Monday, November 23, 2009

ТОГООТ €РЛЫН ДАГУУ

Энэ эрэг дээрх бууцны оромж байши­ хариугүй нурах шахжээ. Хүрч ирэхэд хэцүү, ан ав багатай болохоор нь анчид энэ арлыг бараг зорьдоггүй байжээ. Зөвхөн арлыг судлан шинжлэхээр ирдэг эрдэмтдийн гар хааяа нэг хүрэх энэ оромж он жилээр бүрэн бүтэн байж чадсангүй. Дээвэр туурга нь нурж унан ус гоожно. Ганц өдөр хонохын төлөө засах гэж цаг газрдахын хэрэггүй байлаа. Ер нь тэнгэр гайгүй байсан тул мөсөн дээр хонохоор бууцгаав.

Үүрээр нохдынхоо амь тавин хуцах чимээнээр сэрцгээлээ.
Баавгай ирснээс зайлахгүй! гэж Горохов уулгалаад хагас дутуу хувцаслаж буугаа барин гүйн гарлаа. Бусад нь хойноос нь ухасхийн гараад сонин хачин юм олж харцгаав. Нэгэн зэрэг улин хуцан хойт хоёр хөл дээрээ үсчин босож уяандаа баригдан ухас ухасхийх нохдоос арваад алхмын цаана гурван цагаан баавгай яахаа мэдэхгүй байгаа бололтой зогсоно. Нохдын хуцах боргох нь үхсэн хүнийг ч сэрээмээр чанга аж. Гурван баавгай хажуугаас, араас дайрах нохдын шүдэнд уруулчихгүй шиг яажшуухан аль нохойг дарж авбал дээр вэ гэж харж шинжиж байх шиг байснаа хамгийн захын чарганы, зогсолтгүй хуцан гүйлдсээр уяандаа орооцолдсон хэдэн нохой руу чиглэв. Яг тэр хоромд хоёр майхнаас буун дуу зэрэг зэрэг гарч Ордины тэсэрдэг суманд өртсөн нэг баавгай мөсөн дээр лагхийн унаж, нөгөө хоёр нь даруй эргэж цусан мөр татуулан хар хурдаараа зугтав. Горохов, Горюнов, хөтөч нар араас нь нэхэн хөөж нэлээн хүнд шархадсан бололтой нэгийг нь дорхноо гүйцэн буудаж голыг нь таслав. Гурав дахь нь мөсөн овооргын цаагуур далд оров.

