Monday, November 23, 2009

Монгол улсын нийгэм, эдийн засгийн eнeeгийн байдал


Төсөв. 2009 оны 3 дугаар улирлын байдлаар нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 99.2 хувийн биелэлттэй, нийт зарлага 86.7 хувийн биелэлттэй гарч улмаар төсвийн нийт алдагдал 332.5 тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 245.2 тэрбум төгрөгөөр төсвийн алдагдал сайжирсан байна.

Аж үйлдвэрлэлтийн нийт бүтээгдэхүүн унасан нь нь аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын орлого 20.1 хувиар буюу 31.1 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 6.1 хувиар буюу 15.3 тэрбум, онцгой албан татварын орлого 10.0 хувиар буюу 12.8 тэрбум, буурахад нөлөөлсөн бөгөөд уул уурхайн олборлолт буусантай холбоотойгоор гадаад худалдааны орлого 15.1 хувиар буюу 15.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу биелэгджээ.
Засгийн газрын зүгээс хямралын эсрэг төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд энэхүү төлөвлөгөөний хүрээнд эдийн засгийг тогтворжуулах, макро эдийн засгийг тэлэх чиглэлээр Монголбанктай хамтран төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд нийтдээ 106.7 орчим  тэрбум төгрөгийг ЗГ-аас банкны салбарт үйлдвэрлэлийг дэмжих, барилгын салбар, алт олборлогчдыг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр санхүүжүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд шалгуур үзүүлэлтүүдээ хангаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн үр нөлөөгөөр бусад харилцагч донор улс орнуудаас зээл, тусламжаар төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд эхний 9 сарын байдлаар 164.2 тэрбум төгрөгийн хөрөнгө төвлөрөөд байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 56.1 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 332.5 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсын төсвийн урсгал тэнцэл 128.9 тэрбум, нийт тэнцэл 307.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн нийт алдагдлыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлж урсгал болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн төлж барагдууллаа.   МУ-н төсвийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн эрсдлийн хэсгээс 171.8 тэрбум төгрөгийн, Донор болон хандивлагч улс орнуудаас 164.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрүүдийг бүрдүүлсэн байна.

No comments:

Post a Comment