Monday, November 23, 2009

ВАМПУЧУУДТАЙ АНХ ДАЙРАЛДСАН НЬ

Баавгайн гавлыг цэвэрлэж агуулахад хадгалах үүрэгтэй Никифоровыг майхны дэргэд үлдээгээд жуулчид хотгорны захаар зүүн хойт зүгийг барин хөдөллөө. Жуулчид анх удаа явж үзсэн танил газраа өнгөрөөдө үзээс хойш нэгэн жижигхэн аглагт гарч нуур хавийн чийглэг хөрсөн дээр үхэр, адууны туурайн мөрийн хажууханд хүний нүцгэн хөлийн мөх байхыг олж харав. Онкилонууд гуталтай явдаг тул энэ нь тэдний мөр лав биш. Тэгээд ч мөр онцгой том, жирийн хүнийхээс ерөнхийдөө бүх хуруу нь их том, эрхий долоовор хоёр хурууны хоорондох зай их, долоовор хуруу нь урт ажээ.

Жуулчид зүүн хойшоо чиглэх нөгөө мөрөөр хоёр нохойгоо тавиад өөрсдөө араас нь явсаар дахин хоёр ч аглаг цоорхойг өнгөрөөд гурав дахь руу гарч явтал хүний бөглүүхэн сонсогдов. Нохдоо уяанаас нь шүүрэн авч хөтлөөв ройн зах руу болгоомжтой дөхсөөр аглагт вампучууд байхыг харлаа. Саяхан алсан ан ав нь бололтой өвсөн дээр харлах нэг том юмыг тойрон найман хүн бүжиглэж байлаа. Вампу хүн чармай нүцгэний дээр тун бор арьстай, эсвэл үстэй ажээ. Даахирч ширэлдсэн гэдэг үс мөрөн дээр нь унаж, шингэн сахал нүүрийг нь эмжинэ. Вампучууд нэг гартаа богинохон жад, нөгөөдөө борхоохой барин нэг бол дороо үсчин, нэг бол хөлөө урагш хойш гишгэн гараа савлан бүжиглэнэ. Хөдөлгөөнтэйгээ тохируулан “ой-гоо-гоо-, -ай-дуу-дуу” гэж үргэлж хашгирна.
Вампучууд арваад минут бүжиглээд алсан ангаа тойрон сууж өвчиж эхэллээ. Амьтныхаа арьсыг өвччихөөд вампучууд найрлаж гарав. Хүн бүр цус нь шүүрсэн бүлээн мах огтлон авч иднэ. Вампу хүмүүс цадталаа идчихээд гулууз махыг том томоор огтлон долоо нь нөгөө огтолсон махаа арьстай нь үүрэн зүүн тийш явахад үлдсэн махыг нь аль хэдийнээс дээгүүр нь эргэлдэх хоср бүргэдээс хамгаалахаар нэг нь хоцорлоо. Үлдсэн вампу сөхрөн суугаад махнаассаа идсээр байх тул дөрвөн хүн, хоёр нохой араас нь сэмхэн дөхөж очихыг мэдсэнгүй. Номинг архиран хуцахад вампу хүн өндөсхийн хараад зугтаах гэснээ чонотой төстэй хочр амьтан дагуулж, гялалзсан мод түүн рүү чиглүүлэн барьсан, онкилонуудтай огт адилгүй урьд хожид үзээгүй сонин хүмүүсийг үзэд айж балмагдан хутгаа алдаж, хэрчим мах гарттаа барьсан хэвээр чичрэн суув.
Хөнхийж ёлтойсон жижигхэн нүднийх нь дээгүүр нарийхан дух нумлан товойх агаад ангайсан аманд нэлээн том соётой том том цагаан шүд гялалзаж тун жижигхэн оготор эрүү нь нүүр царайг нь аймаар зэрлэг харагдуулна. Сэтэлж зүүсэн урт цагаан савааны бараг тал нь харагдахгүй сартгар, нахиу хамартай аж. Том далбагар чихийг нь нимгэн дугуй ясан ээмэг бараг мөрөнд нь хүртэл сунгажээ. Баавгай, зэрлэг гахайн соёон сондор зүүжээ. Бүх бие нь битүү өтгөн хар үстэй агаад харин мөр цээжний хавьцаа бор арьс гэрэлтэн харагдана.
Вампу хүн, жуулчид хэдэн минут бие биеэ үг дуугүй ажиглаж шинжицгээв.
Гэнэт вампу хүн газар хүчтэй тийрэн дутуу цэвэрлэсэн гулууз махныхаа дээгүүр огло харайн хүн хүрээлээгүй нөгөө тал руу байдгаараа бөхийн гүйн одов.
