Monday, November 23, 2009

ЭХНЭР ШИЛЭХ БАЯР

Хаврын урь орж, нүүдлийн шувуу нисэн ирж, цаа буга тугаллах үеэр хийдэг онкилонуудын хавчрын баяр маргааш нь болох ёстой байлаа. Өглөө эрт онкимлонуудын бусад омгоос хүмүүс цувлаа. Гагцхүү хөгшид хүүхэд, бугын хишигтэй хүн бууцаа сахин үлджээ. Ирсэн хүүмүүс омог омгоорооойн хаяанд бууцгааж гал түлэн хүүхнүүд нь идэх юм бэлдэж, эрчүүд нь уралдаан тэмцээнд бэлтгэн зэвсгээ зүлгэж янзлан, бие биенийхээ гал руу очиж сонин сайхнаа ярилцана.
Онкилонуудад оногдоно гэж мэргэн бөөгийн хэлсэн гай зовлоонг өөрсөдтэй нь цуг байж зайлуулан хөөийг зөвшөөрсөн, аянга цахилгааны эзэн харийн хүмүүсийг харахаар цэрэг дайчид хэсэг хэсгээрээ Амнундакийн газар гэрт орж ирнэ. Горохов чуку хэлнийхээ мэдлэгийг эргэн санаж жаахан дадлагажиж туршлагажсаны дээр жуулчид бас ганц нэг үг шинээр мэдэж авч хэрэглэж чаддаг болсон болохоор анхны өдрүүдийг бодвол одоо арай чөлөөтэ:й хурдаг ойлголцож байлаа. Амнундакийн гэрээс тэнд суудаг µүмүүсийг өнөөдө°төө гаргаж зайчилсан тул өөр омгоос ирсэн цэргүүд тэргүүлэгчийнхээ хамт гурван талаар дүүрэн сууж ард нь хүүхнүүд зогсоно.
Орж ирсэн омгийн тэргүүн хоймор суугаа Амнундак, баа, харийн хүмүүст үнэг, суусрын арьс, баавгай, зэрлэг гайхн соёо, гартаам, мана зэргийн чулуу, чулуун сүх гэх мэт ямар нэг бэлэг өргөн барјж, хариуд нь бүргэдийн өд авс үсэндээ хатгана. Үсэн дээрх өдний тогооор тэргүүний насыг багцаалж болох ажээ. Зарим тэргүүн хэдийгээр үс бууралтсан ч хүч тэнхээ хариагүй харагдана. Тэдний үсэнд хорь- хорин таван өд дэвүүрлэнэ.
Омгийн тэргүүнийг угсаа залгамжлахгүй, харин омгийн эрчүүд дотроос ан ав, дайн байдлаанд гавьяа байгуулсан эр зоригтой хүнийг сонгож насан турш нь буюу нас өтөлж тэнхэл доройттол нь тэргүүн байлгана. Өтөлж дорой доройтохын цагт тэргүүн байхаа өрөө татгалзсан тэргүүн омгийнхон дотроо хүндтэй хэвээр байсаар нас барна. Тэргүүн өөрөө татгалзсан үед юм уу, нас барсан үед шинэ хүнийг сонгоно. Бүх онкилоны толгйологчийн хэргэмийг ч гэсэн бас угсаа залгамжлахгүй, харин омгийн тэргүүн дотроос сонгодог журамтай аж. Толгойлогчийн хэргэм нь бараг цэвэр хүндэтгэлийнх бөгөөд бусад тэргүүнтэй адил өөрийнхөө омгийг удирдаж, хааяа нэг омог хоорондын хэрүүл маргааныг нэг тийш болгон шийдэж, бох омгийнхон оролцох ан авын өдрийн тогтоож, зэрлэг вампучуудтай дайтахад бүх цэргийг толгойлох аж. Хэрүүл маргаан маш ховор, бугын бэлчээр булаалдах, охид хүүхнүүдийг босгосны улмаас хааяа будлиан гарна.
Нэгэн омгийнхон хүйгээрээ нэг газар гэрт сууж го« хөрөнгө болох орон гэр, буга, гэрийн хогшил нь нийтийнх байна. Эмгэтэйчүүд хоол хамтран хийж, арьс элдэж, хувцас хунар оёж, мөөг жимс, үр үндэс түүнэ. Эрчиүүд нь буга малаа хариулан малл ж, түллэ түлш бэлтгэж, ан агнан, загас барьж, зэрлэг хүмүүстэй байлдана.
