Monday, November 23, 2009

2009 оны нийгмийн үзүүлэлт

  • Нийгмийн vзvvлэлт
    Улсын хэмжээгээр 2009 оны эхний 10 сарын байдлаар 57490 эх амаржиж, ємнєх оны мєн vеийнхээс 5226 эхээр буюу 10.0 хувь, 57689 хvvхэд амьд тєрж, 5278 хvvхдээр буюу 10.1 хувиар тус тус нэмэгдсэн байна. Нэг хvртэлх насандаа 1122 хvvхэд эндэж, ємнєх оны мєн vеийнхээс 108 хvvхдээр, эхийн эндэгдэл 38 болж, 12 эхээр тус тус нэмэгдсэн бол 1-5 хvртэлх насандаа эндсэн хvvхдийн тоо 191 болж, 13 хvvхдээр буурсан байна.

    Аймаг, нийслэлийн хєдєлмєр, халамжийн vйлчилгээний хэлтэс (ХХVХ)-т бvртгvvлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгvй иргэдийн тоо 2009 оны 10 дугаар сарын эцэст 39.6 мянга болж, ємнєх оны мєн vеийнхээс 8626 хvнээр буюу 27.8 хувиар єсчээ. Ажилгvйдлийн єсєлтєнд Ховд (307 хvн), Дархан-Уул (381 хvн), Євєрхангай (403 хvн), Хєвсгєл (417 хvн), Баянхонгор (723 хvн), Тєв (744 хvн), Булган (872 хvн), Увс (1085 хvн) аймаг болон Улаанбаатар хотод (2437 хvн) бvртгэлтэй ажилгvй иргэдийн тоо ємнєх оны мєн vеийнхээс нэмэгдсэн нь голлон нєлєєлжээ.

    Энэ оны эхний 10 сарын байдлаар авч vзэхэд 62.5 мянган ажилгvй иргэн шинээр бvртгvvлж, бvртгэлтэй 39.9 мянган иргэн ажилд зуучлагдан орж , 13.1 мянган иргэн ажил идэвхитэй эрж хайхгvй байгаа шалтгаанаар бvртгэлээс хасагджээ.

    Халдварт євчнєєр 2009 оны эхний 10 сард 32.3 мянган хvн євчилсєн нь ємнєх оны мєн vеийнхээс 2513 хvн буюу 7.2 хувиар буурчээ. Халдварт євчний євчлєлийн бууралтад цусан суулгаар євчлєгчдийн тоо 39.4 хувь, тэмбvvгээр євчлєгчдийн тоо 9.6 хувь, гонококкт халдвараар євчлєгчдийн тоо 7.8 хувиар тус тус єссєн хэдий ч вируст гепатитаар євчлєгчдийн тоо 32.5 хувь, салхин цэцгээр євчлєгчдийн тоо 16.3 хувиар тус тус буурсан нь нєлєєлєв.

    Манай улсад энэ оны 10 дугаар сард томуугийн цартахлын А хvрээний (H1N1) вирусын халдвар гарч, 632 тохиолдол бvртгэгдсэний 514 тохиолдол нь Улаанбаатар хотод, 118 тохиолдол нь Дорнод, Сэлэнгэ, Євєрхангай, Дархан-Уул, Дорноговь, Ємнєговь, Говьсvмбэр, Хэнтий, Хєвсгєл, Булган, Орхон, Ховд аймгуудад гарчээ. Вирусын халдвараар євчилж нас барсан хvний тоо 5 болж бvртгэгдсэн байна.

    Улсын хэмжээнд 2009 оны эхний 10 сард 17083 гэмт хэрэг бvртгэгдсэн нь ємнєх оны мєн vеийнхээс 52 хэргээр буюу 0.3 хувиар буурчээ. Бvртгэгдсэн гэмт хэргийн тоо ємнєх оны мєн vеийнхээс буурахад булаах гэмт хэрэг, иргэдийн улс тєрийн болон бусад эрх, эрх чєлєєний эсрэг гэмт хэрэг, хvvхэд, гэр бvл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, нийгмийн аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг, залилан зэрэг гэмт хэргvvд 5.3-57.8 хувиар буурсан нь голлон нєлєєлжээ.

No comments:

Post a Comment