Monday, November 23, 2009

СЭТГЭЛ ТҮГШЭЭСЭН БАЙДАЛ

Долдугаар сарын сүүлчээр нар хотгорын хойт хавцлын цаагуур далдраад зогсохгүй тэнгэрийн хаяа руу шингэдэг болж, харанхуй шөнө шөнөөс шөнөд хурдан уртсаж байлаа. Намар цагийн анхны шинж тэмдэг илрэх болов. Хадан хавцлын эрэг жалганд үүрлэсэн тэмээн хараацай сүрэглэн хурж, нялх залуу нь алсын аянд бэлдэнэ. Амьд үлдсэн галуу нугас бас л сүрэглэн нуураас нуурт дамжин ниснэ. Шөнөдөө өтгөн манан бүрхэж өглөө удаан замхарна.

Жуулчид санниковын Газар дээр өвөлжинө гэж тодорхой шийдээд өвөлд мах нөөцлөн ан ав хийж эхнэрүүд нь утаж, борцолж, өөх хайлуулан тос гаргаж, бүдүүн гэдсээр хийсэн уутанд хураана. Гэтэл наймдугаар сарын эхний долоо хоногийн сүүлчээр олон чухал өөрчлөлтийн эхлэл болсон сонин явдал болов. Наймны шөнө жуулчид хүчтэй газар хөдлөхөд цочин сэрлээ. Эхлээд тэд нойрмоглон газар гэрийн үүдийг хэн хэг нь хамаг хүчээрээ нүдэж байна гэж боджээ, гэтэл хүнд галт тэрэг давхин өнгөрөх мэт битүү их чимээ гарахыг тодхон сонсжээ.
- Дахиад газар хөдөллөө! Гэж Ордин таамаглав.
Газар гэрийн унтарч байсан бүдэг галын салганан чичрэх гэрэлд орон дээрээс үсрэн болсох эмэгтэй эрэгтэйнүцгэн хүмүүсийн айж балмагдсан царай харагдана.
Газрын түлхэлт дахин давтагдав. Гуалин мод ганхан чахарч завсар зайгаар нь шороо нурж асгарах дуулдлаа. Галын гэрэл чичирнэ. Баганын энд тэндээс өлгөөстэй байсан юмс савчин ганхана. Газар доороос муухай шаржигнан исгэрэх чимээ сонсогдлоо. Горюнов хувцсаа шүүр аван,
- Манай гэр бусдынхаас бат бөх боловч гадаа гарсан маань дэЅр! Гэлээ.
Хүүхнүүд салгалж чичрэн хормогчоо товчлоод хувцсаа тэвэрч аван үүд рүү гүйлээ. Эрчүүд хувцсаа явуут дундаа өмсөн араас нь дагав.
Урьд урьдынхаас их өөр дулаахан шөнө байлаа. Умар зүгийн салхи үүл мананг хөөж тэнгэр цэлмэжээ. Хотгорын баруун даваан дээрх сар орчныг гийгүүлнэ. Салхинд ойрх ой модны навчис шуугин ирсгэрч байсан хэдий ч хойно урдгүй дөрвөн зүгт эгц хавчлцаас бул чулуу өнхрөн унах сонсогдоно.
Толгойлогчийн гэрээс хүүхнүүд орилох, хүүхэд уйлах, эрчүүд хашгирах дуулдана. Зарим нь аль хэдийнээ гүйн гарч ирэн хувцас хунараа өмсөнө. Удалгүй араас нь үлдсэн бүх хүн бөөнөөрөө гарч ирэн үүднийхээ тэнд бөөгнөрөн зогсоод тэнгэр өөд сэтгэл түгшин ширтэж, бодож санаснаа ярьцгаана. Ихэд айж сандарсан Амнундак жуулчид руу ойртон ирж,
- Цагаан хүмүүс минь, дахиад л газар хөдлөөд уналаа даа! гэж зэмлэх байдалтай хэлээд, - Цагаан хүүмүс ирэхээр онкилонуудыг гай гамшиг дайрна гэж их бөө хэлжээ. Та нарыг ирснээс хойш хоёр удаа газар хөдөллөө, вампучууд бидэн рүү дайрч дайтлаа гэхэд,
- Вампу нартай үргэлж дайтаж байсан, газар ч бас олон удаа хөдөлж байсан биз дээ! гэж Горюнов эсэргүүцэв.
