Saturday, November 7, 2009

бизнесийн харилцааны тухай

Аливаа байгууллагын үйл ажиллагаа амжилттай байх нь бизнесийн харилцаанаас ихээхэн хамаардаг. Тиймээс ажил төрлийг амжилттай явуулахад байгууллагын ажилтан бүрийн эн тэргүүнд анхаарах ёстой харилцааны тухай бяцхан зөвлөгөө хэлье.
Энэ харилцаа нь үгээр илэрхийлэгдэх болон үгээр үл илэрхийлэгдэх гэсэн хоёр хэлбэртэй. Мэдээж хэрэг хүн өөрийн сэтгэл зүйн байдлаа гадагш илэрхийлэх, өөрийгөө таниулах, өнгөрсөн үйл явц болон санаа сэтгэгдлээ бусдад ярих, унших, бичих, сонсох зэрэг нь үгээр илэрхийлэгдэх харилцаа юм. Харин үгээр үл илэрхийлэгдэх харилцаа нь хүний гадаад байдал, царай төрх, нүдний харц, дууны өнгө, биеэ авч яваа байдлаар харагддаг.

No comments:

Post a Comment