Бүх арван есөн омгийнµон Амнундакийн гэрт орж ирээд х рийн хүмүүстэй танилцсаны дараагаар Амнундак жуулчидтай хамт гэрээс гарахад бөө хэцээ дэлдэн баяр наадам эхэлснийг зарлалаа. Эмэгтэйчүүд, охид хөвгүүд, ойрхи бууцны цөөн өвгөд газар гэрийн хоёр талаар ойн аглагийн захаар эгэн зогсжээ. Эрчүүд нь омог омгоороо ххажуу талаар жагсав. Амнундак, өвгөн бөө, цагаан арьст хариын хүмүүс газар гэрийн үүдний зэргэлдээ суулаа. Хоёр дахь дохиогоор омгийн цэргүүд баг багараа толгойлогчийн хажуугаар гартаа жад, бамбай, нум сум барьж саадаг үүрээд цэргийн бүижг хийн жагсаж өнгөрөв. Бүжигчид үсэрч цовхчин жадаа дээшээ шидэж нум татна. Бүх багийнхны хөдөлгөөн нийлж бузгай аятайхан харагдана. Хоёр метр урт бүдүүн улиангарын хэрчмийн голыг нь ухаж аваад хоёр талынх нь нүхийг хирсийн арьсаар бүрсэн нь урт том хэнгэрэг болжээ. Тэр урт хэнгэргийг ацан дээр тавьсан агаад дээгүүр нь жижиг жижиг нүх гаргажээ. Энэ нь цэргийн хөгижм ажээ. Омог болгонд ийм хэнгэрэг бий гэнэ. Бүгд дуулгах яаралтай чухал мэдээг зарлахдаа энэ хэнгэргээ дэлдэн цахилгаан мэдээ шиг ашигладаг ажээ. Хэнгэргийн бөглүү дуу хэдэн километрийн холоос дуулдана.
Энэ бүгийн үеэр тоолбол омог бүрд хориос гуч байгаа болохоор бүх онкилон цэрэг дөрўөн зуугаас дөрвөн зуун тавин хү­ байна гэдгийг жуулчид мэдэж авлаа. Бугачин, өвгөд хөгшид, хүүхнүүдийг оролцуулбал энэ омгийнхон нийтдээ нэг мянга хочр зуугаас таван зуу хүртэл хүнтэйг тодорхойлж болох байлаа. Омог отог болгон хорь гучхан хүнтэй гэсэн Амнундакийн түрүүн хэлснийг үндэслэн бодсоноос хамаагүй их байв. Толгойлогч цэргүүдийн тоог хаг с хугас мэдээд нийт хүнийхээ тоог ойролцоогоор ч мэдэхгүй болох нь илэрхий боллоо.
Цэргүүд бүжиглэсний дараа жад шидэх, нус сум харвах, бөх баридах наадам боллоо. Жад шидэх тэмцээнд бэлдэн хоёр өндөр шонгийн хооронд зэл татав. Зэлээс дөчөөд алхмын газар омог омгоороо эгнэн зогсоод жадаа нэгэн зэрэг шидлээ. Гурван омгийн тэргүүн шүүгчид зэл хүрч давсан, хүрээгүй унасан жадыг тоолов. Зэл хамгийн олон давуулсан омгийнхон түрүүлсэнд тооцогдоно. Дараа нь нум сум харвах болж зэрлэг адуун арьс авчирч жаданд тэлж өлгөв. Нурууны нь дагуух хар зураас бай болох аж. Нэг омгийнхон тавиад алхмын зайтай газар эгнэн жагсаж хүн бүр дэс дараалан нэг нэг сум харвана. Байд оносон тоогоор түрүүлсэн омгийг тодорхойлно. Хэнгэрэг байн байн дэлдэж, үзэгчид уухайлан хашгиралдан түрүүлсэн олонд баяр хүргэнэ.
Дараа нь бөх барилдаж эхлэв. Хоёр омгийнхны хамгийн хүч чадалтай, адил тоон бөхчүүд гарч ирэн хос хосоороо барилдана. Хэнгэрэг тав-арван удаа жигд цохих хугацаанд хэн нэгнийгээ шороодуулах ёстой. Олон бөх давсан омог түрүүлнэ.
Бөх барилдаж дуусааны дараа тэмцээн болгонд түрүүлсэн омгийн нэрийг Амнундакт мэдээлэв. Толго©логч омгийн тэргүүн нартай хамІран амжилтыг нь харгалозан бүх омгийг байр эзлүүлэн тойруулан жагсааж эхний арван байр эзэлсэн омгийн нэрийг зарлахад нөгөөдүүл нь чанга уухайлан хашгиран хариу талархав. Хожигдсон омгууд ичиж чимээгүй зогсоно. Толгойлогчийг байранд буцаж суухад түрүүлсэн омгийнхон эхэнд нь, ялагдагсад сүүлд нь орон бүх цэргийн бүжгээ дахин хийж жагсан өнгөрөв. Үзэгчид түрүүлэгчдэд баяр хүргэнэ. Ялагдсан омгийнхон нэг жилийн дараа даагаа нэхэж болох байлаа. Энэ тэмцээн нь цэргүүдийг жилийн турш биеийн дасгал хийж, дайчин эрэлхэг зоригтой байхад туслах аж.
