Monday, November 23, 2009

мэдээ нийтлэл

ДЭЭ-НИЙТЛЭЛ: "Гоо vзэсгэлэнгийн домог"



Гоо vзэсгэлэнийн домог эрт урьдын цагт агуу хvчит баатар эр байж гэнэ. Аюулт мангасыг дараад тэр баатар vзэсгэлэнт гvнжтэй хуримлан хутга тавилгvй мах идэж...





тэгээд мэдээж амар сайхандаа жаргаад тєгсєнє. Vлгэрт ингэж гардаг. Харамсалтай нь амьдрал дээр ч vлгэрийн энэ vзэл санаа vргэлжилсээр л байна
. Эр хvн хvч чадалтай, эрэлхэг зоригтой, харин эмэгтэй хvн гоо vзэсгэлэн тєгєлдєр байж тэр хvчирхэг эрийн гал голомтыг бадраана, аль эсвэл загвар ємсєгч, гоо бvсгvй болоод... Чєтгєр ав, гоолиг биш, хєєрхєн ч биш, бас ахимаг насны эмэгтэйчvvд яах болж байна вэ? Эмэгтэй хvн єєрийн гэсэн бодолтой, оюуны єндєр чадвартай байхаас илvv гоолиг турьхан, гоo vзэсгэлэнтэй, цэл залуу байх ёстой гэсэн vхширмэл vзэл 21-р зууны техникжсэн, мэдээлэлжсэн хvн тєрєлхтний оюун санаанд амь бєхтэй оршсоор байгаагийн золиосонд сая сая эмэгтэйчvvд шаналж байна. Реклам сурталчилгааны дvрvvд, загварын сэтгvvл дээрх урт хєлт бvсгvйчvvд, элдэв засвар хийлгэж, чадварлаг нvvр засалч, гоо сайханч, гэрэл зурагчдын хvчээр агшны тєдийд vлгэрийн дагины дvрд хувилсан одод гоо сайхны тєсєєллийг бvрдvvлэх болов. Vр дvнд нь гоо сайхны элдэв тєрлийн бараа бvтээгдхvvн, мэс засал, тураах эм бэлдмэл, аэробик, бялдаржуулах vйлчилгээний бизнес цэцэглэн гоё сайхан болох гэсэн хєєрхий хvvхнvvдийн халаасыг хоосруулж, алтнаас vнэтэй цагийг нь vрж, амь нас эрvvл мэндээр нь тоглосоор байгаагийн шалтгаан юу вэ?



Ажил мэргэжилдээ ур чадвар нь жигдэрч, амьдрал нь тэгширч явсан 40 гаруй насны нэгэн эмч бvсгvй тураах цай уусаар нойр булчирхайн хорт хавдар тусан нас баржээ. Хvний бие эрхтний vйл ажиллагаа, бvтэц тогтолцоо, євчлєлийн шалтгааны талаар эгэл хvнээс хэд дахдин илvv мэдлэгтэй их эмч хvн тураах эмэнд хордон нас барж байхад гоё сайхан болохоос єєрийг бодолгvй яваа эмэгтэйчvvд, залуу охид яах болж байна аа. Цагт 200 милийн хурдтай жирийн хєнгєн тэрэгний моторт сансрын пуужингийн хурд суулгах шинэ шингэн гарлаа гэвэл ямар ч жолооч итгэж машиндаа хэрэглэхгvй. Гэтэл эрдэнэт хvний биеийн бодисын солилцоог ямар нэгэн эм бэлдмэл, тэгээд бас ургамлын гаралтай гээд байгаа, єєрчлєєд хамаг илvvдэл єєх тосыг нь асар хурдан хугацаанд хєєн гаргах биологийн боломж байхгvй нь мэдээж. Гэвч, турах, бас дахин турахаас єєр бодолгvй эмэгтэйчvvд элдвийн реклам сурталчилгаанд хууртан эрvvл мэндээрээ хохирсоор байгаагийн нэг нь ийнхvv хорвоог орхисон харамсалт тvvхийг танилаасаа сонсоод эмэгтэйчvvдийн сэтгэл зvйд хvнд дарамт vзvvлэн, сэтгэлийн гутралд оруулдаг “гоо vзэсгэлэнгийн домог”-ийн тухай бичихээр шийдлээ.

