Monday, November 23, 2009

СОНИН АМЬТАН

Бүрхэг боловч манан будан, бороо усгүй ийм нэгэн өглөө манай жуулчид хотгорыг судлах ажлаа эхлэв. Үүргэвч үүрч, буу агссан дөрөв маань хөллөгөөг толгойлдог хоёр ухаалаг нохой хөтлөн дагуулаад хойт зүг хөдлөв. Хоёр нохойн нэг нь хав хар, нөгөө нь бараг цагаан агаад хав харыг нь Номин, нөгөөхийг нь Цагаадай гэнэ. Никифоров нохойдоо, өөртөө орйын хэдэн хоног идэх хоол бэлдэх, басхүү нөхдөө гаргаж өгөхөөр нохдын гурав дахь хөллөгөөний толгойд явдаг Цоохондойг дагуулан явав.

Хунгараас холдох тусам өвч ургамал улам их болж байлаа. Хөвд хагны оронд өвс ногоо сагсайж, умардын бургас, нигүүрсийн мөлхмөл бутас ногоорно. Энэ ойд үд дундын нар саяхан тусаж, мод ургамал нойроос сэрэн амилж байлаа. Цаашлах тусмаа мод бут улам өндөрсөнө. Тэгснээ нэлээд явсны дараа умардын ургамал өвс ногоо аажмаар өөрчлөгдөн сэрүүн бүсийн байгалийн байдал залгав. Хар мод, цагаан хус, нигүүрс модод найгаж өвсөн дунд анхны цэцэгс алаглана. Модод хэсэг хэсгээр төгөл болон ургаж, өндөр нь гурав дөрвөн метр хүрэх ажээ.
Нэгэн хэсэг төгөл дундуур явж өнгөрөх үед ноход гэнэт архиран хуцаж урагш үсчин чангаав. Жуулчид нохдоо даган буугаа бэлэн барьсаар төглийн захад болгоомжлон дөхөж очвол ойн цоорхойд сүрэг амьтан бэлчиж харагдав. Нэлээн овгор бөгтөртэй хар хар нуруу, том бийр шиг саглагар богинохон сүүл үзэгдэнэ. Энэ чинь ямар амьтан бэ? Сүргээс ­эг нь толгойгоо өргөхөд үхрийнхІэй төстэй, гэхдээ арай богино, урагшаагаа их махийж дээшээ боссон том эвэртэй амьтан харагдав. Сүрэг амьтан аюул ослыг мэдэрсэн бололтой бөглүү мөөрөлдөн нэлдээ үргэж цочив.Алгуурлаж болохгүй байлаа. Горюнов хамгийн ойрхон зогсоо захын бухыг буудсанд тэр нь огло харайснаа сөхрөн унав. БУсад нь юу болж байгааг мэдэхгүй хэдэн тийшээ харайлдан үргэсэн боловч зугтаасангүй. Зарим нь богиновтор нарийхан эвэртэйг үзвэл бяруу шүдлэн бололтой.
Анчид нохдоо тавиад шархадсан бух руу гүйлдэж очив . Хүний бараанаар сүрэн амьтныг ухасхийн зугтахад ноход нэгэн тугалыг хоргоон саатуулсныг Никифоров буудаж унагав. Шархадсан бух хүн ойртож очиход муухай орилон босож ирээд асар том эврээрээ мөргөх гэж толгойгоо бөхийлгөн, ардаа цусан мөр татуулан дайрлаа. Энэ үед амжиж очсон ноход гүйлдэн ирж хажуу хавиргаас нь хуцаж цоролзоход бух эргэж дайрах үедээ дахин хоёр сум авяч лүгхийн уналаа.
Анчид ангаа тойрч гайхан үзэцгээв.
