Monday, November 23, 2009

ХИРСИЙН АВ

Ма°гааш өглөө нь ирсэн олны тусламжтайгаар шинэ газар гэрийн яс модыг арван тавхан минутын дотор барьж дуусгав.
Хүүхнүүд шинэхэн гэрийг ширгээр дээвэрлэн бүрж, доторхийг засаж янзалж гарахад Амнундак болон харь газрын зочдоор толгойлуулсан онкилон эрчүүд урьд өдөр нь хирсийн сүрэг бэлчиж харагдсан зүүн зүгт хэдэн километр зайтай газар ан ганахаар явжээ. Зуу гаруй анчин ямар ч дуу чимээ гаргалгүй гүйсээр хисрийн сүрэг бэлчиж байсан аглагийг хүрээлэн бүслэв. Амнундак, манай дөрвөн жуулчин анчдад хөөгдөн зугтах хирсийн зам жимийг отосхийн нуугдан зогслоо.
Цөм байраа эзэлсний дараа Амнундакийн дохиогоор онкилонууд бороохойгоороо мод нүдэн дайн дажны дуугаа хашгиран дуулж гарав. Хирсийн сүрэг тулгамдан ойн цоорхойгоор ийш тийш хуйлран давхин сүлживч үл үзэгдэгч дайсны аймаар дуу энд тэндгүй угтана.
Галзууртлаа давхих хирсийн сүрэг анчдын отож байсан замын дэргэдүүр өнгөрөхөд буун дуу дөрвөнтөө тас хийлээ. Эрэгчин хирс сөхрөн унаснаа ухасхийн босож ойн зах хүрээд үхэтхийн ойчлоо. Эмэгчин хирс тугалтайгаа эсрэг зүг гүйгээд ойгоос гарч ирж байгаа онкилонуудын хүрээнд оров. Дайсантайгаа халз тулгарсан эмэгчин хирс анчдын хашгирах гуугалах, зай завсаргүй бөмбөрдөх жад сумыг үл хайрхан урагш зүтгэн хүрээг сэг татан, замдаа тааралдсан нэг хүнийг толгойгоороо сэжиж хаячихаад ой руу орон алга болов. Төрөөд удаагүй бололтой хирсийн тугал эхээсээ хоцорч арьснаас нь зуун дайрах нохдод хашигдан зогсосхийв. Хэрвээ анчид гүйн ирж тугалыг жадалж алаагүй бол ноход хэцүүдэх байсан бизээ.
Ийнхүү ан ав хурдан дуусаж, хирсэд сэжүүлсэн хүний хөл хугарсан хохиролтой боловч энэ нь анчдын баяр баясгаланг огтхон ч багасгасангүй. Хирсийн тугалын арьсыг хоёр сургаагт тэлэн дээр нь шархтнаа хэвтүүлээд басхүү эмнэх домнох авьяастай бөөгийнх рүү явуулав. Үлдсэн хүмүүс хөгшин хирсийн гулуузыг эвдэн янзалж хагас цагийн дараа гэхэд гэдэс дотор, хэлхээтэй ясыг үлдэээж, бусад бүх мах тэргүүтнийг бууцандаа авчирчээ.
Ан аваас буцаж ирэхэд жуучлдын шинэ гэр бараг бэлэн болжээ. Дэвсэх нөмрөх арьс үс, гал сэргээх эзэгтэй л дутуу байлаа. Ам­ундак нөөцөөёөө арьс өгч, харин гэрийн эзэгтэй нарыг гурав хоногийн дараа хаврын баяр наадмын үеэр сонгож авахаар тохиролцов. Жуулчид тэр болтол цагийг ашиглан бааз руугаа очиж Никифоровыг эргэж, бас жаал жуул юм авчрахаар шийдлээ.
Биднийг олон хүн дагуулалгүй хоёрхон цэргээр хамгаалуулан явуулбал болно гэж Амнундакаас нэлээн удаан гуйж зөвшиж байж итгүүлэв.