Цэргийн бүжгээ бүжиглэсний дараа онкилонууд модны сүүдэрт сууж хооллох боллоо. Тэмцээх хийх хооронд хүүхнүүд мах шарж, шөл хийж, бин хайрч амжжээ. Омгийн тэргүүн нар Амнундакийн гэрт зочлон хоол идэх зуураа жад шидсэн, нум сум харвасан, бөх барилдсан тухайгаа ярьцгааж, хожигдсон нь учир шалтгаанаа тайлбарлана. Дараа нь онкилонууд жуулчдаас аянга цахилгаанаа ниргүүлж үзүүлэхийг хүсэв.
Хоёр цагийн дараа хэнгэрэг дахин дэлдэж эхнэр шилж авах тэмцээндд залуу ганц бие эрчүүдийг урив. Эхнэргүй залуу омог болгонд хоёр гурав байж, тэд омог омгоор биш, нэгдэн нэгмөсөн тэмцэлдэх болов. Эхлээд хүн бүр гурав гурван жид шиднэ. Дараа нь гурав гурван сум харвана. Шүүгчид дэг журмыг нарийн хянаж, оносон оноогүйг тооцон, амжилтынх нь дэс дараагаар байр эзлүүлнэ. Хэрэв нэг байранд хоёр юм уу, түүнээс олон хүн орвол хооронд нь уралдуулж сайныг ялгаж тодорхой«но. Эцсийн эцэст бүх уралдаан тэмцээнийг дүгнэж дөчин долоон хүнийг байр эзлүүлэн жагсаалаа.
Дахин хэнгэрэг дэлдэж дохио өгсний дараа нөхөрт гарах насанд хүрсэн охид олны дундаас урагш гарч ирлээ. Охид нимгэн арьсан өмд, хүрэм өмсөж, улаан хар хээ угалз тавьж оёсон торбаса сөөхий өшиглөж, гэзгэндээ цэцэг хатгаж, толгой дээрэ цэцэг титэм тавьж гоёжээ. Охиод урагшаагаа ингэж гарч ирээд зогсохдоо залуу эрчүүдэд өөрийн биеийн гоолиг сайхныг гайхуулахын тулд гадуур хувцсаа тайлж гагцхүү бөгсөн биеийг ороосон хормогчтой үлдлээ. Омгийн тэргүүн нар зэрэгцэн суусан, Амнундакийн гэрийн үүд өөд харан охид зэрэгцэн зогсоно. Амнундак босож тэдэнд хандан хэлсэн нь,
- Охид оо! Аянган цахилгааны эзэн цагаан арьст хүмүүс манайд ирснийг та нар сонссон биз дээ? Өвөг дээсийн зөгнөж хэлсэн гай зовлонгоос биднийг хамгаалахын тулд дээд тэнгэрийн элч нар бидэндтэй цуг аж төрөн суухаар зөвшөөрлөө. Тэгэхээр зочдоо юугаар ч дутаахгүй байлгахын тулд бид орон гэр, идэх уух юм, хань ижлээр хангах ёстой. Цагаан арьстнууд та нарын дундаас өөрсдөө эхнэр сонгож авна, харин та нар үүнд сэтгэл ханамжтай байх ёстой шүү, ойлгов уу? гэлээ.
Охид энэ үгэнд нэг их хирдхийсэнгүй, энэ явдлыг урьдчилан дуулж мэдсэн бөгөөд баярт ирээд аль нэг дөрвийг нь авч суух харийн хүмүүсийг сонирхон харж байлаа. Зарим хохид хэдийн залуу цэргийн хэн нэгэнд сэтгэлтэй болсон агаад жаахан гуингтай байвч харийн хүн өөрийг нь сонгохгүй байх гэж найдна. Иймд Амнундакийн үгийн хариуд нэгэн дуугаар,
- Шилээд аваг аваг! Бид цөм зөвшөөрч байна гэх нь сонсогдлоо.
- Энэ арал дээр байх хугацааг гэнэт ингээд хүндрүүлдэг байна шүү! Эхнэр шилж аваад өөрийгөө онкилонуудтай холбох боллоо, одоо яах билээ? Гэж Ординыг уулга алдахад,
- Онкилонуудыг гомдоохгүй, найрсаг харилцаагаа хадгалахын тулд зөвшөөрсөн нь дээр байх гэж Горюнов хэллээ.
