Monday, November 23, 2009

АЯН ЗАМД ГАРСАН НЬ

Сарын дараа Горюнов бичиг баримт, мөнгөө өвөртөлсөөр, хагас цагийн дотор эргээгээд ян тан болтол нь залгаж угсарч болох нэг том сайхан байдар завь, гурван сайн чарга, зэвсэг хэрэгсэл, элдэв зүйлсээ тээсээр нийслэлээс дорно зүг гарчээ. Тэр байдар завинд нь дөрвөн хүн, ачаа бараатай гурван чарга, арван нохой багтах бөгөөд экспедицийг тэнгисээр хоёр ээлжээр зөөчих чадалтай аж.

Эрхүүгээс цааш морь хөллөсөн чаргаар Лена мөрөн уруудан Качуг дайран цөллөгийн ширүүн догшин хязгаар нутгийн нийслэл гэгдэх өрөвдөм дорой Якутск хүртэл битүү хөлдсөн голын цасанд дарагдсан хөндий, хадат өндөр эрэг дундуур уйтгарт урт замаар замнаж эхэлсэн бөгөөд энэ уйтгарт зам Алдан голын адаг, Верхоянскийн баргар нуруудын эзгүй ан хавцал, Яна голын цэлгэр тал, дов толгод, уудам тохойд цасанд дарагдан торойж ядах Хасагийн гацааны зах хүртэл үргэлжилнэ. Бүр Якутскаас эхлээд өдөр гэдгийг үзэхээ болилоо. Верхоянскийн нуруудыг давангуут туйлын өвлийн шөнө эхлэв. Цасан шуургагүй үед зөвхөн одод, сарны гэгээ, туйлын туяа л урдах замыг гийгүүлнэ.
Хоёрдугаар сарын сүүлчээр Горюновыг ачаа бараатайгаа хасагийн гацаанд хүрч ирэхэд нөхөд нь экспедицид зориулж гучин нохой худалдаад авчихсан, тэдний хоолонд баахан борцолсон засаг, өөрсдөө идэж уух юм нөөцлөн бэлдэж, дулаан хувцас, цана зэхсэн байлаа. Барон Толлийн газарчаар яваад сураггүй болсон хүний ах Якут Никита Горохов, хасаг Капитан Абрамович Никифоров нарын туршлагатай хоёр анчин экспедицид оролцохыг зөвшөөрсөн байв. Хоёулаа Новосибирийн арлууд дээр хэд хэдэн удаа очиж үзсэн бөгөөд сүүлчийн удаа Толлийн ул мөрийг эрж олох экспедицтэй цуг бүхий л эргээр тойрчээ. Санниковын Газар байдаг гэдэгт хоёулаа итгэдгийн дээр цэлмэг өдөр Тогтоо арлын өндөр газраас бараагий нь харсан гэж батална. Тэр хоёрт Санниковын Газрыг үзэх гэсэн сонирхол наад гурвынхаас дутуугүй агаад тэнд анхны зочин болж очно гэдэгтээ тун их баяртай байлаа.
Хасагийн гацаа бол умард өргөргийн 71 градуст буюу ой модны хойт хязгаарт Яна голын баруун эргийн намжаа дэвсэг дээр байрлана. Хасгуудын хэдэн урц, худалдаачдын цөөн байшин, якутуудын тоотой хэдэн гэр, жижигхэн сүм дэвсэг дээгүүр ундуй сундуй цацагдсан мэт бөгөөд бараг дээврээ тултал цасанд дарагджээ. Навтгар байшингуудын яндангаас Јарах утаа, гэрийн тооноор улалзах задгай галын оч, цасанд дарагдсан сүмийн хонх нь Янын хязгаартаа л чухал нөлөө бүхий хүмүүсийн оромж суурин байгааг илтгэх амой. Умар, өрнө, дорно гурван этгээдэд эзгүй хөндийд дураар загнах цасан шуурганд нүдүүлэн дагтаршсан хөр хунгар хэдрэгтэн үелсэн хязгааргүй цагаан тундр дэлхэн нойрсоно. Өмнө зүгт нь хатингар дорой армаг тармаг ой бараагнах агаад цэлмэг өдөр тэнгэрийн хаяанд Кулар нурууны бөмбийсөн өндөр орой торолзон харагдах нь Янын тохойг бусад ерөнтөнцөөс тасалж байх шиг үзэгдэнэ.
