Monday, November 23, 2009

мэдээ нийтлэл

ЛЭЛ: Боловсролын салбарын мухардал



Тєрийн ємчийн их сургуулиуд ба тєрийн оролцоо







Єнєєдєр улсын гэгдэх сургуулиуд нь улсаас нэг ч тєгрєгийн дэмжлэг   татаас авдаггvй, цэвэр оюутнуудын тєлбєрєєр амьдарч байна. Энэ талаараа бусад бvх хувийн дээд сургуулиудтай адил
. Олон улсын жишгээс vзвэл их, дээд сургуулиудын санхvvжил-тийн 40 хvрэхгvй хувийг сургалтын тєлбєр эзэлдэг бол манай орны хувьд 99 хувийг дан сургалтын тєлбєр эзэлж байгаа юм. Улсын их сургууль гэж ямар сургуулийг хэлдэг юм бэ. Улсын гэдэг нь цол нь юм уу, ємчийн харьяалал нь юм уу, зэрэглэл тvвшин нь юм уу. Боловсролын байгууллагууд ашгийн бус байгууллага байх ёстой боловч єнєєдрийн байд-лаар улсын их сургуулиуд нь тєрийн сангийн дансанд мєнгє тєвлєрvvлэх аж ахуйн нэгж-Улсын vйлдвэрийн газар шиг харагдах боллоо. Боловсрол ашгийн бус гэдэг утгаараа оюутнуудын тєлбєр болон бусад арга хэмжээнээс олсон орлогыг 100 хувь сургалт болон vйл ажиллагаанд зарцуулан оршин тогтнох учиртай. Энэ талаараа хувийн сургуулиудаас давуу тал байна уу гэдгийг харъя.

Хувийн сургуулиуд тєлбєрєєр цугларсан мєнгийг захиран зарцуулах   эрхтэй бол улсын их сургуулиудад тэр эрх нь хязгаарлагдмал.

Хувийн сургуулиуд тєлбєрєє жилийн эхэнд цуглуулж тєвлєрvvлдэг бол   тєрийн ємчийн сургуулиуд бvтэн жилийн турш цувуулж авна. Дээр нь тєлбєрийн дийлэнхийг бvрдvvлдэг тєрийн сангийн тєлбєр, сургалтын жил дуусахын ємнєхєн л хэл амтайгаар хагас дутуу шилжиж орж ирдэг. Багш нар хичээлээ зааж дуусчихаад, одоо та нар тєлбєрєє тєлєєч ээ гэж оюутнуудаасаа гуйх нь халаг болно.

Тєлбєрийн хэмжээг хязгаарлаж дээрээс нь тогтоож єгнє. Дэлхийн зах   зээлд тааруухан нэг сургуулийн хэлний курсийн жилийн дундаж тєлбєр 6000 ам доллар байхад Монголд улсын их сургуулиудын жилийн тєлбєр ердєє л 300-500 ам доллар. 15-20 дахин бага vнэ. Та Англид vйлдвэрлэсэн, дунд зэргийн чанартай гутал 100 ам.доллараар авдаг бол Монголын дээд зэргийн чанартай гутлыг таван доллараас илvvгvй vнээр зар гээд шахаад байвал хэн гутал хийж зовлогоо зовоохыг бодох юм бэ. Иймэрхvv байдлаар улсын их сургуулиуд дєнгєж л амь зогоож нэр хvнд нь жилээс жилд унаж байгаа. Зориуд бодлогоор ингэж унагаж байгаа гэж vзэх хvмvvс ч бий. Бvх улсын их сургуулиудын удирдах зєвлєлийн гишvvд бараг бvгдээрээ хувийн сургуультай байдаг нь ёс шиг. Тэд хувийнхаа сургуулийг бодох уу, улсын сургуулийг бодох уу гэдэг нь асуултгvй тодорхой биз.