- Өө, энэ чинь ямар ч байсан заарьт үхэр биш, үс нь тачир, эвэр толгой нь өөр юм байна гэж Костяковыг хэлэхэд,
- Энэ чинь амьтны хүрээлэнд байдаг төвдийн зэрлэг сарлагтай адилхан юм гэж Горюнов өгүүлсэнд,
- Энэ овгийн дотроос умардын нутагт байдаг цорын ганц төлөөлөгч нь заарьт үхэр – Ovibos moschatus мөн. Гэхдээ Азид биш, Умард Америкт байдаг шүү дээ гэж Ордин өгүүлэв.
- Таны зөв, гэхдээ энэ нь заарьт үхэр я¬ар ч байсан биш, мадаггүй биш.
- Тэгвэл төвд сарлаг эх орноосоо арван мянган кило¬етрийн ийм холд яаж ирээ вэ?
- Энэ нь Санниковын Газрын биднээр таалгах гэж байгаа бас нэг оньсого биз ээ. Эсвэл энэ амьтдыг онкилонууд авчирсан юм болов уу? Бид тэдний хувийн өмчид халдсан юм биш байгаа даа?
- Үгүй ээ, энэ зэрлэг үхэр юм! Манай газар нутаг дээр ийм амьтан хэзээ ч, хаана ч байгаагүй гэж Горохов хэлэв.
- Энэ оньсогыг тайлахын тулд ядахнаа гавал эвэр хоёрыг нь авч авах хэрэгтэй. Сарлагийн эвэр үзүүр лүүгээ махигар ерөнхийдөө нарийхан , сүүл нь богино өтгөн байдаг шиг надад санагдаж байна гэж Горюновыг ярих зуур Никифоров түрүүнд алсан, төрөөд хоёр гурван долоо хоносон болов уу гэмээр тугалыг чирч авчраад,
- Шарсан мах амттай хөө! Би олон жил тугалын мах идээгүй юмсан гэхэд нь,
- Капитон, чи бууц руугаа эргээд яв, мах зөөх чаргаа авчир. Бид өвчиж янзлаад байя гэж Горюнов хэллээ.
Никифоров Цоохондойгоо дагуулан намхан зурвас ойн ар дахь хар эрэг дээр тодрох цасан хунгараар чиг барин эргэж явлаа.
Бусад нь бух тугал хоёрыг өвчиж, Горюнов хэмжиж шинж тэмдгийг нь бичиж авав. Тас бололтой хэдэн том шувуу хүний ан олзноос үлдэнэ гэж горьдоцгоон тэдний дээгүүр эргэлдэнэ. Гэтэл тасын горьдлого биелсэнгүй. Никифоров нэгд их мах зөөхөө хөнгөлөх, нөгөөд нохдоо цадтал нь идүүлэхээр цөмийг нь дагуулаад иржээ. Нөхөд нь Никифоровоос салан цааш явахдаа түүнд алсан амьтдынхаа арьс үс, гавал ясыг нь мөсөн агуйдаа хадгалж байхыг захив.
Ингээд дөрвөн жуулчин цааш явжээ. Хотгорын гүн рүү орох тусам модод өндөр, өвс ногоо өтгөн саглагар болж байлаа. Улиангар, улиас, монос, далан хальс, нохойн хошуу зэргийн олон мод бут дайралдаж, зарим нь саяхан навчилж цэцэглэжээ. Хасагийн гацааны хавь газар, умард эрэг нутга р ийм ургамал ногоо байдаггүй болохоор Горохов гайхаж, нүд бүлтийн харж явлаа. Өрнөд нутгаар Горохов гагцхүү өвөл очиж үзсэн байжээ. Сибирийн нутгаар туйлын бүсээс цааш ургадаггүй ийм ургамал мод энд өргөрги©н 80 граруст урган цэцэглэж байгааг үзээд бусад нь ч гэсэн багагүй гайхав.
