Monday, November 23, 2009

АРСЛАН ЗААНЫ БУЛШ

Ляховын том буюу Ойрхи арал геологийн бүрэлдэхүүнээрээ гайхамшигтай ажээ. Энэ арлын хадархаг дөрвөн хавтгай дэвсэг цул боржин бөгөөд үлдсэн бүх талбай нь дөрөвдөгч галавын зөөлөн давхаргаас бүрдэнэ. Иймээс дэвсгээс буух олон гол горхи энэ зөөлөн хөрсийг гүнзгий идэж, ургамал гэхээр юмгүй жижиг дов толгод болгожээ. Богинохон зун арлын гүнзгий гуу жалга, хөндий гүвээний ар тал цасан хунгарт дарагдсан хэвээр үлдэх боловч ээвэр энгэр газраас нь хөвд ургана.

Арлын эргээрх мөн тийм зөөлөн хөрсийг тэнгисийн долгион идэж элээх тул гол горхины хөндийг эгц огцом буюу тэр байтугай дээрээс өнгийсөн эрэг ганга хөндлөн гулд зүссэн байна. Энэ зөөлөн хөрс зундаа өнгөн талаасаа жаахан гэсэх аядаад оройгоосоо хормойгоо хүртэл мөнхөд хөлдүү байдаг аж. Гэссэн хэсэг хөрс нэг бол өөрөө урсаж тэнгис рүү ордог, эсвэл доороосоо долгинод цохигдсоор нурах агаад ер нь арал аажимдаа тэнгист идэгдэж бхйгаа аж. Арлыг эргээс нь ингэж идэж урсгаха¤ мөнх цэвдэг ихээхэн саад болдоггүйсэн бол арлын боржин цөмөөс өөр юм үлдэхгүй байсан биз ээ.
Зөөлөн хөрсөнд арслан зааны соёо элбэгээс гадна зарим газар арслан заан, мөн тэр үед амьдарч байсан савгат хирс, балар эртни© үхэр, канадын буга, адуу мэтийн олон амьтны бүтэн хүүр мөнх цэвдэг дунд арьс ү±, эвэр туруу, гэдэс дотортой тэр чигээрээ хадгалагдаж үлдсэн байх нь цөөнгүй. Цэвдэг хөрс зундаа жаахан гэсэхлээрээ ил гарсан хүүр, зарим яс, арслан зааны соёо гол горхины урсгалд автан голын адаг, тэнгисийн хөвөөнд очно. Мөн үүнчлэн эргийн ганга жалга гэсэж, усанд идэгдэхэд энд тэндээс нь мөхсөн амьтны бүтэн хүүр юм уу, яс ил гарч, эцсийн бүлэгт бас л тэнгист урсан очиж, дахиад түмэн жил хөлдүү дарагдаж хэвтсэн тэр хүүр сэгийг махчин шувуу, ан араатан сэжиглэхгүй идэж устгах нь бишгүй байна.
Ляховын том арлыг ийм өвөрмөц бүтэн байдалтай болхооор нь жилийн жилд хавар тийшээ анчин олборчид өрсөлдөн ирж, тэнгисийн хөвөөний хавтгай хаялга, гол горхины адаг, хөндийд өнгөрсөн жил мөнх цэвдгээс ангижирч, гэссэн газар доороос цухуйж байгаа юм уу, эрэг дээр ил гарч ирсэн арслан зааны соёог түүж цуглуулна. Хөлдүү хөрсөнд гэмтэл согогүй хадагалагдсан ийм соёо одоогийн зааны соёо, ястай адилхан үнэ хүрэх билээ. Орон нутгийн болон явуулын худалдаачид анчдаас ийм соёог худалдан авч, Якутскийн зах зээл дээр аваачиж борлуулна. Тэндээсээ уг соёог Сибирь, Орост явуулан янз бүрийн сам шүүр, хайрцаг сав, билльярд тоглоомын бөмбөг хүртэл хийнэ.
