Monday, November 23, 2009

МЯНГАН УТААТ ХӨНДИЙ

Өтгөн манан дунд өглөөний цай ууж суухдаа хоёр өлөгчин чоныг яаж авч явах тухайгаа хэлэлцэв. Зарим нь ээлжээр үүрээд явъя гэхэд зарим нь бухын арьсаар дамнуурга хийж зөөе гэв. Уг нь бол энэ амьтныг оосорлож хөтлөөд өөрийнх нь дөрвөн хөлөөр гүйлгэвэл хэн хэндээ амарсан, гэтэл хурц шүдэнд нь тэсэх уяа хийчихмээр төмөр утас, гинжний юм юу ч байсангүй.
Эцэст нь өргөн ширэн хүзүүвч, хошуувч хийх ухаан олов. Хоёр өлөгчний хүзүүвчийг Гороховын бууны сүмбэний хоёр үзүүрт холбоод сүмбэнийхээ гол дундаас урт суран оосор уяв. Ингээд хоёр өлөгчин буулганд орсон бух шиг зэрэгцэн гүйх боллоо. Нэг онкилон суран уянаас хөтөлж, өөр нэг нь араас нь гуядан тууна. Эхлээд хоёр өлөгчин ухран чиргүүлдэж хэвтчихээд байснаа нохой араас нь хазаж дайрахад аргагүй болон хүний араас сүүлээ хавчин даган гүйв.

Манай сийрэгжин замхармагц жуулчид хойт зүг хөдлөв. Өвс ногоо улам гандуу гундуу болж зарим газар нэлдээ хөатаж хагдарсан бүс дайралдана. Аглаг цоорхойн тачир өвсө­ дунд нүцгэн хүрмэн чулуу ч үзэгдэх болов. Хэдэн километр яваад ангалаас шингэн утаа суунаглан гарахыг үзэв.
Ордин бөхийн ангалын дээр гараа барьснаа дорхноо татаж авлаа. Газрын гүнээс гарч байгаа агаар тийм халуун ажээ. Цаашлах тусам тийм ангал олширч агаар халуун болсоор байв. Газраас гарах уур утаа эргэн тойронд суунаглан жуулчид сайн гэгч галласан халуун усны байшинд орсон юм шиг санагдана. Онкилон цэргүүд аль хэдийн хүрэм хувцсаа тайлж бүсэлхийгээ хүртэл нүцгэлэн явна. Жуулчид ч тэсэлгүй тэдний жишээг дагалаа. Хамгийн сүүлд Аннуир цамц өмдөө тайлж, зөвхөн хормогчтойгоо үлдээд,
- Их гал түлсэн гэр шиг халуун байна гэж жаахан ичингүйрэн хэлэв.
Илүү их өтгөн манантай нэг хэсэг газар жуулчдын сонирхлыг татав. Очиж үзвэл хэд хэдэн нүхнээс исгэрэн шуугин, эсвэл хүндээр амьсгалах мэт чимээ гарган бөөн бөөн уур дэгдэх аж.
- Энэ ч ёстой утаангир мөн байна гэж Ордин уулгалав.
Цаашлах тусам хар бялхмагийн нүцгэн иржгэр өнгөн дээрх ийм ангал нүх улам олон болсоор байлаа. Эх газар гүндээ цогшин уугиж байгаа юм шиг санагдах агаад хөрсний халуун гутал нэвт мэдэгдэж эхэллээ.
Ийм газраар нэг хоёр километр яваад амрахаар зогсосхийн эргэн тойрноо харвал гайхалтай сонин зураг нүднээ туслаа. Зүг зүгт энд тэндгүй газраас бөөн бөөн уур дэгдэн гарч тогтуухан агаарт эгц дээшээ годгодон махиралдаж, цэлмэг намуухан өвлийн өдөр үл үзэгдэх хотын түг түмэн яндангаас уур утаа олгойдож байгаа юм шиг санагдана. Энэ олон цагаан багана мэт дээшээ суунаглах уур утааны засв°аар баруун, зүүн, хойт гурван зүгт тав зургаахан километрийн ца хна энэ хотгорын умард хаяа болох өндөр эгц хавцал бараагнан харагдана. Нарны гэрэлд тодхон гялалзах цасан толбо зурвас бүхий шөвгөр шөвгөр оргилын бараа энд тэндгүй шомбойно. Нэг талаас энэ цагаан цас, цагаан баганууд, нөгөө талаас хар эрэг, хар хөрс нэлийн эсрэг хоёр өнгийн ховор зохицол болж үзэгдэнэ.