Экспедицийнхэн хоёр долоо хоногт бүхий л бэлтгэл ажлаа дуусаж, гуравдугаар сарын дундуур, өдөр арван нэг цаг шахам үргэлжилдэг үеэр умардын замд гарав. Гурван чаргатай манай жуулчдыг нохойн хоол, арал дээрх агуулахад хадгалах материал, элдэв бараа, багаж хэрэгсэл, хүмүүсийн хүнс тэжээл тэргүүтнийг ачсан таван чарга Новосибирийн арлууд хүргэж өгөхөөр дагалдав.
Жуулчид усны үерээс болж хүн амьтан нь орхин нүүсэн Устьянск суурингийн хажуугаар, Янын адгийн нэг салааг даган зүүн хойт зүгийг зорин одлоо. Одоо энд суурин гацаа ор мөргүй алга болж, зам цагаан тул тэд шулуухан давхисаар хоёр өдрийн дотор голын адаг хүрч чадав. Цасан талаар давхиж байгаад тэнгис рүү ороход мөн л цав цагаан цасаар хучигдсан тул онцын ялгаа мэдэгдсэнгүй. Гэвч тэнгист ойр холдоо хэд хэдэн арал төвийж үзэгдэх агаад баруунтаа умар зүг сунайсан эх газрын эрэг харагдаж байлаа. Жуулчид энэ чигийг барин довтолгохдоо ядаж өнжөөд эрэгт хүрч Яна голоор урсаж ирсэн залтас зомгол, тэнгисийн эрэгт хаягдсан мод®ор түлш хийж хонохыг хичээлээ.
Ийнхүү давхисаар Ярок арал, ганц гэртэй Манико хошуу, Селяхийн өргөн булан, Туруктак хошуу, Ванькийн үзүүр, Дарычан хошууг ардаа үлдээв. Тэндээсээ чуркины хошуу хүртэл эрэг дагуу явсаар Абеляхийн буланг дайрч гараад эх газрын шувтарга Гэгээн хошуу гэдэг урь хошууны энгэр дээрх Гороховын бууцанд буудаллацгаав.
Яна голын адгаас энэ хүртэлх хоёр зуугаад километр урт замыг жуулчид дөрвөн өдөр туулав. Замын эхэнд нохдоо ядраахгүйн тулд тийнхүү тааваар яаралтгүй аялсан байна. Мөсөн овоорго \тэнгисээр явахад гол саад хүндрэл болсон мөргөлдөн давхарласан, босоо босоогооор овоорсон том том мөснүүд\ Гэгээн Хошууны үзүүр Лена голын адаг хоёрын хоорондох энэ гүехэн тохойд асар их томгүй тул тойроод гарчих боломжтой ажээ. Тэнгэр бүрхэг боловч салхи шуурга хөдөлсөнгүй.
Гороховын бууц гэдэг нь хоёр гал – хоёр урц юм. Урцнуудыг урсаж ирсэн модоор барьсан болохоор мэдээжээр цонх, пийшин байхгүй, гэхдээ гал нь асаж байгаа үедээ дулаацуулаад байх хийц муутай задгай зуухтай байлаа. Тэр овоохойд далайн морь, хав загас баригчид эсвэл зэрлэг буга, цагаан баавгайн ангуучид хавар намартааа ирж түр орогноод явдаг аж.