- Ээ чааваас алдчихлаа! Гарыг нь хүлээд аваад явах ёстой байсан юм гэж Костяков халаглав.
- Тэгж ч амархан гарт орохгүй байхаа! гэж Горюнов хөхрөөд, - Ямар их булчинтай, ямар шүдтэйгий нь хараа биз дээ? Бид дөрвүүлээ ч бид түүнийг дийлэхгүй!! Хэн нэгний маань хзүүг булга мушгиж, эсвэл хоолойгий нь тас хазчихсан байгаа.
- Вампу хүнийг барьж аваад яах юм билээ дээ? гэж Ордин асуув.
- Барьж аваад хэл яриа, сэтгэл зүйг нь судлахгүй юу, эртний члууун зэвсгийн хүний хэл яриа, сэтгэл зүй тун сонин шүү дээ! Зэвсгийг нь хараач!
Вампу хүн өвсөн дээр жад, бороохойгоо орхижээ. Жад нь зулганан хусаар хийсэн нэг метр хэрийн урт мод байв. Модны үзүүрийг цуулж ангайлган бүдүүлэгдүү хийцтэй цахиурын гонзгой хэлтэрхийг шааж нойтон сураар сайн гэгч ороожээ. Доод үзүүртээ атгасан гарын чинээ том бөөрөнхий гаргасан ерөнхийдөө бүдүүн модоор бороохой хийжээ. Булчинлаг хүчтэй гарт орсон далаа сантиметр урт энэ бороохой нь гардан байлдаанд аймшигтай зэвсэг болох юм. Ийм бороохойгоор хүний гавлыг хага дэлсэж, адуу, үхрийг муужиртал цохиж болох байлаа. Түрүүн явсан вампугийн өөр нэг бороохойн булцуунд хурц цахиур суулгасан нь том амьтны гавлыг цоо цохиж чадахаар ажээ.
Гулуузын нэг тал огт махгүй, хаа гуягыг нь ч огтлон авчээ. Толгой тал нь бүтнээрээ үлджээ. Вампу хүмүүс олзоо авахаар заавал эргэж ирэх ёстой байлаа.
- Тэд нар эргэж ирэхгүй байхаа, эндээс зугтаасан хүн очоод яриагаараа айлгачихсан байлгүй гэж Гоюновыг хэлэхэд Костяков,
- Биднийг үзэж харах гэж, аягүй бол барьж авах гэж ихж м гадгүй гэв.
- Одоо нуугдаад хүлээж байя, дараа нь сэмхэн дагаад буцыг нь мэдээд авъя гэж Ордниыг санал болгоход,
- Мөрөөр хөөгөөд бЁднийг олчихвол яана?
- Мөр хөөхдөө ёстой туршлагатай байгаа даа! гэж Горюнов болгоомжлон хэлэв.
- Тэгвэл эхлээд баруун тийш явж мөр үлдээгээд дараа нь ойгоор эргэж энэг аглагийн нөгөө талаас ороод ирье!
Гулууз өрөөл мах, зэр зэвсэгт нь огт хүрэлгүй орхиод жуулчид энэ зөвлөмжөөр явсаар аглагийн хойт талд дахин ихж нуугдав. Вампучуудын буцц холгүй бололтой удсан ч үгүй, аглагийн зүүн хаяанд бут бургас хөдлөн туршуулын арзгар толгой болгоомжтой цухалзах нь үзэгдэв. Гулууз дээр хоёр, хажууханд нь байгаа цорой дээр хоёр нийтдээ дөрвөн бүргэд махыг улайран тоншиж байлаа. Энэ байдал вампучуудад аглагт хүн байхгүйг илтгэж, тэр даруйхнаа бутны цаанаас бөөн хүн гүйн гарч ирэв. Арваад эмэгтэйтэй гучаад хүн хурдан хурдан алхлан гулууз руу чиглэх нь тэр. Бүргэд бие биеэ даган дэрхийн нисэж дээгүүр нь эргэлдэнэ.
