Monday, November 23, 2009

БАЙДАЛ ХҮНДРЭВ

Гэнэт гадаа онкилонуудын сунжруулан орилох танил дуу хэд дахин давтагдсанаа цэргийн хэнгэрэг дэлдэх сонсогдлоо. Сэтгэл түгшсэн жуулчид газар гэрээсээ гүйлдэн гарвал онкилонууд эхнэр хүүхэдтэйгээ Амнундакийн гэрийн гадаа цугласан байв. Бүрэнхийд өтгөн манангийн цаанаас юу хийж байгаа нь харагдахгүй бөгөөд хэнгэргийн их дуунд юу ч үл сонсогдоно. Жуулчид тэдний зүг явах гэтэл Аннуир амьсгаадан гүйж ирээд мөргөлдөв.

- Тиишээ битгий яв, алив хүүхнүүд байхгүй байхад гэртээ оръё гэж Аннуир амьсгаадан хэлээд гэр лүүгээ гүйхэд жуулчид ч дагав. Цөм гэртээ орсон хойно Аннуир ярьсан нь, жуулчдыг эрэхээр явсан цэргүүд дархан нуур алга болсныг, хатаж хуурайшсан ёроолын чулуун дээр цагаан хүмүүсийн мөр байхыг олж мэджээ. Хад чулууг бүрхсэн зөөлөн шавар дээрх хөлийн мөр туршлагатай мөрдөгчдийн анхааралд өртжээ. Тэд яаран сандран буцаж ирээд цагаан хүмүүс дархан нуурын тэнд очсон байна, тэд нуу°ыг ширгээсэн байна гэж Амнундакт хэлжээ. Энэ мэдэг сонсоод орилон уйлалдаж, хэнгэрэг дэлдэн аймшигт энэ түгшүүрийг бусаддаа дамжуулж байгаа нь энэ ажээ.
- Та нар онкилонуудыг дагуулахгүй дангараа тийшээ дэмий л явж. Та нарыг нуур ширгээгээгүй гэхэд онкилонууд одоо итгэхгүй гэж айж тэвдсэн Горохов нөхдөө зэмлэв.
- Одоо тэд яах гэж байна? гэж Ордин асуухад Аннуир,
- Юу хийхээ өөрсдөө мэдэхгүй байна. Маш их айсан байна. Газар нэлдээ хагарч ан цав гарсныг цэргүүд харжээ. Бөөг залахаар хүн явуулж, өргө тахилга хийх буга авчрахыг Амнундак тушаасан гэнэ.
- Тэгвэл шөнийн мөргөл хийж онгод дуудах нь ээ! Онгодоос бөө ямар айлтгал авахыг хэн ч мэдэхгүй. Цагаан хүмүүсээр өргөл өргөж тархилга тахина гэх юм биш байгаа? Гэж Горюнов өгүүлэв.
- Онкилонууд хүнээр тахилга тахидаггүй юм. Үүнээс айх явдалгүй. Цагаан хүмүүс эндээс үтэр түргэн холд гэж л бөө хэлэх байх гэж Горохов мэдэмхийрлээ.
- Тэгвэл ч гайгүй байна. Мөс улам ханзран задарч байгаа ч гэсэн явж болноо гэж Горюновыг хэлэхэд Горохов,
- Явах цаг бологүй ээ, хаашаа ч явсны хэрэггүй! Би онкилонуудтай яриад үзье, наашилж магадгүй гэж санаачилга гаргав.
Ингэж хэлээд Гороховыг г рч явахад Ордин Аннуирын чихэнд нэг юм шивгэнэж Аннуир ч жаахан байж байгаад басхүү Гороховын хойноос гарч одов.
Горохов болон хүүхнүүдийн байхгүй энэ хооронд Горюнов Никитагийн тухай өдөр ярилцсан зүйлийнхээ санааг Ординд ярьж өгөхөд цаадах нь ч гэсэн аннуирыг харийн хүмүүсийн талд хэтэрхий эрс орж, бусад эхнэртэй хэрэлдлээ гэж үнэхээр загнасан. Чи өөрийн овгийнхонтойгоо хэрэлдэж муудахгүй байвал бидэнд сайн, хэрэв муудах юм бол тэд чамаас бүх юмаа нуух болно. Онкилонууд биднийг хардаж сэрдэж, эв эвдэрч байгаа энэ үед тэдний дотор бидний үнэнч хүн байж онкилонуудын яах гэж байгааг, ямар төлөвлөгөөтэй зэргийг дор нь мэдэж авч байвал сайн байна гэж Ордин Аннуирт тайлбарлажээ.
