Saturday, November 7, 2009

мөнгө хадгалж сурмаар байна уу

Мөнгө хадгална гэдэг бол хувь хүний санхүүгээ төлөвлөж болох үндсэн арга хэмжээ юм. Ингэж төлөвлөснөөр санхүүгийн амжилтанд хүрч болно. Бид ихэнхдээ мөнгөө хадгалах талаар төлөвлөгөөгүй байдаг нь биднийг санхүүгийн хүндрэлд оруулдаг байна.
Тиймээс ингэж төлөвлөхгүйгээр та санхүүгийн зорилгоо биелүүлж, санхүүгийн аюулгүй байдлаа бий болгоно гэдэг хэцүү юм.
Мөнгө хадгалахын тулд нэмэлт мөнгөтэй байх ёстой гэдэг нийтлэл бодол хүмүүсийн дунд байдаг. Гэтэл үрэх мөнгөө төлөвлөснөөр мөнгө хадгалах боломж байдаг. Хэрвээ танд илүү мөнгө байхгүй учир мөнгөө хадгалах боломжгүй гэж бодож байвал одоо доорх зүйл танд мөнгө хадгалахын нууцыг хэлж өгнө.

Эхлээд та богино болон урт хугацааны санхүүгийн зорилтуудыг дэвшүүлэх хэрэгтэй. Жишээ нь машин эсвэл байшин худалдаж авах ч юм уу.
Тэр зорилгоо биелүүлэх цаг болон мөнгөнийхөө хэмжээг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Та яг юунд мөнгөө хадгалж байгаагаа мэдсэнээр илүү идэвхтэй байх болно. Гэхдээ таны бичсэн зорилго зорилт чинь зүгээр нэг бичсэн мөрөөдөл биш гэдгийг санаарай.
Эхлээд тусдаа банкны данс нээх хэрэгтэй. Та хэрвээ хадгаламж болон тогтмол чекийн дансаа хольж хутгах юм бол хэзээ ч буцааж төлж чадахгүй юм болно. Та ингэж дансаа тусад нь байлгах нь ирээдүйдээ нөөцөлж байгаа шүү гэдгийг чинь сануулж байх зорилготой юм. Тэр тусмаа мөнгөө ихсэж байгаагаа харах нь танд маш сайхан мэдрэмж төрүүлж, урам зориг өгөх болно.
Хэрвээ яг одоо танд зарцуулах мөнгөө тооцоолсон төсөв байхгүй байгаа бол яг одооноос эхэл. Та жилд хэдэн мянган доллар, хэдэн сая доллар олдог байх нь хамаагүй , хамгийн гол нь төсөвтэй байх ёстой.
Хадгаламжаа зохиохдоо нийт орлогоосоо авах хувийг нь шийдээрэй. 10% бол эхлэж байгаа хүмүүст зүгээр. Гэхдээ та төсвөө гаргаад, зарцуулах мөнгөө тооцоолоод яагаад ч 10% болж чадахгүй байвал 8%, эсвэл 5% аас эхэлж болно.
Хэрвээ боломжтой бол ажилчин эсвэл эхнэр юм уу нөхрөөсөө сар бүр тогтмол хэмжээний мөнгийг цекнээс чинь авж хадгаламжруугаа ч хийлгүүлж болно. Танд мэдэгдэхгүйгээр энэ бүхэн болвол амар байж болох юм. Хадгаламжруугаа мөнгө шилжүүлэх нь тамхинаас гарах гэж хичээж буй хэн нэгэнд карманд нь тамхи хийж өгөөд татахгүй байх гэж найдахтай адил юм. Яагаад та өөрөө ингэж болохгүй гэж?

Хэрвээ танд ямар нэг санамсаргүй байдлаар мөнгө орж ирэх юм бол ихэнхийг нь шууд хадгаламжруугаа хийж бай. Бонусууд, цалингийн нэмэгдэл, татварын буцаалт, илүү цаг ажилласны төлбөр, хоббинуудаас чинь орж ирсэн орлого, талбайн худалдаа, болон бусад гэнэтийн орлогуудаа шууд дансандаа хийх нь танаас ямар нэг хэрэглээгээ хасахгүйгээр хадгаламжаа нэмэгдүүлэх боломжийг олгох болно.
Хэрвээ аргагүй нөхцөлд хадгаламжаасаа хэрэглэх хэрэгтэй болвол түүнийгээ зээл гэж бодон буцаан төлөх талаар хуваарь төлөвлөгөө гаргаарай.
Тэгэхээр нууц нь ямар нэг ид шидийн зүйл биш юм. Одоо л төлөвлөж эхлэхэд л оршино.

No comments:

Post a Comment