- Тэгээд үнэхээр эхнэр шилж авах хэрэг үү? Гэж Костяков гайхан асуув.
- За байз, ингэе. Манай тэнд гэрлэх гэж байгаа хүн, түүнтэй суухыг зөвшөөрсөн бүсгүй хоёр цаашдынхаа амьдралд алдахгүйн тулд бие биетэйгээ ойр дотно танилцах хэрэгтэй байдаг. Тиймээс тэд тухайлсан хугацаа хагас жил буюу бүтэн жилийн турш нэг гэрт сууж дотно танилцаж зан зангаа мэдэлцэнэ. Хэрвээ энэ хугацаанд хоёр хүн хамтынхаа амьдралд сэтгэл ханамжтай бол жинхэнэ албан ёсоор гэрлэдэг гэж хэлбэл яах вэ? гэж Горюнов санал гаргав.
- Ёстой зөв санал байна! Бид өөрсдийнхөө заншлаар эхнэрээ шилж авна гэж толгойлогчид хэлье.
Горохов жуулчдын шийдвэрийг Амнундакт хэлэхэд тэрбээр,
- Цагаан арьстнуудаа ! Хожим эхнэр болох бүсгүйгээ шилж авагтүг гэсэн үгээр саналыг нь зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.
Жуулчид ичиж зовсхийн босоход тэдний өмнө бие галбир сайтай, ихэнх нь хөөрхөн тавин охин зэрэгцэн зогсоно. Эхнэр шилж авах тийм амаргүй аж. Жуулчид Амнундакийг дагалдан бүсгүйчүүдийн дэргэдүүр явж нэлээн хөөрхөн охидын дэргэд эргэлзэн зогсосхийнэ. Харин Горохов бүүр холоос нэг намхан бүсгүйг нүдэлж, дэргэд нь очиж гараас нь татан,
- Би энэ бүсгүйг авмаар байна! Гэлээ.
Бүсгүй нүүрээ гараараа даран хи-хи-хи инээгээд эгнээнээсээ гаран Гороховын хажууд зогслоо. Ийнхүү тэр бүсгүйг хамгийн түрүүнд шилж авсанд хэнгэрэг цохин баяр хүргэв.
Бусад эгнээг явж дууссан мөртлөө бүсгүйчүүдийг шилж аваагүйд Амнундак гайхаж,
- Манай хүүхнүүд тийм муухай байна гэж үү? Ганцаас бусад нь таалагдсангүй юу, гэж асуув.
- Үгүй ээ, харин хөөрхөн бүсгүй олон болохоор нэгийг нь шилж аваха¤ хэцүү байна. Тэгээд ч бидний шЁлж авсан бүсгүй өөрсдийн хүслээр биш, чиний тушаалаар эхнэр болно гэж сэтгэл зовоод байна. Манайд эхнэр болох бүсгүйн саналыг асуудаг заншилтай гэж Горюнов хэлэв.
- Аа бүсгүйчүүд өөрсдөө та нарын дотроос нөхрөө шилж аваг гэж байна уу, Тэгье л дээ. Би зөвшөөрөх бүсгүйчүүдийг дуудъя гэж Амнундак хариу санал болголоо.
Бүсгүйчүүд хөхрөлдөн зарим нь дороо хавчин , хөлөө сэлгэж, түрүүлж гарахаас ичингүйрэн зогсоно.
- Яав аа? Манай зочдын эхнэр болохыг хүсэх хүн алга уу? Цагаан арьстнууд бидэнд гомдоод яваад өгнө дөө, тэр цагт овог отгийг минь гай зовлон дайрах болно гэж Амнундак халаглан алдан хашгирав.
Энэ зуур жуулчид бүсгүйчүүдийн дундаас эхнэр сонгож амжжээ. Горюнов Ордин хоёр толгойлогчийн газар гэрт байх хугацаандаа ажиж таньсан хоёр бүсгүйг шилж авав. Костяков өөрт сээтэн хаяад байгаа гоолиг биетэй нэг жаахан бор бүсгүйг эхнэр болгон авлаа.
- За манай зочид эхнэрээ шилж сонгож авлаа! Одоо онкилон цэргүүдийн ээлж гэж Амнундак хэллээ.
Шилж авсан бүсгүйгээ дагуулан жуулчидтай хамт Амнундак байрандаа эргэж суув. Бүсгүйчүүдийг хувцсаа өмсөх зөвшөөрөл аван гүйж одоход тойрсон хүүхнүүд баяр хүргэж хашгиралдав. Бүсгүйчүүд хувцсаа өмсөж ирээд тэднийг шилж авсан харийн хүмүүсийн хажууд хүндтэй байр эзлэн суулаа.
