Saturday, November 7, 2009

дэмжлэг хүсэх

Хамтран ажиллах болон дэмжлэг хүсэх
2009-01-10,02:50
blogmn.net саит маань хэдхэн тооны хувь хүмүүсийн Монголдоо веб 2.0 буюу интернетийн хөгжилд хувьд нэмэр оруулах, цаашлаад улс орныхөө хөгжилд дусал ч болтугай хувь нэмрээ оруулах гэсэн хүсэл эрмэлзлэл дээр тулгуурлан ажиллаад 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Манай саит Монголдоо анхдагч бөгөөд хамгийн Монголжуу блог түгээгч веб саит гэж бид үздэг. Манай үндсэн саит болох dusal.net веб саит маань 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай. Цаашид онлаин бизнесийн чиглэлээр хөгжүүлэлт хийн ажиллахаар төлөвлөж байгаа.

blogmn.net саитын хувьд 2006 оны 2 сараас эхлэн ажиллаж эхэлсэн ба сүүлийн 1.5 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд тогтмол хөгжүүлсээр ирлээ.

Мөн тодорхой хэмжээнд зорилго маань биелэлээ олж Монголчуудынхаа мэдлэг, мэдээллээ солилцох нэгэн гүүр болж, тогтмол 2000 орчим зочинтой, зөвхөн нүүр хуудсандаа өдөрт дунджаар 400 орчим байнгын зочинтой болсон гэсэн амжилттайгаар

No comments:

Post a Comment