- Урьд нь хэзээ ч ингэж хүчтэй хөдөлж байаагүй! Тэр хараач, сар ямар улаан юм бэ! Энэ бол их гай зовлон учрахын цондон гэж Амнундак хэлэв.
Газар дахин хүчтэй түлхэж Амнундак найган ойчих шахав. Зогсож байсан хүмүүсийн ихэнх нь унав. Хүүхнүүд хашгиралдах, хүүхэд уйлах сонсдов. Бүгдийг харсаар байтал Амнундакийн газар гэрийн нэг гол мод юутай хээтэйгээ нуран унаж бөөн шороо босов. Мод ганхан найгана.
- Цөмөөрөө гарсан биз дээ? гэж толгойлогч хашгиран асуув.
- Үгүй ээ, үгүй. Миний ээж Мату өвчтэй хэвтээд үлдсэн. Хаана ч үхсэн яах вэ гээд гараагүй гэж эмэгтэй хүний дуу гарав.
- Тэгвэл одоо дарагдаж үхсэн байхаа! Дээвэр яг түүн дээр нурсан шүү дээ гэж эрэгтэй хүн нэмж хэллээ.
- Шороо модыг зайлуулж Матуг хурдан гарагж аваач! Худлаач! Гэж Амнундак захираад, - Гэрээс гал авчирч түүдэг асаа! Гэв.
Онкилонууд газар гэр лүүгээ орохоос айн зогсоно. Харин хажуу дахь гуалинг нь унах вий гэж байн байн хялалзан, нурж унасан шороо зүлгийг ухаж гарлаа. Аннуир өөрийнхөө гэр лүү зоригтой гүйн орж бөөн улаан уог банзан дээр тавьж авчрахад Ордин Горюнов хоёр мод тэврэн ирж удалгүй их гал ассан нь хүмүүсийг жаахан тайвшруулав. амнуНдакийн газар гэрийн нурж унасан дээврийн шороог ухаж байгаа хэдэнэ хүнээс бусад нь цөм түүдгээ тойрон зогсоно. Газар үргэлжлэн хөдлөх түлхэлт бүрд хэдийгээр тэдний дээрээс унах юм байхгүй байсан ч онкилонууд ийш тийш сандран харайна. Газар зогсолтгүй хүнгэнэн дуугарч модод ганхана. Зогсох аргагүй болсон тул цөм газар суув. Бул чулуу унах чимээ тасралтгүй үргэжилнэ.
-Онкилонуудад гай зовлон ирлээ! Гэж Амнундак чичигнэн хөдлөх галыг харан шивгэнэв. Цэргүүдийн дундаас, ялангуяа эмэгтэйчүүд тэдний зүг хялайн хорсолтойгоор харахыг жуулчид мэдэрлээ.
Ордины хажууд сууж байсан Аннуэн галын нөгөө талд сууж байгаа онкилон эмэгтэйчүүд рүү газрын цохилтын чөлөөнөөр гүйж очин нийлж суув. Горюнов, Костяковын хүүхнүүд ч гсэн Аннуэний жишээг дагалдав. Харин Аннуир Раку хоёр байрандаа суусаар үлдлээ.
- Бид яг тахал туссан улс шиг болох нь шив! Гэж Горюновыг нөхдөдөө шивгэнэн хэлэхэд Костяков,
- Гайгүй ээ, нар гараµаар цөм тайвшран шөнийн аймшиг мартагдана! Гэж хэнэггүй хариулав.
- Сар бүүр улаа­ болчихож! Хад чулуу нурж их шороо босож дээ гЅж Ордин ажиглав.
Онцгой хүчтэй түлхэлт Санниковын Газрыг доороос нь хүнгэнэн цохиж энэхүү жижигхэн хотгорыг зайлах мэт болоход түүдэг галын мод нүүрс хүртэл хэдэн тийшээ үсрэв. Дахи айж балмагдан хашгирах орилох дуу тэнгэрт хадаж, явган суусан хүний зарим нь өнхрөн унав. Нохой өрөвдөлтэйгээр гаслан гангинана. Амнундакийн газар гэрийн гол дөрвөн баганаас бусад нв пан пүнхийн нурж бөөн шороо пургина. Тэнд ажиллаж байсан цэргүүд уохигдох шахан хэдэн тийшээ гүйж амжив.