Улам өтгөрөх зурвас ой, ногоон нуга ээлжлэн үргэлжилж,, хоёр ч ойн цоорхойд үхэр сүрэг бэлчихийг сонирхон ажиглацгаав. Хүн ойртон очиход тэр амьтад зугтаж байлаа. Энэ нь энд зэрлэг үхрийг агнадаг хүн байдаг юм байна, гэхдээ энэ амьтад буун дуунаас айхгүй байгааг бодоход галт зэвсэггүй улс байдаг бололтой. Хотгорын захаас найман километр орчим гүнд нэгэн ойн цоорхойд үхрээс гадна том жижгээрээ мөн тэдний хэрийн хар хүрэн амьтад байхыг харцгаав. Амьтдын нэг нь толгойгоо өргөхөд Горохов,
- Матвей Иванович, хараач, хараач гэм, энэ чинь адуу байна шүү дээ, адуу байна! Гэж дуу алдан хашгирав.
- Тийм шиг байна! Унаа мал юм болов уу даа?
Ордин дурандаж байснаа,
- Үгүй байхаа, нуруун дээгүүрээ хар судалтай, дэл сүүл нь шингэн, тэгээд ч цөм ижил хүрэн зүстэй юм. Бас чих нь урт юм байна гэж хэллээ.
- Тэгвэл Төв Азийн гүнээс Пржевальскийн олсон зэрлэг адуутай төсөөтэй байх нь ээ! гэж Горюнов дүгнэн хэлэхэд,
- Энд, эн умардын мөсөн дунд уу? Энэ сонин газрын бас нэг оньсого! Гэж Костяков өгүүлэв.
- Ойртож очоод харахыг бодъё.
Ойн цоорхойг тойрсхийн анчид адуунд жаах н ойртож очив. Адуу үхрээс нэлээн зайтай бэлчиж байлаа. Сүргийн тэргүүн хөгшин азарга бололтой, нэг адуу байн байн толгойгоо өргөн хамраа сарталзуулан ийш тийш харж үнэрлэнэ. Тэгснээ хэдэн хүнийг хармагцаа илжиг орилох мэт дуугаар түгшүүртэй янзгаахад арваад унагатай хориод адуу толгойгоо өргөн сүүлээ огшоон давхиж одов.
- Ээ чаава с, сайхан ан байсныг алдчихлаа! Нэг унага унагадаг байж, адууны мах ч амттай шүү гэж Горохов уулгалав.
- Яах юм бэ? Өнөөдөртөө мах хүрэлцээтэй, илүү ачааны хэрэггүй. Хөөрхий амьтдыг дэмий алж яах юм!
- Цуглуулгад хэрэгтэй биш үү? Зэрлэг адуу чинь ховор шүү дээ, тэр тусмаа онцгой үүлдрийнх байх гэж Ординыг өгүүлэхэд Костяков,
- Зүгээр л зэрлэгшсэн адуу байна гэв.
- Үгүй байхаа! Манай эндхийн морьд дандаа цагаан, саарал юм уу цөөхөр морь тун ховор шүү гэж Горохов хэлэв.
- Шинж маяг нь их өөр юм. Ямар нэг үл мэдэгдэх нөхцөлөөс болж Санниковын Газар дээр бусад нутаг оронд үхэж сөнөсөн, өмнөх геологийн үеийн амьтан хадгалагдан үлдсэн юм байлгүй.
- Жишээ нь Австралид зэрлэг нохой, имж зэрэг хачин хачин уутат амьтан, доод шатны хөхтөн, далавчгүй шувуу мэтийн “амьд дурсгал” хадгалагдаж үлдсэн байдаг шүү дээ гэж Ординыг тайлбарлахад,
- Та чинь энд арслан заан, савгат хирс, агуйн баавгай гэд балар эртний үеийн амьтад байдаг гэх нь үү! Гэж Костяков инээв.
- Хэрэв хүн түүж дуусаагүй бол байж бололгүй яах вэ гэж Горюнов хариуллаа.
- Хэлбэр байрлалаараа бидний сонирхлыг татаж байгаа Санниковын Газар басхүү амьд дурсгалаараа сонирхо« татах нь.
- Тэр ойн цоорхойд хар гдаад байгаа нуурыг очиж үзье. Тэнд армана гэдэг усны үхэр байж байх юм биш бхйгаа гэж Костяков санал гаргав.
