Wednesday, November 18, 2009

Мэдээ

“Интер ном” дэлгүүрт шинээр ирсэн номууд

Зөвхөн урагшаа зүтгэж гарах нь I-III

Номын зохиолч нь Ц. Донзой бөгөөд тус ном 2009 онд хэвлэгджээ. Гол агуулга нь эрүүл энх, аз жаргалаар дүүрэн элбэг амьдралыг хүсдэг эгэл жирийн бүх хүмүүс тухайлбал тэдний нэг танд зариулав гэсэн байна.
Таны хүсэн хүлээсэн эрүүл энх, аз жаргалаар дүүрэн амьдрал тань танд тэсвэр хатуужил, саруул мэргэн ухаан, эрдэм мэдлэгийн үнэт баялагийг бэлэг болгон барих ажээ. Номыг 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Хөгжлийн монгол загвар-III мянган

Дараагийн ном бол Ц.Эрдэмтийн зохиосон Хөгжлийн монгол загвар-III мянган гэдэг бүтээл байна. Мөн адил 2009 онд хэвлэгдсэн ба агуулгыг дараах байдлаар товчлон илэрхийлжээ. Үүнд:
... Ардчилсан шинэ тогтолцооны нөхцөлд үндэсний өрнөл хөгжлийн уламжлал, зүй тогтлын философи ба логикийн асуудал чухал болов. Энэ нь байгаль, нийгмийн ухааны зааг дахь судалгааны нэн өргөн сэдэв бөгөөд энэ тухай шинэлэг сэтгэмж, гүнзгий үндэслэлүүдээр тулгуур зарим үзэл баримтлал дэвшүүлсэн бүтээл...
Номыг та 8000 төгрөгөөр худалдан авч болно.

Хөгжим I
А.Цэдэн-Ишийн энэхүү ном нь шүүмж судлал, дурсамжийн төрөлд хамаарна. 5000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

No comments:

Post a Comment