Гэнэтийн энэ ангийн ачаар хүн, нохой идэх шинэ махны дориун нөөцтэй болж, арлы­ хойт үзүүрт барихаар шийдсэн агуулахад борцолсон загас нэлээдийг орхих боломж оллоо.
Баавгайг өвчих, эвдэхэд нэг их цаг орсонгүй, удалгүй аяныхаа замд орцгоолоо. Энэ арал дээгүүр дахин дөрвөн өдөр явлаа. Арал уртаашаа зуун наяад километр бөгөөд эрэг дагуугаа хоёр зуу гаруй аж. Арлын дунд хэсэг нэлдээ уулархаг, чулуулаг тундрийн хөрстэй.
Эргийн дагуу сүүлчийн хэсгийг туулж, Решетниковая голын адаг өнгөрөх үед үдээс хойш тэнгэр дахин муухайрав. Хар бараан үүлс гарч баруун урдаас жихүүн салхи үлээж цас хаялж эхэллээ. Нэг их хүйтэн биш, хүрэх газар Тогоот арлын хойт үзүүр хүртэл тийм ч холгүй байсан тул цас шуургыг үл хайрхан явсаар байв.
Толлийн экспедицийнхэн арал дээр өвөлжих магадгүй гэж агуулах оромж барьсан энэ хадан хошуу хавтгай аж. Энэ оромжийг Горюнов ч гэсэн эх газар луу буцахдаа хэрэглэх нөөцөө хадгалах агуулах болгох гэж төлөвлөжээ.
Тэр оромж бараг эвдэрч нураагүй бүрэн бүтэн байв. Бас эрлийг зогсоох үед хэрэггүй болоод орхисон ихээхэн нөөц тэндээс санамсаргүй гарч ирлээ. Борцолсон загас, хэдэн хайрцаг лаазалсан мах, баавгай өөхтэй том төмөр сав, хэдэн хайрцаг хатаасан талх, тэр ч байтугай бугын хөлдүү гулууз мах олдов. Энэ арал дээр нэлээд олон буга хавар эрт эх газраас мөс хөлдүү байхад ирээд энд зусаж, намар орой тэнгис хадаалахаар буцдаг аж. Намар дөнгөж хөлдсөн нимгэхэн мөс салхинд амархан хагарч цуурдаг учир бугын буцах зам нь нэлээн аюултай ч гэсэн гол дайсан болсон хүнээс хол чөлөөтэй, зундаа эх газарт хүн малыг барьж идэх шахдаг элдэв ялаа шумуул байхгүй арал дээрх хэдэн сар өнгөрөөх гэж ийнхүү холын аян хийдэг байна.
Буга ирэх үе нэгэнт эхэлжээ. Ляховын бага арлын ойролцоо цасан дээр энд тэнд бугын мөр харагдах агаад цаашилбал улам олшрох нь мэдээж байлаа. Хөтөч нар буцах замдаа буга намнах бодолтой байлаа. Иймээс тэд ачаагаа хурдхан буулгачихаад үлдсэн өдрийн хагасыг ч болов ашиглан, Тогоот арлын зүүн эрэг даган ан авд тохиромжтой газар очиж хоноглохоор яаран буцацгаав. Горюнов тэднээр Шенкэд экспедицийн ажлыг илтгэсэн захиа явуулав. Энэ бол Горюновын явуулж чадах сүүлчийн хэл мэдээ бөгөөд энэ нь ч нийслэлд намар тийшээ л хүрэх байлаа.
Жуулчид маань хөтөч нартайгаа сэтгэл хөндүүрлэн байж салах ёс гүйцэтгээд тэднийг эрэг тойрон далд ортол араас нь харсаар зогсов. Жуулчдыг эх газартай холбож байсан эцсийн шижим ийнхүү тасарлаа. Одоо тэд мэдэхгүй танихгүй газрын үүдэн дээр өөр бусдаас ямар ч тусламж ¤эмжлэг горьдох юмгүй хоцорч, зөвхөн өөрсдийн хүч чадалд дулдуйдах ёстой болжээ.
Уйтгарт бодлыг зайлуулахын тулд хэрэв тэнгэр гайгүй бол маргааш аяныхаа замыг үргэлжлүүлэх гэж агуулахад үлдээх юм хумаа ялгаж янзлав. Гуравдугаар сарын сүүлч бөгөөд өдөр арван гурван цаг гаруй үргэлжилж салхи шуургагүй тогтуухан үед бол нар нэлээд хүчтэй ээж, явах замын цасыг хайлуулан сүйд хийх аюултай байлаа. Хайрцаг саваа тэмдэглэн ялгаж оромжийнхоо цаад буланд аваачиж тавиад унтах зай үлдээв.