Соёоноос өөр яс нь анчдад хэрэггүй, гагцхүү өнгөрсөн үеийн амьтны аймгийг судалдаг шинжлэх ухаанд сонирхолтой байна. Ийнхүү цас, зөөлөн хөрс гэсэхэд энд тэндээс гарч ирсэн хүүр л анчдын нүдэнд өртдөг боловч анчид тэдгээрийн ач холбогдлыг мэдэхгүй, хэмжиж тодорхойлж хадгалж чадахгүйгээс ихэнх нь ор мөргүй үрэгдсэн байна.
Горюнов бас нөгөө хоёр нь ч гэсэн энэ арал дээр соёо цуглуулах гэж анчидтай хэд хэдэн удаа ирсэн болохоор арслан зааны соёо ийм их элбэг байдгийн аргагүй сони°хжээ. Харин яагаад гэдгийг тайлбарлаж чадсангүй. Хасагийн гацаанд мэдээжээр энэ талаар унших лавлах ном бибиг ч олдоогүй аж.
Харин энэ удаа Горюнов нийслэлд очсон завшаанаар энэ талын ном зохиол олж уншин заримыг нь авчирчээ. Иймээс жуулчид энэ арал дээр нэг өнжиж, эрэг орчмын газрыг сайтар үзэхээр, далимд нь хүн нохдоо ч амраахаар шийджээ.
Маргааш нь мань гурав Гороховоор газарчлуулан тэнгисийн эргээр явлаа. Хэдийгээр нар наашлан ташуу гэрэл нь эгц ганганы эрэг дээр цэх тусаж жаал жуул ээж эхэлсэн боловч нар тэнгис хоёрын эвдэн хайлуулах үе хараахан эхлээгүй байлаа. Усанд идэгдсэн энэ эгц ганга хорь-хорин таван метр хэрийн өндөр бөгөөд хүчтэй цасан шуурганы дараа байшингийн дээвэр дээрээс өнгийсөн цасан хунгар шиг хатуу ирмэг нь дээшээ доошоо сэрийлдэнэ. Өвөлдөө хүчтэй цасан шуурга цаг үргэлж шуурч байдаг энэ хязгаарт ийнхүү ганганы дээрээс өнгийж хунгарласан цас дөрвөөс зургаан метр урт, хориос дөчин метр өргөн, хоёр метр орчим зузаан байх аж. Энэ хунгарын доороос өнгөн хэсэг нь дан мөс, тунамал шавар элсэн лаг холилдсон эгц эрэг үргэ«жилнэ. Ганганд тогтсон мөс арлын гүн рүү шааж орсон асар том мөсөн хана мэт агаад өргөнөөрөө янз янз байна. Мөсөн ханын дундуур торгон элс шавар, мөсний нарийхан зурвас ээлжилнэ. Хамгийн дээрх цасан хунгарын ирмэг нь өмөрч ойчсон газрыг шинжиж үзвэл мөс, лаг нь эхлээд элс шавар буюу хүлрээр хуичгдаж, түүний дээрээс зузаан цасаар хучигдсан тундрийн хар хөрсний давхарга дарсан байхыг олж харна.
Эгц ганганы доод хэсэг нь өвөлдөө эргийн нөмөрт дагтаршсан хатуу цасан ташлуурт дарагдана. Найм арван метр өндөр хунгарласан ээн цасан ташлуур дээгүүр авирсан жинхэнэ эгц эргийн хананд хүрч болох агаад цул мөс, тунамал лаг давхарга энэ арлын суурь болсон битүү мөсөн дээр үелснийг харж болно. Энэ битүү мөсөн суурь далайн мандлаас арван хоёроос арван таван метр өндөр аж.
Жуулчид эргийг шинжлэн үзээд амьтдын яс цул мөсөн дунд биш, түүний завсраар орших лаг хөрсөнд байгааг олж мэдэв. Арал дээр олон удаа ирж үзсэн, лаг хөрсөн дотроос амьтдын хүүр олон удаа олж харсан Горохов ч үүнийг баталлаа.
Жуулчид эрэг даган арваад километр явж эргийн бүтэц нэлдээ адилхан юм гэдгийг лавтай мэдээд арслан зааны соёо, хирсийн гавал зэрэг олсон хэдэн ясаа барьсаар Бага Өвөлжөө рүү ундлахаар буцав. Эргийн мөсөн ханыг нарны туяа өм цөм нүхэлж амсраас нь шохойн агуны бану шиг мөсөн унжлага байхыг тэд харжээ.
