Monday, November 23, 2009

Нийгмийн даатгалын газрын үзүүлдэг үйлчилгээ /нийтийн захиргааны даалгавар/

Нийгмийн даатгалын газар нь 34 төрлийн үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Нийслэлийн нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын дараах үйлчилгээг үзүүлдэг.
1. Ажил олгогч, даатгуулагчийн бүртгэл, хөтлөлт, мэдээллийн сан бүрдүүлэх, гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр олгох;
2. Даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд төлсөн шимтгэлийг баталгаажуулах;
3. Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн тайлан тооцоо;
4. Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийг тогтоосон хугацаанд нь төлүүлэх, сангийн орлого бүрдүүлэлтийн бүртгэл, мэдээ, тайлан тооцоо; 5. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг нийгмийн даатгалд даатгаж, гэрээ байгуулах, шимтгэл төлөлтийг нийгмийн даатгалын дэвтэрт бичиж, баталгаажуулах;
6. 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагчдад тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нээх, төлсөн шимтгэлийг хуримтлуулах, хүү тооцох, мэдээлэх;
7. Эрүүл мэндийн даатгалд иргэдийг даатгаж, гэрчилгээ олгох, баталгаажуулах, мэдээллийн сан бүрдүүлэх; 8. Монгол Улсын “Нийгмийн даатгалын тухай” хуулийн хэрэгжилт, ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл ногдуулалт, төлөлт, даатгуулагчдын нийгмийн баталгаа хангагдаж байгаа байдалд хийсэн хяналт шалгалтын мэдээлэл; 9. Ажил олгогч, даатгуулагчдын шимтгэл ногдуулалт, төлөлтийн талаар гаргасан өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлт;
10. Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтийн (НД-7, НД-8) тайлан тооцооны архивын материал бүрдүүлэх;
11. Иргэдийн тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хүсэлтэд зөвлөгөө өгөх;
12. Тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн материал бүрдүүлэх, тэтгэвэр тогтоох, тэтгэврийн дэвтэр олгох, тэтгэвэр олголтын үйлчилгээ;
13. Тэтгэвэр авагчдын тэтгэвэр олгох нэрсийн жагсаалт /файл/-ыг банкинд хүргэх, хяналт тавих;
14. Тэжээгчээ алдсаны болон тахир дутуугийн тэтгэвэр олголтын үйлчилгээ;
15. Тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сараас дээш хугацаанд ажилласан жилийг тооцож, тэтгэврийг өөрчлөн тогтоох;
16. Тэтгэвэр авагчдын ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, хянаж шийдвэрлэх;
17. Өөрийн биеэр тэтгэвэр авч чадахгүй байгаа иргэдийн итгэмжлэгдсэн хүнд итгэмжлэл олгож үйлчлэх;
18. Тэтгэврийн эрх зогсоогдсон тэтгэвэр авагчийн хувийн хэргийг архивын нэгж бүрдүүлэн архивт шилжүүлэн өгч байх;
19. Тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоолтын үндэслэл, хувийн хэргийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын байдалд дотоод хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг тухай бүр засч залруулах арга хэмжээ авах;
20. Даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг эмнэлгийн хуудсыг үндэслэн олгох;
21. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг эмнэлгийн хуудсыг үндэслэн олгох;
22. Даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг эмнэлгийн хуудсыг үндэслэн олгох;
23. Даатгуулагчид хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөрийг холбогдох баримтыг үндэслэн олгох; 24. Даатгуулагчид рашаан сувиллын зардлыг холбогдох баримтыг үндэслэн олгох;
25. Даатгуулагч рашаан сувилалд очих, ирэх унааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн олгох;
26. Ажлаас чөлөөлөгдсөн даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг олгох; 27. Ажилгүй даатгуулагчид сургалтын төлбөрийг олгох;
28. Даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний болон амбулаториор үйлчлүүлсний, сувилалд сувилуулсны төлбөрийг олгох;
29. Даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгосон эмийн зардлыг олгох;
30. Эмчилгээний болон сувиллын зардал, эмийн үнийн хөнгөлөлтийг тооцож олгосон даатгуулагчдын мэдээллийг бүрдүүлэх, хяналт тавих;
31. Иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын талаар архивын лавлагаа, мэдээллээр үйлчлэх; Үүнд:
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа
• Тэтгэвэр, тэтгэмжийн талаарх лавлагаа
• Эрүүл мэндийн даатгалын талаарх лавлагаа
32. Нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даатгуулагчдын хөдөлмөрийн чадвар алдалтыг шинээр тогтоох, хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх үйлчилгээ;
33. Ажил олгогч, иргэд, даатгуулагчийн гаргасан гомдлыг нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх үйлчилгээ;
34. Нийгмийн даатгалын байгууллага, ажилтнаас ажил олгогч, иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ;

No comments:

Post a Comment