Friday, November 20, 2009

Усны хомсдолоос єдєр бvр 30 мянган хvvхэд нас барж байна



Дэлхийн цаг уур тооцоолж байснаас ч хурдан єєрчлєгдєж буйг эрдэмтэд анхааруулсаар байна. Vvний vр дагаврын тодорхой нєхцєл бол далайн усны тєвшин дээшилж, харин хvн тєрєлхтєн усанд автаагvй vлдсэн газар дээрээ цэвэр усны гачигдалтай амьдрах хатуу ч гэлээ vнэн тэр цаг vе.


Тэр єдрийг хvлээсээр суух уу эсвэл гэдэг асуудал зєвхєн биднээс, хvн бvрийн идэвх чармайлтаас шалтгаална гэсэн санааг дэлхийн томоохон улсуудын тєрийн зvтгэлтэн, эрдэмтэд илэрхийлж байна.


Усны хомсдол ган гачиг, vер, цунами зэрэг давхар аюул дагуулна

Дулаарал нь гол, мєрний цас мєст уул нуруудаас эх авдаг тогтоцыг ноцтойгоор ганхуулж эхэлжээ. Хятадын мєсєн голууд жил тутамд долоон хувиар татран хорогдож байгаа аж. Энэтхэгийн Нью-Дели хотын "Жавхарлал Неру" их сургуулийн эрдэм¬тэд саяхан хийсэн судалгаагаараа Гималайн нурууны "Ганготри" мєсєн гол 850 метрээр багассаныг тогтоожээ. Энэ нь жил бvр 17 метрээр цаашид vргэлжлэн хорогдоно гэдгийг илэрхийлж байгаа юм. Байдал энэ хэвээр vргэлжилвэл эхэн vедээ Гималайн мєсєн голоос эх авдаг мєрнvvдийн сав газарт хvчтэй vер болно. Дараа нь ємнєд азичууд цэвэр усны гачигдалд орно гэдгийг Дурдсан байна. Энэ нь хоёр тэрбум хvнд хамаатай юм.
татах / mp3/


Усны хомсдолоос болж єдєр бvр 30 мянган хvvхэд халдварт євчнєєр vхэж байна. Мєн 10 хоног тутамд дэлхийд нэг цунами болж буй тухай єнгєрсєн жил Францад болсон усны тухай олон улсын хурлын vеэр тэмдэглэж байсан юм.
Ємнєд африкчууд єнєєдєр байгаа цэвэр усныхаа 98 хувийг ашиглаж байна. Гэвч 2025 он гэхэд тус бvс нутагт усны хомсдол бодитоор нvvрлэх тооцоо гаргасан. Тvvнчлэн Африк тивийн хур тунадасны хэмжээ жилд 25 хувиар буурсныг судалгаагаар тогтоосон бєгєєд энэ нь тус тивийн газар тариалангийн ургацыг 15 хувиар буурахад хvргэх аж.

Далайн тєвшин дээшилсээр, эх газар усан дор орсоор...

Судалгаанаас vзэхэд єнгєрсєн зуунд далайн тєвшин 19 см-ээр нэмэгджээ. Харин энэ зуунд 0.8-1.5 метр дээшилнэ гэсэн урьдчилсан дvн гарсан байна. Далайн тєвшин нэг метр дээшилвэл эргийн дагуухь хот, тvvний дотор Лондон, Нью-Йорк, Токио усанд автахад хvрнэ гэж "Европын газрын шинжлэх ухааны холбооны" бага хуралд онцолсон. Харин НVБ-ын "IPCC" / Intergovernmental Panel on Climate Change/ байгууллага дээрх хэмжээнээс гурав дахин их байх аюултай гэж vзжээ.

Индонезийн Далайн асуудал болон загасны аж ахуйн сайд Фрэди Нюмбэри хэлэхдээ, Замбараагvй уул уурхай далайн тєвшинг нэмэгдvvлж байна. 24 арал хэдийнэ усан доор орсон. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгvй бол єєр хоёр мянган арлыг ч бас ийм хувь тавилан хvлээж байна гэсэн.

