Saturday, November 7, 2009

амжилтанд хүрэх 5 дүрэм

Амжилтанд хүрэхэд танаас шаарддаг хэд хэдэн зүйл байдаг. Та дараах таван чадварыг эзэмшихгүйгээр амжилтанд хүрэхэд хэцүү байх болно.

Дараах таван алхамыг суралцсанаар та өөрийн чадвар, мэргэжлээ дээшлүүлж, гайхалтай боломжит мөчүүдийг нэг минут
секунд ч алдахгүй гэдгийг танд амлаж байна.

1. Нэр хүнд.
Та хэрвээ таагүй царай зүс гаргаад явбал таны санаа хэдий сайн байсан ч хэн таныг сонсох юм бэ? Та цуу яриа, хов живээс өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. “ Та зан чанараа анхаар. Харин үлдсэнийг нь таны нэр хүнд гүйцэтгэнэ” гэсэн үгийг санаарай.

2. Ухаантай байх.
Та оюун ухаан гэдэг үгээс илүү ухаантай байх гэдэг үг дээр төвлөрөвөл зохино. Та хэдий оюун ухаант хүн байгаад түүнийгээ ашиглахгүй бол ухаантай хүн гэж хэлэх эрхгүй юм. Хамгийн гол нь ухаантай байна гэдэг бол оюун ухаанаа ашиглаж гадаад орчинтой холбогдуулах юм. Ингэхийн тулд та мэдээлэл ихтэй байх хэрэгтэй. Зөвхөн өөрийн хүрээний мэдлэг бус, наад зах нь сонингийн эхний нүрийг мэдэж байх ёстой. Шинэ мэдээллүүдийг байнга авч бай. Таныг хэр их мэдээлэлтэйг харснаар хүмүүс таныг ямар оюунлаг юм бэ гэж гайхацгаах болно. Тэгэхээр та их мэдээлэлтэй байхын тулд яах ёстой вэ? Мэдээж олон газруудаар явж,мэдээлэл цуглуулах хэрэгтэй.

3. Харилцаа холбоо.
Таны ярьж буй байдал, үгийн сонголт, үгийн сан, цэгцтэй сэтгэх байдал тань хүмүүсийн анхаарлыг татна. Таныг юм ярих болгонд анхаарал тавин сонсох болно. Та ярьж байхдаа өөртөө итгэлтэй байснаараа ярьж буй зүйлээ мэддэг хүн гэдгээ харуулна. Харилцааны чадвараа хөгжүүлэх олон арга таньд бий. Ном уншиж, интернет ашиглаж, уран илтгэгчидээс ч суралцаж болно.

4. Хандлага.
Ажилчид, менежерүүд хувь хүмүүсийг дипломондээр нь үндэслэн ажилд авж, мөн идэвхжүүлдэг. Гэхдээ мэдээж өөрсөдөө тухайн хүндээ дуртай бол шүүдээ. Та хэрвээ хувь хүн талаасаа муу зан чанартай бол мэргэжилтнүүд тан дээр хэрэггүй цаг заваа үрэх болно. Та хамгийн гол нь бусадтай багаар ажиллаж чаддаг байх ёстой. Та хэрвээ зан чанар, харилцаа сайтай бол угаасаа ажлын байрандээрээ сурах зүйлээ сурах л болно.

5. Төгс байдал.
Энэ бол та хийж буй зүйл бүрдээ ач холбогдол өгч, чадах чинээгээрээ сайн хийх ёстой юм. Та хэзээд хийж буй зүйлээ хүмүүсээс нэг алхам сайн хийж бай.

Эдгээр зуршлыг та амьдралдаа хэрэгжүүлэх аваас хэзээ нэгэн цагт заавал амжилтад хүрнэ

No comments:

Post a Comment