Monday, November 23, 2009

Монгол улсын нийгэм, эдийн засгийн eнeeгийн байдал

Эдийн засгийн өсөлт.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, ДНБ 2008 онд 6.1 их наяд төгрөг болж, 2007 оныхоос 8.9 хувиар өссөн байна. 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр, ДНБ-ий бодит өсөлт 1.4 хувь байхаар байна.
2009 онд өмнөх онтой харьцуулбал  эдийн засаг өсөх хандлагатай хэдий ч бодит өсөлт огцом буурахаар байгаа нь аж үйлдвэрлэлтийн хэмжээ буурч байгаатай холбоотой.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 3 улирал дараалан 8.3-10.5 хувиар уналтад ороод байна. Энэхүү уналтад уул уурхайн салбар 6%-2.7 хувиар тус тус гурван улирал дараалан унасан байна.
Уул уурхайн салбарын хувьд, зэсийн баяжмал, алт олборлолт, хайлуур жоншны үйлдвэрлэлт, болон цайрын баяжмалын олборлолт эхний гурван улиралд дараалан унасан байна. Боловсруулах салбарын хувьд молибдены исэл, катодын зэс, металл бэлдэц, пиво болон тамхины боловсруулах үйлдвэрүүд гурван улирал дараалан бууралттай байна. 


Гэсэн хэдий ч хөдөө аж ахуй, болон үйлчилгээний салбаруудад тодорхой хэмжээний өсөлтүүд гарахаар байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа Атарын-3 дугаар аян, хямралын үед бага орлоготой хүмүүс, болон малчдын орлогыг хамгаалах үүднээс нийгмийн халамжид авсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь төрийн удирдлага, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, болон нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээнүүдэд өсөлт гарсан байна. Түүнчлэн тээвэр, холбооны салбарт өсөлт гарсан байна. 
2010 онд эдийн засгийн өсөлт суурь хувилбараар 3.2 хувь байхаар байгаа ба үүнд, хөдөө аж ахуй 4.7 хувь, аж үйлдвэрлэл 5.5, харин үйлчилгээ 0.1 хувиар өсөхөөр байна.     

No comments:

Post a Comment