- Газар цөмөрч бид сөнөх нь ээ. Манай овгийнхны төгсгөл иржээ! Гэж онкилон хүмүүс эр эмгүй гонгинон орилно. Хүүхнүүд улйж унжсан хүүхдээ элэгндээ тэвэрнэ. Хүмүүсийн царайд айдас хүйдэс тодрон нүд ам нь бүлтэлзэнэ. Хад асга нурж унах их чимээ тасармагч салхи гэнэт намдаж, аймаар чив чимээгүй болов. Цөм чих тавин чагнав. Яг энэ үед хэцийн дуу алсаас тодхон сонсогдож, онкилон хүнд ид шидийн их хүчээр нөлөөлөв. Онкилонууд царай тэнийн, нүд нь сэргэн сэтгэл нь хөнгөрөн уртаар сана алдан,
- - Бөө, манай бөө амьд байна! Бөө газрын онгодыг дуудаж, одоо номхорч тайвшрахыг айлтган гуйж байна! гэх баярласан дуу сонсогдов.
Энэ хүчтэй түлхэ«т үнэхээр сүүлчийнх байж, дараагийн бага зэрэг хөдлөлтийг анзаа°сангүй. Түүдгийн дэргэд хүмүүс зүүрмэглэж эхлэв. Гэнэт хөрш бууцнаас цэргийн хэнгэргийн урт богино их дуу гарч шөнийн нам гүмийг эвдэв. Холын бууцнаас хэргэрэг дэлдэх чимээ басхүү давтан гарлаа. Цөм сэрж анхааралтай чагнав. Энэ хачин хөгжмийн дууг тасрахад Амнундак Горюновыг зэмлэн дугүйцсэн байртайгаар,
- Энэ шөнө олон газар гэр нуржээ. Нэлээн хэдэн хүүхэд эмэгтэйчүүд үхжээ. Олон хүн гэмтэж, зэр зэвсэг, эд юмс эвдэрчээ. Цагаан хүмүүс ээ, биднийг их гай дайрлаа. Та нар энэ гай гамшгийг урьдчилан хөөн зайлуулахыг бодсонгүй. Та нарын гэр бүрэн бүтэн, минийх нурж уналаа, харагүй юу? гэж хэлэхэд Горюнов уурласхийн,
- Та нар гэрээ их муу барьдаг шүү дээ! Одоо сайн бөх бариад үзэхгүй юу, унаж хүн амьтан дарахгүй болно гэв.
- Манайхан газар гэрт олон үе дамжин аж төрж ирсэн, хэзээ ч нурж унаж байгаагүй! Гай зовлон дайраад ирэхэд юу ч тус болохгүй. Бид ямар ид шидтэн биш.
Амнундак “та нар шиг ид шидтэн биш” гэж хэлэх гэснээ түдгэлзэв. Жуулчид түүний санааг санй ойлголоо.
Энэ зуур жаал тайвширсан цэргүүд унаж дарсан шороон доороос Мату эмгэнийг гаргаж ирлээ. Эмнгэн мэдээжээр үхсэн байв. Охин нь хэдэн хүүхний хамт тусгай гал түлж хажууд нь үхсэн эмгэнийг тавиад замшил ёсоор, амьд ахуйдаа ямар сайн сэтгэлт, сайн хүн байсныг магтаж уйлж гарлаа. Бусад нь түүдгийн дэргэд тайвнаар үүрэглэцгээнэ. Амнундакийн тушаалаар хэнгэрэг дэлдэж толгйлогчийн гэр нурсан, нэг эмэгтэй үхсэнийг бусад бууцанд мэдэгдэв.
Үүр цайхын үед жуулчдын үд анилдаж эхэллээ. Газар хөдлөлт зогссон бололтой, үл мэдэг түлхэлт улам цөөрөв. Хүнд сорилтыг даасан газар гэртээ одоо эргэж орж болох юм. жуулчид ярилцаад гэр лүүгээ босож явахад сэрсэн онкилоны зарим нь атаархан хорсож, үзэн ядсан харцаар үдэв. Амнундак өвдгөө дэрлэн зүүрмэглэж байлаа. Зөвхөн Аннуир Раку хоёр цагаан хүмүүсийг даган гэр лүүгээ явж, бусад эхнэр нь суусан газраасаа хөдөлсөн ч үгүй, Аннуэн уйлж байгаа хүүхнүүдтэй аль хэзээний нийлжээ. Горюнов Костяков хоёр хаягдсан эрийн дүрд ийнхүү оров.
