Monday, November 23, 2009

Мөнгөн тэмдэгтүүд


 1925 оны мөнгөн тэмдэгтЭнэ оны мөнгөн тэмдэгт 1924 онд батлагдсан манай улсын анхны үндсэн хуулийн дагуу "соёмбо" сүлдтэй монгол үсгээр бичигдэн хэвлэгдсэн байна. Эдгээр оны мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хассан боловч үнэн хэрэгтээ 1940-өөд оноос гүйлгээнээс бараг хасагдсан байна.


1939 оны мөнгөн тэмдэгтЭнэ оны мөнгөн тэмдэгт нь "соёмбо" сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны Ардын хувьсгалын удирдагч, жанжин Дамдины Сүхбаатарын хөрөг зурагтай хэвлэгдсэн байна. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд албан ёсоор гүйлгээнээс хассан боловч үнэн хэрэгтээ 1955 оноос гүйлгээнээс гарчээ.

1955 оны мөнгөн тэмдэгтЭнэ оны мөнгөн тэмдэгтийг зураач Ши-бу, Д.Амгалан нарын зургаар 1940 онд батлагдсан сүлд, Д.Сүхбаатарын хөрөгтэй гаргасан байна. Улсын албан ёсны бичиг өөрчлөгдсөнтэй холбогдон мөнгөн тэмдэгт дээрхи бүх үг үсгийг кирилл үсгээр бичжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс хасчээ.

1966, 1981, 1983 онуудын мөнгөн тэмдэгт1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөг, 1981 онд 3, 5, 10, 50, 100 төгрөг, 1983 онд 1, 3 төгрөгийн дэвсгэртүүд тус тус гарсан байна. Эдгээр оны мөнгөн тэмдэгтүүдийг зураач Ц.Минжүүр, Д,Цэрэнпил нарын зургаар 1966 онд батлагдсан шинэ сүлдтэйгээр хийжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. 1981 онд 20 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг анх удаа зураач Р.Алтанхуягийн зургаар ЗХУ-д үйлдвэрлэн гаргасан байна. 20 төгрөгийн дэвсгэрт гарсантай холбогдон 1966 онд үйлдвэрлэгдсэн 25 төгрөг нь албан ёсоор гүйлгээнээс хасагдаагүй боловч 1981 оноос гүйлгээнээс татагдаж эхэлсэн байна.

Үндсэн өнгө
Шар бор
Гарсан он
1993
Нүүрэн талын хөрөг
Арслан
Хэмжээ
115x57

Үндсэн өнгө
Улбар шар
Гарсан он
1993
Нүүрэн талын хөрөг
Сүхбаатар
Хэмжээ
120x60

Үндсэн өнгө
Цэнхэр
Гарсан он
1993
Нүүрэн талын хөрөг
Сүхбаатар
Хэмжээ
125x61



Үндсэн өнгө
Улаан
Гарсан он
1993
Нүүрэн талын хөрөг
Сүхбаатар
Хэмжээ
130x65

ндсэн өнгө
Бор
Гарсан он
1993
Нүүрэн талын хөрөг
Сүхбаатар
Хэмжээ
135x66


Үндсэн өнгө
Цэнхэр
Гарсан он
1993
Нүүрэн талын хөрөг
Сүхбаатар
Хэмжээ
140x68


Үндсэн өнгө
Ногоон
Гарсан он
1993
Нүүрэн талын хөрөг
Чингис хаан
Хэмжээ
145x70

Үндсэн өнгө
Цэнхэр
Гарсан он
1993
Нүүрэн талын хөрөг
Чингис хаан
Хэмжээ
150x72

Үндсэн өнгө
Ягаан
Гарсан он
1993
Нүүрэн талын хөрөг
Чингис хаан
Хэмжээ
150x72






Үндсэн өнгө
Ногоон
Гарсан он
2006
Нүүрэн талын хөрөг
Чингис хаан
Хэмжээ
150x72

No comments:

Post a Comment