөрөн дээрх дөрвөн шархыг нь заан,
- Дөрвөн аянга ниргэжээ. Хүүхнүүдээ, оройн мөргөлд энэ махыг бэлд! Цэргүүдээ, бөөг манай гэрт залж авчир! Гэлээ.
Газар гэрт эргэж орцгооход бугын утсан мах, сүү, усны самрын үррийн гурилаар хайрсан бин, сараана цэцэгийн үндсээр хийсэн боов тэргүүтнээр дахин дайлав. Онкилонууд талх, цай, тамхи гэж юу байдгийг мэдэхгүй а¦ээ. Жуулчдын үүргэвчнээс гаргасан хэдэн хат асан талх, хэдэн ёотонг онкилонууд гардамжуулан үзэж үнэртэж, тін ч сонирхон амсаж үзлээ. Горохов Ордин хоёрыг ххолныхоо дараа гаансаа нэрэхэд бүүр ч их гайхав. Хахаж цацаж ханиалган найтаалгуулсан хар утааг цагаан хүмүүс хэнэггүй залгиж байхыг хараад айдас нь төржээ. Га« дээр өлгөсөн том зэс данхыг онкилонууд ихэд шагшин сонирхоно. Онкилонууд зөвхөн модон, шавар сав хэрэглэх бөгөөд улайдсан чулуугаар ус халаан махаа болгодог ажээ. Ёотон тун бага үлдсэн болохоор жуулчид чихэргүй цайгаар тэднийг дайлахад хэнд ч таалагдсангүй. Амнундак жуулчдын өгсөн аягатай цайг арайхийн ууж дуусаад хөхүүр лүүгээ заан онкилон бидний ундаа илүү амттай юм байна гэлээ.
Сүх, анчны хутга ч онкилонуудын сонирхлыг татлаа. Тэд нар барьж үзэн, илж таашаан, өөрсдийнх нт ясан хутга, чулуун сүхтэй харьцуулахад тун бөх хурц, гялалзсан сайхан юм гэж шагшин магтана. Амнундакийн дохисноор нөгөө могонй зурагтай хүүхэн авдраасаа бүдүүлэг хийцтэй, зэвд идэгдсэн хутга гаргаж ирэв. Зөвхөн нандин эрдэнэ болгож хадгалж байсан тэр хутгийг толгойлогч зочдодоо үзүүлээд,
- Манай өвөг дээдэс ийм хутга, сүх, жадны үзүүр, сумны зэв тэргүүтнийг якутуудаас юмаар сольж авч хэрэглэдэг байсан юм. Өөрсдөө хийж чаддаггүй байжээ. Харин энд ирснээс хойш энэ эд зүйлс бага багаар хэрглэгдэхээ больж эвдЅрч хэмхрэн хаягдаж гээгдсээр бид ч дахин чулуу ясаар зэр зэвсэг хийх болсон юм.
Зочдын хөлийн оййролцоо хэвтэж байгаа Номин Цагаадай хоёр нохо©ноос онкилонууд эхлээд айж эмээж байв. Нохой яагаад байхгүй байгаа юм бэ? гэж Гороховыг асуухад Амнундак,
- Энэ хөөтэй амьтнаас болж манай өвөг дээдэс чукчүүдтэй эв муудсан юм. Манай өвөг дээдэс буга малладаг байжээ. Нохой бугыг дайрч бургах учраас тэд нохой тэжээдэггүй байж. Тэнгсийн эрэгт бугаа өсгөн загас, далайн нохой барьж, тэнгисийн эргээр хаягдсан модоор орон гэр барин сууцгаадаг байж л ¤ээ. Гэтэл чукчүүд иржээ. Чукчүүд олон нохойтой нэг ч бугагүй байж. Тэд манай өвөг дээдсийн загас барих, ан агнах газрыг нь булаан авч, нохойнх нь тэжээл дутахад манай буга малыг дээрэмдэх болсон аж. Үүнээс болж дайн дажин гарсан даа. Чукчүүд олуулаа, бид цөөхүүл байсан юм. Тэгээд тэднээс зугатан энд ирсэн нь энэ дээ.