Түгшүүрт шөнийн драа цөм орой сэрцгээлээ. Хаалганы завсраар нар тусна. Газар гэрт их гал дүрэлзэж, зугтаж явсан гурван хүүхэн эргээд ирчихсэн, юу ч бологүй юм шиг өглөөний унд хоол бэлдэж байлаа. Цай ундаа ууж байх үед гурван хүүхэн эрчүүддээ өчигдрийнхөө орхиж явсан учир байдлыг тайлбарлаж, газар хүчтэй хөдлөхөд үхтлээ айж, цагаан хүмүүс одоохон тэднийг шүүрч аваад газрын ан цаваар доод тив рүү орно гэж бодсон гэлээ. Иймээс тэд өөрсдийнхөн дээрээ нийлжээ. Энэ нь хэдийгээр тэнэг боловч үнэмшилтэй ажээ. Цагаан хүн ид шидтэй ч биш, газаар доорх онгод ч биш гэж Горюнов тэдэнд бас дахин тайлбарлаж өглөө. Зугтсан гурван хүүхний нүүр царайг ажиглахад тэд итгэхгүй байгаа нь илт байв.
Өглөө эрт Амнундакийг эргэх гэж бөө ирсэн, бөөгийн замд газар хагарч том ангал гарсныг бөө арайхийн харайж гарсныг хүүхнүүд ярилаа. Бөөгийн гэр нурсангүй, сайн зүгийн онгод үнэнч шавиа ивгээсэн гэнэ.
Энэ мэдээ жуулчдад орчин тойрныхоо газрыг үзэх сонирхол төрүүлэв. Онкилон цэргүүд цөм газар гэрээ дахин засаж барих гээд завгүй байлаа. Жуулчид энэ хөл хөдөлгөөнөөр далимдуулан залхуутай газарч, дагуул цэрэггүй дангаараа явчихаж болох байлаа. Ялангуяа өнгөрсөн шөний явдлын дараа онкилон цэрэгтэй явна гэдэг таагүй хүнд дармт юм. Ингээд гурван жуулчин буу зэвсгээ аваад гэртээ байгаа улс болж Гороховыг гаднаа үлдээгээд бөөгийн гэрийн зүг жимээр орон яаран явсаар тун удалгүй зүүнээс баруун тийш зурайсан бараг хоср метр өргөн ангалын дэргэд ирлээ. Ангалын ёроолд нурж унасан газар модтой юутай хээтэйгээ харагдана. Зарим газар бүдүүн модны доогуур ангал гарч мод хоёр хуваагдан алцайж зогссон хүн лүгээ адил болжээ. Ангалын эрэг хавиар зарим газар газрын гүнээс шидэгдсэн бололтой нойтон хар элс овоорон харагдана.
Жуулчид тэндээсээ баруун урагш эргэн дархан нуурыг хөндлөнгийн хүнгүй хэдүүлхнээ үзэхээр явав. Дархан нуур хүрэх замд өргөн нарийн гучаад ангал цав дайралдлаа. Заримынх нь дээгүүр алхаж, нөгөөгийнх нь дээгүүр гүйж байгаад харайж гарна. Мөн зарим нь гүнзгий биш, заримынх нь ёроол харагдахгүй боловч нарийсан жижгэрсэн байх агаад чулуу шидэхэд хэдэн метрийн гүнд ус байгаа нь мэдэгдэв. Хотгорын захын хадан хавцлын хормон шөнийн нуралтаас унасан том жижиг чулуунд дарагджээ. Нэг газраасм өндөр дээрээс нисэж үхсэн бололтой угалз олов. Газарч дагуулгүй явснаа цаатгах гэж тэр угалозыг авч харихаар шийдэв.
Жуулчид дархан нуурын эрэг дээр ирээд нуур алга болсныг үзэж гайхан зогтусав. Нуурын оронд залхаг зунгагт хучигдсан хар хар бялхмагийн үйртэс хэлтэрхий дүүрсэн хэлтгий өрх бүхий нэлээн хавтгай том хонхор харлана. Хар бялхмагийн чулуулаг доогуур нуур луу цутгадаг, ус нь мэдэгдэхуйү татарсан горхи горжигнон урсана. Гөлгөр чулуун дээгүүр болгоомжлон дамжсаар жуулчид хавцлын хормойгоос холгүйхэн орших өрхөнд хүрэв. Энэ өрх хоёр гурван метрийн голчтой бөгөөд хавцлын хормой доогуур эгц доошоогоо шурган оджээ. Бул чулуун доогуур урсан ирсэн ус тийшээ юүлэгдэн урсана.
