Saturday, November 7, 2009

хайрын тухай шүлэг

Уйлаад гуйгаад ирдэггүй хайраа чи март
Ухаангүй дурласан сэтгэлээ рашаанаар чи угаа
Хаялан орох цасны амтыг чи үз

Харин дараа нь чи анхны бороонд нор
Энэ бүхний дараа сэтгэл чинь нэг л сэргэж
Эхэр татан уйлж байсан хайр чинь
Усаар угаагдсан мэт мартагдах болно



Хардаад хэрэггүй ээ, би чамд үнэнч
Харамлаад хэрэггүй ээ, би зөвхөн чинийх
Санаад хэрэггүй ээ, би чамтай хамт
Шаналаад хэрэггүй ээ, би чамд хайртай



Хүн болгон хэн нэгнийг
Хайрлаж, дурлаж, хардаж байдаг
Харин түүнийгээ
Хэн нэгэнд алдахаас үхтлээ айдаг



Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн

No comments:

Post a Comment