Monday, November 23, 2009

Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2005 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 233 хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1 “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам”-ыг 1-р дүгээр хавсралт, “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, 2006 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндсэн хөрөнгийн элэгдлийн хувь, үнэлгээний тухай " Засгийн газрын 1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж

Сангийн сайд Н.Алтанхуяг


Засгийн газрын 2005 оны 233 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт


                                        Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 40.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10,1-ийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацаа, элэгдлийг тооцоход энэхүү журмыг баримтална.

1.2 Төсөвт байгууллага нь үндсэн хөрөнгийг элэгдлийг тооцохдоо “Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 17” -г дагаж мөрдөнө.

Хоёр. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох

2.1 Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 2.2-т зааснаас бусад бүх үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцож, тайлангийн хугацааны үйл ажиллагааны болон холбогдох зардалд шингээнэ.

2.2 Дор дурдсан үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцохгүй.
а/ газар;
б/ худалдахад зориулсан үндсэн хөрөнгө, дуусаагүй барилга;
в/ түр ашиглаагүй буюу нөөцөд байгаа үндсэн хөрөнгө;
г/ номын сангийн нөөц, музей үзмэр,урлагын цуглуулга.

2.3 Төсөвт байгууллага нь энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацааг дагаж мөрдөн, шулуун шугамын аргаар элэгдлийг тооцно.

2.4 Шулуун шугамын аргаар жилд байгуулах элэгдлийн хэмжээг тодорхойлохдоо дансны үнээс үлдэх өртгийг хассан дүнг ашиглах жилийн тоонд хуваана.

2.5 Энэхүү журмын 1.2-т зааснаас бусад этгээд нь үндсэн хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацаа, элэгдэл тооцохдоо Санхүүгийн тайланналын олон улсын стандарт 16 “ Үндсэн хөрөнгө” –г дагаж мөрдөн байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгасан байна.

2.6 Энэ журмын 1.2-т зааснаас бусад этгээд нь хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааг тогтоохдоо машин, тоног төхөөрөмжийн техникийн паспорт, адил төстэй хөрөнгийн үзүүлэлтийг үндэслэн техникийн болон санхүүгийн ажилтнууд оролцсон комиссоос гаргасан дүгнэлт, тооцоог үндэслэнэ.

2.7 Хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацаанд өөрчлөлт орсон үед элэгдлийн хувь хэмжээг дахин тооцоолно.

2.8 Энэ журмын 1.2-т зааснаас бусад этгээд нь хөрөнгийнхөө ашиглагдах хугацааг тодорхойлох боломжгүй тохиолдолд энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацааг ашиглаж болно.

2.9 Хөрөнгийн зах зээлийн үнэ нь дансны үнээс их хэмжээгээр зөрсөн тохиолдолд дахин үнэлгээ хийнэ.

2.11 Тодорхой бүлэгт ороогүй буюу эсвэл шинэ нэр төрлийн үндсэн хөрөнгийн ашиглагдах хугацаа, элэгдлийн хувийг тогтоохдоо адил төстэй хөрөнгөтэй жишиг байдлаар тодорхойлно.

Засгийн Газрын 2005 оны 233 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт



ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ ТООЦОХОД БАРИМТЛАХ ХУГАЦАА,
ЖИЛД БАЙГУУЛАХ ЭЛЭГДЛИЙН ХЭМЖЭЭ

Үндсэн хөрөнгийн төрөл зүйл Элэгдэл тооцоход бар имтлах хугацаа /жил/ Жилд байгуулах элэгдлийн хэмжээ /хувь/
Нэг. Барилга байгууламж
1 Төмөр бетон, угсармал байшин, төмөр сараалжтай ердийн, тоосгон болон блокон барилга 60 1,6
2 Холимог бүтэцтэй болон дүнзэн байшин 36 2,7
3 Зуслангийн модон байшин, угсармал болон бусад хөнгөвчилсөн хийцийн модон байшин 15 6,6
4 Зоорь хүлэмж 10-20 10-5
5 Малын хашаа 15 6,6
6 Худаг 20 5
7 Услалтын систем 25 4
8 Гэр 5 20
9 Контейнер / төмөр чингэлэг / 20 5
Хоёр.Машин, тоног төхөөрөмж
1.Барилгын материалын үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж
10 Дугуй болон хонгил зуух, тээрэм, хайлах, цутгах, төмөр эдлэл хийх тоног төхөөрөмж, хатаагуур, түүний тоноглол 10 10
11 Эргэх зуух, металл боловсруулах суурь машин, хайлах, цутгах, тоосгоны шавар боловсруулах болон механизмын засварын үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж, гидро карьер, цахилгаан зуух, керамик эдлэхүүний бүх төрлийн тунгаагч, арматур сунгах, таслах, нугалах болон эрдэс хөвөн эдлэхүүний тоног төхөөрөмж 10 10
12 Бетон эдлэл хэвлэх болон зуурмагийн узелийн бүх төхөөрөмж, бетон зуурагч, карьерын тэжээгүүр, бутлах, ялгах, шигших тоног төхөөрөмж, тоосго, хавтанцар үйлдвэрлэх шахуурга 8 12,5
13 Доргиурт ширээ 4 25
14 Угааж цэвэрлэх, тослох, цэнэглэх, задалж угсрах зэрэг зориулалтын тоног төхөөрөмж 5 20
2.Эрчим хүч, уул уурхайн үйлдвэрийн
тоног төхөөрөмж
15 35 кв-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дулааны шугам, далд уурхайн төмөр, төмөр бетон бэхэлгээ, уурхайн бусад байгууламж 35 2,8
16 Бүх төрлийн зуух, турбин, 35 кв хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд өртөө, 5-аас дээш шоо метр багтаамжийн шанагатай экскаватор, илчит тэрэг, цахилгаан зүтгүүр 15 6,6
17 Минутад 500 хүртэл болон 501-1000 эргэх хурдтай дизель генератор, өрмийн машин, бульдозер, автогрейдер, 32-оос дээш шоо метр багтаамжтай думпкар, төрөл бүрийн бутлагч, шигшүүр, конвейер, төрөл бүрийн насос, нар, салхины цахилгаан үүсгүүр 8 12,5
18 Авто самосвал, дизель генератор, 32 шоо метр хүртэл багтаамжтай думпкар, эрдэс түүхий эд боловсруулах төхөөрөмжүүд, туузан дамжуулагч 7 14,2
3. Ноос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж
19 Хялгас ялгах, самнах, ноос сэмлэх, сэгсрэх, зулхай шивэх, эсгий гутал хийх тоног төхөөрөмж 10 10
20 Зүү, кардаар самнах, ээрэх, эрчлэх, давхарлан ороох, ноос, утас хатаах, эсгий, эсгий гутал агшаах, нягтруулах, эсгий гутал уллах, хэвлэх, ноос нэхэх, дугуй сүлжих, нэхмэл эдлэл хийх тоног төхөөрөмж, нэхмэлийн болон туузлах, хивс нэхэх машин, бохир ноос угаах, хатаах агрегат, босоо шахуургат пресс, ноос зөөвөрлөх хийн төхөөрөмж, чийгжүүлэх тоноглол,ноос боловсруулах үйлдвэрийн бусад туслах машин 7 14,2
21 Сүлжих машин, төхөөрөмж 8 12,5
22 Ноос баглах зориулалт бүхий хэвтээ шахуургат пресс, даахь урах машин 5 20
4.Арьс, шир боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж
23 Арьсанд механик боловсруулалт хийх, арьс хатаах төхөөрөмж, арьс будах агрегат 8 12,5