- Армана ч амьд дурсгал биш ээ гэж Горюнов залруулж хэлээд – Африкийн гол мөрөнд маш их байдаг, энд ч байхгүй байхаа гэв.
Гэвч нуурын захад очиж чадсангүй. Ойртох тусам хөрс нь шавар шалбаагтай болж байснаа намгийн өвс ногоонд дарагдсан гишгэхээр л ганхаж хотолзоод байх бамбалзуур газар болчихов. Урьд нь нуур их том байснаа ажжамаар ширгэж, захаасаа өвсөнд дарагдаж эхэлсэн бололтой. Иймээс нуурын усыг харж амсаж, ямар загастайгий нь мэдэж чадсангүй. Армана энд ерөөсөө байхгүй байхаа, тэр нүсэр том биетэй амьтан намагт ганц алхаад шигдчих байлгүй.
Ойн цоорхойн цаахнаас хэрэв амьтад явж жим гаргаагүй бол янз бүрийн шувуу хаврын дуугаа чанга чанга дуулах, тахиа гур гур гүнгэнэхийг сонслоо. Тэр байтугай алсад хөхөө донгодох сонсдов. Алаг туу, ятга шаазгай жив жив хийх, шагших нь дуулдаж, хоёр том бүргэд олз хайн өндөрт халин ниснэ. Горюнов ихэд гайхаж,
- Тиймээ, ганцхан үд дунд болчихоод байхад нар тээр доор байгаа нь л бид Умард хязгаарт байгааг санагдуулж байна гэж Ордины хэлэхэд Костяков,
- Захын тэр цасан судалтай иржгэр хар оргилууд миний нутаг Түнхийн толгодын дагуу цэлийсэн Эрхүүгийн хөндийг санагдуулаад байдаг, ургамал ногоо, жигүүртэн шувуу нь энэ бодлгы минь бүр лавшруулж нүд хуураад байна даа гэж Костяков хэллээ.
Дундаа нууртай дараагийн нэгэн аглагт үхЅр, адуун сүрэг бэлчиж байхыг хараад тухтай сайн ажиглах, басхүү хоол унд хийж идэн жаахан амрахаар ойн захад бууцгаав. Нуураас эх авч ойн чөлөөгөөр урссан горхиноос цэвэр ус авч ойн цоорхойд гарах жим дээр олон бутан дунд гал түлж, данх хоолны саваа өлгөж, тугалынхаа махнаас хэсэглэн хэрчиж шорлон шарахаар тавьжээ. Ингээд өөрсдөө жимийн ойролцоох бутан дунд бэлчиж байгаа сүрэг содны завсар чөлөөгөөр харагдахуйц газар амрахаар сууцгаав.
Гэнэт ойн гүнд хүнд хөлийн төвөргөөн ойртон айсуй сонсогдов. Гайхаж цочирдсон жуулчид бут руу харайн орж нуугдаж дөнгөж амжихуй жимээр асар том хар хүрэн амьтан хүрхрэн давхиж өнгөрлөө.
- Энэ чинь юу вэ? Ямар аймаар чөтгөр вэ? гэж Гороховыг хирдхийн цочиж асуухад түүнээс дутуугүй айж гайхсан Горюнов,
- Хамар дээрх том эврийг нь харав уу? гэсэнд,
- Гахайн сүүл шиг годон сүүлтэй юм уу? гэж Костяков нэмж хэлэв.
- Мөрий нь хараач, мөр нь гэж Ордин түрүүнд ус асгасан газар гишгэснийг нь зааж хэлэв. Энэ мөр арван найман сантиметр шахам голчтой агаад хэд хэдэн туурайн мөр хонхойж үлджээ.
- Савгат хирс! Бид дахиад нэг амьд дурсгал үзлээ! Гэж Ординыг өгүүлэхэд,
- Дурсгал, дурсгал, ёстой гай байна даа! Хамаг хоол хадарч дайраад хаячихлаа! Гэж Костяков уурлав.