Ангал нүх гэнэт исгэрэн,, эсвэл хүнгэнэн дуугарч чимээгүй орчныг сэрээнэ.
- Утаат хар цөл! гэж Гороховыг хэлэхэд,
- Мянган Утаат хөндий гэдэг аргагүй мөн байна даа! гэж Ордин батлав.
- Муу зүгийн онгодын орогнодог газар! Энэ бол газар доорх агуйн галын утаа гэж хамгийн ахмад онкилон өгүүлэв.
Отрядын хүмүүс байгалийн энэ ховор дүр зургийг дор бүрдээ өөр өөрийнхөөрөө дүгнэв. Цагаан хүмүүс сонирхож, бор барьстнууд сүсэглэн түгшинэ. Тэдний өмнө нэг ир өргөн баганалсан уур годгодож анхаарал татав. Ойртож үзвээс зургаан метр орчим голчтой жижигхэн нуураас оргилж байлаа. Нуурын ус тос тогоотой ус шиг пол пол хийн буцална.
Горюнов үүргэвчнээсээ түүхий амх огтолж аваад сураар уяж ус руу дүрэв. Мах усны буцлахын аяар нэг живж, нэг ил гаран эргэлдсээр хэдхэн минутад боллоо.
- Хоноход хамгийн тохиромжтой сайхан газар байна! Түлээ байхгүй, гэхдээ хоол чанах тогоо, цайны ус бэлэн! Гэж Ордин баярлан өгүүллээ.
Цаашлах замд өөр хэд хэдэн том жижиг буцалмал нуур дайралдав. Нэг хоёр метрийн голчтой багахан нуур олон жижигхэн бөмбөлөг хөөсрүүлэн алгуур ам буцалж байхад том нуур нь бөөн бөөн ус эргэлдүүлэн оволзуулан сүртэй даргилна. Нуурын ус руу тонгойсон чулуу, нуурыг тойрсон хөрс зарим нэг газраа цас шиг цагаан юмаар хучиргдсан байхыг олж ажиглав. Буцалж байгаа усны дэргэд цас байхгүй нь мэдээж. Цагаан өнгөрийг хусаж амсаж үзвэл тун эхүүн, муухай амттай ямар нэг давс байв.
- ХэрвэЅ давс ялгарч байгаа бол ус давстай байх ёстой доо. Цайнд лав тохирохгүй нь гэж Горюнов хэллээ.
Буцалж байгаа уснаас амсаж үзвэл огт дасвгүй биш боловч цай хандалж болохгүй ажээ.
Буцалмал нуур, утаат ангалын нүхний дундуур явсаар хотгорын хаяанд их ойрхон, хоёр зуугаад алхам голчтой арван тав-хориод метр гүнзгий нэг том хавтгай хонхор газар бхйхыг харав.
Хавтгай хонхрны ёроол хонхойн цүлхийсэн авч усгүй байв. Ёроолын дээгүүр суунаглах нимгэн утааны цаанаас хөрсний ангал ан цав бүрд нь хөх гал галбалзахыг олж харлаа._ Ордин арай ойрхноос харах гэж хонхор луу хэд алхаад лорхноо ам хамраа даран буцаж гүйн гарч ирээд зуухан дахь агаар шиг халуун хүхэр, хлорын утаанд амьсгал боогдож байна гэлээ.
Хавтгай хонхрын ёроолын хар хөрсөн дээр хүхэр, навшийн өнгөр бололтой энд тэндгүй зурвас, дугуй толбо цайран, шарлах нь дуранд харагдаж байлаа.
Ордин амьсгаагаа дарагдмагц Костяковт хандан,
- За, Павел Николаевия минь, то одоо Санниковын Газрыг бүрэн унтраагүй галт уулын асар том тогоо биш гэж маргаж чадах уу? гэж амыг нь асуув.