“Би єнгєрсєн жил “Миози” гэдэг бэлдмэлийг ургамлын гаралтай, биед гаж нєлєєгvй, хоолны дэглэм барих шаардлагагvй, эрvvлжvvлэх замаар тураадаг гэхээр нь найз хvvхнээсээ авч хэрэглэсэн юм. Анхандаа овоо турж, биед сєрєг нєлєє мэдэгдэхгvй болохоор нь урамшаад дахин авч ууж эхэлсэн. Хоёр дахь сардаа ууж байтал ходоод євдєж, дотор муухайраад эхэлсэн. Эмээ уухаа больсон чинь урьдынхаасаа улам таргалаад, дээрээс нь хєл янгинаж, шєнє ч унтаж чадахаа больсон. Эмчид vзvvлтэл хамаагvй хvчтэй эм ууж ходоодоо цочроосон байна гэсэн. Гэтэл “Миози” хvний ходоодыг агшаах замаар хоолонд дургvй болгодог юм байна. Ходоод агшихаар хvн хоол бага иднэ биз дээ. Тэгээд хоол идэхгvй шахам болоод турах нь мэдээж. Рентгенд зураг авахуулж ходоод vрэвссэнийг мэдсэн. Бас хєлийн єсгийд илvv яс ургасан байсан. Одоо надад дахин турах хvсэл єчvvхэн ч алга. Хичнээн тарган байлаа ч євдєхгvй байх шиг сайхан юм хаа ч алга...” гэж нэгэн эмэгтэй ярьжээ. Гоо vзэсгэлэнгийн домгийн бас нэг золиосых тvvх. Сингапурын нэгэн телевизийн алдартай хєтлєгч сайхан бvсгvй хvмvvсийн “ Чи жаахан турчихвал...” гэсэн vгэнд автаж тураах эм ууснаар хоёр бєєр нь ажиллагаагvй болж, найз залуугийнхаа єрєєсєн бєєрний хvчээр 10 жилийн настай болсон тухай уншиж байснаа санаж байна.

“Эмэгтэй хvн гоо vзэсгэлэнтэй байх, харин тvvнийг эрэлхэг зоригт эр хvн эзэмдэх ёстой”- энэ бол эмэгтэйчvvдэд сэтгэл зvйн хvнд дарамт vзvvлдэг жендер судлаачдын нэрлэдгээр “гоо vзэсгэлэнгийн домог” гэгддэг ойлголт юм. Єнєєдєр барууны єндєр хєгжилтэй, баян орнуудын боловсролтой, эрх мэдэлтэй, єєртєє итгэлтэй сая сая эмэгтэйчvvдийг гагцхvv энэ хийсвэр тєсєєлєл, єнгєрсєн зуунуудын vлдэгдэл болсон гоо сайхны тухай домог л сэтгэлийн асар их дарамтанд оруулж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Америк хvvхнvvдийн дунд хийсэн нэгэн судалгаагаар тэдний 33% нь 10-15 фунтээр турах явдал гэж хариулсан байна. Эмэгтэй хvнийг гоо сайхан байхыг далдуур тулгасан энэ vзэл нь сvvлийн 100 жилд манай гаригийн эмэгтэйчvvдийн олж авсан сонгох, сонгогдох улс тєрийн эрх чєлєє, нийгэмд идэвхитэй байр суурь эзлэн сурч боловсрох, ажил хєдєлмєр эрхлэх, амжилтанд хvрэх боломжуудыг баталгаажуулсан иргэний эрх гэхчлэн бахдам ололтуудыг гутаах гол хэрэгсэл болж байгааг судлаачид тэмдэглэж байна. Хvн гэдэг оюуны чадвар, гадаад тєрхєєрєє дахин давтагдашгvй гайхамшигт байгалийн бvтээл болон ертєнцєд мэндэлдэг. Гэтэл эмэгтэй хvн бvхний єндєр 170 см-ээс дээш, жин 50-55 кг, цээж, бэлхvvс, єгзєгний тойрог 90:60:90 байх ёстой гэсэн стандартыг ямар тэнэг нь гаргаж ирэв ээ?

Эмэгтэйчvvдийн гоо сайхны талаархи энэ харгис тєсєєлєл нь бvсгvй хvн нийгмийн амьдралд оролцох ёсгvй, айл гэрийн гал голомтыг сахигч галын бурхан гэсэн эртний домог хуучирч эхэлсэн барууны аж vйлдвэрийн хувьсгалын vед гарч иржээ. Энэ vзэл нь эмэгтэйчvvдийг идэвхитэй амьдралаас холдуулах гэсэн хуучин нийгмийн албадлагын vvргийг биелvvлэх орчин vеийн хэрэгсэл гэж эрдэмтэд vзэж байна. Орчин vеийн ардчилсан орнуудын эрх зvйн тогтолцоо бvхэлдээ эмэгтэйчvvдийн эрхийг хvлээн зєвшєєрч баталгаажуулсан ч “гоо vзэсгэлэнгийн домог” эмэгтэй хvний хєгжлийн эсрэг нvдэнд vл vзэгдэх дайсан болсоор байгаа ажээ. Яагаад заавал эмэгтэй хvн 90:60:90-ийн биеийн харьцаатай байх ёстой гэж? Яагаад орон бvхэнд, тив болгонд гоо бvсгvйг шалгаруулан, дэлхийн миссийн єч тєчнєєн тэмцээнийг эрчvvд гардан зохион байгуулж ашгийг нь халааслан хєлжиж байхад “Сайхан эр”сийг хооронд нь уралдуулж шагшин гайхацгаахгvй байна вэ? Эр хvн сайхан байх албагvй юм бол эмэгтэй хvн яагаад тэдэнд таашаагдахын тєлєє гоо vзэмжээрээ уралдан, сайхан хєєрхєн, гоолиг болох гэж vйлээ vзэх ёстой юм бэ?