Үнэхээр хуй салхи шиг хуйлран шууран өнгөрсөн савгат хирс бөөн гай тарьжээ. Бутан дунд шөл нь асгарсан хоосон сав өнхөрч, мах нь өвсөн дээгүүр цацагджээ. Шарахаар шорлож тавьсан мах тэр амьтны хөлд гишгэгдэн шалчийж орхиод, данд нэлээн хол хэвтэж байлаа.
- Тогооч минь, дахиад л эхлэхээс дээ! гэж Горохов инээмсэглээд тогоо сав, данхыг цуглуулж усанд явахыг завдав.
Костяковыг өвсөн дунд мах түүн,
- Мангар хар чөтгөт чинь энэ хөндийн зай багадаа юу? гэж үглэхэд Горюнов инээд алдаж,
- Үүнээс хойш л ухаантай хөдөлж, амьтны хөлөөс холхон бууцгааж байя гэв.
- Хөөе, дахиад нэг амьтан давхиж явна! Гэж Ордин хашгираад бут руу үсрэхэд бусад нь араас нь харайв.
Хэдхэн хормын дараа бас л гүнгэнэн орилсоор гурван хирс тэдний өмнүүр давхиж өнгөрснийг энэ удаа овоо сайн ажиглаж амжлаа. Хамгийн урьд нь хоншоор дээрээ асар том нэг эвэртэй, хойхно нь арай богино хоёр дахь эвэр нь цухуйсан бухан хирс, сүүлд нь эцэг эхийнхээ хойноос гүйцэж ядсан богинохон хөлтэй, эвэр ч үгүй төл нь даган давхиж өнгөрцгөөв. Гурвуул шингэн боловч нэлээн урт хар хүрэн үстэй ажээ.
- За нөхөд минь, болгоомжлохгүй бол болохгүй нь! Эд нэг араатнаас зугтаж яваа байх. Буугаа бэлдээрэй! Гэж Горюнов сэрэмжлэн хэлэв.
Горюновыг ингэж хэлж дуусав уу үгүй юу, зам дээр нэгэн араатан гарч ирсэн нь аварга том биетэй баавгай байлаа. Тэр баавгай толгойгоо бөхийлгөн газар шиншлэн майжганан гүйж явлаа. Замын хажуу дахь асаж дуусаж байгаа утаа баагисан галыг баавгай хараад зогтусан толгойгоо өргөн амаа ангайхад нь том соёо, улаан хэл харагдав. Тэгтэл араас нь ноход дайран хуцаж баавгай уурсан архирсаар эргэж гүйн алга болов.
- За нөхөд минь! Ийшээ ойн чөлөө рүү гаръя. Энд чинь энэ амьтад хоол чанах байтугай тухтай идүүлэхгүй юм байна гэж Горюнов хэлэв.
- Аварга баавгай байна! Би энэ насандаа ийм ав ргыг үзээгүй… гэж Горохов бутна с гарч ирэхдээ гайхан өгүүллээ.
- Аварга нь аварга юм, гэхдээ нохойноос айж байдаг,зүрхгүй амьтан юмаа гэж Ордин хөхрөөд, - Энэ чинь зүгээр нэг том хүрэн баавгай биш, арслан заан, савгат хирсийн үеийн агуйн баавгай байхаа. Ямар эрүүтэйгий нь та нар харав уу? гэсэнд,
- Тэгвэл бас нэг амьд дурсгал! Манай цуглуулга хэтэрхий хурдан нэмэгдэж үнэмшмээргүй болж байна гэж Костяков хэлэв.
- Энэ амьд дурсгалуудыг чинь байгалийнх нь дунд зургийг нь авах хэрэгтэй юм. Тэгэхгүй бол хэн ч итгэхгүй. Харамсалтай нь зургийн ялтас тун бага даа, яадаг юм билээ. Санниковын Газрыг чинь амьтны хүрээлэн тэр тусмаа эртний амьтан ургамлын хүрээлэн байх юм гэж хэн мэдлээ дээ гэж Горюновыг өгүүлэхэд,
- Никита, та одоо хөтөч нөхдөдөө тэдний нөгөө Хан гарьдын хумс гэж боддог эврийг хирсийн хоншоор дээр харснаа ярьж чадах боллоо гэхэд Горохов,
- Энэ муу амьтныг чинь би урьд нь харсан юм байна.
