Friday, November 20, 2009

Шүлэг


~ Чиний миний үдэш ~

.Ганцаардлын харанхуйг
Од харвах шиг гэрэлтүүлж
Гараа өгөхдөө
Сэтгэлээ дэвссэн бүсгүй минь

Галбир, үнэр хоёр чинь
Галзуурлын уяаг тасдаж
Ганцхан, мэдрэхүй дор
Ухаан,санааг сөгтгөсөн.

Чиний миний судсаар
Залуу нас түрхэрч
Жамын өлмийг норгохоор
Зөн шүтэж урссан.

Чиний миний учрал
Зүрхэнд намтар нээж
Чихэр бурам шиг дурсамжыг
Шивнэх үгсээр чинь сийлсэн.

Чиний миний чимээнд
Өвс атиран чичирч
Чийгт үдшийн агаар
Хуялын сүрчигээр гоёсон.

Чиний миний шаталтанд
Тэнгэр, алгаа ээж
Тэрлэгэн доорхи газар
Тийчлэж байх шиг санагдсан.

Ааль намуун дуу чинь бодогдоод
Аяархан инээсэн дүр чинь санагдхаар...
Айдас мэт, маргааш болгоноос
Асууж л сууя даа чамайгаа

Дээлэнд үлдээсэн үнэр чинь
Чиний тухай шивнэхэд
Дэлхийн нөгөө булан руу
Сэтгэл хийсэж одно.

Чи миний
Буруугаас олсон зөв
Буцахад чинь, хоргодсон сэтгэл...

No comments:

Post a Comment