Агуу жанжин Наполеон Бонапарт, аль эсвэл алдарт эрдэмтэн Альберт Эйнштэйн хэр царайлаг, гоолиг улс байсан юм? Эртний Мисирийн домогт хатан хаан Клеопатра ингэхэд 170 см єндєр, 90:60:90-ийн харьцаатай байсан юм гэж vv?

Эмэгтэйчvvдийг оюун ухаант хvнийх нь хувьд бус гоо vзэсгэлэнтэй эсэхээр нь vнэлсээр байгаа нь бvсгvйчvvлийг єєр хооронд нь єрсєлдvvлж, эрчvvдийн адил нийгмийн амьдралд эвсэн нэгдэх бололцоогvй болгодог. АНУ, Их Британид эмэгтэйчvvдийг ажилд авахдаа хvйсээр ялгаварлахын эсрэг хуулийг баталснаасаа хойш нэг их удалгvй Эмэгтэйчvvдийг гадаад тєрх байдлаар нь ялгаварлан гадуурхахын эсрэг хууль мэндэлсэн нь ийм учиртай. Америкийн судлаач Энтони Кортесийн дvгнэж байгаагаар реклам дахь эмэгтэйчvvдийн нийтлэг дvр нь цэл залуу, секс тєрхтэйгээр дvрслэгдэж байгаа нь нєгєє л “гоо vзэсгэлэнгийн домог”-ийн уршиг гэнэ. Энэ нь барууны баян, эрх чєлєєтэй 30-аас дээш насны 3 эмэгтэй тутмын нэгийг сэтгэл зvйн байнгын дарамтанд оруулдаг байна. Тvvний судалгаагаар энэ нь гоо сайхны бараа vйлдвэрлэгчдэд асар их ашиг єгдєг. “Кристиан Диор”, “Ревлон”, “Элизабет Арден” гэх мэтийн алдартай брендvvдийн бодит єртєг зах зээлийн vнийхээ ердєє л 8-хан %-тай тэнцдэг байхад 92%-д нь реклам сурталчилгаа, нэр хvнд, брендийг сурталчлагч оддын цалин хєлс шингэсэн байдаг гэнэ. Єєрєєр хэлбэл, “Диор”-ын дэлгvvрээс 50$-аар авсан тосны тань бодит vнэ ердєє л 4$ гэсэн vг болж таарах нь.

Иймээс, алдарт брендийн 10 vсэгний тєлєє 42 ногоон илvv тєлєх vv, эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалд тохируулан бvтээсэн vндэсний vйлдвэрийн “Марал” тосоо 2 ногоон хvрэхгvй vнээр авах уу, гоолиг туранхай болох гэнэн хvсэлдээ хєтлєгдєн хятадын аминд халтай эм бэлдмэл ууж “нуухаа авах гээд нvдээ сохлох”-ын vлгэрээр эрvvл мэнд, амь насаараа хохирох уу, эрvvл хvнс хэрэглэж, єєртєє итгэлтэй, хараа дээгvvр алхах уу? Гэдгээс “Гоо vзэсгэлэнгийн домог”-ийн золиос болох эсэх тань шалтгаална. Барууны ертєнц энэ домгийн эсрэг шийдвэртэй тэмцэж бас ч vр дvнд хvрч байна. Одоогоос 10-25 жилийн ємнє загвар ємсєгч туранхай хvvхнvvд гоо сайхны эталон болж, 80-аад оны алдарт модель Иман, Жасминаас эхлээд 90-ээд оны загварын одод Клаудиа Шиффер, Синди Кроуфорд, Линда Евангелиста, Наоми Кэмпбелл нар дэлхий даяар алдаршиж байсан бол єнєєгийн загварын ертєнцийн ямар ч гайхамшигт одыг хvмvvс шууд нэрлэж чадахаа больжээ. Эмэгтэйчvvдийг vнэлэх vнэлэмж єєрчлєгдєж зєвхєн залуу нас, гоо vзэсгэлэнгээр нь хэмжих vзэгдэл улам багасч байна.

Японд явуулсан “Хамгийн дур булаам эмэгтэйг нэрлэнэ vv” гэсэн судалгааг АНУ-ын анхны эмэгтэй Тєрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт тэргvvлсэн нь эмэгтэйчvvдийн vнэлэмж шинэ мянганд 180 хэм эргэснийг нотолсон юм. Тэгэхээр турах гэж эм бэлдмэл ууж эрс тэс уур амьсгалтай Монгол оронд эрvvл мэндийг тань эрсдэлд оруулж болохоор элдэв гоо сайхны мэс засалд орох гэж байгаа эмэгтэйчvvд байвал, байвал ч гэж мэдээж мянга мянгаараа байгаа нь мэдээж...ЗОГС! хэмээн анхааруулж байна. Та энэ байгаагаараа л Бурханы давтагдашгvй бvтээл шvv дээ!
Б.Шvvдэрцэцэг.

No comments:

Post a Comment