Гэхдээ Аннуир өөрийгөө загнасанд улйсан хэрэг биш аж. Загнасны хувьд бол Ордины зөв гэж мэдэж байв. Харин харийн хүмүүс удахгүй оргож босоход хүрнэ гэж уйлсан байна. Эднийг оргож зугтах болбол одоохондоо яахаа мэдэхгүй байв. Овог отгийнхонтойгоо бас л бат бэх холбоотой хэвээрээ, хүний газар очно гэж бодохоос айх аж.
- Одоо аннуир энэ тухай бодоод байгаа! Нэг шийдвэл тэгээд бидэнтэй явна. Аннуир надад их хайртай, би ч гэсэн, хагацаж салах болбол надад тун хэцүү байна гэж Ордин яриагаа дуусгав.
- Горохов болохоор өөрөө энд дуртай үлдэнэ байх! Энд гэдэс цатгалан, сэтгэл амгалан сууж байх их дуртай байгаа бололтой гэж Горюнов нэмж хэлэхэд Ордин,
- Хэрвээ µэрэг явдал миний бодож төсөөлж байгаа шиг болвол энэ газар амгалан амьдарна гэж санахын ч хэрэггүй болно байх аа! гэж хэлэв.
- Та юу бодож төсөөлж байна вэ?
- Аннуир бид хоёрыг хаана байж байгаад ирсэн гэж санана? Бид хоёр нуур нь хагас цаг болоод хөөсөрдөг зэргэлзээх ойн цоорхой хүрээд ирсэн. Нуурын дэргэд цаг илүү суухад нэг ч удаа хөөсрөөгүй, нэг ч удаа уур манан дэгдээгүй шүү!
- Аа, тийм учиртай байх ньээ.
- Саяынхыг дархан нуур алга болсон, гаүрын хөрсөнд ан цав гарсан зэрэгтэй нийлүүлж бодоод үзэхэд газар хөдлөлт энэ хотгорын газар доорх дэглэмийг ихэд өөрчилж эдвсэн бололтой. Бодохоос аймаар юм…
- Онкилонуудтай адилхан уу? гэж Костяков хөхрөөд, - Нэг нуур алга болж, нөгөө нь хөөсрөхөө болиход бидэнд хамаагүй биед халгүй биз дээ. Бусад нь байр байрандаа үлдсэн байлгүй дээ гэхэд Ордин царайгаа барайлган төв дуугаар,
- Байз, байз, инээдэм биш шүү, хамаатайгаар барахгүй, халтай хортой ч байж мэднэ. Мөсөн дайдын дундах энэ хотгорын гайхамшигт дулаан уур амьсгал юутай холбоотой билээ? Унтарсан галт уулын хэвлээс ялгарч байгаа газар длоорх халуун илчээс л ингэж дулаахан байгаа шүү дээ. ийм халуун илч байаагүй бол энэ хотгорын цас хэдийн цасанд дарагдсан байх ёстой.
- Аа-аан! Гэж Костяков сунжруулан хэлээд царай нь төв болов.
- Тэгээд ч энэ газар хөдөлт газар доорх дэглэмийг эвдээд, өөрөөр хэлбэл газар доороос дулааныг ялгаруулагч газрын ангал цавыг хааж бөглөснөөр энэ хотгорын уур амьсгал нэг их удахгүй өөрчлөгдөж…
- Бүн амьтан, ургамал, хүн нь сөнөх нь ээ! гэж Горюнов яриагий нь таслан асуув.
- Тйимээ, энэ өвөлдөө л бүх амьд амьтан устаж сөнөнө. Мал амьтан цасан доороос өвс ногоо олж идЅж болохоор зөөлөн дулаан өвөл э­д болдгийг бид мэднэ шүү дээ.