- Аргагүй чиний зөвөө! Тал талаас нь хүрээлсэн энэ хүрмэн хавцал, буцалмал нуур булаг, хөөсөрдөг нуур, утаангир, хорт хийтэй нүх, ан цав энэ бүхэн ямар ч эргэлзээгүй нотолж байна гэж Горюнов батлан хэлэхэд Костяков
- Онкилонууд энд дөрвөн зуун жил, вампу, зэрлэг амьтад бүүр олон зуун жил аж төрөн амьдарч байгаа шүү дээ. Өмнөд хэсэгт орших өтгөн ургамал галт уул аль хэзээний унтарч сөнөснийг харуулж байгаа юм биш үү! Гэж эсэргүүцэв.
- Тэр ч аргагүй тийм л дээ, гэхдээ галт уул урдаасаа хойшоогоо аажуухан унтарч эхэлсэн гэдэг нь бас тодорхой байна. Энэ хойт хэсэгт дэлбэрэлтийн шинж тэмдэг их байна шүү дээ. Вампучуудыг өмнөд хэсэгт нь суурьшин амьдарч байхад энэ хойт зүгтээ уул нь халуун бялхмагаа цацалсаар байсан байж болох юм.
- Онкилонуудыг ирэхээс өмнө бялхахаа больсон байлгүй. Тэд зөвхөн “муу зүгийн онгодын” утааг мэдэж байна гэж Ордин батлахад,
- Галт уул нэг сайхан өдөр олон зуун жилийн гүн нойрноосоо сэрж гай тарих юм биш байгаа? Гэж Горюнов нөхдөөсөө асуулаа.
- Магадгүй шүү. Нэг бүтэн геологийн үеийн турш оргилж дэлбэрээгүй эвдэрч нурсан галт уулыг л сөнөсөн галт уул гэж тооцож болно. Бусдыг нь сөнөсөн гэж болохгүй ээ, харин хэзээ ч юм сэрж болох тул унтаж байгаа ул гэх мэтээр нэрлэвэл зохино. Везувий уулын ёроолдоо өтгөн их ойтой тогоонд боолын бослогыг удирдагч Спартакийн нуугдан хорогдож байсныг санаж байнаа уу. Энэ уулыг галт уул гэж хэн ч мэдэхгүй байсан шүү дээ. Түүний тухай үлгэр домог ч байхгүй болсон байсан. Тэгтэл гэнэт манай эриний 79 онд сэрж Помпея, Геркуланум хотыг устгаад одоо болтол оргилж дэлбэрсээ° байгаа шүү дээ.
- Мартиникийн нүцгэн уулыг яана гээ. Арван наймдігаар зууны дунд үе хүртэл унтаж байсан байна. Нутгийн хүмүүс түүнийг галт уул байсан гэдгийг мэдэхгүй байсан юм. дараа нь сэрж, бага багаар амьд байгалийн шинж тэмдэг үл мэдэг илрүүлж байгаад хорьдугаар зуун эхээр аймшигтай дэлбэрч хэдхэн минутын дотор СенПьер хотыг гучин мянган хүнтэй нь залгисан.
- Ийм жишээ хоёр Америк, Зондын арлууд, Камчаткаас олныг дурьдаж болно гэж Ординыг нэмж өгүүлэхэд Костяков,
- Энэ галт уул сэрвэл онкилонуудад ёстой нэг гай гамшиг болно доо гэлээ.
- Хаана яаж хөдлөхөөс болно доо. Хэрвээ зөвхөн хойт хэсэгтээ, одоо ч үр ургамалгүй, хүн амьтангүй энэ газар жаахан сэрж багахан оргилж дэлбэрвэл онкилонууд галт уулнаас хэдийгээр холгүй ч гэсэн энх амар оршин суух болно. хэрвээ дэбэрэлт өмнө зүгт эхлэх юм бол ч тэгээд өнгөрлөө гэсэн үг.
- Энэ утаангир, буцалмал нуур, халуун булагн элбэг байгаагаас үзэхэд энэ галт уул өнөөдөр маргаашдаа биш гэхэд ер нь хэзээ ч дэлбэрч магадгүй юм шиг санагдаж байна. Онкилонууд хэдийгээр ийм байдал олон зуун жил үргэжилсэн гэж ярьж байгаа ч тэд чинь энэ газар бараг ирдэггүй, юмны учрыг мэдэхгүй шүү дээ. Дүгнэлт хийхэд үнэн зөв ажиглалт хэрэгтэй гэж Ордин хариулав.