Вампу хүмүүс гулууз мах, зэр зэвсэгт нь хэн ч гар хүрээгүй үлдээснийг заан хөхрөлдөнө. Тэд нөгөө зугтаж очсон хүнээ шоолон, чамд хий үзэгдэл үзэгдсэн байлгүй, онкилонууд бол мах бүтнээр үлдээх нь бүү хэл, чамайг алах байсан даа гэж байгаа бололтой. Нөгөө зугтсан вампу хачин хүмүүс хаана зогсож байсныг хэлж, нохойн өндрийг зааж, хуцах байдлыг дуурайн үзүүлж, өөрийгөө өмөөрнө. Тэгэхэд хэдэн хүн гулуузын ойр орчмыг ажиглаж байснаа жуулчдын явсан зүг чиглэснийг бодоход тэдний мөрийг олсон бизээ. Үлдсэн хүмүүс гулууз махаа хэрчиж, чөмөгтэй том том ясыг жижиглэн авч хоосон цоройг нь үлдээв. Хүүхнүүд нь махаа үүрэн бууц рууга явахад эрчүүд нэг нөхрийг нь айлгаж ичээсэн хачин хүмүүсийг гүйцэж олохоор нөгөө мөр дагасан хэдийнхээ араас гүйв. Ангийн гулуузнаас зөвхөн ёрдойсон хоосон хавиргатай нуруу, дал, аарцгийн яс үлдсэн нь бүргэд шувуунд тонших завших юм ч үгүй ажээ.
- За ашгүй! Эрчиүүд нь явчихлаа, бид бууц руу явах бидний замаар вампучууд явсан болохоор бид тэдэнтэй яг тулгарчихна. Юу ч гэсэн, эхлээд вампу хүний буццыг үзчихээд дараа нь тойруу замаар буцах хэрэгтэй.
Бууц үзэх сонирхол дийлж, дөрвүүл зүүн зүг жимээр орон явав. Газар дусалсан цус вампу хүүхнүүдийн мөл байлаа. Удалгүй өмхөн нь дуу шуугиан, инээд хариад дуулдахад жуулчид болгоомжтой дөхөсхийн, багахан аглагийн дунд вампучуудын буцц байхыг олж харав. Нэг том өнчин улиангарын хормой доорх энэ бууц нь түр зуурын гэх үү, зуных ажээ. Хээрийн гал тойроод хүүхэд хүүхнүүд шавжээ. Эмэгтэйчүүд нь эрчүүдийгээ бодвол арай намхан, нэлээн гоолиг, үс багатай, яалагуяа энгэр талдаа шингэн үстэй, гэхдээ гэзэг нь их урт басхүү даахирч ширэлдсэн ажээ. Хэрвээ хамрынхаа нүхэнд цагаан саваа хийгээгүй, доод уруулаа сэтлэн цагаан цагираг зүүгээгүй бол царай зүс нь арай бага зэрлэг харагдахсан. Чихэнд нь бас тийм цагираг санжганаж, бов бор хүзүүнд нь сондор зүүлт цайрна. Хувцас хунар гэж мэддэг ч үгүй бололтой. Хүүхнүүд нь томчуулаа бодовл арай бага үстэй, богино гэзэгтэй харагдана.
Махаа хэсэгчлэн модонд шорлож гал дээр эргүүлж тойруулан жаахан шараад дор нь үмхэлнэ. Галын орйхон хэвтэх нэг том чулуун дээр чөмөгтэй ясаа тавин өөр нэг чулуугаар хага хага цохин дуу чимээтэй сорно. Чанга чанга хашгиран ярьж, инээлдэн хөөрцгөөнө.
Цөмөөр идэж цадсан бололтой, хүүхнүүд үлдсэн махаа сэврээхээр өлгөв. Өөр хоёр эмэгтэй үхрийн арьсыг газар тэлж дэлгэн цахиур хусуураар цус өөхийг нь халимлан хусаж гарлаа. Зарим нь галын дэргэд ногоон дээр цатгалан нойрондоо дийлдэн үүрэглэнэ. Хүүхдүүд хөөцөлдөн гүйж, дуу хөгжөөн ихсэж, зарим нь өвсөн дээр өнхрөн, зарим нь сармагчин шиг хурдан шалмаг хөдөлгөөнөөр модонод авиран навчсын дундаас дуу нь сонсогдоно.
- Бид ингээд гараад очвол яах бол? Вампу хүүхэд хүүхнүүд айгаад зугтах байх, тэр хооронд нь бид бууц сууцыг нь сайн харж судалж, зэр зэвсэг, эд хэрэгслээс нь цуглуулга болгон авъя гэж Костяков санал болголоо.
- Айж зугтахгүй, биеэ хамгаалаад урдаас үзэлцээд эхэлбэл яана, Хоринд эмэгтэй байна, эдний хэн нь ч гэсэн биднээс илүү хүчтэй гэж Горюнов татгалзлаа.
- Хий буудахад айгаад зугтчихна.
