Monday, November 23, 2009

2009 оны эхний 10 сарын макро эдийн засгийн үзүүлэлт

Макро эдийн засгийн vзvvлэлт

Хэрэглээний vнийн улсын индекс (ХVУИ) 2009 оны 10 дvгээр сард ємнєх сартай харьцуулахад 0.3 хувиар буурч, ємнєх оны жилийн эцсийнхээс 1.8 хувь єсчээ.
Хvнсний бараа, ундаа, ус болон орон сууц, ус, цахилгаан, тvлшний бvлгээс бусад бvлгийн vнэ дvнгээрээ 1.4-20.2 хувь нэмэгдсэн нь хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ улсын дvнгээр ємнєх оны жилийн эцсийнхээс 1.8 хувь єсєхєд нєлєєлжээ.

Мєнгєний нийлvvлэлт оны эхнийхээс 401.0 тэрбум тєг буюу 17.7 хувиар нэмэгдэхэд бараг мєнгє 439.6 тэрбум тєг буюу 27.1 хувиар єссєн нь голлон нєлєєлжээ. Гvйлгээнд байгаа бэлэн мєнгє 2009 оны 10 дугаар сарын эцэст 359.6 тэрбум тєг болж, ємнєх сарынхаас 3.8 тэрбум тєг буюу 1.1 хувиар буурч, ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 30.3 тэрбум тєг буюу 9.2 хувиар нэмэгджээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн єрийн vлдэгдэл 2009 оны 10 дугаар сарын эцэст 2618.0 тэрбум тєгрєгт хvрч, ємнєх сарынхаас 12.9 тэрбум тєг буюу 0.5 хувиар, ємнєх оны мєн vеийнхээс 73.3 тэрбум тєг буюу 2.7 хувиар тус тус буурсан байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн єрийн vлдэгдэл 2009 оны 10 дугаар сарын эцэст 200.9 тэрбум тєг болж, нийт зээлийн єрийн vлдэгдлийн 7.7 хувийг эзэлж байгаа бєгєєд ємнєх сарынхаас 2.6 тэрбум тєг буюу 1.3 хувиар, харин ємнєх оны мєн vеийнхээс 141.9 тэрбум тєг буюу 3.6 дахин нэмэгджээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргvй зээл 406.1 тэрбум тєгрєгт хvрч, нийт зээлийн єрийн vлдэгдлийн 15.5 хувийг эзэлж байгаа бєгєєд ємнєх сарынхаас 8.4 тэрбум тєг буюу 2.1 хувиар, ємнєх оны мєн vеийнхээс 322.9 тэрбум тєг буюу 4.9 дахин нэмэгдсэн байна.

Тєв банкны тєгрєгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш 2009 оны 10 дугаар сарын 30-ны єдрийн байдлаар 1424.62 тєгрєгт хvрч, ємнєх оны мєн vеийнхээс 280.25 тєгрєг буюу 24.5 хувиар суларчээ. Тєгрєгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш 2009 оны 9 дvгээр сард ємнєх сарынхаас 0.2 хувиар, 10 дугаар сард ємнєх сарынхаас 0.1 хувиар чангарсан байна.

Тєгрєгийн евротой харьцах нэрлэсэн ханш 2099.18 тєгрєгт хvрч, ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 587.41 тєгрєг буюу 38.9 хувь суларчээ. Тєгрєгийн евротой харьцах нэрлэсэн ханш 2009 оны 9 дvгээр сард ємнєх сарынхаас 1.5 хувь суларч байсан бол 2009 оны 10 дугаар сард ємнєх сарынхаас 1.0 хувиар суларсан байна.

Тєгрєгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 208.63 тєгрєг болж, ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 41.29 тєгрєг буюу 24.7 хувиар суларчээ. Тєгрєгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 2009 оны 9 дvгээр сард ємнєх сарынхаас 0.2 хувь чангарч байсан бол 2009 оны 10 дугаар сард ємнєх сарынхаас 0.1 хувиар чангарчээ.

Тєгрєгийн рубльтэй харьцах нэрлэсэн ханш 48.64 тєгрєг болж, ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 5.51 тєгрєг буюу 12.8 хувиар суларчээ. Тєгрєгийн рубльтэй харьцах нэрлэсэн ханш 2009 оны 9 дvгээр сард ємнєх сарынхаас 4.7 хувь суларч байсан бол 10 дугаар сард ємнєх сарынхаас 2.7 хувиар суларчээ.