- Хаана? Өнгөрсөн шөнө үү?
- Үгүй ээ, аль эрт. Яна голын баруун цутгалан Ачада голын эрэг дээр хавар нэг ийм амьтан хэвтэж байсан юм. Толгой гэдсийг нь цагаан үнэг идчихсэн байсан л даа. Манай нутгийн цагдаа мужийн амбан захирагчид энэ тухай мэдэгдсэн, тэр амбан уг амьтны сэгийг авчруулахаар нэг хүнийг томилон явуулсан байсан, гэхдээ түүнийг ирэхэд нөгөө амьтнаас юу ч үлдээгүй, махыг нь цагаан үнэг идчихсэн, ясыг нь гол урсган оджээ.
- Ийм чухал олдвор дандаа л ингэж алга болдог юм. Хэн нэг нь санамсаргүй олж хараад дарга даамалдаа мэдэгдэх, цаадуул нј Петербург дэхь Академид хэл мэ¤ээ өгөх, тэндээс тэр амьтныг үзүүлж харуулахаар эрдэмтэн явуулах гэж мунгинасаар байтал олон сар өнгөрч, тэр хооронд өнөөх амьтныг нь ан араатан идэж, ус гол урсгаад явчихдаг байна. Ингэж хэчнээн олон ховор олдвор алга боллоо доо !
- Бид жаахан дээр юм аваачна даа! Арьс үс, гавал яс, үхэж хатсан биш амьд малтмал амьтны гэрэл зураг гээд л…
- Гэрэл зураг ч болох байхаа. Харин арьс үс, гавал ясны хувьд их хэцүү болох нь байна. Их хүнд, зай их эзэлнэ, гэтэл бид гуравхан чаргатай гэж Костяков сануулав.
- Тиймээ, ийм унаагаар арслан зааны арьс үс, гавал ясыг ямар ч байсан авч явж чадахгүй гэж Горюновыг инээвхийлэхэд Костяков,
- Та чинь амьд арслан заан үзнэ гэж бодож байгаа юм биш биз? гэж доогтой асуув.
- Яагаад болдоггүй билээ? Бид сая харлаа шүү дээ. Нэгэнт энд савгат хирс үржин амьдарч байхад арслан заан байж бүрэн болно.
- Хэрэв энд байсан бол онкилонууд алж дуусаа биз.
- Яах гэж? зааны соёо тэдэнд хэрэггүй, хэндээ худалдах билээ? Өөр ан шувуу элбэг байна. Ер нь тэгээд галт зэвсэггүйгээр тийм том амьтныг алахад хэцүү шүү дээ.
- Чулуун зэвсгийн үеийн хүн тун болхи зэвсгээр арслан зааныг авладаг л байсан шүү дээ гэсэнд Горохов ярианд оролцон,
- Матвей Иванович, та аан гэж бай. Хэрэв энд арслан заан чинь байдаг бол эндхийн хүмүүс түүнийг нөгөө хан гарьд шувуу шиг шүтэж байгаа даа гэв.
- Магадгүй, тун магадгүй, Никита_ Иймээс бид тэр амьтныг олж үзнэ гэж найдаж байна.
Ингээд тэд юм хумаа аван аглагийн захад голын дэргэд очиж буун галаа асаав. Энд ямар ч амьтан алга байв. Хирс архиран хүрхрэн давхЁж хамаг амьтныг үргээсэн бололтой.
- Энд бас гайгаа тарьжээ. Хоол буцлах хооронд адуу, үхрийн зураг авъя гэж бодсон юм, гэтэл юу ч алга гэж Ордин гүвтнэхэд,
- Шарж идэхэд сайн шувуу л үлдэж дээ гэж Костяков хэлээд нуурын дээгүүр нисэх нугасан сүрийг заалаа.

No comments:

Post a Comment