Үлдсэн охид нягтран зогсоход хэнгэрэг дахин дуугарч хажуу талд жагссан эрчүүдийн эгнээнээс бүх тэмцээнд түрүүлсэн залуу гарч ирлээ. Тэр залууг бүсгүйчүүдийн эгнээний урдуур алгуурхан алхахад бүсгүйчүүд хошигнон инээд алдацгаан, бараг л бүгдээрээ “намайг ав”, “намайг аваач” гэж гуйлаа. Тэмцээнд түрүүлсэн эрийн эхнэр байна гэдэг маш бахархалтай учир бүсгүчүүд тийнхүү илэрхий гуйж байлаа. Залуу хариуд нь бас тоглоом наадмын үг хэлж, татгалзах учир шалтгаанаа дорхон нь олж хэлнэ. Тэрбээр цайра муутайхан бүсгүйд “чи хэтэрхий хөөрөхн байна”, сум шиг гоолиг бүсгүйд “чи бөгтөр”, өөр хэн нэгэнд нь “чи шүдгүй”, “чи хялар” гэж хэлэн татгалзаж хүмүүсийн инээдийг хүргэнэ.
Залуун явсаар хамгийн захад зогсоод түүнийг ойртон ирэхэд “намайг ав” гэж хэлээгүй төлөвхөн доошоо харсан нэг бүсгүүйг саатан харж зогсосхийснээ мөрөн дээр нь гараа тавиад -Чи миний сэтгэлд таарч байна” гэж хэллээ. Бүсгүй цоин эгнээнээсээ үргэсэн согоо шиг годхийн гарч, харвасан сум шиг гялсхийн гүйж одоход залуу эр хойноос нь байдгаараа гүйв.
- Энэ ямар учиртай юм бэ, Шилж авсан эхнэр нь яагаад түүнээс зугатав? Дургүй байгаа хэрэг үү? Гэж Горюнов Амнундакаас асуухад,
- Ийм заншилтай юм. Залуу шилж авсан бүсгүйгээ гүйцэж барьж авсан цагт л түүнийг эхнэр болгож авна гэж толгойлогч тайлбарлав.
- Бас нэг шинэ тэмцээн байх нь ээ! гэ¦ Ордин хэллээ.
- Энэ заншил тун ухаалаг учиртай юмаа. Бүсгүй нүцгэн болохоор гүйхэд нь амар хөнгөн, залуу эр хувцастай, гартаа зэвсэгтэй болохоор хэцүү. Залуу бүсгүй өөрийгөө шилж авсан хүнд дургүй, өөр хүнд сэтгэлтнй бол яасан ч гүйцэгдэхгүй гэж Амнундак тайлбарлаж өгөв.
- Ухаантай сайхан заншил байна гэж Ордин нөхдөдөө хандан хэлээд, - Бүсгүйг гүйцээгүй залуу тэгээд яах вэ, эхнэргүй үлдэх үү? Гэж толгойлогчоос асуув.
- Үгүй ээ, хэн нэгийг нь гүйцэж барьтлаа дахиад л шилж авах эрхтэй л дээ.
- Охин хэр зэрэг удаан гүйх вэ? Өдөржингөө гүйвэл яана.
- Үгүй ээ, цэргийн бүжиг хийсэн тойргоор нэг бүтэн тойрох ёстой. Та нар хараач, өнөөх чинь бүсгүйгээ бариад авчээ!
Үнэхээр нөгөө залуу маань бүсгүйн гэзэгнээс барьчихсан ирж явав. Бүсгүй эсэргүүцэх дүр үзүүлэн залуугийн гарын цохино. Хүүхнүүд хошиг үг хэлж хөхрөлдөн тэдэнд баяр хүргэнэ. Тэр хоёр эгнэн зогссон бүсгүйчүүдийн үэргэлдээ ирээд хоёл чимээгүй тайван зогсов.
Дахин хэнгэрэг дуугарахад хоёр дахь залуу бүсгүйчүүдийн эгнээнд дөхөж очлоо. Тэр залуу тэцмээнд үзүүрлэсэн тэнхээ чадалтай залуу болохоор бүсгүйчүүд тийм хүнтэй суухдаа дуртай байлаа. Бүсгүйчүүд түнээс бөас л эхнэр болгож аваач гэж гуйлаа. Харин залуу дув дуугүй дуаан явж явж захад нь хүрээд дахин эгнээний өмнүүр явлаа. Тэгтэл бүсгүйчүүд дургүйцэн ам амандаа нэг юм хэлнэ.
- Хэр удаан шилж авч болох вэ? гэж Костяков асуулаа.
- Бүсгүйчүүдийн өмнүүр гурван удаа явж болно. Энэ залуу маш зоригтой сайн анчин. Бүсгүйчүүдийг жаахан зовоох гэсэн юм байлгүй, цаадуул нь уурлаж байгааг хараач! Гэж Амнундак хариуллаа.