Энэ сонин арлын бий болсон түүх, сөнөсөн мьтад элбэг байгаагийн учрыг барон Толль юу гэж тайлбарласныг Горюнов ундаалж суухдаа нөхөддөө ярьж өгөв. Тэр эрдэмтний бодлоор бол их мөстөлтийн үеэс хадгалагдсан арлын мөс нь мөсөн голын үлдэгдэл юм. Энэ галав дууссанаас хойш багасаж ирсэн мөсөн голын өнгөн тал арлын өндөр хэсгээс урсаж ирсэн усны урсгалд идэгдэ­ хонхойн хайлжээ. Ийм гуу судаг, сул шорроон дотор усны урсгалаар элс шавар тогтжээ. Энэ лаг хагшаас дотроос олдсон ургамлын үл¤эгдлийг үзэхэд тэр үед одоогийн хаг өвс, хөвд, тачирхан цэцэгт ургамлыг бодвол хавьгүй илүү их ургамлатай байжээ. Урьд бол хажууханд нь мөсөн цул байсан ч олон төрлийн залаат ургамал, уд мод, дөрвөөс зургаан метрийн өндөр нийгүүрсийн төгөл байжээ. Одоо ийм ургамал эх газар дээр өргөргийн хэдэн градус өмнө зүгт дайралддагийг бодоход мөстөлтийн дараах үед уур амьсгал энд одоогийнхоос нэлээн зөөлөн байсан бололтой. Арслан зааны хүүрийн гэдэс, шүднээс олдсон идэшнийх нь үлдэгдлээс үзэхэд ийм өвс ургамлаар хооллож байсныг гэрчилнэ. Мөсөн цулуудын хоорондох зузаан лаг шаварт байрлаж байгаа хүүрүүдийн байрлал ч гэсэн ийм амьтад тэр үед энд амьдарч байгаад сөнөснийг илтгэнэ.
Ляховын том арал мөстөлтийн дараах үед янз бүрийн хөхтөн амьтны орших дуртай газар болсон нь ямар учиртай юм бол?
Энэ бол дөрөвдөгч галавын эхний үед Сибирийн хуурай газар одоогийнхийг бодвол хойт зүгт ихэд тэлж үргэлжилсэн байсан бөгөөд Новосибирийн арлууд энэ хуурай газарт багтаж байжээ. Мөсөн галавын сүүлчээр Сибирьт арслан заан, савгат хирс, балар эртний үхэр байх үед балар эртний хүн бас байсан агаад тэр үеэс Сибирийн энэ умард хязгаар олон жижиг хэсэг болон тасарч, зарим нь тэнгисийн усанд автан живж, зарим нь арал болжээ. Нэлээн өндөрлөг хэсгийн мөсөн хүлээс аажимдаа хайлж ургамал өвсөөр хучигджээ. Хурдаснаас яс үстэй хамт олддог ургамлын үлдэгдлийг үзэхэд тэр үед уур амьсга« одоогийнхоос дулаанхан байсныг нотолно. Хуурай газрын амьтад урсан түрэх их уснаас хуурай өндөрлөг газар луу зугтаа биз. Тийм Јазрын нэг нь Новосибирийн олтригийн олон арлын адил одоогийн Ояховын том арал юм. Энэ арлыг бусад арлаас хамгийн өмнө зүгт оршдог болохоор нь хүйтнийг зөнгөөрөө мэдэрсэн амьтад тэнд олноороо нутаглах болжээ. Гэтэл тэр үед энэ газар эх газраас өргөн хоолойгоор таслагдан арал болж, энд зугтан ирсэн хуурай газрын амьтад цааш явж чадахгүй болжээ. Тэгээд ч энд амьтад маш ихээр цугларч, арлын өвс ургамал тэр олон амьтныг тэжээж дийлэхгүйд хүрч уг арал оршуулгын газар нь болон хувирчээ.