Ингэж турших нь сонин санагдаад дөрвөн жуулчин буугаа бэлэн барьсаар мондон дундаас гарч бууц чиглэв. Дөрвөн хөллөн гүйж яваа хүүхдүүдийг хоёр нохой нь ямар нэг амьтан гэж бодсон бололтой хуцан боргон давхиж одлоо. Айж цочсон нь асар их болжээ. Урьд нь нэгнээсээ сонссон хачин хүмүүсийн ойртож ирэхийг амаа ангайн харсаар вампу хүүхнүүд огло үсрэн босож ганц модоо тойрон хурж зогсов. Хүүхдүүд нохойноос айж чарлан зугтсаар эхийнхээ араар орлоо. Гэхдээ хүүхнүүд дорхноо сэхээ авч жад бороохойгоо шүүрэн авлаа. Хоёр нохойд хоригдоод газар өнрхөн чарлаж буй хүүхэд рүү нэг эмэгтэй гүйн чоив. Тэр эмэгтэйг нохойнх нь нуруу руу жадаа сүлбэхээс өмнө Горюнов хоёр нохойгоо дуудаж амжлаа.
- Харав уу, зугтаахын оронд биднийг цоо хатгах нь байна шүү гэж Ординыг болгоомжлон хэлэхэд,
- Оройтоогүй дээрээ буудахаас. Одоо эргээд явах гэвэл айж байна гэж бодоод араас дайрна гэж Костяков шийдэмгийхэн өгүүлэв.
- За, өдөж эхэлснээс хойш бодож дуусгахгүй бол болохгүй нь ээ. Хүүхнүүдийн толгой дээгүүр хоёр удаа хий бууд, хоёрыг нь үлдээе гэж Горюнов нэмж хэлэв.
Костяков Ордин хоёр хий буудсанд санаанд ороогүй юм боллоо. Өөрсөд рүү нь чиглүүлсэн гялалзсан саваа модноос гал утаа маналзах, буу дуугарах, сумны шунгинахаас вампу эмэгтэйчүүд үхтлээ айн өвдөг сөхрөн унаж, жад бороохойгоо хаяж гуйж мөргөх маягтай гараа сунган, муухай орилон газар шүргэн мөргөнө. Хүүхдүүд хоолой мэдэн орилолдов.
- Ингэнэ гэж бодсонгүй шүү! гэж Костяков уулгалаад, - Зугтаад явчихаар нь хэрэгтэй юмаа авна гэж бодсон гэв.
- Тэнгэрийн элчийн дүр үзүүлэн их тайван номхон явж очихоос гэж Ордин санал гаргалаа.
- Бороохой, жад түүж авдаг элч болох юм уу? За ямар ч гэсэн эхлээд буугаа цэнэглэчихье.

Жуулчид буугаа цэнэглэчихээд өвдөг сөхрөн суусан вампу эмэгтэйчүүд рүү номхон тайван байдалтай дөхөж очив. Арваад алхам үлдээд байтал хүүхдүүд гэнэт орилолдон ой тийш гүйлдлээ. Эмэгтэйчүүд ч гэсэн нэг нэгнийхээ араас гүйн одоход нэг хүүхэн нүүрээрээ газар шаан, бүхий л биеэрээ бөмбөртөл чичрэн хэвтэж хоцорлоо.
Тэр хүүхэн рүү дөхөж очоод жуулчид тал талаас нь сайн ажиглав. Тэх хүүхнийх нь гарын алЈа, хөлийнх нь ул үсгүй, үсгүй ул эвэр шиг хатуу арьстай харагдана. Хөл гар ­ь нуруунаасаа илүү өтгөн үстэй, эрхий хуруу нь бусад хуруунаасаа их зайтай аж. лгэн бие үс багатай, нүүр хөх нь үсгүй, мөлгөр ±ахалгүй болохоор богинохон эрүү нь эрчүүдийнхээсээ том үзэгдэнэ. Харин хөмсөг дээгүүрх дугуйрч төвийсөн дух нь эр хүнийхээсээ арай бага аж. Өргөн шанаа, хөнхөгөр жижигхэн нүд, савхдан дөрлөсөн нахиу хамар, цагаан ясан цагирагтай дөрөвгөр уруул сэлт царай зүсийг нь смуухай болгожээ. Өвс навч, хог шороо наалдсан, саван сам хүргэж үзээгүй үс нь даахирч ширэлджээ. Булчинлаг бие нь энэ эмэгтэй их хүч чадалтай гэдгийг илтгэнэ.
Хөөрхий эмэгтэйн нэг хөлийг бөх сураар ороож гадсанд хүлснийг жуулчид хараад бусадтайгаа цуг зугтаж чадаагүй учрыг ойлгов. Ямар нэг гэм хийж шийтгэгдсэн нь энэ бололтой. Жуулчид эмэгтэйг дуранд нь орхив.