Нөгөө залуу хоёр дахиа яваад хэнийг ч сонгож авсангүй. Бүсгүйчүүд уурлан түүнээс гуйхаа бүр болиод “Чи бидэнд дургүй бол вампучууд дэр очиж бүх биеэрээ үстэй авгай ав” гэж хашгирна. Залуу шоолох ашгирахыг үл тоон гурав дахь удаагаа эгнээний урдуур явж байснаа огцомхон эргэж, бараг захын нэг бүсгүйг гэнэт мөрөн дээр нь цохиод авав. Цаадах нь цоин годосхийн гүйсэн боловч хурд авч чадсагүй дорхноо баригдав.
- Яасан зальтай эр вэ? Бүсгүйг баригдахгүй хол гүйнэ гэсэндээ эхлээд тайвшруулж, гэнэгүй явж байгаад гэнэтхэн дайрч байна шүү гэж Горохов хэллээ.
- Аргатай хүү юм! Ингэж өөртөө дургүй хүүхнийг барьж авч болох юм байна гэж Костяков инээнэ.
- Энэ удаа яг тийм юм боллоо. Түрүүчийн бүсгүй шиг эсэргүүцэх дүр үзүүлэхгүй ч гэсэн баярлахгүй байгаагий нь харахгүй юу гэж Ордин хэллээ.
Нөгөө бүсгүй бусдын инээх хошигнохыг үл анзааран толгой ганзагалан алхана.
- Өөрөө буруутай. Юу гэж ангайгаад зогсож байсан юм! гэж Горохов хэлэв.
Гурав дахь цэрэг эгнээний эхнээс нг бүсгүйг хурдан шилж авав. Тэр бүсгүй маш хурдан гүйж зугтсан боловч тойргийн төгсгөлд тээглэн унаж баригдахад нь үзэгчид нийтээр хөөрөн бахдав. Залуу эр бүсгүйд босох завдал өгөлгүй барьж аваад үснээс нь хөтлөн авчирлаа. Ингэж унаж байгаа нь зөвшөөрч байгаагийн нэг янзын илрэл байлгүй.
Дөрөв дэхь цэрэг бүсгүйчүүдийн хажуугаар гурван удаа хурдан тойроод өмнө очиж үг дуугүй мэхийн ёслов.
- Чи эхнэр авмааргүй байна уу? гэж Амнундак гайхан асуув.
- Үгүй ээ, эрхэм дээдэс минь! Манай хөрш омогт нэгэн залуу бэлэвсэн эхнэр бий. Би түүнд хайртай, надад тэр хүүхнийг эхнэр б®лгон өгнө үү? Тэр өөрөө зөвшөөрснө юм гэлээ.
Бэлэвсэн хүүүхний омгийн тэргүүн залуугийн үгийг батлав. Амнундак ч зөвшөөрлөө.
Тав дахь залуу хоёр ч удаа гүйв. Түүний шилж авсан эхний бүсгүй баригдсангүй. Хоёр дахь бүсгүй өөрийг нь эхэлж шилж аваагүйд гоморхон залууг нэлээн гүйлгэж, тойргийн сүүлд ядарсан дүр үзүүлэн баригдав. Зургаа дахь залуу нөгөө тав дахиас зугтаагаад баригдаагүй бүсгүйг шилж, бүсгүй ч дорхноо баригдав. Залуу түүнийг дагуулан бүсгүйчүүдийн хажуугаар явахад “Согоо минь, чи яасан хурдан ядарчихав аа!” гэж тоглон шоолон инээнэ.
Эрчүүд ийнхүү шилж авсаар бүсгүйчүүдийн тоо ч цөөрч байлаа. Хэдэн цагаар үргэлжлэх энэ тоглоом оос үзэгчид оролцогчдын хэн ч уйдсангүй. Бүсгүйчүүд өглөөнөөс хойш зогсож байгаа мөртлөө ядрахгүй, эрчүүдэд тийм ч амар гүйцэгдэхгүй байлаа. Зарим эрчүүд хоёр, нэг цэрэг бүр гурван ч удаа гүйв. Бүсгүйчүүд цөөрөх тусам эрчүүд арай хурдан шилж авах боллоо. Хамгийн сүүлийн нэг бүсгүй урьд нь гурван эрээс зугатаад сүүлд нь дөрөв дэх хүнээс бас зугтан баригдсангүйд цөм гайхав. Толгойлогч түүнийг дуудаж,
- Чи яагаад нөхөрт гарах дургүй байна вэ? Бүсгүй хүн нөхөрт гарч овог отогтоо цэрэг эр төрүүлж өгөх ёстой атал чи дөрвөн эрийг голлоо. Яаж байгаа нь энэ вэ? гэж асуухад,
- Сайн эрчүүд намайг авсангүй. Би муу эртэй суухыг хүсэхгүй гэж хариулав.