- Энд хичнээн онкилон бий вэ? Танайхан цөмөөрөө энд байна уу? гэж Горохов байгаа хүмүүсийг заан асуухад Амнундак инээн,
- Ийм газар гэр манайд хорь бий. Гэр болгонд хорь гучаад хүнтэй нэг овог суудаг юм.
- Бусад гэр хаана байна?
- Энд тэнд, өөр өөр газар бий. Буга малд хөвд өвстэй бэлчээр хэрэгтэй. Цөмөөрөө нэг дор сууж болохгүй, хүн мал аль алинд нь давчуухан болно.
- Газар гэр болгонд чам шиг ийм толгойлогч бий юу?
- Үгүй ээ, би бүх онкилоны тэргүүн толгойлогч! Гэж Амнундак омог бардам хэлээд – Миний овог хамгийн том. Гэхдээ газар гэр болгонд өөрийн тэргүүн, овгийн ахлагч гэж бий.
Үнэхээр энэ газар гэрт хүүхэд хүүхнүүдийг оролцуулаад жараад хүн байв. Хэрэв бусад гэрт дунджаар хорин тав ор•им хүн суудаг бол нийтдээ таван зуун гучаад хүн байх нь ээ гэж Горюнов тооцоолон бодлоо.
Дайлуулж цайлуулж ийнхүү орой боллоо. Нар жаргахын үед ойн цоорхойд газар гэрийн гадаа бугын сүргээ тужж ирэв. Бүх эмэгтэйчүүд модон хувин барин гүйн гарч нэг мянжигаас нэг мянжигт ямар хурднаар сэлгэн сэлгэн сааж байгааг жуулчид харлаа. Сүрэг хоёр зуу гаруй толгой байлаа. Шөнөдөө бугын сүргээ ойн цоорхойд бэлчээж араатан амьтнаас хамгаалан цэргүүд ээлжлэн манах ажээ.
Бүрэнхий болмогц цөмөөр газар гэртээ орцгооход хэдэн километрийн холд суудаг бөө ч хүрч ирлээ. Энэ нь хонхойсон хацартай, унжсан хөмсөгнийхөө доор гүнзгий суусан хурц нүдтэй янхигар өвгөн байлаа. Гайгүй дулаахан байгаа атал үсийг нь гадагш харуулсан дах шиг урт дээл өмсжээ. Дэлийнхээ зах,, бүснээс эх газраас авчирсан бололтой бөөгөөс бөөд дамжин элэгдэж гөлийсөн хачин хэлбэртэй төмөр, зэс савх, товрууг нарийхан сураар дүүжлэн уяжээ. Төмөр хонх, хар улаан ширэн туузаар чимсэн жижигхэн хэц барьжээ. Бараг халцарсан үстэй, суварга маягийн шовгор оройтой малгай нь бөөгийн үсийг далдална. Бөө Амнундакт мэхийн мэндлээд харийн хүмүүс болон хачин хувцастай хүн хараад битүүхэн архирах нохдыг анхааралтай гэгч ажиглаад хурцаар гэрэлтэх галын дэргэд сууж, хэцээ хажуудаа тавиад нэг юм үглэн ясархаг гараа галд ээхээр сарвайв. Амнундакийн дохисноор хүүхнүүд сүү аягалж өгөхөд бөө эхлээд сүүнээс дээжлэн галд өргөөд дараа нь уув.
Гал дээр бугын махыг жижиглэн шорлоод шарж байв. Хажууд нь гозгор модон саванд бугын мах, сараана төмс чанаж байлаа. Мах төмс чанахдаа галд улайссан жижигхэн чулуу ашиглах аж. Нэг эмэгтэй хавтгай чулуун хошуутай хоёр савхаар галаас улайссан чулуу авч савтай шөл хийгээд, савтай шөлнөөсөө хөрсөн чулууг гарган гал дээр тавина.
