Tuesday, November 3, 2009

С.Ламбаагийн суудлыг биш иргэдийнхээ амь насыг хайрлая

Улс орнууд өөр өөрийн аргаар гахайн томуутай тэмцэж байна. ОХУ-д хэсэгчилсэн хөл хориог шуурхай тогтоосон бол АНУ-д 1 сая хvн тутмын 64 нь вирусын халдвар авсан учраас Онц байдал зарлалаа.
Харин манайх нэг сая хvн тутамд 300 орчим хvн H1N1-ээр өвдсөн ч ЭМЯ, харьяа байгууллагын албан тушаалтнууд зөвхөн өөрсдийгөө өмгөөлж, хамгаалсан мэдэгдэл хийхэд хамаг цагаа зарцуулж байна. Америкт явуулын эмнэлгvvдийг олноор ажиллуулж эхэлжээ. Өвчтөн эмнэлэгт ирэх биш өвдсөн хvн дээр эмнэлэг нь өөрөө очдог, тэгснээр тархалтыг газар авахуулахгvй хумих аргад шилжчихлээ. Бээжин хиймэл цас оруулж байна. Агаар чийгшvvлэх нь ханиадыг дарах бас нэг хvчин зvйл гэж vзжээ. Урд хөршид 46000 хун өвдсөн ч 75 хувийг нь эдгээж нийт нас баралтын тоо зургаа байна. Хятадын Ерөнхий сайд улс орныхоо эрvvл мэндийн салбарт зарчмын өөрчлөлт буюу хувьсгал хийх хэрэгтэйг онцолж, зөвхөн амлаад зогсохгvй шинэчлэлээ хийгээд эхэлчихжээ. БНХАУ,ОХУ аль аль нь вакцины vйлдвэртэй, оношлогооны төвvvдтэй. Харин манай Эрvvл мэндийн сайд "Халуурсан өвчтөндөө байгууллагууд тав хоногийн цалинтай чөлөө олгоорой" гэж гуйв. Гахайн томуутай тэмцэж байгаа Монгол сайдын монгол арга ийм байна. Цар тахлын дэгдэлт Монголын эрvvл мэндийн салбар, тvvний удирдлагад дvн тавьлаа. Манайд ДЭМБ-аас өгөх тусламжийн вакцин ирэх хугацаа бvтэн сараар хойшилж 12 дугаар сард ирж магадгvй болов. Хэрэв яам, сайд худал хэлээгvй бол шvv дээ. Өмнө нь энэ хугацааг арваннэгдvгээр cap гэж зарласан, тэр нь талаар болсон учраас итгэл муутай байна. Хэрэв өвчлөгсдийн тоог дарагдуулалгvйгээр vнэн зөв мэдээлж байгаа бол өнөөдөр Монголд гахайн томуугийн вирусээр халдварласан хvний тоо 736 боллоо. 14 дэх аймгаар Архангай нэмэгдлээ.

No comments:

Post a Comment