Saturday, November 7, 2009

Дэлхийн гайхалтай орон

Саяхан явуулсан олон нийтийн нэгэн санал асуулгаар АНУ дэлхийд гайхагдсан орон болов. Хүмүүс Америкийн Ерөнхийлөгч Барак Обамад сайн хандаж байгаа нь Америкийг гайхмаар гэж тодотгоход хүргэж байна. Даваа гаригт зах зээлийн судалгааны GfK компани дэлхийн 20 орны 20000 хүнээс авсан асуулгаараа жил тутмын үндэсний брэндүүдийн чансааг тогтоожээ. Энэ жилийн чансааны жагсаалтад АНУ өмнөх оныхоосоо зургаан зэрэглэлээр дэвшин эхний байранд оров. Чансааг санаачлагч, рейтингийн зөвлөх Саймон Анхольтын хэлснээр энэ жилийн үзүүлэлтэд АНУ-ын шинэ засаглал ба Ерөнхийлөгч нөлөөлсөн гэнэ.

Өмнөх жилийн аварга Герман энэ удаа гуравт бичигджээ. АНУ ба Герман хоёрын хооронд Франц бичигдлээ. Гайхагдахаар орнуудын эхний аравт Их Британи, Япон, Итали, Канад, Швейцари, Австрали, Испани ба Швед багтжээ. Хятадын байр суур хэдэн шатаар ахин 22 дугаарт орлоо. Чансааны 50 орны сүүлд Ангола, Иран нэрлэгджээ.

No comments:

Post a Comment