Жижиглэн хэрчсэн мах болоход толгойлогч, бөө, зочдод аяга аягаар махтай шөл хийж барив. Овоо нарийн хийцтэй модон сэрээ өгөв. Жуулчид шөлнөөс амсмагцаа давсгүйг нь мэдлээ. Онкилонууд чукчүүдтэй адилхан давс хэрэглэдэггүй ажээ. Шөлөндөө хийхээр жуулчдыг үүргэвчнээсээ давс гаргахад онкилонууд бас л гар дамжуулан үзэж ёотонтой адил амьтлаг гэж бодоод амсаж үзэцгээв. Тэгснээ гашуун байсанд ярвайн нулимж, цагаан хүмүүс ийм муухай юмаар ийм сайхан шөл, махыг муутгадаг нь ямар хэрэг байнаа гэж ойлгож ядан гайхацгаав.
Шөлний дараа шарсан мах, усны самрын гурилаар хийсэн бингээр дайлаад сүүлд нь сүү өгчээ. Аяга саваа хураагаад өргөөнийхөө төвийг мөргөлд бэлдэн цэвэрлэж унтарсан галын үнс нүүрсийг хажуу тийш зайлуулав. Газар гэрт унтарч байгаа цогийн улаан гэрэл сүүмэлзэх төдий бүрэнхий болов.
Хооллох зуур Амнундак бөөд цагаан арьстнууд яаж ирсэн, хаанахын ямар хүмүүс болох, цаа бугыг яаж ниргэсэн тухай ярьж өгөв. Бөө толгой дохин дуугүйхэн сонсож, хааяа нэг юм лавлаж асууна. Ингээд хоолны дараа мөргөл үйлдэхийн өмнө бөө хоёр нохойг гарга гэв. Хэлснийг нь ёсоор гүйцэтгэсний дараа тэрбээр цэвэрлэсэн талбайн голд сууж, хүмүүс тойрон хүрээлэв. Бөө бүсэндээ дүүлттэй ширэн хавтаганаас цагаан нунтаг чимхэж аваад алган дээрээ асгаж байгаад долоочихлоо. Энэ нь камчадал, коряк зэргийн ястны нэгэн янзын өвөрмөц мансууруулах идээ болгон хэрэглэдэг хатаасан цоохор мөөг гэж Горохов нөхдөдөө тайлбарлав.
Бөө унтарч байгаа галын цогийг ширтэн нэг хэсэг чимээгүй сууснаа хэцээ аван хуруугаа ширгэх төдий хүргэхэд чангалан татсан арьс цохилтын аясаар аяархан дуугарав. Аажмаар хүч нэмэгдэх аялгуун дор бөө эхлээд аажуухан бөглүү хоолойгоор дуудлагаа аяархан дуудаж эхэлснээ дуу нь хэцийнхээ дуутай нийлэн, дүнгэнэн хэлсэн үг нь бараг сонсогдохдохгүй болтлоо чангарав. Бөө эхлээд галаас нүд салгалгүй ширтэн урагш хойш ганхан сууснаа зүрх нь хөөрч, үсрэн босоод дороо хурдан хурдан эргэлдэж, хэцээ түргэн түргэн дэлдэн орилно. Бөөгийн тэгж хурдан эргэлдэхэд бүсэндээ зүүсэн савх мод, тов руу толь тэргүүтэн нь бөөгийн биеэс хөндийрөн өмссөн дээл нь хүлхийж, шовгор малгайтайгаа хамт дээр дээрээс нь тавьсан том жижиг гурван шовгор юм болов. Бөө хэцээ малгайгаас дээш өргөн барьж, зогсоо чөлөөгүй хөдөлгөхөд хэц нь эргэлдэн дайвалзан чанга хүнгэнэн дуугарах аж.