Тєлбєрєє нэмж чадахаа байсан захирлууд ямар замаар орлогоо   нэмэгдvvлэх вэ гэхээр элсэлтийн хэмжээг нэмж, оюутныхаа тоог олшруулдаг. Нэг ангид дунджаар 20 оюутан, нэг багшид дунджаар 15 оюутан ноогддог байсан бол ингэснээр нэг ангид 30-35 оюутан, нэг багшид 20-25 оюутан ноогдох жишээтэй. Тєлбєр, санхvvжилтийн хувьд нэг удаа асуудлаа шийдлээ гэхэд сургалтын чанар эрс муудна. Одоогийн байдлаар ийм байдлаар оюутныхаа тоог нэмэгдvvлж эх vvсвэрээ зузаатгасан сургуулиуд 2-3 ээлжээр хичээллэж байна. Єглєє 8 цагт хичээл заасан багш, орой 16 цагт хичээлээ хэр зааж байгаа бол. 20 хvнд заадаг байсан хичээлийг 35 хvнд заахад vр дvн нь сайжрахгvй нь ойлгомжтой.

Оюутны тоог яамнаас хязгаарлана. Элсэлт нэмж санхvvжилтийн эх   vvсвэрээ бvрдvvлдэг замыг нь хаачихаж байгаа юм. Зєв л дєє гэхдээ єєр гарах гарцыг нь зааж єгєхгvйгээр зvгээр л боомилж болохгvй. Yнийг дээрээс тогтоосноор, vнэ мэдээлэл зєєдєг гэсэн чанарыг vгvй болгож байгаа бол оюутны тоонд хязгаарлалт хийснээр эдийн засгийн хєшvvргийг   нь хураагаад авчихаж байгаа юм.

Тєрєєс баримталж байгаа бодлого нь тєрийн сургуулиудад хэрхэн нєлєєлж байгааг зєвхєн тєлбєртэй холбогдуулан эдийн засгийн єнцгєєр авч vзэхэд ийм бєгєєд бусад олон хvчин зvйлийн талаар мєн судалж, ярьж болох билээ.

Yнэгvй юм vнэгvй байдаг

Сургуулиуд аль болох элсэлт их авахыг чухалчилж буй учраас элсэлтийн   шалгалтын босго оноог доошлуулах, аль эсвэл элсэгчдэд илvv амар хялбар байлгах зорилгоор шалгалт авах тест гэх мэт хєнгєн хэлбэрvvдийг голлон хэрэглэдэг. Элсэлтийн шалгалтыг сургуулиуд єєрсдєє авахаа больж аль сургуульд хэн суралцаж болохыг Боловсролын vнэлгээний тєв гэх тестийн алба шийддэг болсон. Энд хvний мєнгєєр хvнд бэлэг худалдаж авах хvнийссэн сэтгэл зvй vйлчилнэ. Шалгуур сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сєрєг vр дагавартай. Vvнийг єнгєрсєн хаврын математикийн шалгалтын дvн, шалгалтын явц, хэл ам бэлээхнээ гэрчилнэ. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан тvвшинд суралцах эрх эдлэх ёстой. Гэтэл энэ зарчим Монголд хэдийнэ алдагдсан. Мєнгє тєлж л чадаж байвал бакалавр, магистрантур цаашлаад бvр докторантурт ч суралцах боломжтой. Yvнд тухайн суралцагчийн мэдлэг чадвар гол биш болжээ.

Мэдээж   хэрэг дийлэнх сургуулиуд санхvvгийн гачаалалтай холбоотойгоор элсэгчдийн чанарыг бус тєлбєрийг нь гол болгож элсvvлсэн учраас тєлбєрийг нь алдахгvйн тулд тухайн элсэгчдийг бvрэн бvтэн тєгсгєх буюу тєгсєлт их байлгах бодлого барьдаг. Энэ байдал нь дахин, нєхєн шалгалтын хэлбэрvvдийг бий болгож буйгаас илэрхий харагдана. Сургуулиудын дотоод дvрмэнд хангалтгvй суралцсан, тухайн тvвшний болзол биелvvлээгvй оюутнуудыг сургуулиас хасах тухай заалт байдаг ч зvгээр л тунхаглалын шинжтэй. Дийлэнх болсон идэвх султай оюутнуудыг шахах, хяналтын механизм сул учраас энэ маягаар оюутнуудын идэвхгvй байдал газар авахад хvргэдэг. Мєн идэвхтэй цєєнх хэсэгт чиглэсэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь єрнvvлж чаддаггvй.