Дараа өдрийн өглөө жуулчид хотгорын баруун эрэг газартай танилцах зорилгоор тэр чигийг барин явлаа. Бугын жим ихтэй умардын хусан ойн хаяа даган явжээ. Энд хад хайрга, бут бургасан шугуйн дундуур зурайсан хөвд ихтэй зурвас газар Амнундакийн омгийн сүргийг бугчин хариулж байлаа.
Цаа буга нь онкилонуудад сүү, мах, арьс шир өгдөг ганц мал ажээ. Гагцхүү вампутай хөршлөн дайн дажинч болсон болхоос үнэн хэрэгтээ номхон төлөв энэ омгийнхонд амьтан шувуу агнах, загас барих нь мах хөсөнд нь нэмэр болж, хүүхнүүдийн газраас ухаж авдаг сарааны төмс, уснаас шүүж авдаг самар зэрэгхэн нь ургамал хүнс болдог ажээ. Онкилоны хөрш вампу дан ганц ан аваар амь зууж зэрлэг олон амьтдыг алж устгадаг байхад онкилонууд хамгаалдаг байна. Тэгээд ч ан амьтан хотгорын мөрдөн мөшгиж алж устгах нь арай бага өмнө хэсэгт олноороо байхад вампучууд онкилоны газар луу ан хөөж орж ирэн цаа буга малыг нь хайрлахгүй алдаг байна. Онкилонууд вампутай дайсагнах, цэргийн дэг журамтай амьдрах болсон гол шалтгаан үүнд байгаа аж. Түүнээс гадна вампучууд эгзэг нь таарвал онкилон охидыг хулгайлах агаад хөөрхий охид хэрвээ оргож зугтаж чадахгүй бол вампучуудын зэрлэг харьцаа, балар эртний амьдралын хүнд нөхцөлөөс болж үхэж үрэгддэг байна. Энэ байдал мэдээжээр онкилон вампу хоёрын эв түнжинд эсрэг нөлөөлж, хоёр овгийнхон хоорондоо үргэлж дайтаж дайсагнасаар иржээ.
Энэ талын эрэг хүн хүрч гарамгүй эгц эгц өндөр дэвсэг бүхий хүрмэн чулуу ажээ. Эргийн хажуу хацар эсвэл хөөмөл иржгэр, эсвэл гөлгөр, зарим газраа нягт, зарим газраа зузаан, урт нь янз янз зургаан талт багана болон хуваагдсан байх агаад аргаль угалз шивээлдэг том бага агуй цүнхээл энд тэнд харлан үзэгдэнэ. Санниковын Газрын оронд байсан аварга том тэр галт уул төв хэсэгтээ унтарч байгаа оргилын сүүлчийн цуурай болсон халуун булагтай том хотгор хөндий үүсгэн асар өргөн цүнхээл болтлоо хайлмаг лаваа зүг зүгт урсган маш удаан буцалж дэлбэрсэн бололтой. Хайлмагийн зарим урсгалд бүйлс хэлбэртэй мана, гартаам, гэрэлт чимэл чулуу элбэг харагдана. Жуулчдыг дагалдан явсан онкилонууд уг урсгалаас өнгө өнгийн чулуу олбогдон эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл хийдэг бөгөөд янзалж засахад амар хөнгөн гэж ясыг үнэлдэг боловч иймэрхүү бүйлсэн чулууны арай томхноор жадны үзүүр, харвах сумны зэв хийдэг гэж ярив.
Хүнд хэцүү аян замд маш их ядарцгаан гагцхүү өдөр уртсаж нар орой жаргах болсны ачаар арай гэж энэ өдөртөө багтан хунгар их цасны дэргэдэх бааздаа хүрч ирлээ. Галын дэргэд мах шарж суусан Никифоров нөхөдтэй нь ирсэн хоёр онкилоныг г йхан харав. Онкилонууд ч гэсэн цасан хунгар дотор барьсан майхан, нов ногоон ойд суухын оронд хүйтэн нойтон цасан дунд амьдран сууж байгаа хүнийг гайхна. Онкилонууд бас нохдыг оруулж хашсан агуйг ихэд сонрхов. Мөсөн замыг туулах тээврийн хэрэгслээ илрүүлэхгүйн тулд онкилонуудад завь чаргаа үзүүлсэнгүй. Цагаан арьстнууд насаараа цасан дунд амьдран сууж нохойг ачааны мал болгон ашигладаг гэж онкилонууд итгэж бодсон хэвээрээ үлдлээ.
