Wednesday, November 18, 2009

Зөвлөлгөө

Илтгэл тавих 18 зөвлөгөө...

1. Лекц бэлтгэхдээ уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохио.
2. Энгийн төв хувцасласан байх.

3. Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болгох нь чухал
4. Хэрэв илтгэгч хэлэх гэж байгаа зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй тайван итгэлтэй ярьж чадна.
5. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.
6. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.
7. Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж байгаа зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг юм.
8. Дохио зангаа хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
9. Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.
10. Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.
11. Ямар ч тааламжгүй байдалд бие барих чадвар, хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд авталгүй ярьж байх ёстой.
12. Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэгдсэн өгүүлбэр хэлж болно.
13. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл, төгсгөл хоёрт үлэмж хортой.
14. Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал.
15. Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.
16. Лекцээ амжилттай болгохын тулд
А. Сонсогчдын анхаарлыг татах
Б. Илтгэгчийн ярианы эхлэл үнэхээр энгийн ойлгомжтой байх ёстой.
17. Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрвээ санаа нь нэгээс нөгөөд шилжээд байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэг нь нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй.
18. Сайхан яриа гэдэг бол энгийн тод, ойлгомжтой утга төгөлдөр байх ёстой

No comments:

Post a Comment