- Хотгорын хойт хэсгээс халуун уур гарч дулаанаар хангаж байгаа шүү дээ. хөөсөрдөг нуур гол нь биш. Тэр хойт хэсэгт хуучнаараа байгаа ч юм билүү?
- Үгүй байхаа. газар хөдлөлтийн эхлэлийг бид яг тэнд үзсэн шүү дээ. харин буцламтгай халуун ус, уур гаргадаг бүх ангал цав хаагдаагүй байсан байж болно. Тэгвэл уур амьсгал тийм их өөрчлөгдөхгүй. гэхдээ дахин газар хөдөлж газрын бүх ангал цавыг хааж таглахыг хэн байг гэх вэ!
- мянган Утаат хөндийд дахин очиж, тэнд юу болсныг заавал үзэх хэрэгтэй.
- Тэгвэл сайн байна. Гэхдээ Амнундак биднийг явуулахгүй байхаа.
- Яагаад?
- Биднийг яг тэнд байхад эхэлж газар хөдөлсөн шүү дээ. Онкилонуудын сүсэг бишрэл…
- Нээрээ тийм дээ. Тэгвэл нууцаар явчихъя. Тэртэй тэргүй эв эвдэрсэн хойно, одоогийнхоос дор юм болохгүй биз.
- Хуяг цэрэггүй аюултай юмаа. Вампутай дайралдвал яана!
- Ганц буудахад тэд айгаад зугтчихна, отож гэтэх, шөнө дайрахаас нь нохой маань хамгаална. Хэрэв ачаа дарамтгүй хөнгөн явбал хоёр хоногт багтаад эргээд ирнэ. Захын аглагийн усныихаяанд нэг хоноод л эргээд ирнэ. Мянган Утаат хөндийн гүн рүү орсны хэрэггүй, ус буцалж уур дэгдэж байна уу, үгүй юу гэдэг нь шууд наахнаас харагдана.
- Зүйтэй! Маргааш эртхэн замд гаръя. Гороховыг энд үлдээе, хүүхнүүд бас үлдэг гэж Горюнов шийдлээ.
- Үгүй, би Аннуирыг авч явмаар байна.
- Яах юм бэ? БидЅнд дараа болно.
- Болохгүй ээ, аннуир хурдан сайн явж чадна, тэгээд ч хэрэв бид дангаараа явбал замд дайрч гарах бууцны онкилонуу¤ гайхаж, хардаж сэрдэх болно. Аннуир хуяг харуул болох юм биз дээ.
- Гурван эрийг нэг хүүхэн хамгаалах юм гэнэ! Гэж Костяков дооглон хөхрөв.
- За тэгвэл юу ч гэж нэрлэсэн яах вэ, онкилонуудаас даалгавар аваад биднийг харж цагдаж яваа хүн ч гэнэ үү, газарч ч гэсэн яах вэ. Тэр захын бууцнуудад билний Амнундактай эв эвдэрснийг одоохондоо мэдээгүй байгаа. Тэгээд ч зогсохгүй, Аннуир тэр хамгийн захын буццны хүүхэд болохоороо зам сайн мэднэ, үнэхээр газарчилж цаг хугацаа хэмнэнэ.
- Зөв, зөв, Ордин бас л зөв үг хэллээ! Одоо ингэж шийдье. Маргааш үүрээр замд гарна! Аннуирыг замын хүнс сэмхэн бэлд гэж хэлээрэй.
- Гороховт нэг ч үг бүү цухуйлга! Одоо хүн байхгүй байхад уут үүргэвч, буу зэвсгээ бэлдээд авъя.
Жуулчдыг юм хумаа дөнгөж бэлдэж амжаад байтал Аннуир амьсгаадж сандран гүйж ирлээ.
- Никита Амнундакт, цэргүүдэд их олон юм ярилаа. Газар дахин хөдлөхгүй, хагарахгүй, дархан нуур дахин дүүрч бүх юм сайхан болно гээд л ярьсан. Яагаад цагаан хүмүүс ийм муу үйлийг хийв гээд манайхан их уурлан “Бид эдэнд орон гэр, хоол унд, эхнэр бүх юмаа өгсөн, харин эд нар бидэнд сайн үйл хийхийг хүсэхгүй байна” гэж байна. хүүхнүүд “Цагаан хүмүүсийн аянга цахилгааныг нь булааж аваад ирсэн зүг рүү нь буцаагаад хөө. Эдэнгүйгээр бид амар амгалан амьдарч байсан” гэж хашгиралдсан. Никита тэдэнд дахиад л учирлан ярьж, цаадуул нь өөрсдийнхөөрөө зүтгээд байна. Бөө ирээд юу гэж айлдана, тэр ёсоор болог гэж амнундак шийдсэн.