24 Арьс махлах, хуваах, шахах, хусах, индүүдэх төхөөрөмж, арьс шир боловсруулахад хэрэглэгдэх барбан, баркас 8 12,5
25 Нойтон боловсруулалтын туслах төхөөрөмж 5 20
5.Оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмж
26 Бүх төрлийн оёдлын машин, эсгүүр, нэхий, арьс ширний машин, гутлын ул, эсгий үйлдвэрлэх төхөөрөмж, гутал уллах, хэвлэх машин, гутлын хэвлүүр, цавуу, химийн уусмал найруулах төхөөрөмж 8 12,5
27 Оёдлын үйлдвэрийн гүйцэтгэн боловсруулах ажлын машин, тоног төхөөрөмж 7 14,2
28 Дамжлага дундын бусад тоног төхөөрөмж 5 20
6.Мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж
29 Хатаалгын камер, тунель, кабин, өнгөлгөөний суурь машин, фанерь хуулганы, шүдэнзний, цаас, кар тоны үйлдвэрийн машин, мод, гуалин буулгах, ялгах төхөөрөмж,модон хийц боловсруулах суурь машин, зоргодос гаргах машин, хавтангийн үйлдвэрийн тоног төхөөрөмж 8 12,5
30 Халуун, хүйтэн шахуурган хавчаар, хавтан хийц боловсруулах суурь машин, хавтангийн үйлдвэрийн барбан, хатаагуур, дагалдах төхөөрөмж 7 14,2
31 Хөрөө рам, дагалдах тоноглол 5 20
32 Мод цагаалж ачих трактор, мод тээврийн автомашин, чиргүүл 3 33,3
33 Дотоод шаталтат хөдөлгүүрт хөрөө 3 33,3
7.Шил, шаазангийн үйлдвэрийн тоног төхөөрөмж
34 Түүхий эд шатаах, хатаах зуух, шаазан шатаах зуух 10 10
35 Түүхий эд бутлах, тээрэмдэх, шигших төхөөрөмж, шаазан эдлэлийн масс бэлтгэх машин, шилэн эдлэлд гүйцэтгэн боловсруулалт хийх төхөөрөмж 8 12,5
36 Шил шарах уяраах зуух, шилэн эдлэл шахаж хэвлэх автомат 7 14,2
37 Аяга хэвлэх машин, аяга шатаах шугам, шил хайлуулах зуух, шаазан бүтээгдэхүүн пааландаж угаах шугам 6 16,6
8.Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж
38 Хөргөлт, мал нядалгааны болон саван,жимс, ногооны консерв, талх, нарийн боов, гурил, жигнэмэг, архи,дарс үйлдвэрлэх, арьс, өлөн гэдэс боловсруулах тоног төхөөрөмж 8 12,5
39 Хиам, консерв, гоймон, пүнтүүз, чихэр, сүү, пиво, амтат ус, квас, спирт үйлдвэрлэх, хаягдал, яс боловсруулах машин, тоног төхөөрөмж 8 12,5
40 Давс боловсруулах, загас олборлох төхөөрөмж 5 20
9.Хэвлэлийн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж
41 Өндөр хэвлэлийн ротац, том ба дунд форматын хэвлэлийн хавтгай машин, үсэг цутгах, мөрөөр цутгах, цаас нугалах, үдэх болон цуглуулгын машин, цаас хөвж огтлох, хавтас хийх машин 8 12,5
42 Офсет хэвлэлийн бүх төрлийн машин, тоног төхөөрөмж, мөрөөр өрж цутгах машин, өндөр хэвлэлийн бага форматын хавтгай тигель машин, товхимлын агрегатмашин, цавуун бэхэлгээ хийх, бүх төрлийн огтолгооны машин, блок боловсруулах болон дэвтэрлэгээний иж бүрэн агрегат 8 12,5
10.Хөдөө аж ахуй машин, тоног төхөөрөмж
43 Зөгийн аж ахуйн тоног төхөөрөмж 12 8,3
44 Бороожуулагч машин, агрегат, дугуйт болон гинжит трактор, үр тарианы комбайн, тариа цэвэрлэх, хатаах, няцлах, бутлах, шигших, дугаарлах, ачих, буулгах төхөөрөмж, гурил, тэжээлийн үйлдвэрийн бусад тоног төхөөрөмж, усны бүх төрлийн зөөврийн шахуурга, шувуу нядлах, шувууны мах боловсруулах төхөөрөмж 10 10
