Monday, November 23, 2009

АЛГА БОЛСОН ҮНДЭСТЭН

Шенк бол залуу зандан насандаа олон газар аляж үзсэн, насаараа ганц бие яваа хүн билээ. Тэрбээр залуудаа Енисей мөрний доод биеэр арслан зааны яс эрж, Өвөр Байгалийн нутаг, Амар мөрөн хавиар жуулчлан шинжилж, тэр ч байтугай Сахалиныг Оростой нэгдсэний дараахан тэр нутгийн ургамал, газар нутгийг судалжээ. Хожим нь нийслэлд эргэж ирснийхээ дараа цуглуулсан материалаа боловсруулах ажилд шамдан орсон байна.

Шенк гоонь ганц биеэр тун ч даруухан аж төрж, академичийн цалин пүнлүүнийхээ ихээхэн хэсгийг за«уу эрдэмтдэд туслах юм уу, өөрийн сонирхдог Сибирь, умард туйлын нутгийг судлах экспедиц зохион байгуулахад нэмэр хандив болгодог байна. Барон Толлийг шинжээчийн нь хувьд өндөр үнэлдэг учир аялалд нь болон хожим түүнийг эрж хайхад ихээхэн мөнгө заржээ.
Баярын хурлаас эргэж ирээд Шенк онкилон хэмээх учир битүүлэг овог аймгийнхны тухай мэдээ уншиж судлав.
Хэдэн зууны өмнө онкилонууд Чукотын хойгийг эзлэн нутаглаж байсны хожим мөсөн далайн эрэг рүү чукчүүдэд түрэгджээ. Бие хаа, хувцас хунар, аж амьдралын ёс төрхөөрөө тэд чукчээс шал ондоон, тэдний ойрын төрөл овог нь Кадьяк арлын алеутууд юм.
Норденшельд “Вега” хөлгөөрөө Иркайпий, Шелагский, Якан хошуу хавиар Сибирийн хойт эргээр хөвж явахдаа онкилоны орхиж явсан газар гэр гэмээр, тэхий дунд нь хүртэл газар ухаж хийсэн, халим загасны хавиргаар унь босгож шороогоор хучсан дээвэртэй овоохой маш олныг үзжээ. Малталтын үед чулуу, ясаар хийсэн, зарим нь бүр яс, модон иш бариултай янз бүрийн зэвсэг, сүх, сум, хусуур, жадны үзүүр одсон байна. Түүгээр үл барам сүх, жадны үзүүрт уясан суран оосор нь мөнх цэвдэг хөрсний ачаар олон зуун жил гэмтэлгүй хадгалагдаж байсныг олсон байна. Онкилонууд төмөр мэтийн металл ашиглаж мэддэггүй, ёстой нэг чулуун зэвсгийн үеийн хүмүүс байжээ.
Врангелийн цуглуулсан чукчүүдийн ярианаас үзвэл Мөсөн далайн эргээс онкилоны явсан шалтгаан нь тэдний удирдагч Крэхой, бугатан чукчүү¤ийн толгойлогч хоёрын дунд цусан өшөө буй болж хядалдаан үүссэгээс болсон байна. Мөрдөн хөөгчдөөс буруулан зугтсаар Крэхой овгийхоо үлдсэн цөөн хүнтэй эхлээд Умардын хошууны хаданд шивээлэн сууж байснаа тэндээсээ Шалауров арал хүрч улам цаашилсаар Якан хошуунаас уулсынх нь орой Мөсөн далайн дунд алсаас торолзон харагддаг газар луу \Врангелийн арал руу\ арван таван байдар завиар сэлж хүрчээ.
- Энэ мэдээнүүд ядмагхан, бас их хоорондоо зөрөөтэй юм. Энэ үндэстэн чухам хаашаа алга болсон нь сонин юм даа гэж Шенк материалаа уншиж дуусаад гайхан бодов.
Дараа нь Шенк “Академийнхныг тэнсэж яриад үзье” гэсэн ёсоороо умард туйлын нутгийн судлах асуудлыг сонирхон дэмждэг хэд хэдэн академичтай уулзсан боловч барон Толлийн мөр, Санниковын Газрыг шинэ экспедиц гаргах төлөвлөгөөндөө тэдний зүгээс нааштай үг сонссонгүй. Умард туйлын нутгийн дахин судлах ажлыг даалгачихмаар буурь суурьтай эрдэмтэй ч дайралдсангүй, гэтэл ямар нэгэн уран зөгнөлчид мөнгө өгөх нь болгоомжгүй явдал мөний дээр ийм гэнэн ажил хөөцөлдөх нь эвгүй аж.
Эцэст нь Шенк өөрийнхөө бэл бэнчинг тооцоож үзэх дээр тулав. Энэ ажилд зориулан нэг хоёр мянгыг шидчихэд болмоор байвч энэ нь багадмаар санагджээ.
- За яахав, багаж хэрэгслийг энд тэндхийн албан газраас үнэгүй олж болох байх, тэгээд ч ийм экспедиц нэг жилээ илүү ажиллах хэрэггүй. Энэ хугацаанд уул газраа олчих юм бол тэр цагт ажлыг өргөтгөн өөрчилж мөнгө хөрөнгөөр хангаж болно, тийм газар байхгүй гэдгийг нотлоод ирвэл бидний сэтгэл амрах болно гэж тэрбээр эцэст нь боджээ.

No comments:

Post a Comment