Friday, November 20, 2009

амьдрал бол амт юм

Алиман сартай шөнөөр
Алтан цартай аягандаа
Мөрөөдөл хүслээ шивнэн
Мөнхийн рашаан шимье ээ
 
Нэг халбага жаргал дээр
Нэмж хайраар сүлээд
Дарсаа хүртэхийн урьд
Давсаа бүү мартаарай
 
Зовлонд бүгд дургүйч гэсэн
Зоргоор ихийг амсахгүйн тул
Чинагш санаж явъя хэмээж
Чимхийн төдийг хийгээрэй
 
Амьдрал бол амт юм аа

No comments:

Post a Comment