Гэнэт бөө муухай орилон хэцээ шидэн, гараа алдлан ухаан алдсан мэт тэрийн унахад цөм мчив чимэгээгүй ширтэн зогсоно. Аоёр завьжнаас нь хөөс сахран хонохорхой хацар дээгүүр нь урсана. Үзэгчид дув дуугүй зогсох агаад саяхан бөөгийн орилж хашгарах дуу хадаж байсан газар гэрт аймаар жигтэй нам гзм боллоо. Тэр ч байтугай гадаа уяатай байгаа хоёр нохой бөөгийн дуулж байхад байн байн хуцаад байснаа одоо таг чиг болжээ.
Таван ми­утын дараа бөө өндийн босож өргөн барьсан сүүг уучихаад ямар нэг юм аяархан хэлсэн нь тойрон суугчдын дуннд бөөн шуугиа айдас түгшүүр төрүүлэв. Бөөгийн үгийг Амнундак чангаар давтан хэлж Горохов орчууллаа.
- Тэнгэрийн онгод онкилонуудад асар их гай зовлон учирна гэж бөөд айлджээ.
Амнундакийг тэнгэр өөд гараа сарвайхад бөө дохиж зогсоогоод дахин хэдэн үг хэлэв. Онкилонууд энэ удаа баярлалдан шивнэлдэж эхлэхэд толгойлогч гараа буулган,
- Онкилонуудын газар нутагт харь нутгийнхан байгаа цагт гай зовлон гарахгүй байж магадгүй. Ингэж тэнгэрийн онгод айлдсан гэнээ гэв.
Бөө алгууран босож Амнундак, жуулчдад мэхийн ёслоод зэвсэгтэй хоёр цэрэг дагуулан гарч одов. Бөөг явсны дараа газар гэрт халуун яриа дэгдэв. Жуулчид ч шивнэлдэж эхэллээ. Бөө бөөлсний эцэст буулгасан мэрэг төлөг нь жуулчдын хувьд нилээн санамсаргүй зүйл байлаа. Нэг талаас онкилонуудын дунд байханд айх аюулгүй болж, мөнхүү элдэв зүйлийн тусламж дэмжлэг авах боломж бүрдэж байв. Гэхэд ээ гай зовлонгоос ангижруулах нэг маягийн золиос болон энэ ястны дунд удаан суух хэрэгтэй болох нь. Жуулчид Санниковын Газар дээр өвөлжөөд ирэх хавар явна гэж төлөвлөж байгаа. Тэр үед бариад байхгүй чөлөөтэй явуулах болов уу?
- Бидэнд урьд нь ярьсан домгийн хувилбар болсон энэ айлтгалдаа энэ зальтай өвгөн ийм заавар оруулсны учрыг тааж ядах юмгүй. Юу гэвэл, аянга цахилгаан эзэмшсэн хүмүүс онкилонуудын анд нөхөр байвал их түшигтэй, дайсагнавал их аюултай гэж өвгөн бодмон шиг байна гэж Горюнов өгүүлэв.
- Хэрвээ эднийг ингээд буцаагаад явуулчих юм бол энэ гайхамшигт газар ирэх замыг мэдсэн хүмүүс олуулаа болон эргэж ирээд дээр нэгэн цагт чукчүүд онкилонуудыг хавчин шахсан шиг юм болно гэж бодоо биз гэж Ордин нэмж хэлэв.
- Яг, зөв, эх дэлхийн амьдралаас олон зуун жилээр тасарсан улс чинь одоо ертөнц дээр юу болж байгааг мэдэхгүй, зөвхөн эрт урьдынхаа дуртгалаар амьдарч байгаа юм чинь гэж Костяков хэлэхэд Горюнов,
- Ямар ч гэсэн бид удахгүй явна гэдгээ хэлэхгүй байя гэлээ.