- Никита болж бүтэхгүй юмыг хамаагүй амлаж дээ гэж Горюновыг хэлэхэд Костяков,
- Никитагийн амласан амлаагүй, хэргийг бөө л шийднэ шүү дээ гэв.
- Тэр бөө “олны саналыг” бодож үздэг юм байна лээ шүү. Энэ их зальтай өвгөн. Биднийг ирдэг өдөр хэрвээ цагаан хүмүүс энд үлдвэл гай гамшиг учрахгүй байж магадгүй гэж айлдаагүй юу, санаж байна уу? Ингэж өөртөө бултаж булзах зай үлдээсэн нь зөв болчихлоо гэж Ордин дүгнэн өгүүлэв.
Горохов орж ирээд,
- Би эдийг жаахан тайвшруулж ятгалаа, эхлээд их уурлацгаасан, ялангуяа хүүхнүүд “Эднийг хөө, шилэн дундуур нь бороохойдоод хөө, бид орон гэр, хоол хүнс, сав суулга, сайхан бүсгүйчүүдээ хайрлахгүй өгсөн, гэтэл тэд нар яаж байна, юу хийж байна! “ гээд л орилолдоод хашгичаад байсан. Амнундак “Бөө заларч ирээд юу айлдана, түүгээр болцгооё” гэж байж дуугүй болгосон шүү. Тэгээд бөө нь ирлээ, намайг гар гэлээ.
- Мөргөлд оролцоно гэж бид бодсон чинь… гэж Горюнов хэлэв.
- Болохгүй гэнээ. Бөө орж ирээд намайг хармагцаа цагаан хүмүүс мөргөлд байж болохгүй гэж Амнундакт хэлсэн.
- За тэгвэл, хэрэгтнээ оролцуулахгүй хэргийг нь тасалж шүүх нь ээ! гэж Костяков мушилзаад, - Хүүхнүүд оролцож болох уу?
- Хүүхнүүд бүгдээрээ тэнд байгаа. Бөөгийн юу хэлснийг тэднээс сонсоно доо.
Горохов гэрт орж ирэхдээ аннуирыг харсангүй бололтой, Аннуир ч бөө ирсэн гэж дуулаад түүд мэдэгдэлгүй сэмхэн гүйж гарлаа.
Горохов галын дэргэд суун гараа ээж,
- Гадаа ямар хүйтэн байна гээ. Тэдэнтэй ярьж суухдаа би бүүр бээрчихлээ. Өтгөн манан бүрхээд хүйтэн гэдэг нь яг л манай Хасагийн гацаанд байгаа юм шиг гэж нэмж хэллээ.
Ордин Горюнов хоёр учрыг ойлгосон байртай бие биеэ хараад гэрээсээ гарлаа.
Ойрд үзээгүй хүйтэн болжээ. Дулаан нэг хоёр градусаас хэтрэхгүй байгаа юм шиг. Хав харанхуйн дунд хоёрхон алхмын цаана байгаа хүн үл харагдана. Газар гэрийн тоонын нүхнээс гарсан галын гэрэл өтгөн мананг үл ялих гэрэлтүүлнэ.
Толгойлогчийн гэрээс бөөгийн бөглүү дуу, хэц цохих сонсогдоно.
Хоёр нохой нь эздээ танин гүйн ирж дулаан газар орохыг гуйн гангинана.
- Ай хөөрхий, эд маань хүйтнээс бүр төсөөрчихөж! За яах вэ, удахгүй хүйтэн нутагтаа буцнаа гэж Ордин хэлэв.
- Бид тэгээд маргааш хойшоо явна биз дээ, гэж Горюновыг лавлахад Ордин,
- Юу ч гэсэн бөө юу гэж айлдахыг эхлээд сонсъё. Энэ шөнө энэ их манан буданд далдлагдан оргож зугтах хэрэг ч гарч магадгүй гэв.