Vнэт цаасны арилжаа 2009 оны 10 дугаар сард 22 удаа явагдаж, 3.3 тэрбум тєгрєгийн гvйлгээ хийж, 3.8 сая ширхэг vнэт цаас арилжаалжээ. Арилжаалсан vнэт цаасны тоо ємнєх сарынхаас 3.4 сая ширхэг буюу 47.4 хувиар, ємнєх оны мєн vеийнхээс 1.0 сая ширхэг буюу 20.2 хувиар буурчээ. Гvйлгээний хэмжээ ємнєх сарынхаас 1.4 тэрбум тєгрєг буюу 75.4 хувиар, ємнєх оны мєн vеийнхээс 2.3 тэрбум буюу 3.2 дахин єсчээ.

Улсын нэгдсэн тєсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2009 оны эхний 10 сард 1519.6 тэрбум тєг, зарлага, эргэж тєлєгдєх цэвэр зээлийн нийт хэмжээ 1855.6 тэрбум тєг болж, нийт тэнцэл 336.1 тэрбум тєгрєгийн алдагдалтай гарлаа. Тєсвийн алдагдал 2009 оны эхний 10 сарын байдлаар ємнєх оны мєн vеийнхээс 265.3 тэрбум тєгрєгєєр нэмэгдэхэд тєсвийн зарлагын єсєлт орлогынхоос 14.9 пунктээр єндєр байгаа нь нєлєєлжээ
Тєсвийн урсгал орлого 1504.3 тэрбум тєг, урсгал зардал 1401.5 тэрбум тєг болж, урсгал тэнцэл 102.8 тэрбум тєгрєгийн ашигтай гарлаа.

Татварын нийт орлого ємнєх оны мєн vеийнхээс 315.8 тэрбум тєг буюу 20.2 хувиар буурахад зарим бvтээгдэхvvний vнийн єсєлтийн албан татвар 226.4 тэрбум тєг буюу 65.2 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 61.3 тэрбум тєг буюу 27.8 хувь, нэмэгдсэн єртгийн албан татвар 10.4 тэрбум тєг буюу 3.7 хувиар буурсан нь голлон нєлєєлжээ.

Татварын бус орлого ємнєх оны мєн vеийнхээс 57.1 тэрбум тєг буюу 28.6 хувиар єсєхєд хувьцааны ногдол ашгийн орлого 61.5 тэрбум тєг буюу 3.1 дахин, навигацийн орлого 10.3 тэрбум тєг буюу 68.2 хувиар єссєн нь голлон нєлєєлсєн байна.

Улсын нэгдсэн тєсвийн зарлага, эргэж тєлєгдєх цэвэр зээлийн нийт хэмжээ 2009 оны эхний 10 сард 1855.6 тэрбум тєг болж ємнєх оны мєн vеийнхээс 10.0 тэрбум тєг буюу 0.5 хувиар єсчээ. Vvнд цалин, хєлсний зардал 32.7 тэрбум тєг буюу 7.5 хувь, татаас, шилжvvлэг 55.0 тэрбум тєг буюу 9.6 хувиар єссєн, тvvнчлэн хєрєнгийн зардал 26.8 тэрбум тєг буюу 8.0 хувиар буурсан нь голлон нєлєєлжээ.

Хєрєнгийн зардалд 2009 оны эхний 10 сард 309.5 тэрбум тєгрєгийг зарцуулсан нь ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 26.8 тэрбум тєг буюу 8.0 хувиар буурсан байна. Хєрєнгийн зардлын бууралт нь дотоодын эх vvсвэрээс хийгдсэн хєрєнгийн зардал 30.4 тэрбум тєг буюу 9.5 хувиар багассанаас голлон шалтгаалжээ.
Манай улс 2009 оны эхний 10 сарын байдлаар дэлхийн 113 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3192.1 сая ам.доллар, vvнээс экспорт 1487.0 сая ам.доллар, импорт 1705.2 сая ам.доллар боллоо.

Гадаад худалдааны тэнцэл 2009 оны эхний 10 сард 218.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ ємнєх оны мєн vеийнхээс 335.8 сая ам.доллар буюу 2.5 дахин буурчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ ємнєх оны мєн vеийнхээс 1663.7 сая ам.доллар буюу 34.3 хувь, vvний дотор экспортын хэмжээ 663.9 сая ам.доллар буюу 30.9 хувь, импортын хэмжээ 999.8 сая ам.доллар буюу 37.0 хувиар тус тус буурчээ.

Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын vнийн дvн 49.2 хувь; цайрын баяжмалын биет хэмжээ 4.3 хувь, vнийн дvн 38.9 хувь; боловсруулаагvй алтны биет хэмжээ 36.7 хувь, vнийн дvн нь 34.8 хувиар тус тус буурсан нь голлон нєлєєлєв.

No comments:

Post a Comment