Бууцанд буудалласан өдөр оройдоо тэнгэр цэлмэсэн тул манай гурван жуулчин Гэгээн Хошууны өндөр эрэг дээр гарч далайн бараа харахын мөн болов. Энэ эргийн хадан хясаа нь хэзээ нэгэн цагт галт уулын амнаас галаар буцлан гараад мөнхөд царцсан хүрмэн чулуунаас тогтжээ. Тэд бул чулуу дамжин авирсаар хадан хошууны дээд тагт дээр гарав. Өмнө нь их цасанд дарагдсан бөөн бөөн мөсөн овоорго энд тэнд овойн торойж хөлдүү тэнгисийн мандал цэлийн цайрна.
Цэлийн цайрах их мандлын тэртээ тэнгэрийн хаяанд энд тэндхэндээ эрэг хадны хар толбо үзэгдэх төдийн дөрвөн µавтгай гүвээ торолзон харагдах нь Ляховын том арал бөлгөө. Энэ Ўол Новосибирийн арлуудаас хамгийн ойрхон нь бөгөөд арслан зааны соёо элбэгээрээ нэрд гарсан тулд түүнийг авахаар хүмүүс ирдэг ажээ. Хэрэв шулуун явбал тэр арал хүртэл жар далаадхан километр юм. Манай экспедицийнхний зам хажуугаар нь өнгөрөх бөлгөө.
Нар шингэлээ. Мөсөн мандлаас хүйтэн салхи үлээж эхлэхэд ажиглагч гурав маань тогоотой хоол, данхтай цай нь халуун гал дээр пор пор буцалж байгаа бууц руугаа гэгээтэй байхад буцахыг яарав. Ширээ орлуулан тавьсан аяны том хайрцаг дээр таваг өржээ. Жижигхэн хайрцгууд сандал орлоно. Горохов Никифоров хоёр зуухныхаа дэргэд гаансаа зууцгаан хоолоо идэх гэж гурван нөхрөө хүлээж ядан суужээ. Тэд нохдынхоо хөллөгөөг мултлан амрааж, хөнжлөө хүртэл засаад бүх юмыг жин тан болгосон байв. Экспедицийг арал хүртэл дагалдан яваа таван чарганы хөтөч нарын орсон зэргэдээх овоохойноос чанга чанга чрих инээлдэх сонсогдоно.
Маргааш нь ургахын улаан нарнаар арав арван нохой хөллөсөн найман чарга Гэгээн Хошууны үзүүрийн хадыг тойрон эх газрыг орхин тэнгис дээгүүр умардыг зорин одов. Дагтаршсан хунгар ихтэй ч тэгш замаар ноход хурда­ давхиж, цанатай хүмүүс гүйцэж ядан явлаа. Харин бөөн бөөн мөсөн овоорго урт урт шан болж овоор±он газар чарга гарах тэгш нам газар эрж, чарга бүрийг нэг нэгээр нь татан, араас нь ч, бөөрнөөс нь ч, цанынхаа таягаар түшин түлхэж ноходдоо тусалж байсан болохоор зам тун бага хороож удаан урагшилж байлаа. Хэрвээ мөсөн овоорго дундуур гарах нам тэгш эвтэйхэн газар олдохгүй бол хүн бүр бүсэндээ хавчуулж явсан сүхээрээ зам гаргах ажил гарах бөгөөд 30-40 градусын хүйтэнд тэс хөлдсөн мөс сүхний цохилтод шил шиг дуугаран хага хага үсэрч байлаа. Мөс хагалах үед ноход сүхний л дуу гарвал одоохон маш хүнд зам угтана гэдгийг бүр сайн мэддэг болоод нэгэн зэрэг амрахаар хэвтээд өгдөг болов.