- Бид шөнө замаа олохгүй байхаа.
- Энэ амьтад юуны төлөө байгаа билээ дээ, биднийг хөтлөөд л давхичихна гэж Ордин хөлийнхөө дор эргэлдэх Номинг эрхлүүлэн илж хэлэв.
Тэр хоёрыг эргээд орж ирэхэд Горохов хийх юмгүй тул унтахаар хэвтэж байв. Гороховыг хурхирч эхэлмэгч Ордин Горюнов хоёр шөнө оргож зугтах хэрэг гарч магадгүй гэж Костяковтой ярилцаж тохиролцон авч явах юм хумаа бэлтгэчихээд мөргөлөөс хүүхнүүдийн ирэхийг хүлээж ядан галаа тойрон сууцгаав.
Удаан хүлээсний эцэст Аннуир хүрч ирээд галын дэргэд суун улаан дөлийг нь ширтэн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн,
- Онкилонуудад гай гамшиг учирна гэж бөө хэллээ. Хүйтэрч усны үер болж, түймэр гарна гэлээ. Өвөг дээдсийн хэлсэн үг үнэн байна. Цагаан хүмүүс ирлээ, гай §овлон гарлаа. Цагаан хүмүүс явс н чиг гай зовлон үлдэнэ. Цагаан хүмүүс чадвал туслаг. Мөргөл үйлдэж өргөл тахилга өргөнө гэж их зовж, арай ядан онгодоо дуудан айлдлаа. Мөргөлөө гурав дахин эхэлсэн. Одоо яг үхсэн юм шиг хэвтэж байна, ямар нэг нааштай юм хэлэх болов уу? гээд онкилонууд хүлээж сууна гэж ярив.
Бөөгийн мэргэ төлөгний энэ айлтгал жуулчдын сэтгэлийг жаал амраалаа. Ямар ч гэсэн тэднийг гай гамшиг таригч гэж шууд нэрлээгүй, гай гамшгийг зогсоож болиулаач гэж тэдэнд тулгасангүй, одоохон яв гэж хөөж туусангүй. Хэрэв энэ байгалийн гамшиг бүтэн долоо хоног, эсвэл сар намдаж дахин дэгдэхгүй байх юм бол онкилонууд тайвширч жуулчид явах аятай цагаа болтол эвтэй найртай сууж болох юм.
- Аннуир,, бид маргааш өглөө эрт мянган Утаат хөндий рүү явна, чи цуг явна шүү. харин бусадда битгий хэлээрэй.
- Тэ гай түйтгэртэй газар луу дахин очиж яах нь вэ?
- Онкилонуудын гай зовлон удахгүй арилах нь уу, үгүй юу гэдгийг харах хэрэгтэй байна.
- Та нар яаж мэдэх юм бэ, Бөө мэдэхгүй байхад та нар мэднэ гэнээ?
- Бидэнтэй цуг явбал чи мэдэх болно. Бид чамд хэлээд ойлгуулаад өгнө. Чиний төрөлх бууцыг дайрч явна, чи хамгийн дөт зам сайн мэднэ биз дээ?
- Мэдэлгүй яах вэ! Хэчнээн олон явлаа.
- Манатай үед замаа олох уу?
- Олохыг бодноо, чиний төлөө юу ч хийнэ.
- За тэгвэл одоо унтаж амар, өглөө эрт босох хэрэгтэй.
Тэднийг дөнгөж хэвтмэгц дөрвөн хүүхэн орж ирэв.
Газар гэр нь эзгүй юм шиг байхад цагаан хүмүүс нууцаар зугтчихаж гэж бодоод дөрвөн хүүхэн эхлээд их айжээ. Гэвч эрчүүлийн унтахаар хэвІэцгээснийг хараад тайвшран галд дулаацасхийснээ басхүү өөр өөрийн ор луу очиж тэндээс шивэр авир ярих сонсогдоно. Бөө сэргэж босоод, харийн хүмүүсийг явуулж болохгүй, явуулбал муу юм болно гэж айлдсаныг жуулчид өглөө нь мэдлээ. Тйим ч учраас хүүхнүүд газар гэртээ буцаж ирсэн нь тэр ажээ.

No comments:

Post a Comment