- Тэгээд чи ирэх хаврыг хүртэл хүлээх үү?
- Үгүй ээ, би энэ цагаан хүний эхнэр болмоор байна гэж бүсгүй гэнэт гайхаж сандарсан Ординыг зааж шууд хэлэв.
- Манай зочин өөр хүн сонгож авсан шүү дээ! гэж Амнундак тайлбарлангуй сөргөн хэллээ.
- Энэ бол Ёх хүн, цагаан арьст хүн болохоор хоёр эхнэртэй байж болно. Таны хэлбэн ёсоор би түүнийг шилж авах гэж байтал өөрөө өөр хүүхэн авлаа. Би түүний хоёр дахь эхнэр болмоор байна гэж бүсгүй огтхон ч бууж өгсөнгүй хариуллаа.
Энэ бүсгүйн санасандаа хүрэх гэсэн зоримог бардам зан Ординд таалагдаж хэдийгээр ичингүйрэн эвгүйрхэвч хоёр дахь эхнэрээ болгон авахыг зөвшөөрлөө. Бүсгүй хурдхан хувцсаа өмсөж ирээд Ордины хажууд суув.
Дахин хэнгэрэг дэлдэхэд залуу хосууд амнундак болон омгийн тэргүүн нарын өмнүүр цувж өнгөрөв. Охид нөхөрт гарсны тэмдэг болгон дөрвөн гэзгээаль хэдийнээ хоёр болгон сүлжжээ. Эхнэргүй үлдсэн сүүлчийн залуу олны дунд орж алга болов. Тэрбээр одоо бүтэн жил хүлээх ёстой ажээ.
Жуулчид аянга цахилгаанаа онкилонуудад үзүүлэх цаг болов. Өөр эвтэйхэн сайн бай олдоогүй учир адууны арьсыг дахин тэлж өлгөв. Буучид байгаас хоёр зуугаад алхмын хол зогссон нь сум тусах зайгаас дөрөв дахин их байв. Онкилонууд буучдын хажуугийн бай хүртэлх зайд хагас дугуйран зогсоод харийн хүмүүс гялалзсан бороохойгоо янзлан байснаа хацартай наахыг сонирхон харна. Гэнэт утаа манасхийн чанга дуу гарсан нь онкилонуудыг айлган цочоов. Онкилонууд бай руу уралдан очиж сум гарсан нүхнүүди©г гараараа чичлэн хатган үзэцгээнэ. Зарим нь арьсыг нэвт цоолсо­ аянга цахилгаан хаана байна гэж асуун өвсөн дээгүүр эрж тонголзоно. Горюновыг ¬алгайгаа дээш шидээд нисэлт дунд нь буудаж цоолоход онкилонуудын гайхсан нь бүр ч хачин. Энэ сацуу умард зүг нисэж яваа галуун цулааг Ордин хараад буугаа цэнэглэн, онкилонуудын юу буудах гэж байгааг асууж лавлаж амжаагүй байхад галуун цуваанаас нэгийг буудаж унагав. Буудуулсан галуу үзэгчдийн толгой дээр нэвсийн унаж бөөн дуу шуу болов. Эцэст нь Амнундак нэг буга гаргаж сул тавихыг тушаав. Айсан амьтан эргэж ой руу гүйхэд Гороохвын сум хорь алхуулалгүй унагажээ.
Ингэж харийн хүмүүсийг хүч чадал, эрдэс авьяасаа үзүүлсний дараа онкилонууд тэднийг эхнэрүүдтэй нь хамт Амнундакийн гэр хүртэл даган баяр хүргэн үдэв. Цагаан хүмүүстэй холбогдсондоо залуу эхнэрүүд бахархан баярлана. Ойн цоорхойд энд тэндгүй гал асаж хүүхнүүд оройн хоол бэлтгэж эхэллээ. Хоол бэлэн болтол залуу хосууд бүжиглэн наадав.
Оройн хоолны дараа толгойлогч жуулчдыг шинэ газар гэртээ орохыг урив.
- Бид өөрсдөө энэ муу гэртээ багтаж ядан байдаг билээ. Одоо та нарт эхнэр болох бүсгүйчүүд байна. Та нар шинэ гэрт аятай зайтай байх болно гэж Амнундак хэллээ.
Эхнэрүүд нь галаа түлж хоолоо бэлдэхийн тулд түрүүлэн гүйж одоход жуулчид Амнундактай гадаа нэг хэсэг саатав. Онкилонууд ойн цоорхойд харуул гаргаж, түүдэг галаа тойрон газар дээгүүр арьс дэвсэн омог омгоороо унтахаар завдаж байлаа. Амнундак жуулчдыг шинэ гэрийн нь үүдэнд хүргэж өгөөд буц«аа.