- Зөв зөв, эд нар биднийг барьж аваад хорьчих ч юм билүү! Гэж Ордин нэмж өгүүлэв.
- Үгүй юмаа гэхэд биднийг байнга дагаж харж цагдаад хориод байх болно гэж Костяков онцлон хэллээ.
- Нэг хэсэгтээ эдний дунд аж төрж, ойр дотно танилцаж байгаад тэнгэрийн онгодын айлтгал худал, ойрын үед та нартямар ч гай зовлон учрахгүй гэдгийг итгүүлье.
Толгойлогч Амнундак жуулчдын яриаг сонсож сууснаа босож, энд цугларсан хүмүүс цөмөөр сонсог гэж өндөр дуугаар өгүүлсэн нь,
- Онкилонууд аа, эрэлхэг цэрэг, эмэгтэйчүүд ээ! Дээд тэнгэрийн онгод манай бөөд юу гэж айлдсаныг та нар сонсоо биз ээ. Цагаан арьстан хүмүүс бидэнтэй байгаа цагт гай зовлон учрахгүй гэсэн. Тэгэхээр эрхэм зочдоо бидэнтэй үлдэхийг гуйцгаая! Гэв.
- Тэгье, тэгье, үлдээч гэж гуйя! Гэж тал талаас хэллээ.
Амнундак зочид руу эргэж мэхийн хүндэтгээд,
- Тэнгрийн элч, цагаан арьст хүмүүс ээ, та бүхнийг бидэтэй хамт үлдэж, энд аж төрөн суугаая гэж бид гуйж байна. Та нар биднийг гай зовлон аюул гамшга с аварна. Бид та нарт юу хүссэнийг чинь өгнө. Сайн гэр, хоол унд, өвөл болохоор дулаан хувцас, юу юугаар ч дутаахгүй, тэр ч байтугай эмс охидынхоо аль сайхныг ёилж та нарт өгнө. Та нар бидний тэргүүн, толгойлогч шиг аж төрнө гэж хэлэв.
- Юу хүссэнийг чинь цөмийг өгнө, гагцхүү бидэнтэй үлдээч! Гэж эр эмгүй цөмөөр тал талаас зэрэг зэрэг давтаж, гуйсан аргадсан байртай гараа сарвайна.
- За тэгвэл, та нар өөрсдөө биднийг явуултал бид танай зочноор үлдье. Гэхдээ бид энэ газар нутгийг чинь үзмээр байна, та нар бидэнд газар орноо сайн үзүүлэх биз ээ гэж Горюновыг хэлэхэд Горохов орчуулав.
Баярлаж хөөрсөн дуу шуу, үг яриа газар гэрээр дүүрлээ. Толгойлогч хоёр дахь удаагаа зочдын өмнө мэхийн хүн бүртэй гар барихдаа баруун гараараа дух, зүрхэн тушаагаа барьж байсан нь “ямар ч муу бодолгүй, чин сэтгэлээсээ” гэсэн санаа илэрхийлж байсныг хожих нь мэдсэн юм. Амнундак эцэст нь,
- Удахгүй манай энд хаврын баяр болж, бүх залуу эмс охид цугларан ирнэ. Та нар хэрэв хүсвэл энэ баяраар дуртай хүүхнээ эхнэр болгон авч болно. Та нар өөрсдийн эхнэрийг \гараа өмнө зүг дохив\ орхижээ. Эхнэр хүүхэнгүй амьдарна гэдэг уйтгартай гэлээ.
- За ингээд хүргэн болж эхнэр авах хэрэг гарлаа даа гээд Горохов хөхрөв.
- Энэ чинь бидний эрх чөгөөг хасна даа гэж Горюновыг хэлэхэд Ордин,
- Цаг нь болохоор учир нь олдоноо! Гэж цэцэрхлээ.

No comments:

Post a Comment