Monday, November 23, 2009

чингэлтэй дүүргийн танилцуулга

Эх орны минь цохилох зүрхэн болсон их нийслэл маань өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж, цагаас цагт өргөжин тэлж байгаа билээ. Нийслэл хотыг нэгэн их өргөө гэвэл хийморь хүндэтгэлийн төв нь яах аргагүй хоймор дүүрэг Чингэлтэй.
Байгуулагдсанаасаа хойш үйлдвэр барилга, худалдаа гээд бүхий л салбарт нийслэлийн сүр жавхааг чимэглэн орчин үеийн хот байгууламжийн нэгэн өнгө болон гялалзаж буй дүүргийн ажил, бүтээлээс толилуулахад сайхан байна. Чингэлтэй дүүрэг 8,9 мянган га газар нутагтай. 19 хороо, 2600 өрх, 135 мянга орчим хүн амтай. Төр захиргааны 98 байгууллага, 3000 гаруй аж ахуйн нэгжтэй. Их дээд сургууль 6, Ерөнхий боловсролын сургууль 11, хүүхдийн цэцэрлэг 22, эрүүл мэндийн нэгдэл 1, эрүүл мэндийн төв 2, больниц 2, өрхийн эмнэлэг 18 ажилладаг. Дүүргийн нутаг дэвсгэрийн онцлог нь: Монгол улсын хууль хяналтын бүх дээд байгууллага, Улаанбаатар хотын захиргаа, Засгийн газрын гол яамдууд, МУ-ын банк санхүүгийн гол төвүүд, МУ-ын харилцаа холбооный гол төв, Худалдаа хөнгөн үйлдвэрийн тэргүүлэх байгууллагууд оршдог юм.

No comments:

Post a Comment