Сургуулиуд санхvvгийн бололцоо муу тул багш нарын цалин бага, хийсэн   ажлыг нь урамшуулах механизм сул байдаг. Yvний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд vндсэн ажил биш болно. Учир нь хийж хийж авсан цалин нь амьдрал ахуйд нь хvрэлцээтэй байж чаддаггvй. Тиймээс багш нар арга буюу орлогын бусад эх vvсвэрт анхаарал тавих болдог байна. Энэ байдал нь багш нар цалингийн урамшуулалгvй сургалт, vйл ажиллагааны хэлбэрvvдэд тоомжиргvй хандаж, єєр давхар ажил хийж нэмэгдэл орлого олоход хvргэдэг. Нийтийн тээврийнхэн, цахилгаан станцынхан, нvvрсний уурхайнхан хэн ч байсан бvтээгдэхvvнийхээ vнэд санаа зовж, хийсэнтэйгээ дvйцэхvйц цалин авахын тулд тэмцэж vгээ хэлж vр дvнд хvрч чаддаг бол багш нарт ийм чадвар байхгvй, ёстой л сонгодог Е бvлгийн идэвхгvйчvvд болно.

Бага   тєлбєр тєлсєн оюутан бага зэргийн vйлчилгээ авч тvvндээ сэтгэл ханадаг учир сургалтын чанарыг дээшлvvлэх талаар хяналт тавьж, шаардлагаа єндєрсгєх сонирхолгvй байдаг. Бараг тєлбєргvй /бага/ учир тэгсгээд явж байгаад нэг диплом євєртєлчихєд нэг их гарзгvй ажээ. Эцэг эх нь ч гэсэн vнэтэйхэн дамжааны мєнгє тєлчихсєн учир тvvнийхээ араас нэхэл дагал болж, юу болж байна, сургуулиуд юу зааж байна, манай хvvхэд юм сурч байна уу гэхээсээ хасагдсан, тєгссєн эсэхийг л сонирхоно. Харин ч хэл амгvй сургуульд сурсан нэртэй “єдєр єнжvvлэхэд” явж байх нь ажилгvй, архи дарс ууж, хэл аманд єртчих вий гэж санаа зовох юмгvй амар байдаг гэнэ.

Тєрийн   сургуулиудын санхvvжилт нэгэнт хангалттай биш учир сургалтын чанарт анхаарал тавих ямар ч боломжгvй, сургуулиуд сургалтандаа нэмэлт хєрєнгє оруулж бараа vйлчилгээнийхээ чанарыг дээшлvvлэх боломж байхгvй ажээ. Багшлах боловсон хvчнээ бэлтгэх, сургалтын хєтєлбєрєє шинэчлэх боловсронгуй болгох зэрэг нь дараагийн шатны асуудал бєгєєд єнєєдрийг аргацааж хvлцэх л vлдэнэ. Ийм байдлаар бол тєрийн сургуулиуд жил ирэх тутам уналтын байдал руу дєтєлнє.

Yнэгvй учраас суралцагчид сурах сонирхолгvй, хянал тгvй, хяналтгvй сургалт чанаргvй, чанаргvй учраас нэр хvндгvй, ач холбогдолгvй бизнесийн сургалт зонхилдог, бизнес учраас аль болох бага зардлаар аль болох олон оюутныг тєгсгєхєд чиглэнэ. Дvгнэвэл єнєєдєр тєрийн ємчийн гэх их дээд сургуулиуд мухардлын байдалд орчихсон тvvнээсээ гарах арга замыг нь тєрєєс бодлогоор хаасан байдалтай байна. Энэ нь боловсролын салбарт сэдэл тєрvvлэх бvтэц vгvй, нийгэмд гvйцэтгэх vvргээ гvйцэтгэж чадахгvй, ерєнхийдєє боловсролын салбар маань нийгмийн хариуцлагагvй байгаа гэсэн vг юм.

О.Болд

No comments:

Post a Comment