Monday, November 23, 2009

Мэдээ

Гадаадын оюутнууд ‘’харш’’-д харин монгол оюутнууд подвальд хэдий болтол амьдрах вэ


Жил бvрийн арваннэгдvгээр сарын 17-нд дэлхийн олон оронд оюутны эрхийг хамгаалах єдрийг тэмдэглэн єнгєрvvлдэг. НVБ-аас энэхvv єдрийг “Олон улсын оюутны эрх”-ийн єдєр

болгон заралсан тvvхтэй. Энэ ч утгаар єнєєдєр МУИС-ийн оюутан конгресс, ШУТИС, ХААИС, ЭМШУИС, МУБИС, зэрэг тєрийн ємчийн 5 их сургуулийн оюутны холбооноос хєдєє орон
нутгаас ирсэн оюутнуудын дотуур байр болон бусад тулгамдсан асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Оюутнуудад хамгийн тvрvvнд тулгамдаж байгаа асуудал дотуур байр. МУИС 4, ШУТИС 5, МУБИС 5 оюутны дотуур байртай бєгєєд нэг байранд 1500-1800 оюутан байдаг гэнэ. Нэг єрєєнд 4 оюутан амьдрах стандарттай ч 5 оюутан амьдардаг бvр ємнєх жил 6 оюутан ч амьдарч байжээ. Гэтэл гадаад оюутны дотуур байр нь дотоодын оюутны байраасаа тансаг байдаг тухай оюутны холбоодын тєлєєлєгч гомдоллож байна.

Тухайлбал гадаадын оюутны байрны нэг єрєєнд 3 оюутан амьдрах бєгєєд єрєє бvр интернэт, кабелийн суваг бvхий телевизтэй, вакум цонхтой аж. Мєн оюутны байранд багтаж амжаагvй зарим оюутан байрнуудын подвальд єдєр хоногийг єнгєрvvлж, харин зарим нь сургуулиа хаяхаас єєр аргагvй болдог хэмээн МУИС-ийн Оюутны холбоо, оюутан конгрессын дэд тэргvvн Ш.Цэндболд хэлж байна.
Тєрийн ємчит дээрх сургуулиуд энэ пvрэв гаригт хєдєє орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишvvдтэй уулзалт хийхээр болжээ. Хамгийн их оюутан хотод ирж суралцдаг аймаг бол Хєвсгєл, Орхон гэнэ. Тиймээс эдгээр аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишvvдийг хvрэлцэн ирнэ хэмээн хэлж байлаа.

No comments:

Post a Comment