- Энэ талаар та хоёр юу хэлмээр байна? гэж гурвуул үл мэдэгдэх гүн рүү үзүүр зах нь шургасан гялгар хар өрхний амсар дээр ирсэн хойноо Костяков нөхдөөсөө асуухад,
- Энэ газар доогуурх шуудууны ус хуралдан дүүрсэн үедээ цааш тогтмол урсдаг байсан мяар нэг нугачаа тохойг газар хөдлөлт эвдэж өөрчилсөн бололтой гэж Ордин хариулав.
- Цутгалан гол горхи багасан татарсан нь нуур алга болсны шалтгаан биш байгаа? Энэ хотгорын бүх ус ийшээ цутгах ёстой шүү дээ, ой модноос эх авч чулуун хайрга доогуур шурган наашаа чиглэсэн олон гол горхийг бид түрүүн харсан шүү дээ. Харин одоо өрхөнд ганц метр орчим өргөн, тохой хэрийн гүнзгий жижигхэн горхи урсан орж байна шүү дээ гэж Горюнов асуув.
- Гол горхи ийшээ цутгахаасаа урьд хотгорын хөрсөнд энд тэндгүй гарсан ан цав руу орж шингээд байгаа байлгүй гэж Ордин хариулав.
- Хэрэв тэр ангар цав ёроолгүй л биш бол удахгүй усаар дүүрч гол горхи эргэж тогтон нуур ч дахин бий болох байх даа?
- Магадгүй
- Хур¤ан л гол горхи нь эргэж нуур нь тогтосой. Хэрэв онкилонууд дарх н нуураа алга болсныг мэдвэл бүр ч их айж, энэ гай гамшгийг цагаан хүмүүст тохох байх даа.
- Хэдүүлээ тэдэнд хэлэхгүй л байя!
- Хаана байснаа эхнэрүүддээ ам алдаад хэлчихвээ!
- Хэлэхгүй, хэлэхгүй, тэр ч байтугай Гороховт ч хэлэхгүй. Анд явж угалз буудлаа, газын ангал цав үзлээ гээд лб оллоо яршиг.
Жуулчид нуураас эргэж хотгорын зах барин хэсэг явав. Хавцалын хормойд цайрсан бөөн цагаан хад чулуу нэгэн газар овоорон байх нь тэдний анхаарлыг татав. Ойртож очиж үзвэл энэ нь газар хөдлөлтийн доргиноор ханан эргийн дээрээс унасан том том том мөс байлаа. Энэ нь дээд талаар бага ч гэсэн мөсөн цул байгааг илтгэнэ. Гэхдээ хадан хавцалын хормойд том ангал гарсан нь хамгийн сонирхолтой байлаа. Хагарсан хоёр хана нэг холдон нэг нийлэх алдан нарийсаж нүдний хараа сунгаж үл хүрэх газар хүртэл зурайсан байх бөгөөд ангалын ёроолд тав зургаан метрт ус дүүрч ирсэн байв.
Ийнхүү буцах замдаа хотгорын зах барин явж хавцлын хормой руу гурав ч дахин ойртон очиж ангал цав байгааг олж харсан бөгөөд энэ ангал цав нь арваад километр үргэлжилж, ерөнхийдөө хотгорын ёроол баруун хадан хананаасаа салсан байлаа.
Жуулчдыг үдээс хойш гэртээ буцаж ирэхэд тэдний байхгүй онкилонууд аль хэдийнээ мэдсэн байв. Гэхдээ угалзыг хараад ажиг сэжиг нь жаахан намдаж, хэдэн цэргийг газар гэрийн ажлаас салгаж харийн хүмүүсийг ол гэж явуулсандаа Амнундак харамслаа. Газар гэрийн нурангийг ялган зөөж газрыг нь цэвэрлэжээ. Онкилонууд хуучин гуалинг эргээж тавин босгож эхлэв. Жуулчид хоол унд идчихээд сүхээ барин гарч ирээд газар хөдлөх болгонд нурж дараад байхгүйгээр яс модыг нь бэхэлж, дээврийг нь тавьж өгье гэхэд онкилонууд хариын хүмүүсээс тусламж авахаа эрс татгалзсан нь гайхалтай байлаа.
