Wednesday, November 18, 2009

зөвлөлгөө

JET School of English
Хэрхэн Гадаад хэл амжилттай сурах вэ?

Та амьдралдаа хэдэн удаа гадаад хэл сурах нь чухал гэж бодож байсан вэ? Магадгүй та чухал гэж бодсон учраас хэлний курсад нэг бус удаа сууж байсан уу? Хэрэв та тийм гэж хариулж байгаа бол дараахь зөвлөмжид анхаарлаа хандуулна уу!



1. Элдэв дүрмийн ном, шинэ үгээр дүүрэн цаас барьж авахаасаа өмнө та сэтгэл дахь хүнтэйгээ ярилц. Яг одоо та өөр өөртэйгээ ярилцах цаг гаргаарай. Юун түрүүнд өөрөөсөө чангаар асуу: Надад үнэхээр хэл сурах шаардлага байгаа юу гэж? Магадгүй хариултууд нь ар араасаа цуварч байж болох юм.
• Тухайн хэл дээрх материал(таны хамгийн дуртай кино,ном зохиол)-ийг ойлгох чадвартай болно
• Илүү өндөр цалинтай ажлын байр
• Гадаад хэл дээрх А гэсэн үнэлгээ гээд л бишгүй олон шалтгаан байгаа байх, яг эдгээрийгээ цаасан дээр буулган бич.
2. Хэл сурах хүслээ зорилго болгон дэвшүүл. Өдөр болгон нүднийхээ өмнө зорилгоо бичсэн цаасаа ил тавь. Та зорилгоо хараад урам зориг орон ирээдүйн хэлтэй бол гэсэн төсөөллүүд тань биелэх мэт санагдах болно.
3. Ингээд сэтгэл зүйгээ бэлдсэний дараа үндсэн сууриуд болох дүрмийн мэдлэг, дуудлага, байнга хэрэглэгддэг үг, хэллэг гээд эдгээрт анхаарлаа хандуулаарай.
4. Хэлийг хүмүүстэй хамтран сурах нь үргэлж сайн аргуудын нэг байдаг учраас та хэлний курст хамрагдаарай. Өдөрт сурсан зүйлсээ багадаа 30-60 минут заавал давтан хичээллээрэй.
5. Шинэ сурсан үгээрээ өгүүлбэр зохион хэн нэгэнтэй харилцаж болно мөн өөрийнхөө үйлдлүүдийг сурж буй хэлээрээ хэлэхийг оролдоорой. Жишээ нь: “Би алхаж байна” гэдгийг “I am walking down street “ гэх мэт өөртэй зугаатай байдлаар хэлээ давтаж болно.
6. Шалгалт, тестээс бүү эмээ. Хэдийгээр сайн хичээллэсэн боловч шалгалтандаа тааруу дүн авсан бол, яг юун дээр алдаж байгаагаа харах сайхан боломжтой болж байна гэсэн үг шүү дээ.
7. Хэл сурах хүсэлтэй тантай ижил түвшний харилцан яригч ол. Хоорондоо харилцаж бие биенийхээ алдаанаас суралцах нь хөгжилтэй бөгөөд их үр дүнтэй байх болно.
8. Ажил, хичээлийн цаг заваараа интернэтээр хэсэж, тухайн хэлтэй холбоотой материалыг сонирхон судалж болно. Мөн та компьютерийн тусгай програм ч худалдан авч болно.
9. Хэн нэгэн хүн таны хэл сурах хүслийг унтраахааргүй эрч хүчтэй байгаарай. Хэл сурж эхлэхээсээ өмнө сэтгэл зүйгээ бэлдэж өөртөө зорилго тависан тохиолдолд ямарваа нэг бэрхшээл таны ирээдүйн төсөөллийн хажууд өчүүхэн байх болно.



Ингээд амжилт хүсье! Хэлтэй бол хөлтэй, Хүсэлтэй бол боломжтой байх болно!

No comments:

Post a Comment