Энд хэчнээн их арслан заан байсныг урьд нь Якутскийн зах зээл дээр анчдын авчирч байсан арслан зааны соёогоор барагцаалж болно. Статистикийн мэдээнээс үзэхэд жил бүр 1000-1400-гаад пүү буюу дунджаар 1200 пүү авчирдаг байжээ. Том арслан зааны хос соёо наян килограмм, өөрөөр хэлцэл таван пүү жинтэй. Тэгэхлээр жил бүр 240 арслан зааны соёо авчирч байжээ. Соёоны ихэнхийг тэнгисийн долгио мөсөн ханыг нь идэн соёог мөс, лаг шорооноос суллаж хаядаг, эрэг хавиараа их соёотой Ляховын том арал дээрээс авчирдаг байна. Анчид чухамхүү эрэг хавиар явж соёог мөсөн ханан дахь эргийн хөлдүү хагшааснаас ухна гэхгүй, зүгээр л цуглуулдаг байв.
Ийнхүү мөсөн галавын сүүлчээр хуурай газрын энэ хэсэг нь эх газраас их усан хоолойгоор таслагдан арал болж дээгүүр нь олон зуун арслан заан сүрэг сүргээрээ бэлчиж бага багаар өлсөж үхсээр байжээ. Зарим нь зун мөс хайлахад үүссэн шавар уруйд хөл алдаж, зарим нь өвс ногоо хөөсөөр намгийн цооногт шигдэж, зарим нь соно шумуулаас зугтаж яваад мөсний ангалд унаж үхжээ. Мөсний ангалд унасан арслан зааны хүүр элс шаварт дарагдан мөнх цэвдэг хөрсөнд хадгалагдан үлдсэн биз. Харин газар дээр ил үлдсэн хүүрийг махчин амьтан, шувууд тэр даруйд нь устгаж, зөвхөн өгөрч хувхайрсан ганы хоёрхон яс, соёо л үлджээ. Энэ арал умард туайлын анчдын анхаарлыг татсан арслан зааны ямны хамгийн том булш болсны учир ийм юм.
Горюнов яриагаа үргэлжлүүлэн,
- Бас нэмж хэлэхэд Ляховын арлын дарагдмал мөсний үүслийн тухай Толлийн энэ саналыг зарим эрдэмтэн зөвшөөрөхгүй байгаа юм. Жишээ нь энэ арлыг Толльтой нэг зэрэг судалсан эрдэмтэн Бунге энэ мөс бол мөсөн галавын үлдэгдэл биш, сүүлд үүсэж тогтсон мөсөн цул юм, одооч гэсэн хөлдүү хөрсөнд намар, өвлийн хүйтэн жавраас гүнзгий ангал бий болж өвөл цасанд дарагдаад хавар ус урсан орж хөлдсөний улмаас умард Сибирьт нэлдээ ийм мөс бий болсон байдаг. Иймээс энэ дарагдмал мөс арслан заан байсан үеийнхээс хамаагүй сүүлд тогтсон гэж үзэж байна.
- Хэрвээ мөс сүүлийн үеийнх юм бол амьтад тэнд яаж орж хөлдөө вэ? Гэж Костяков асуув.
- Амьтны хүүр яг мөсөн дунд биш, мөсөн цулын хоорондуурх тундрийн цэвдэг хөрсөнд байдагт хамаг учир байна. Толль үүнийг харж онцлон тэмдэглэсэн Ўайна лээ.
- Тэгвэл арслан заан энэ арал дээгүүр хэрэн бэлчиж байгаад намагт шигдэж үхээд байсан байх нь ээ? Арслан зааны амьдарч байсан үед энд тийм их намаг байсан юм гэж үү? Мод бут сайхан өвч ургаж байсан гэж бид сонсоогүй билүү? Гэж Ордин асуув.
- Бунгегийн бодлоор бол тийм л болоод байна. Гэхдээ бЁ Толлийн таамналд илүү итгэж байна. Яагаад гэвэр тундрийн хөрсөнд мөс тусгай хана болон үүсэхгүй, харин мөсний хонхор, хавцлын хөрс шавар дүүргэж давхарга үүсгэж байгааг бид өнөөдөр харсан шүү дээ гэж Горюнов хариулав.