Ийнхүү нэг удаан, нэг хурдан урагшилсаар цагт долоон километр зам туулан үд дунд гэхэд аралд хүрэх зайн талыг барсан байлаа. Нохдынхоо хөллөгөөг мултлалгүй түр амран царцуу мах, хатаасан талх идэж, халуун цай ууцгаав. Өдөр зогсохдоо гал түлэх, цай чанах гэж цаг алдахгүйн тулд Горюнов нийслэлээс халуун сав авчирчээ. Энэ гайхамшигт савнуудыг гаргаж ирэх болгонд нутгийн хөтчүүд галгүй мөртлөө халуун цай байхад мэл гайхаад тэр цайг их л бишрэн дээдэлж уудаг байлаа. Гучин градусын хүйтэнд гаднаас нь тэмтэрч үзэхэд хүйтэн савнаас уруул ам түлчих шахсан халуун цай аягалахад нь ид шидийн увдис биш гэдэгт тэд яагаад ч итгэж өгөхгүй байв. Хасагийн гацаанаас гарсан өдөр үдийн унд уухаар буудаллах үед хөтөч нар гал асаахаар цугларахад Горюнов наадам болгож, та нарын гал түлж цай чанарахаас өмнө би цасан дунд хурдан буцалгана гэж алиалжээ. Хөтөч нарыг данхтай цайгаа гал дээр өлгөхөд Горюнов халуун савнуудаа гаргаж ирээд цасанд суулган тавьж таван минут хиртэй байлгаад сугалан авч якутуудад хав халуун цай аягалж өгсөнд цаадуул нь гайхаж хоцорчээ. Горюновыг ингэж алиалж тоглоход халуун савны учрыг мэдэх Горохов Никифоров хоёр хөтөч нарын нүдээ бүлтийлгэн уулга алдах, шагшран гайхахыг хараад элгээ хөштөл хөхөрсөн аж.
Ундаа ууж дуусаад хуучин байдлаараа цааш хөдлөв. Арал хойт зүгийн тэнгэрийн хаяаг халхлан нэлдээ харлан харагдах болов. Тэнгисийн тэгш мандал дээрээс үргэлжлэх арлын хормой. Хормойн доогуурх нарийнхан нарийхан зурвас эрэг дээр хар хар толбо, цагаан уасан бүрхүүл дундаас хүрэнтэх асга хад хүртэл харагдана. Нар жаргахын үед сүүлчийн том мөсөн овооргыг давж гараад цааш хар хурдаараа жирийлгэв. Арлын зурвас эргийг харсан ноход тэнд амарч хооллоно гэж сайн мэдэх тул бүх наян хоолойгоор зэрэг зэрэг хуцалдан галзуу юм шиг ухасхийцгээжээ. Гэвч эргийн дэргэд хүрээд хүн нохой хоёр хурдаа саах хэрэгтэй боллоо. Юу вэ гэвэл арлын арван есдүгээр зууны эхээр энэ арлын тухайн анх бичсэн Геденштромын газарч алдарт анчин Санниковын барьсан жижиг байшин байдаг Бага Өвөлжөө гэгчид хүрэх замдаа далай хадаалах цагт намрын шуургаар тогтсон их мөсөн даланг давахын тулд чаргаа нэг нэгээр нь татаж чирч гаргахаас аргагүйд хүрэв. Зуу шахам жил болсон тэр жижиг байшин хүйтэн уур амьсгалд бараг хэвээрээ хадга«агдан үлджээ. Далайн давс нэвчсэн мод нь харлаж, энд тэнд нь хаЈ ургаснаас биш, дотроо шинэхнээ°ээ байлаа. Арал руу ирж очих замдаа энэ байшинд хонож өнждөг онло анчид бүгдээрээ энэ оромжоо бүрэн бүтэн байлгахыг хичээж, ширэн нугастай µаалгыг нь тордон дээврийн нь шороог үе үе сэлбэн манах зэргээр өөд тататж янзлаад явдаг байж. Байшингийн ойролцоо түлшинд хэрэглэх мод залтас овоолттой орхисон нь эрэг даган цасан дундаас түлээ мод эрж явах хэрэггүй амар болов.
Удалгүй өвөлжөөний байшингийн дэрэд их түүдэг асаж улаан дөл нь хоёр тийшээ тэлж сунайсан аварга их мөсөн ханыг гэрэлтүүлэн байв.

No comments:

Post a Comment