Monday, November 23, 2009

Бюрократизмын тухай миний бодол

ӨАРИЙН ЗАХИРГААНАС НИЙТИЙН ЗАХИРГАА РУУ
Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу шилжих нь
                -бодлого хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог идэвхижүүлэх
               -төрийн шинэтгэл хийх
               - брюкратизмыг халах
               -авилгалыг устгах1 зэрэг олон талын ач холбогдолтой билээ.Босоо тогтолцоот төрийн захиргаанаас хэвтээ тогтолцоот нийтийн захиргаа руу шилжих нь өнөөдөр бидний амин чухал асуудал болоод байна.Гэвч үүнийг төр эрх зүйн хувьд баталгаажуулж   өгөхгүй бол олон арван жил нийгэмд бугшин оршисоор ирсэн , Төрөхөөсөө төрөө дээдлэж ирсэн миний ард түмний сэтгэл зүйд ихээхэн хол хөндий байгаа юм..
Би үйлчлүүлэгч гэдгээ сайтар  ухаарч үйлчлүүлэгчийн эрх үүргийг мэддэг байх нь гол шалгуур гэж үздэг.Н ийтийн захиргаанд ш илжих тухай хичнээн ярьж бичээд ч энэ тал дээр ард иргэдийн мэдлэгийн хүрээ, гэгээрлийн ач холбогдолыг шийдэхгүйгээр ямарч амжилтанд хүрэхгүй.
            Төрийн захиргаа, нийтийн захиргаа руу шилжих гэдэг нь төрийн удирдлагаас гарч бүгдийг нийтийн  гэдэг нэрийн дор хавтгайруулахын  нэр биш гэж үзэж байна.Зөв шударга тогтолцоот төр нь шилдэг удирдагч байж ард иргэд нь үнэнч шударгаар , үйлчлүүлэгчийн байр сууриа илэрхийлэх  явдал юм.
 Байгууллагын стандартыг боловсруулан чиг үүргийг нийтэд тодорхой тодорхойлж өгвөл үйлчлүүлэгч эргээд хяналт тавих боломжтой 2 болох талтай
Нийтийн захиргааны үндсэн зорилго нь иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд оршиж байгаа юм.Сүүлийн үед “нэг цонхны үйлчилгээ” гэх мэт дорвитой алхамууд хийгдэж л байна.Иргэдэд шийдвэр гаргахад оролцох оролцоог нэмэгдүүлэх өөрийн эрх ашгийн төлөө тэмцэх сэтгэл хангамжийн баталгаа болж  байх ёстой. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай  хуулийн 16-ын 1-З-д3 “хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон асуудлаар хууль тогтоомжийн биелэлтийг шалгах , мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран үзлэг шалгалт явуулах”... гэж заасан байдаг. Үүнд урьдчилан шалгах хянах гэдгийг олон нийтийн оролцоотой шийдмээр байгаа юм.Гэтэл энэ нь хангалттай биш байгаа юм.Наад зах нь манай иргэд бараа  авахдаа хугацааг нь шалгаад авчихдаггүй. Нэг  цөөн хэсэг нь хугацаа дууссаныг мэдсэн ч мэдээлэл хийдэггүй,оролцдог ч үгүй.Яагаад .Энэ нь өнөөгийн нөхцөлд хий дэмий цаг үрсэн асуудал болдог.
Үүнээс дүгнэж үзэхэд нийтийн захиргаа нь иргэдэд шууд  хүрч чаддагүй цаасан дээрх хийрхэл гэдэг нь харагдаж байна.. .    

No comments:

Post a Comment