Гэтэл салхи овоо намдмаар болж байснаа шөнө дундаас хойш гэнэт дахин хүч авч, дөчин градус хүртэл хүйтэрч цасан шуурга дэгдэв. Горохов Никифоров хоёр үүрээр гарч нохдоо хооллоод хөлдөхөө шахан орж ирэхдээ цааш явахын аргагүй байна гэцгээв. Бараг харанхуй, задгай галын бөөн утаатай энэ оромжид сууж байхад нэг их таатай биш тул тэнгэр ийм муухай үед хэвтээд байхаас аргагүй болов. Зөвхөн идэх уух юм бэлдэх гэж босоод дахин хэвтээд өгөв.
Цасан шуурганд ийнхүү хоригдсон хоёр дахь өдөр Никифоров гал түлж байгаад оромжид хураасан түлээн дотроос нэг үзүүр нь шовх, бага зэрэг махигар, иржгэр газартай, хачин хүнд хавтгай залтас шиг юм олов. Никифоров олсон хавтгай юмаа эргүүлэн тойруулж харснаа шатах болов уу, үгүй болов уу гэж эргэлзэн Гороховт үзүүлэв.
Якут эр түүнийг нь үзэж байснаа,
- Энэ чинь Хан гарьд шувууны хумс байхаа даа гэж хэлэхэд,
- Хумс ий! Энэ чинь миний гараас яльгүй богинохон эд байна шүү дээ. Ийм лут том хумстай шувуу бол манай энэ оромжоос том б йх ёстой. Ийм шувуу хаана байдаг вэ, гэж Никифоров гайхав.
- Тогоот арал дээр ийм шувуу байсан гэж хөгшчүүл ярьдаг юм. Анхны анчид харсан юм гэнэ лээ. Матвей Иванович, энэ үнэн болов уу?, юу гэж бодож байн ?
Горюнов тэр олдворыг үзээд инЅэд алдан Ординд өгч,
- Энэ чинь арслан зааны үеийн малтмал савгат хирсийн эвэр. Би Якутскийн музей, Петебургт Шинжлэх ухааны Академийн музейд ийм эвэр үзсэн юм байна гэв.
- Тэгвэл яагаад аварга том шувууны хумс гэж ярьдаг юм бэ?
- Яагаад гэвэл шувууны хумс шиг хэлбэртэй, иржгэр хайрсан гадаргатай болохоор нь тэгээ биз. Эндхийн юкагир, ламут, тунгусууд цөмөөрөө шувууны хумс л гэж боддог. Тэр ч байтугай зуугаад жилийн өмнө эрдэмтэд ингэж бодож байсан. Новосибирийн арлуудыг анхлан судлагч Геденштром өөрийнхөө “Сибирийн тухай цухас тэмдэглэлдээ” үүнийг шувууны хумс гэж бат итгэж бичсэн байдаг. Толль Тогоот арлын Эрдэнэт голын ойролцоох хангарьдын гүвээн дээр тэр шувуу бий гэж газарчдынхаа хэлж баталснаар очиж үзсэн гэдэг. Газарчид нь Толльд тэр шувуу нисэхдээ нар халхалдаг гэж ярьсан байжээ. Тогоот арал дээр ирсэн анхны анчдыг хангарьдын гүвээ рүү ойртон очиход тэр шувуу “Маук, маук” гэж хашгираад нисэн одсон гэцгээдэг. Гүвээн дээрээс өндөгний хальс, асар том өд олсон гэнэ. Түүнээс хойш тэр шувууг харсан хүн байхгүй.
- Тэр шувуу хоёр толгойтой байсан юм гэнэ лээ гэж Горохов нэмж хэлэв.
- Тийм тийм. Юкагируудын бодлоор бол манай зоосон дээрх хоёр толгойтой бүргэд бол Хангарьд шувуу мөн гэсэн нь тун сонин. Ер нь энэ ястны дотор шувууны тухай үнз бүрийн сонин хачин домог их гэж Врангель дурдсан байдаг. Энэ эврийн хажуухнаас олдсон хирсийн гавлыг Хан гарьд шувууны гавал гэж тооцдог.
- Сибирийн уугуул нутгийнхан арслан зааны тухай ч их олон домог ярьдаг гэж Ордин хэлэв.
Энэ өдөр жуулчид маань Горохов Никифоров хоёроос арслан заан болон өөр алга болон амьтдын тухай асуун лавлаж, өөрсдөө ч тэдэнд ном хэвлэлээс уншиж мэдсэнээ ярьсаар өнжжээ.

No comments:

Post a Comment