- Биднийг байх хугацаанд энд яах ч үгүй, Санниковын Газар амьд дурсгал болсон ан амьтантайгаа дахиад зуун жил орших болтугай гэж Горюнов ерөөв.
Амьсгаа бөглөрүүлсэн өмхий агаарт хонхрыг тойрсоор жуулчид бусад газрынхтай адил эгц огцом, бүр өнгийж тонгойсон, дэв дэвсэг бүхий хүрмэн хавцалт µойт хаяанд тулж ирлээ. Энэ хойт хавцлыг нүдээр багцаалахад мянгаад метр өндөр юм шиг харагдана. Ургамал өвсгүй, ядахдаа хаг өвсЈүй ч үгүй энэ хязгаар сэтгэл сэ°тхийлгэн зэвүүцүүлнэ. Жуулчид орчин тойрноо шинжлэн хартал өмнөхөн нь бүр гайхмаар дүр зураг тодрон үзэгдэв. Хар хадан хавцлын өлмийнөөс холгүйхэн Мянган Утаат хөндийн цагаан хана сунайж байлаа. Тэр цагаан ханыг алсаас харахад ялимгүй долгиолон гүрвэлзэн хөдөлж, нарны ташуу гэрэлд долгиолсон хяр дэээгүүр нь өнгө өнгийн солонго татаж, солонго нь үргэлж байраа сэлгэх аж.
Хар хавцлын хормой дахь урт цагаан зурвас жуулчдын анхаарлыг татав.
- Энэ юу вэ, дээрээс унасан цас гэж үү? Гэж Горюновыг гайхахад Ордин дурандаад,
- Үгүй ээ, цас биш, нэг зүйлийн цагаан чулуулаг байна. Энд тэндгүй ухаж төнхсөн юм шиг дан нүх сүв болсон байна. Эндээс вампу цахиур авдаг юм биш байгаа гэв.
Тэр газар яаран очиж үзвэл хотгорын ёроолд хоёр гурван зуун метр урт зурваст гурав даөрвөн метр өндөр өргөгдөж ирсэн сэвсгэр цагаан гантиг дээр хүрэн чулуулаг хэвтэнэ. Гантиг дээгүүр хэсэг бусгаараа хар саарал, халтар цагаан цахиур зарим газар үүрлэн, зарим газар судалтаж ургасан байх агаад цахиур авах гэж вампучууд гантиг эргийг нэлд нь ухаж төнхжээ.
- Галт уулын амь орж дэлбэрч эхэлсэн цагийг тодорхойлоход бидэнд хэрэгтэй олбор энд байна гэж Ордин цагаан хананаас эмтлэн авч, - Дээд цэрдийн галавын үеийн давхраа гэдгийг үзүүлсэн хэд хэдэн тааруухан чулуулаг оллоо. Умард Сибирийн янз бүрийн газар хүрмэн лаваа оргилуулж байсан гуравдагч галаваас хойш л энэ галт уул амь орж дээ. Дахиад сайн эрье, өөр сайн чулуулаг олдож ч магадгүй.
Ордин ингэж хэлээд жалганы нэгэн гүнзгийвтэр агуй руу орж, алх хангинуулж гарав. Нөгөөдүүл нь бэл дэх бөөн цагаан элсэн дотор юм эрж төнхөнө. Нэгэн чулуулаг олоод онкилонуудад үзүүлж юу гэдгийг тайлбарлаж өгөхөд онкилонууд хүртэл эрэлд оролцов. Алхны дуу зогсож Ордин агуйгаас гарч ирээд,
- Газрын гүнд ямар ажил, юу болж байна гэж та нар бодож байна. Энэ хавцалд чихээ наагаад чимээгүй чагнаач. Тэр миний орсон агуйд бол бүр сайн сонсогдоно гэв.
Горюов Костяков хоёр агуйд орж хананд нь чихээ наан чагналаа. Хаа нэгтээ асар том дархны газар ажиллаж байгаа юм шиг нэг удаан, нэг огцомхон цохилт газрын гүнээс цуурайтан дуулдана. Хүнд том алхаар хатуу төмрийг нүдэж бхйгаа юм шиг санагдах авай. Чулуулаг үл мэдэг доргин чичирч цагаан хананаас гантигийг бүрдүүлэгч шохойн жоншны талст элтрэн элтрэн унах нь харагдана.