Жуулчид шинэ гэртээ орвол шинэс модны давирхай үнэртсэн цэвэрхэн, асваар тохилог гэрийг нь гэрэлтүүлэн задгай гал асаж байлаа. Галаа тойрон таван бүсгүй нөгөө гэрийн хувцас буюу хормогчтойгоо сууж байлаа. Хүүхнүүд чанга чанга ярилцан шуугилдаж байснаа жуулчдыг орж очмогц дуугүй болон хажуу тийш зайчлан зогсоцгоов. Газар гэр нь нэлээн төвхнөжээ. Нэг баганаас сүүтэй хөхүүр, данх, бяцхан тогоо өлгөөтэй харагдана. Тавиур дээр баахан төмөр модон аяга өрөөстэй аж. Шөл чанах хоёр модон сав, мах болгох чулуу, шарах шор моднууд галын хажууд үзэгдэнэ. Газар гэрийн гурван талыг унтлагын байр болгон засжээ. Газар дээр шинэс модны шинэхэн мөчир, хуурай навч дэвсэж, бугын ноос чихсэн арьсан дэр, бугын арьсан хөнжил дэлгэжээ. Хатавчинд хагалсан түлээ өрж, савтай ус тавьжээ.
Амнундакийн хүн ихтэй, утаатай гэрийг бодвол уужим зайтай, цэвэрхэн өөрийн гэрт тухлан суух нь жуулчдад таатай байлаа. Тэд гал тойрон сууж тамхи нэрээд хүүхнүүдийг дуудаж хажуудаа суулгав. Жуулчид сурсан хэдхэн үгээрээ мэдээжээр нарийн юм хүүрнэлдэн ярьж чадахгүй болохоор хий л нүүр амаа хөдөлгөн дохио зангаараа нэвтрэлцэхийг оролдоно. Юуны өмнө эхнэрүүдийнхээ нэрийг мэдэхийг ячарчээ. Горюновын эхнэргийг Мату, Костяковынхыг Папу, Гороховынх Раку, Ордины хоёр эхнэргийг хоёулангий нь Анну гэдэг ажээ.
- Ээ балар! Хоёрын хоёр эхнэр, тэгээд бас хоёулаа адилхан нэртэй эхнэр өгсөн байна шүү. нэгий нь дуудахаар хоёулаа зэрэг гүйгээд ирвэл яанаа, би яаж дуудвал таарах вэ? гэж Ордин халаглав.
- Нэгдүгээр Анну, хоёрдугаар Анну гэж дуудаж байхгүй юу! гэж Горохов арга бодож олов.
- Өө энэ чинь их урт юм, товчлох арга байхгүй юу? Би нэгийг нь €ннуэн гэж дуудаж байя гээд Ордин толгой дохиж суусан нэг дэх бүсгүйг заагаад, - Хоёр дахь бүсгүйг Аннуир гэж дуудна гээд гараас нь барьж хэлэхэд бас зөвшөөрөхөө илэрхийлэн толгой дохив.
- Та зүгээр л нэг, хоёрдугаар гэж дуудаж болно, бүсгүйчүүд ойлгоно гэж Горюновыг хэлэхэд Ордин,
- Яам юм, Анну гэж сайхан нэр байна, нгирэк гэж түгдрэлгүй хэлэхэд ч хэцүү юм.
Горохов энэ үгсийг орчуулж өгөхөд өөрсдийнх нь нэрийг сайхан гэсэнд хоёр Анну баярлажээ. Хүүхнүүд орос үгийг маш анхааралтай сонсох бөгөөд зарим нэгийг нь ойлгон, заимыг нь гадалрлаж байлаа. Ийнхүү байнга хамт байгаад байвал нэг хоёр долоо хоногийн дараа бие биеэ бага ч гэсэн ойлгох юм байна гэж оросууд бодов.
Ийнхүү баахан яриад унтахаар болов. Хажуу хоёр талыг бодвол арай өргөн зайтай хоймрыг гадас шааж хоёр хуваагаад тэнд эрчүүд унтах болов. Тэгээд түүнийхээ хоёр хажуу талд арьс өлгөн хаагаад тэнд хүүхнүүдээ оруулав. Эзэдтэйгээ нүүж ирсэн Номин Цагаадай хоёр нохой нь үүдний тэнд цагираглан хэвтэв. Хүүхнүүд галдаа түлээ нэмчихээд ор ор луугаа очив.
Газар гэрт нам гүм боллоо.

No comments:

Post a Comment