- Өвөг дээдэс маань орон гэрээ яаж барихыг бидэнд зааж сургасан. Бид үе үеэрээ амар энх амьдарсаар л ирсэн. Бид орон гэрээ өөрөөр барихгүй. Харин цагаан хүмүүс минь, та нар газар хөдлөхгүйьл болгож үз, тэгвэл манай гэр нурахгүй гэж Амнундак хэлэв.
Яаж ч учирласан онкилонууд зөвшөөрсөнгүй, жуулчдын газар гэр нураагүй нь тэдэнд үлгэр жишээ болж чадсангүй.
- Хэрвээ танай гэрт цагаан арьст ид шидтэнгүүд суудаггүй, онкилонууд суудаг байсан бол танай гэр бас л нурж унах байсан даа! гэх дуу харийн хүмүүсийг хүрээлэн зогссон онкилонууд дотроос гарлаа.
Бусад нь толгой дохиж дэмжиж хашгиралдав.
- Тийм, тийм! тэгэх л байсан!
Жуулчид газар гэртээ эргэж орохоос аргагүй болов. Гэхдээ эндээ ч байдлыг шүүн ярилцах боломжгүй байлаа. Хүүхнүүд оросоор овоо ойлгодог болсон учир ярилцаж хэлэлцсэнийг нь омгийнхондоо дамжуулчихаж магадгүй тул чөлөөтэй ярьж чадсангүй.
Харин эхнэрүүдээ ер нь хэний талд орох нь вэ гэдгийг мэдэхийн тулд өөрсдийнхөө туслах гэсэн, онкилонууд яаж татгалзсаныг ярив.
- Амнундак зөв шийджээ гэж Аннуэнийг хэлэхэд бусад нь дагалдан нийлэв. Ганцхан Аннуир л жуулчдын талд орон гэрийнхээ бат бөх баригдсаныг тайлбарлан, ер нь арай илүү ухаантай хүмүүсээс тусламж авахаа татгалздаг нь буруу гэж нотолж гарав.
- Эд нар чи биднээс илүү ухаантай биш ээ, ид шидтэнгүүд байхгүй юу гэж Аннуэн ундіуцан дуугараад, - Эд нарыг ирэхээс өмнө бидний гэр орон хэзээ ч нурж унаж байгаагүй, газар дэлхий ч ингэж хүчтэй хөдөлж байгаагүй. Хэрвээ цагаан хүмүүс хүсэх л юм бол газар дэлхийг хөдөлгөхгүй байж чадна гэв.
Хүүхнүүдийн хамт амьдрах хугацаанд анх удаа дэгдсэн энэ хэрүүл улам ширүүсэн, Аннуирын эсрэг болсон харанхуй бүдүүлэг, сүсэг бишрэлд автсан дөрвөн хүүхэн хүний санаанд оромгүй муу муухай тэнэг юм хэлж эхлэхэд эрчүүд ийм яриа үүсгэсэндээ харамсжээ. Гэхдээ энэ явдал ашиггүй үр дүн өгснийг бид удахгүй мэдэх болно.
Хүүнүүдийн хэрүүлийг намдаахын тулд Ордин Аннуирыг жимсэнд явъя гэлээ. Үлдсэн дөрвөн хүүхэн ч гэсэн өвөлд бэлдэн жимс түүх цаг боллоо гээд хусны үйсээр хийсэн, таг нь дотор нь зайгүй таглагддаг бариултай домбон саваа барин ойн нөгөө тийш явав. Гурван жуулчин амиараа үлдэж чөлөөтэй ярих боломжтой болов.
- Энд өвөлжих аргагүй болох шиг боллоо. Онкилонууд бидэнтэй харилцах нь илэрхий өөр болжээ гэж Горюновыг хэлэхэд,
- Тэглээ, хэрэв ямар нэг муу юм, жишээ нь газар хөдөлх, цасан шуурга болох, эсвэл вампу дайрах юм бол бушуухан л мэдэгдэхгүй явсан маань дээр гэж Костяков батлав.
- Зүгээрээ, зүгээр нөхөд минь. Өдөр болгон газар хөдлөхгүй шүү дээ. Эндээ өвөлжинөө гэж Гороховыг гэнэт тэс эргэ юм хэлэхэд Костяков дооглон,
- Никитад энд аятайхан байгаа юм байна гэв.