- Газрын гүнд гайхамшигтай ажиллаж байна! Гэж Горюнов агуйгаас гарангаа хэлэхэд Костяковын дуунд сэтгэл түгшсэн өнгө илрэн,
- Эсэн мэнд дээрээ эндээс явах юм биш үү? Гэж асуув.
- Үүнийг галт уул удахгүй сэрэхийн шинж гэж та бодож байна уу? гэж Ордин хөхрөөд, - хэрвээ бид энд урьд нь ирээд ийм дуу чимээ сонсоогүй, одоо л сонсож байгаа бол газар доорх ажлын эрч хүч нэмэгдсэний шинж тэмдэг гэж үнэхээр итгэж болохсон. Гэлээ ч гэсэн айх хэрэггүй, галт уулын сэрэлт өдөр хоног, сар жилээр ч үргэлжилж болно шүү дээ.
- Нүцгэн уул шиг зуун жил ч сэрж болно! гэж Горюнов нэмж хэлэв.
Онкилонууд харийн хүмүүс юу ярьж байгааг мэдээд агуй рцуу орж, тэндээс ихэд түгшиж зовсон байртай гарч ирцгээв. Онкилонууд газар доор муу зүгийн онгод байдаг гэж одоо урьд урьдынхаасаа илүүтэйгээр баттай итгэжээ. Газар доор юм цохиж байгаа юм шиг чимээ гарч, агуйн хана чичрэн доргиж, хонхорт гэрэл үзэгдэж, мянган утаа уугиж, нуур буцалж байгаа, ургамал ногоо нэг ч байхгүй зэрэг нь тэднийг үхтэл айлгаж шөнө болохоос өмнө энэ аймшигт газраас явъя гэж гуйлаа.
Орой болжээ. Нар аль хэдийнээ хойт өндөр хавцлын цаагуур нуугдаж хотгорын энэ хэсэгт гүн сүүдэр тусжээ. Баруун зүгээс бөөн хар үүл гарч,, өтгөн манан бүрхэх шинжтэй болоод ирэв. Манан будан, харанхуй бүрэнхийд замаасаа амархан төөрч ан цав, буцалмал нуур луу унах аюултай байв.
Үнэхээр хавцал жалганаас нэг километр орчим холдоод байтал тэнгэр бүрхэж бороо шивэрч эхэллээ. Газраас олгойдох уур бороонд хөрөн эргэн тойрон нэл мананд умбаж хав харанхуй болов. Ганц ч модгүй тэдэнд ядаж хоол цайны ус авч болох нөгөө буцалмал нуурын дэргэд аймшигт хонхрын зэргэлдээ хүнссэн хүсээгүй ч хоноглох болов. Харийн хүмүүсийн тайван байдал онкилонуудад нөлөөлж, тэд цөм нуурын эрэг дээр хэвтэн сурын үзүүр юм уу жадандаа түүхий мах өлгөн буцалмал нуурын ус руу дүрж идэх агаад зөвхөн шивгэнэн ярилцаж байлаа. Горохов шөл чанах арга олов. Тэрбээр тогоондоо мах, ус, будаа хийж давс нэмээд тогооныхоо талыг далдартал нуурын усанд дүрэв. Шөл гайгүй амттай болжээ. Давст й усанд чанасан мах шууд нуурын усанзд дүрж болгосноос илүү амттай байв. Ингэж Ўуцалгасан цай ч сайхан болжээ.
Онкилонууд хоол идчихээд харуул манаанд нэгийгэ гаргаад бусад нь борооноос бамбайгаараа халхавч хийн нэг до° бөөгнөрөн унтахаар хэвтлээ. Тэд харийн хүмүүст жад, бухынхаа арьсаар нэг жижигхэн овоохой босгожээ. Жуулчид шөнөөр нөгөө хонхрын гэрэл харах гэж чимээгүйхэн босож явжээ. Газрын гүнээс ялгарах дулааны нөлөөЈөөр хонхрын тэр хавьд манангүй, ёроолд нь зүг зүнт хөх гэрэл гя«алзан гүйцж асаж унтрах том хар нүх хачин ч юм шиг, сонин ч юм шиг харагдана.