- Ляховын арлаас гадна Сибирийн хойт хэсгийг мөстөлт дайрсан гэсэн мэдээ байдаг уу? Гэж Ордин дахин асуув.
- Харин тийм ээ, тийм мэдээ байдаг юм. Толль Таймырын хойг, Анабара гол, Тогоот арал, Шинэ Сибирь арал дээрээс их мөс хайлсны дараа үлдсэн морен хэмээх хуучин чулуулгийн хурдас, өөрөөр хэлбэл бөөн бөөн үхэр чулуутай элс шавар олжээ. Миддендорф ч бас нүүмэл үхэр члуу гэгддэг, мөстэй цуг холоос урсаж ирээд мөс нь хайлахад бүхий л Тайрыраар нэг тарж үлдсэн үхэр чулууг үзсэн байна.
- Дарагдмал мөс үүсэх өөр нөхцөл боломжийн тухай би нэг газар уншсан юм байна. Умардын жижигхэн нуурууд өвөл ёроолдоо тултал аг хөлддөг бөгөөд энэ мөс хавар нь лаг шаварт битүү дарагдан хайлахгүй үлдвэл дарагдмал мөс болдог байна. Толгодын бэл эрэг газрын гуу жалган дахь том том цасан хунгар мөн л элс лагт хучигдан гадуурх энэ хамгаалалт нь алга болохоос наана ажмаар мөс болдог байна.
- Яг зөв! Бас өөр нэг боломж байж болох юм. ЖишэЅ нь Сибирийн гол горхины эргээр заримдаа маш зузаан, урт тошин тогтдог байна. Ийм тошин хавар бас л элс лагт дарагдаж болох юм гэж Горюнов хэлэв.
- Тийм дарагдсан тошингоос арслан зааны үеийн амьтдын хүүр олдсон ч удаа бий. Гэхдээ дарагдмал мөсний тухайд судалж шинжлэх маш олон мэдэгдээгүй асуудал бий гэдгийг хүлээх хэрэгтэй. Энэ асуудлыг одоо болтол олон талаас нь зориуд судалж шинжилсэн хүн үгүй байна.
- Арслан заан, түүний үеийн амьтдын амьдарч байсан нөхцөл, үхэл мөхлийн тухай асуудал ч гэсэн бүрэн тайлбарлагдаагүй, цаашид судалгаа шаардаж байгаа гэж би бодож байна. Жишээ нь арслан заан яагаад мөсөн голоор юм уу голын тшин дээгүүр явдаг байв? Гэж Ордин лавлав.
- Энэ ч мэдээжээр тэр үед олон байсан хатгаж хаздаг соно, шумуул мэтийн хорхойноос зугтаа биз. Одоо ч гэсэн цаа буга зундаа хаг хөвд идэж цадсаныхаа дараа ялаа шумуулаас зугтаж, хайлаагүй цасан хунгар, тошин, тэнгисийн эргийн мөсөн хөндийд хэдэн ч цагаар хамаагүй нүдээ анин, хивэн зогсдог юм. Гэхдээ арслан зааны талаар үүнээс гадна учир нь олдоогүй асуудал ч зөндөө бий. Энэ амьтан мөхөж алга болсон нь уур амьсгал хүйтэрч муудсаных гэж тайлбарлаж байна. Гэвч уур амьсгал олон зуун жил аажмаар хүйтэрсэн юм. Тэгэхлээр арслан заан мөхөж алга болохынхоо өмнө эхлээд заавал удам угсаа нь муудаж жижгэрсэн байх ёстой. Энэ талыг огт хөндөж судлаагүй байгаа. Энэ явцыг мэдэхийн тулд асар их яс цуглуулах хэрэгтэй.
- Хэдүүлээ энэ асуудлаар оролдоод үзвэл яа±ан юм бэ? Гэж Костяковыг асуухад хэн нэг нь,
- Жилийн дараа Орост®о буцаж очоод их сургуулиа төгсье, тэгж байгаад л … гэлээ.

No comments:

Post a Comment