- Аятайхан байлгүй яах вэ! Энд юу нь муу байна, Идэх уух юм элбэг, зөөлөн уур амьсгалтай, Іэгээд ч удахгүй гэрлэнэ. Сайн эхнэрүүдтэй болно.
- Аа тийм бий! Гэж Горюнов сунжруулан хэлснээ дуугүй болов. Маргаан гарахын цагт Горохов онкилонууды талд орох ѕм уу, эсвэл төдийг сахих нь байна шүү. Сэтгэл эвдэм нам гүм болов. Горохов босож гадагшаа гарав.
- Хэрвээ бид эндээс яаралтай хурдан явах хэрэг гарвал Никита үлдэх гээд бидний санааг онкилонуудад илчилчихвэл яана? Гэж Горюновыг хэлэхэд,
- Өө, та юу ярина вэ? Ханаас даа! Никита бас бидэнтэй адил ид шидтэн, энд үлдэхэд бидэнд аюултай болбол түүнд ч адилхан аюултай болно гэж Костяков гайхан өгүүлэв.
- Үгүй тийм биш. Онкилонууд түүнийг биднээс арай өөр гэж үздэгийг би ажигласан. Арьс нь бор, царай зүс нь өөрсдийнхөнтэй нь төстэй, тэдний хэлээр ярьдаг, Гороховыг цагаан гэж хэлэхгүй биз дээ, тийм үү?
- Тийм нь ч тийм. Гэхдээ бидэнтэй цуг ирсэн, цуг суудаг, бас л аянга цахилгаан мэтийн элдэв сонин эд юмтай шүү дээ.
- Ямар ч гэсэн түүний байдал жаахан өөр. Ордин надад анхааруулсан. Ординд Аннуир хэлсэн байна. Ерөнхийдөө Никитатай жаахан болгоомжтой, хэл амаа татаж байсан нь дээр байхаа
- Таны зөв! Өнөөдрийн хэрүүл маргаанаас үзэхэд Аннуир бидний талд орж бидэнд тусална байхаа гэж би бодож байна.
- Тиймээ, Аннуир Ординд ухаангүй хайртай. Онкилонуудын төлөвлөгөөг бид Аннуираар дамжуулан мэдэж болно. Энэ нь их ашиг тустай болж мэднэ.
- Хэрэв бид эндээс оргож зугтаж явах болбол Аннуир бидэнтэй явах болов уу? Тэнгис гарах гэж хавцлын нуруун дээр зогсож байхад татгалзаагүй юу, санаж байна уу?
- Өө тэр чинь, аль эхний үеийн явдал. Одоо бол Аннуир Ординыг дагаад ертөнцийн зах хүрсэн ч бэлэн байхаа.
Гороховыг буцаж орж ирэхэд тэр хоёр яриагаа таслав. Онкилонууд газар гэрээ барјж дууссан эсэхийг харахаар Горюнов Костяков хоёр гадаа гарлаа.
Тэд яс модоо барьж дуусаад хүүхнүүд дээгүүр нь ширэг шороо тавьж эхэлжээ. Шинэ хуучин ширэг хольж тавьж байлаа. Шөнө гэхэд шинэ гэртээ орж амжих бизээ.
Орой дөрвөн хүүхэн домбон саваараа дүүрэн дүүрэн зэрлэг бөөрөлзгөнө, хар нэрс түүж ирэв.
Дараахан нь Ордин Аннуир хоёр ирлээ. Аннуирын саванд жимс бага, нүд нь уйлснаас бүлцийжээ. Аннуирын шальгүй жаахан жимс түүснийг хараад нөгөөдүүл нь хөхрөлдөн, чи чинь ойд юу хийгээ вэ? гэхэд,
- Аннуэнтэй хэрэлдлээ гэж би загнасан юм!! гэж Ордин хэлэв.
Аннуир Ординыг гайхан харснаа бор царай нь мэдэгдэхээр улайв. Аннуэн сэтгэл ханасан бололтой болж гэрийн доторх эв нэгдэл найр дахин сэргэв.
Бүрэнхий болж хүүхнүүдийг хянжигаа саахаар гарахад Ордин өдрийнхөө явдлыг ярихаар завдахуй Горюнов хөнжил дээрээ сууж байгаа Гороховыг нүдээрээ заан байзна гэж шивнэж амжив.

No comments:

Post a Comment