Сайн харж ажиглахаар дөрвүүлээ хонхрын элэг дээр элэглэн хэвттэл гэнэт дороос нь хүчтэй цохилт мэдрэгдэв. Газар чичирч байлаа.
- Газар хөдлөлт! гэж Костяков хашгиран боссоноо газар хүчтэй дайвалзаж хөл дээрээ зогсох аргагүй байсан тул эгргэж хэвтэв. Бөглүү их дуу гарч хонхор дахь гэрэл анивчин чичирч, нэг бол бүрмөсөн унтарч, нэг бол асан гялалзана. Хотгорын хаяанаас том том бул чулуу элтрэн унаж байгаа бололтой их дуу чимээ гарна. Харанхуй манан дунд энэ их дуу чимээ яс хавталзам аймшигтай ажээ.
Зуугаадхан алхмын цаанах онкилонуудын унтаж байгаа газраас айсан хүмүүсийн орилох чарлах, цочиж сэрээд Ордин болон бусад цагаан хүмүүсийн алга болсныг харсан Аннуирын хашгирах сонсогдоно. Цагаан илбэчид аймшгийн оронд тэднийг хаячихаад өөрсдөө бүр зугтчихаж гэж онкилонууд бодсон аж. Хүний орилох хашгирах дууг дагалдан чоно, нохой улин хуцаж, үстэй толгой босмоор концерт болж хувирав. Сүсэгтэн хүмүүс балагдан сандарч юу хи©хээ ч мэдэхээ байжээ. Хөрсний дайвалзах намдаж явж болохуйц болмогц жуулчид цуурайтах их дуугаар нь хав харанхуйд ч төөрөлгүй олж болох хоноглосон газар луугаа яарав. Цагаан хүмүүсийг хараад онкилонууд цөм тайвширч, Горюновыг хаачсан, юу харснаа хэлэхэд жаахан ичих шиг болов. Аннуир Ордины хүзүүнээс зүүгдэн нулимсІай нүүрээ энгэрт нь наав. Энэ үзэгдлээс цөмийнх нь нойр хулжжээ. Горюнов онкилонуудаас урьд нь газар хөдөлж байсан эсэхийг асууж лавлав. Энэ үзэгдлийыг онкилонууд мэдэх ажээ. Заримдаа, гол төлөв өвөл газар бага сага хөдөлж, газар гэрийн гуалин нужигнан дуугарч завсраар нь шороо асгардаг гэнэ.
- Саяын яг адилхан тийм юм боллоо! Гэж Горюновыг хэлэхэд онкилонууд,
- Үгүй үгүй, адилгүй! Хүн хөл дээрээ зогсож чадахгүй унаж ойчтол ийм ширүүн хэзээ ч хөдөлж байгаагүй. Бид маш их айсан, тэгээд та нарыг алга байхаар цагаан хүмүүс биднийг энэ аймшигт газар орхижээ, одоо газар дэлхийг сэгсэрч байгаа энэ газрын онгод ан цав нүх сүвээрээ гарч ирээд биднийг доод тивд аваачих нь гэж бодсон шүү гэж ярилаа.
Дахин газар хөдөлсөнгүй. Жуулчид нурж унасан овоохойгоо засаж босгоод оров. Эхний түлхэлтээр л жад тахийн арьсан дээвэр Аннуирын ннүрэн дээр унаж айлгажээ. Онкилонууд дахин хэвтэхээс айж байлаа. Гал гэрэлгүй байсан нь тэднийг сэжиг сүжгийг улам ихэсгэж, энэ сацуу хотгорын өмнөд бүсээр Санниковын Газар ховор үзэгддэг аадар бороо орлоо. Аянга цахилгаан нүд гялбам гялалзаж, тэнгэр дуугарахад өндөр хадан хавцал олон дахин д втан цуурайтна. Эрэлхэг онкилон цэргүүд бөөгнөрөн зогсчихоод амандаа тарни уншлага уншиж байгаад салхи гарч тэнгэр цэлмэхэд сая нэг унтахаар хэвтэв.

No comments:

Post a Comment