Мєн манай урд хєрш Хятадын ємнєд хэсэг дэх 25 шоо км нутаг дэвсгэр бvхий "Вэйзоу" арал усанд автаж эхэлсэн байна. Тус улстай хил залгаа орших Энэтхэгийн зvvн хэсгийн суурингууд ч мєн усанд автаж байна. Тухайлбал "Сатабая" сууринд байдаг 800 жилийн тvvхтэй сvм арван жилийн ємнє далайн эргээс хоёр километрийн алсад оршдог байсан аж. Одоо харин далайн ус сvмийн суурьтай золгох шахам ойртжээ.


gan
Єєрчлєх vv, тэгвэл яаж?

Цаг уурын єєрчлєлтийн эсрэг авч болох хамгийн vр дvнтэй арга бол мах хэрэглэхгvй байх гэдгийг улс орны эрдэмтэн, тєрийн зvтгэлтнvvд онцолж байна.
НVБ-ын 2006 оны хуралд тавьсан "Мал аж ахуйн хор уршиг" илтгэлд МАА нь дэлхийн дулаарлыг 18 хувиар ихэсгэж байна. Энэ нь дэлхий дээрх бvх тээврийн хэрэгслийн дулааруулах нєлєєнєєс ч их юм гэжээ. .
НVБ-ын "IРСС"-ын удирдагч Ражендра.П "Махны хэрэглээгээ багасгана уу? Учир нь, мах бол нvvрстєрєгчийн хийг эрчимтэй ихэсгэж буй зvйл. Тиймээс Max идэхгvй байж, унадаг дугуйгаар явж, хэрэглээндээ аль болох хэмнэлттэй байх нь дэлхийн дулаарлыг зогсоох таны тус нэмэр юм" гэжээ.

Хvмvvсийг махаар хангахад зориулж Ємнєд америкт л гэхэд фермерийн vйлдвэрийн амьтдыг тэжээхээр 400 сая га газарт шар буурцаг тариалдаг байна. Харин дэлхийн бvх хvнийг шар буурцгаар хангахад ердєє 25 сая га газар шаардлагатай юм.
Зарим эрдэмтэн 500 гр мах эсвэл дєрвєн ширхэг хамбургэр идэхээс татгалзвал зургаан cap усанд орохгvй байснаас илvv их ус хэмнэж байгаатай адил гэсэн дvгнэлт хийжээ. Мєн доктор Дэвид Арчэр "Та vр тариа ургуулаад тvvгээрээ малаа тэжээгээд идэх нь авсан ургацынхаа 90 хувийг салхинд хийсгэчихсэнтэй агаар нэг гэдэгт эргэлзэх хэрэггvй" гэжээ.

Монголчууд бидний хувьд мах гол хоол. Тэгээд ч мах одоо дэлхийн дулааралд ямар хамаарал байна гэсэн хандлага давамгайлдаг. Манайх шиг бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг улс орны тухайд дээрхээс єєр тоо баримт гарах нь тодорхой. Гэвч мал, амьтан vржvvлж хvнсэндээ хэрэглэх явдал нь олон талын хор уршигтай нь батлагдсаар байгаа vед бид єєрчлєлт хийж эхлэх хэрэгтэй нь зайлшгvй байна.
NASA-гийн цаг уурч, доктор Жэмс Хансон "Бид єєрчлєлт хийхгvй удаж болохгvй. Бид шинэ замыг мєрдлєг болгох хэрэгтэй. Бидэнд тэрхvv шинэ замыг хэрэгжvvлэхэд ердєє дєрвєн жилийн хугацаа л vлдээд байна" гэжээ.

Тэгээд бүгдээрээ дэлхийн дулаарлын эсрэг тэмцлээ эхлэх vv?

No comments:

Post a Comment