Monday, November 23, 2009

ЭССЭ

                                                   Төрийн шинэтгэл    
                   1921 оноос 7О жил ноёлсон социалист нийгэм задран унахад манайх улс төр нийгэм эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлага урган гарсан.Улс төр нийгэм эдийн засагт ноёлсон МАХН, улс төрийн товчоог чөлөөт ардчилсан нийгмийн олон намт тогтолцоогоор сольж  нийгмийн бүхий л салбарт өөрчлөлт шинэчлэлтийг хийсээр ирсэн..Улмаар 1992 онд үндсэн хуулиа шинэчлэн баталсанаар хуулийн дагуу баталгаажсан 
ардчилсан тогтолцоот  нийгэм рүү эргэлт буцалтгүй шилжсэн2.Nнгэж манай ард түмэн өдийгөөс өнөөг хүртэл алдаа оноо аль алиныг нь туулан ургашласаар байна.
Гэвч аливаа юманд сайн муу аль аль нь байдгийн жишгээр дээрээ ч доороо ч янз бүрийн алдаа завхарлууд байсаар байгаа нь  аргашгүй  үнэн  билээ.Дээдхи нь суудлаа  олохгүй бол доодхи нь гүйдлээ олохгүй гэдгээр төр засгийн түшээд , бүтэц зохион байгуулалтанд асуудал байгаа гэдгийг зөвшөөрч 2ООО оноос эхлэн төрийн шинэчлэл хийх ёстой гэдгийг ярьж байгаа.Хэзээнээс хийх вэ гэдгийг баахан шуугицгааж ер нь хүлээх хэрэггүй эрс шийдэмгий төрийн шинэчлэл хийх ёстой гэдэгт санал нэг болцгоолоо.
 Хаанаас эхлэн яаж хийх вэ?
Ер нь ингэнэ тэгнэ гэсэн нарийн теором байхгүй.Энэ асуудалд яаж хариулах вэ?
Таны миний та бидний дэргэд байгаа эгэл жирийн асуудлаас эхлэх үү?
 Төрийн зохицуулалт, бүтэцээс эхлэх үү?
,Ардчилсан нийгэм л  гэнэ  .Бүгд тэгш эрхтэй.Энэ нийгэмд манай засаг төр ард иргэдээ ялгаварлах бодлого баримтлаад байгаа нь худлаа биш..Төрийн албан хаагч орон сууцны зээлэнд хамрагдан , төрийн албан хаагчийн хүүхдийг үнэ төлбөргүй сургана.Гэтэл манай иргэдийн хэд ньтөрийн албан хаагч билээ.Нэг талаас төрийн зүгээс явуулж буй бодлого боловч нөгөө талаас бусад ард иргэд энэ бодлогоос гадуур үлдэх болоод байгаа.Энэ нь төрийн алдаатай бодлогын илрэл юм.
            Мөн хүн амын хэт төвлөрөл болон өмчтэй болсонтой холбоотой техникийн олшрол зэргээс ү үдэлтэй агаарын бохирдлын асуудал байна. “Агаарын бохирдолтой тэмцэх        үндэсний хороо”   байгуулагдла.Энэ хорооноос нүүрс  олборлолтонд тавих татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.Ямар үр дагавар гарахыг бодоод үзье. Хотын ихэнх  (2/3) хувийг эзэлдэг гэр хороололын борчуудын нуруун дээр энэ татвар буухаар болоод байна.Татвар дагаад жижиглэн худалдааны өртөг нэмэгдэх байдал харагдаж байгаа. Алдаатай алдаатай гэхэд дэндүү том алдаа гэж би үзэж байна.Энэ  мэтчилэн бодлогын чанартай  асуудлаасаа  эхлэн төрийн шинэчлэлийг хийх хэрэгтэй юм бишүү.
          Эрх мэдэл бүхий  эрхэм түшээдээс төрийн шинэчлэлтэй холбоотой асуудал тавихад тэд баахан бэлэн хариулт өгөх юм.Нэг жишээ  хэлье  л дээ.2ОО1 онд Улаан сайдын хийсэн төрийн шинэчлэлийн тухай илтгэл тавихад   УИХ –ын гишүүн,  засгийн газрын гишүүнийг хавсарч хийхийг болиулах тал дээр ямар байр суурьтай байгааг асуухад засгийн газрын гишүүнийг 3/1 нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн хуулийн төсөл боловсруулаад өргөн барьчихсан “  гэдэг  хариултыг өгч байгаа.
Үүнээс үзэхэд
 бид төрийн шинэтгэлийг аль эрт  хийчихсэн мэт ойлголт төрж байна  л даа.Энэ бүгдээс дүгнэж үзэхэд бид өнөөдөр төрийн шинэтгэлийг зөв алдаагүй бодитоор хийх шаардлага урган гарч байна.      

No comments:

Post a Comment