Шөнө болоход хоёр онкилон цасан хунгараас хол ойд хонохоор явж жуулчид майхандаа унтахаар хэвтэцгээлээ. үүр цайхын үед гадаа үүдэнд унтаж байсан ноход гэнэт улайран хуцаж эхлэв. Никифоровухасхийн гарч асар том баавгай зогсож байхыг харав. Баавгай дайран боргох гурван нохойг хойт хөлөөрөө тийрэн үргээж, яс арьс, махны нөөц хадгалж буй зэргэлзээх агуулахын үүд дарсан мөсийг урд хөлөөрөө самардан ийм тийш нь шидэлнэ. Никифоров нөхдөө дуудаж сэрэгээд буугаа аван гарав. Өтгөн манан урьдын адил битүү бүрхсэн тул юм харагдах нь муу байлаа. Нохойгоо оночихгүйн тулд дуудаж баавгайнаас холдуулав. Баавгай хүний дуу сонсмогцоо цоройн босож тэдний майхан руу явах нь тэр. Манантай шөнийн харанхуй бүрэнхийд тэр асар том баавгай хүнээс хавьгүй өндөр үзэгдлээ. Майхнаас гуравхан алхмын зайтай ирээд байхад нь баавгайн цээжинд хоёр сум шигдлээ. Баавгай ганхан гуйвж муухай орилоод агуйн үүдэнд нэлмийн унав. Никифоров арай л даруулчихсангүй зайлж амжив. Горюнов майхны хоймор луу гүйж гартал тэнд Ордин Горохов хоёр харанхуйд буугаа эрэн тэмтчиж байлаа. Амь нь тэмцэн сарваганах баавгайн савар дор бөөн мөс бут үсрэв. Нохой архиралдан хуцахад агуйд байгаа ноход бас дагалдан ульж гиншинэ. Майхан дотор байдал тун эгзэгтэй боллоо. Баавгай жаахан л урагшлах юм бол хаашаа ч зайлах газар байхгүй майхны буланд бөөгнөрөн зогссон хүмүүсийг самардаж хүрэхээр байлаа. Азаар Никифоров айж мэгдэлгүй, буугаа дэлбэрэх сумаар цэнэглэж эвтэй хормыг ашиглан бараг тулгаж байгаад буудав. Баавгай хэд дахин эвгүй татганаснаа хөдөлгөөнгүй боллоо.
Хүн хашгирах, буун дуу гарах чимээнээр нөгөө хоёр онкилон шатаж байгаа цуцал браьсаар гүйж ирлээ. Долоон хүн хүчээ нэгтгэн байж баавгайг агуйн үүднээс зайлуулав. Алагдсан баавгай ер бишийн их томыг онкилонууд маш их гайхлаа. Онкилонууд баавгайг олуулаа явж л агнадаг бөгөөд ийм авын үед үхэл хохиролгүй юм уу, нэг хоёр хүн шархдахгүй өнгөрөх гэж байдаггүй ажээ. Иймээс баавгайн соёог онкилонууд их үнэтэй ховор зүйл хэмээн эрхэмлэх агаад хүзүүнийхээ сондорт ийм соётой анчин цөөхөн амой.
Үүр гэгээрч нойр хулжсан болохоор цөмөөрөө баавгайгаа өвчиж эвдэх ажилдаа орлоо. Никифоров нохой тэжээх их нөөц матай болов. Арьсаар нь жуулчид шинэ газар гэрээ гоёхоор шийдээд хоёр онкилонд өгч явуулаад хойноос нь одоохон очно гэж амлав. Манай жуулчид онкилонуудын салахгүй дагаж харуулдахаас нэг өдөр ч гэсэн суларч, вампугийн газар нутгийг олж очин, Амнундакийн санал болгосон аян дайны байдалд биш, энх амгалан үедээ ямархуу байдгийг нь ажиглах гэж ийм арга сэджээ.

No comments:

Post a Comment