45 Өөрөө явагч механизм, төрөл бүрийн сийрүүлүүр, анжис, хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин, мал аж ахуйн механикжилтын, гахайн аж ахуй, бусад ан амьтдын зориулалттай тоног төхөөрөмж, инкубатор, шувууны суудлын задгай төхөөрөмж, торон хайс, үр тариа холих, жорлох болон цехийн дотоод тээврийн тоног төхөөрөмж 7 14,2
46 Үр тариа хальслах, өнгөлөх тоног төхөөрөмж 5 20
47 Шувууны байрны салхивчийн төхөөрөмж 4 25
11.Зам, гүүрийн болон барилгын машин,
тоног төхөөрөмж
48 Асфальт холигч, 15 шоо метрээс илүү багтаамжтай шанага бүхий скрепер, зам гүүрийн төхөөрөмжөөр тоноглогдсон бусад машин 6-10 16,6-10
49 Аэродром, бетон хучилттай замд зориулсан иж бүрэн машин, 90-ээс дээш морины хүчтэй грейдер, скрепер,хайрга, дайрга тараах, хөрс холих, жижиг лэх машин, асфальт дэвсэгч, 5-15 шоо метр багтаамжтай скрепер, өөрөө явагч индүү 6-8 16,6-12,5
50 Бульдозер 6-8 16,6-12,5
51 0,5-20,түүнээс дээш шоо метрийн шанагатай экскаватор 7-8 14,2-12,5
52 Автокран 8-10 12,5-10
53 Цамхагт өргөгч болон хийн дугуйт кран 8-10 12,5-10
54 Чулуу бутлах төхөөрөмж 6-10 16,6-10
55 Замын лабораторын тоног төхөөрөмж 10 10
56 Суурин болон өөрөө явагч бетон зуурагч 6-10 16,6-10
57 Битумын агуулах 15 6,6
58 Битум зөөгч болон тараагч машин 10 10
12.Геологийн машин, тоног төхөөрөмж
59 Бүх төрлийн оптик хэрэгсэл, лабораторийн цахилгаан техник, дээж бутлах, боловсруулах техник, жин хэмжүүр 5 20
60 Улирлын ажиллагаатай явуулын өрмийн суурь машин, өрөмдлөгийн тоног төхөөрөмж 5 20
61 Цохилтот болон хийн өрөмдлөгийн суурь машин, соронзон хайгуул, хүндийн хүч, чичирхийлэл, цооногийн судалгааны багаж, цахилгаан хайгуулын болон цацраг хэмжүүрийн багаж 5 20
62 Суурин өрмийн суурь машин 4 25
63 Шатаалгын бүх төрлийн цахилгаан зуух 3 33,3
13.Авто болон агаарын тээврийн хэрэгсэл
64 Ачааны, суудлын автомашин, эмнэлгийн болон тусгай тоноглолтой тээврийн хэрэгсэл 6 16,6
65 Автобус, троллейбус, чиргүүл 6 16,6
66 Агаарын тээврийн хэрэгсэл /онгоц,нисдэг тэрэг/ 22 4,5
67 Ачааны болон суудлын усан онгоц /металл/ 13 7,6
68 Чиргүүл, төрөл бүрийн завь 7 14,2
69 Уулын мод зөөдөг машин механизм 3 33,3
14.Төмөр замын тээврийн хэрэгсэл
70 Төмөр замын ул шороо, төмөр замын дээд хэсэг, төмөр бетон замын доогуурхи гарц, төмөр замын хиймэл төхөөрөмж 100 1,0
71 Бүх төрлийн вагон, илчит тэрэг, цистерн, зорчигчийн тавцан, вагон угаах тавцан, гүүрэн кран, зам тавигч төхөөрөмжтэй балласжуулагч, моторт тавцан, зам цэвэрлэгч, шалгагч хэлбэлзэл шингээгчийг турших машин, сонгох холбооны зогсоогуур 25 4,0
72 Вагон кузов засварлах машин, дрезина, хос дугуйн голын хүзүү зүлгэх, дугуй зорох, вагон засварлах машин, цахилгаан домкрат, дугуйн өнхрөх гадаргууг зорох, зүтгүүрийн дугуй зорох машин, замын хориг хашаа, сонгох холбооны дундаж цэг шилжүүлэх байгууламж, зам хэмжигч 14 7,1
73 25 тоннын хос дугуйт домкрат, 15 тоннын шингэний домкрат, төмөр замаар явдаг кран, үе угсрах машин 11 9,0
74 Замаас авагддаг дрезина, өртөөний ажиллагааг хянах телевизийн систем, зөөврийн радио холбоо, автомат хадгаламж 7 14,2
75 Шуруп эрэгдэгч, замын боолт болон шуруп чангалагч, үе угсрах тавцан дэр модны цахилгаан чигжүүр, зам төмөр тайрагч, түлхэгч, зүлгэгч, механизм, цасны хаалт, радио холбооны төхөөрөмж 5 20
