Monday, November 23, 2009

2009 оны эхний 10 сарын эдийн засгийн салбарын үзүүлэлт

Эдийн засгийн салбарын vзvvлэлт

2009 оны эхний 10 сарын байдлаар 15.0 сая эх мал буюу нийт тєллєх эх малын 81.0 хувь нь тєллєсєн байна. Мал тєллєлтийн хувь ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад бvх тєрєлд 0.5-8.0 пунктээр нэмэгдсэн байна.
Гарсан нийт тєлийн 13.8 сая буюу 91.5 хувь нь бойжиж, ємнєх оны мєн vеийнхээс 1462.3 мянган тєлєєр илvv байгаа хэдий ч тєл бойжилтын хувь 0.7 пунктээр буурчээ.

Улсын хэмжээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар 1535.0 мянган том мал зvй бусаар хорогдсон нь ємнєх оны мєн vеийнхээс 59.1 мянгаар буюу 4.0 хувиар нэмэгдлээ. Улсын хэмжээгээр 2009 оны 11 дvгээр сарын 1-ний байдлаар 370.6 мян.т vр тариа, 149.5 мян.т тємс, 75.5 мян.т хvнсний ногоо хурааж, 873.7 мян.т євс, хадлан, 21.9 мян.т гар тэжээл, 2.6 мян.т дарш бэлтгэсэн байна. Ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад хураасан vр тариа 170.6 мян.т буюу 85.3 хувь, тємс 16.6 мян.т буюу 12.5 хувь, хvнсний ногоо 1.1 мян.т буюу 1.5 хувь, бэлтгэсэн дарш 1.7 мян.т буюу 2.7 дахин их байна. Харин бэлтгэсэн євс 135.1 мян.т буюу 13.4 хувь, гар тэжээл 3.9 мян.т буюу 15.3 хувиар бага байна.

Аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэлт 2009 оны эхний 10 сарын байдлаар (2005 оны зэрэгцvvлэх vнээр) 1306.0 тэрбум тєг болж, ємнєх оны мєн vеийнхээс 152.1 тэрбум тєг буюу 10.4 хувиар буурлаа. Энэхvv бууралтад уул уурхай, олборлох аж vйлдвэрийн салбарын vйлдвэрлэлт 31.8 тэрбум тєг буюу 3.9 хувиар, боловсруулах аж vйлдвэрийн салбарынх 119.5 тэрбум тєг буюу 24.6 хувиар, цахилгаан, дулааны эрчим хvч vйлдвэрлэлт, усан хангамжийн салбарынх 0.7 тэрбум тєг буюу 0.5 хувиар буурсан нь нєлєєллєє.

Уул уурхай, олборлох аж vйлдвэрийн салбарын vйлдвэрлэлт ємнєх оны мєн vеийнхээс буурахад зэсийн баяжмал 35 хувийн агуулгад шилжvvлснээр, цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, алт, гянтболдын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр тєрлийн бvтээгдэхvvний vйлдвэрлэл 1.0-66.6 хувиар багассан нь нєлєєлжээ.

Нарийн боов, талх, хиам, катодын зэс, тамхи, шохой, хивс, металл бэлдэц, спирт, самнасан ноолуур, амтат ус, ундаа, металл цувимал, бетон зуурмаг, цул бетон, тємєр бетон эдлэл, молибдений исэл зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл 0.5-91.7 хувиар буурсан нь боловсруулах аж vйлдвэрийн салбарын vйлдвэрлэл 24.6 хувиар буурахад голлон нєлєєлсєн байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний 10 сард нийт 159.8 тэрбум тєгрєгийн барилга угсралт, их засварын ажил гvйцэтгэснээс 138.3 тэрбум тєгрєг буюу 86.5 хувийг дотоодын барилгын байгууллагууд, 21.5 тэрбум тєгрєг буюу 13.5 хувийг гадаадын барилгын байгууллагууд гvйцэтгэв.

Тємєр замын тээврээр 2009 оны эхний 10 сард 11487.0 мян.т ачаа, давхардсан тоогоор 2692.6 мянган зорчигч тээвэрлэсэн нь ємнєх оны мєн vеийнхээс тээсэн ачаа 729.4 мян.т буюу 6.0 хувь, зорчигчдын тоо 1062.5 мян.хvн буюу 28.3 хувиар буурлаа. Тємєр замын тээврээр зорчигчдын тоо буурахад дотоодын зорчигчдын тоо ємнєх оны мєн vеийнхээс 1007.6 мян.хvн буюу 28.0 хувиар буурсан нь голлон нєлєєлсєн байна.

Агаарын тээврээр 2009 оны эхний 10 сард 1079.7 тонн ачаа, давхардсан тоогоор 264.0 мянган зорчигч зорчсон нь ємнєх оны мєн vеийнхээс тээсэн ачаа 515.4 тонн буюу 32.3 хувь, зорчигчдын тоо 58.7 мян.хvн буюу 18.2 хувиар буурлаа.

Зочид буудал, зоогийн газрын салбарын нийт орлого 2009 оны эхний 9 сарын байдлаар 37.1 тэрбум тєгрєг болж, єнгєрсєн оны мєн vеийнхээс 4.3 тэрбум тєгрєг буюу 10.5 хувиар буурсан байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний 9 сарын байдлаар 15 аж ахуйн нэгж, байгууллага даатгалын vйл ажиллагаа явуулж, даатгалын хураамжаас 17.5 тэрбум тєгрєгийн орлого бvрдvvлж, 3.8 тэрбум тєгрєгийн даатгалын нєхєн тєлбєрийг олгосон нь ємнєх оны мєн vеийнхээс даатгалын хураамжийн орлого 512.6 сая тєгрєг буюу 3.0 хувиар, даатгалын нєхєн тєлбєр 424.3 сая тєгрєгєєр буюу 12.7 хувиар нэмэгджээ.

Улсын хэмжээнд 2009 оны эхний 10 сард аюулт vзэгдэл, осол 1971 удаа гарсны улмаас 8.5 тэрбум тєгрєгийн хохирол учирч, 205 хvн амь насаа алдаж, 625 гэр, орон сууц шатаж, 329.0 мянган мал хорогдсон байна.

No comments:

Post a Comment