Friday, November 20, 2009

Халтиргааг арилгах элс, давсны нөөц хангалттай


Цас орж, хотын гудамж талбай хаа сайгүй л халтиргаа ихтэй байна. Халтиргааг арилгах элс, давсны нөөц нийслэлд ямар байгаа бол? Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.

-Бага зэргийн цас орлоо гэхэд хот  халтиргаандаа дарагдчих юм. Элс, давсны нөөцлөлт ямар байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 370 шоо метр элс 190 тонн давс, 110 тонн цас арилгах бодисын нөөцтэй байсан. Өчигдөр орсон цаснаар 36.7 тонн давс, хоёр шоо метр элс, 2-бтонн бодисыг хэрэглэлээ. Нийслэлийн нийт 54 гудамж, зам талбайн халтиргааг арилгасан.
-Үлдсэн нөөц өвлийн улиралд хүрэлцэх үү?
-Өвлийн дунд үе хүртэл хүрэлцэнэ. Элс, давсны нөөцийг цаашид нэмэгдүүлнэ.
-Өнгөрсөн оноос урд хөршөөс тусгай бодис оруулж ирэн зам талбайн халтиргааг арилгаж эхэлсэн. Энэ жил уг бодисыг хангалттай нөөцлөв үү?
-Боломжийн хэмжээнд нөөцөлсөн. Нийслэлийн гол гол зам, хамгийн их халтиргаа гулгаа үүссэн газарт уг тусгай бодисыг цацах юм.

No comments:

Post a Comment