Friday, November 20, 2009

АГААРЫН БОХИРДЛЫГ АРИЛГАХ


Агаарын чанарын алба
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлууд    /биелэлт/ 

1.Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг эрс багасгана. Дэлхийн банк, КОЙКА зэрэг олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран хотын агаарыг цэвэршүүлэх талаар тодорхой төслүүд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна

Биелэлт-60%
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгуулага КОЙКА-тай хамтран “Гэр хорооллын айл өрхийн халаалтын хэв мягийг сайжруулах замаар” Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах туршилтын төсөл”-ийн хүрээнд ХУД, БЗД-ийн нийт 9 хорооны 4200 гаруй айл өрхөд Ёнтан зуухыг 100 ширхэг түлшний хамт үнэгүй тараах ажлыг зохион байгууллаа.
2. “Цэвэр түлш” төсөл хэрэгжүүлж, хагас кокс, шингэрүүлсэн хийн хэрэглээг нэмэгдүүлж, энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.
Биелэлт-40%
Төгрөг нуур энержи компанийн үйлдвэрлэж буй хагас коксжуулсан нүүрсийг гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх, борлуулахад ЧД, СХД, СБДүүргүүдтэй гэрээ байгуулах замаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна. Мөн шингэрүүлсэн нефтийн хийгээр явагч авто машины тоог нэмэгдүүлэх үүднээс Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажиллаж буй такси компаниуд болон хийн төхөөрөмж импортлогч “Юни Газ” ХХК-тай хамтран ажиллахаар төлөвлөж байна. 
3. Экологийн цэвэр түлшний нөхөн олговрыг хэрэглэгчдэд олгох саналыг Монгол улсын Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
Биелэлт 
Энэ ажил одоогоор хэрэгжиж эхлээгүй  байна.
4. Гэр хорооллын өрхүүдийг утаа багатай түлшээр хангах замаар гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг 30 хувиар багасгана
Биелэлт -10%
ХУД-ийн 4-10 дугаар хорооны 1385 айл өрхийг  Ёнтан зуухаар ,  6147 тн нүүрсэн шахмал түлш, 3360 тн үртсэн шахмал түлшээр гэр хорооллын 3393 айл өрхийг , мөн “Төгрөг нуур энержи” ХХК-ийн 10 тн  коксжуулсан нүүрсээр гэр хороолол айл өрхийг тус тус ханган түүхий нүүрсний хэрэглээг 2.1 хувиар багасгасан байна.
5. Нам даралтын уурын зуухнуудын технологийг шинэчлэх
Биелэлт-30%
Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль, СБДүүргийн 58 дугаар сургууль, ЧДүүргийн 61 дүгээр сургууль, БЗДүүргийн УС-15, Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокт зуухнуудад технологийн шинэчлэл  хийгдэж дуусаад Улсын  комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.
6. Боловсруулсан түлш болон байгальд ээлтэй технологи эрчим хүч үйлдвэрлэж борлуулсан бизнесийн нэгжүүдийг урамшуулах механизм бүрдүүлнэ

No comments:

Post a Comment