Цахиур үзүүртэй, үзүүргүй хоёр бороохой, хос жад, хусуур, цус утгасаар хүрэн улаан болж, тос өөхнөөс гялалзсан модон тагш сонгож, нөгөө эмэгтэйн хүзүүний сондрыг тайлж аваад явахыг завдтад Горюнов,
- Бид үнэн хэрэгтээ ёстой нэг дээрэм хийж байна. Хүүхнүүдийг үхтэл нь айлгачихаад, тэдний хөөрхий бага хөрөнгөнөөс дур мэдэн авлаа гэхэд Костяков,
- Шунаг сувдагтаа биш, шинжлэх ухааны тусын тулд авч байна шүү дээ гэж эсэргүүцэв.
- Ямар ч байсан эвгүй юм. Оронд нь нэг юм орхих хэрэгтэй.

Үүргэвчээ уудлан жижиЈхэн толь, хэлхээтэй хэдэн шилэн сувс, эвдэрхий эвхмэл хутга, эмЁйн төмөр хайрцаг олоод дээр нь хоёр сумны хонгио нэмээд нүүрээ даран хэвтэж байЈаа нөгөө эмэгтэйн гарын дэргэд тавив. Тэгээд чимээгүйхэн явж ойн захад очиж нуугдаад ажиглаж гарлаа.
Хэсэг зуур чив чимээгүй байв. Төдөлгүй нөгөө эмэгтэй толгойгоо өргөн харснаас хачин хүмүүс өөрт нь хор хөнөөл хүргэлгүй яваад өгснийг мэдмэгцээ өндийн сууж орчин тойрноо нүдээрээ нэгжээд, хоёр хураагаа амандаа хийж тас хийтэл шүгэлдэв. Ойгоос хариу шүгэлдэх хашгирах дуу гарснаа зугтаж одсон хүүхэд хүүхнүүд нэг нэгээр цувран гарч ирлээ. Бусдыгаа ирж явах зуур жуулчдын орхисон гялалзаж гялбалзсан эд зүйлс дээр нөгөө эмэгтэйн нүд тусав. Эхлээд шууд хүрэхээсээ айн, түлж хазчих вий гэсэн шиг гараа нэг сунган нэг татна. Сүүлдээ айдас хүүдсийг нь сонирхол дийлж, гарын ойр байсан зүйлсийг ээлжлэн шүүрч эргүүлж тойруулан харж, үнэртэж, хачирхаж гайхан уулга алдана. Бусад гүйн ирж нөгөө зүйлсийг гар дамжуулан үзэж дуу шуу, маргаан шуугиан дэгдэв. Сондроо алдсан уяатай суугаа эмэгтэй жуулчдын үлдээсэн шилэн сувсыг хүзүүндээ зүүмэгц өөр хоёр хүүхэн зуурч татан тасалж сувс газраар нэг хөврөв. Хүүхнүүд цөм түлхэлдэн овооролдон газраар мөлхөх шилэн сувс түүж олсныгоо амандаа хийнэ.
- Бидний бэлэг гай боллоо, одоо хоорондоо зодолдоно доо гэж Горюнов хөхрөв.
Жуулчид энэ маргаан шуугиан яаж дуусахыг гүйцэд харалгүй, вампу эрчүүдтэй дайралдахгүйн тулд зүүн өмнө зүгийг барин явлаа. Манай жуулчид нэгэн аглагт хоноод, маргааш нь үд дундын үед Амнундакийн сіуринд ирлээ. Амнундак өглөө босмогцоо цагаан хүмүүс төөрч, эсвэл хэлсэн амаа бу¶ан нэг тийшээ алга боллоо гэж санаад зүг зүг рүү цэрэг илгээжээ. Кочдынх нь гарт вампу хүний жад, бороохой байхыг хараад юу хийж, яаж аягласныг нь дуулаад Амнундак тэдний гэнэн болгоомжгүйг зэмлэн онкилонууд бол вампугийн газраар хэзээ ч дөрвлүүлээ явж очиж яасан ч зүрхлэхгүй гэж ярилаа.
Тэднийг б йхгүй хооронд шинэ гэр нь бэлэн болсон боловч манай жуулчид энэ шөнө толйгологчЁйн гэрт хоножээ. Жуулчид баазаасаа дотуур хувца±, ацй, чихэр, сав суулга авчирч онкилонуудаас жаахан ч бол тохьтой суухыг боджээ.

No comments:

Post a Comment