76 Вагоны кузов угаах машин 3 33,3
77 Вагон пүүлэх хэмжих хэрэгсэл 10 10
78 Тээвэрт хэрэглэгдэж байгаа чингэлэг 10 10
15.Холбооны тоног төхөөрөмж
79 Холбооны бүх төрлийн цамхаг, агаарын баганат болон кабель шугам, түүний суваг, тэдгээрийн бусад байгууламж 28 3,5
80 Радио, телевиз, телефон телеграфын нягтруулга, холболт, дамжуулалтын төхөөрөмж, лабораторийн хэмжих хэрэгсэл, шуудангийн цахилгаан тоног төхөөрөмж 7 14,2
81 Холбооны хэрэглэгчийн энгийн техник хэрэгсэл, зай тэжээлийн байгууламж, суурин аккумулятор, гар станц, бүх төрлийн гагнуурын аппарат 5 20
82 Холбооны шилэн кабель 25 4
16.Худалдаа, нийтийн хоолны тоног төхөөрөмж
83 Бага хүч чадлын болон суурин хөргөлтийн төхөөрөмж 13 7,6
84 Кассын автомат, хагас автомат аппарат, ачаа өргөх, буулгах, зөөх төхөөрөмж, дулаан, механик, жин хэмжүүрийн болон бусад төхөөрөмж 5 20
85 Ахуйн хэрэглээний хөргөгч, хөлдөөгч 4 25
17.Шатахууны тоног төхөөрөмж
86 Агуулах сав /ган резервуар/ 20 5
87 Түгээгүүр, насос, ачих, буулгах төхөөрөмж 5 20
18.Нийтийн аж ахуй, үйлчилгээний
тоног төхөөрөмж
88 Халаалтын болон хэрэглээний усны шугам, агаарын шугам, шугамын /өргөлтийн/ насос 21 4,7
89 Оёдол, угаалга, хими цэвэрлэгээний машин, халаах зуух, зүлэг, хяргах микротрактор 8 12,5
90 Гүний болон бохирын бүх төрлийн насос, бохирлын станцын агааржуулагч 6 16,6
19.Тооцоолон бодох техник, дохиолол хамгаал- лын хэрэгсэл, кино студийн тоног төхөөрөмж
91 Тооцоолон бодох техник хэрэгсэл
-Тасралтгүй ажиллагаатай тооцоолох техник 5 20
92 Дохиолол хамгааллын техник хэрэгсэл 10 10
93 Кино студи, кино театрын тоног төхөөрөмж, тасалгааны агааржуулагч / айрокондейшн / 10 10
94 Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, программ хангамж 4 25
95 Тавилга эд хогшил 10 10
96 Хөгжмийн хэрэгсэл, дуу авиа, радио, телевиз 5 20
97 Бие бялдаржуулах болон атлетикийн техник хэрэгсэл 5 20
98 Эмнэлгийн оношлогоо, эмчилгээний багаж,тоног төхөөрөмжүүд 8 12,5
99 Ариутгал, халдваргүйтэлийн тоног төхөөрөмж 10 10
100 Лабораторийн болон мэс засал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж 5 20
101 Хэмжих хэрэгслийн тоног төхөөрөмжүүд 5 20
102 Геологи, хайгуул, ашиглалтын талбайд ашигладаг хэмжих тохируулах багаж хэрэгсэл 5 20
103 Геологийн кадастрын зураг хэвлэх тоног төхөөрөмж 5 20
104 Газрын тосны хайгуул, олборлолтын
талбайд хөдөө ашигладаг нүүдлийн сууц 5 20
Гурав.Нийтийн эзэмшлийн талбайн
105 Сандал, сүүдрэвч, хогийн сав 10 10
106 Автобус, троллейбусны буудал 10 10
107 Хашаа, хашлага 8 12,5
108 Хад чулуун хашаа, гинжин, төмөр, модон хашлага 8-25 12,5-4
109 Тоглоомын ба биеийн тамирын талбай 10 10
110 Угсармал төмөр бетон далан 60 1,6
111 Цутгамал бетон далан 10 10
112 Гадна реклам чимэглэл, тэмдэг 5 20
113 Гадна гэрэлтүүлгийн төхөөрөмж 10 10
Дөрөв. Улс орон нутгийн чанартай зам, замын байгууламж
114 Асфальт бетон хучилттай зам 13 7,6
115 Цемент бетон хучилттай зам 25 4
116 Хөнгөвчилсөн хучилттай зам 8 12,5
117 Хайрган зам 4 25
118 Сайжруулсан хөрсөн зам 2 50
119 Төмөр бетон гүүр 75 1,3
120 Модон гүүр 20 5

No comments:

Post a Comment