Monday, November 23, 2009

Монгол улсын нийгэм, эдийн засгийн eнeeгийн байдал


Инфляци. 2009 оны 9 дүгээр сарын байдлаар, инфляцийн түвшин нийт орон даяар 2.1 хувьтай болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100.0 хувь буюу өөрчлөлтгүй, өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувиар буурч хэрэглээний үнийн индекс 99.9 хувьтай гарсан байна.

Гадаад орчны өөрчлөлтөөс хамаарч  шатах, тослох материалын үнэ нэмэгдэж, харин урьд онуудтай харьцуулахад хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтмол байна. Цаашдаа шатах, тослох материалын үнэ өссөн хэвээр байвал хэрэглээний үнийн индекст 0.2 хувийн нөлөөлөл үзүүлэхээр байна.
2009 оны эцэс гэхэд инфляцийн түвшинг УИХ-аас баталсан Төсвийн хүрээний 2010-2012 оны мэдэгдэлд зорилтын хэмжээнд буюу нэг оронтой тоонд барих боломж бүрдэхээр байна.
Харин Улаанбаатар хотын инфляцийн түвшинг өмнөх онтой харьцуулахад харьцангуй өндөр хувьтай буюу 2.6 хувьтай гарч байгаа ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад -1.9 хувьтай байна. Үүнд, согтууруулах ундаа, тамхины бүлэг 22.0 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 10.0 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 15.8 хувиар тус тус өсч байгаа явдал нь голлон нөлөөлсөн байна.

No comments:

Post a Comment