Friday, November 20, 2009

Хэрхэн 3 сая $-г 6 жилийн дотор vрэн таран хийх вэ?



Хvн бvхэн л баян болохыг хvсдэг гэвч гэнэт баяжих зарим хvнд зохидоггvй бололтой.Vvний томоохон жишээ бол сугалаагаар 3 сая доллар хожчихоод vvнийгээ 6 жилийн дотор vрж дуусгасан Callie Rogers юм.


Уг нь бол хvн гэнэтийн их мєнгє сугалаагаар хожвол азтай хvний тоонд зvй ёсоор орох бєгєєд амьдрал нь орвонгоороо єєрчлєгдєн сайжрах нь ойлгомжтой юм. Гэвч зарим тохиолдол энэ бvхэн бvvр ч муугаар эргэх боломжтой аж.
Английн иргэн Callie хэдэн жилийн ємнє сугалаагаар их хэмжээний мєнгє /3 сая доллар/ гэнэт хожсон ч тэр vедээ 16 хан настай байсан болоод ч тэрvv мєнгєє хайр гамгvй vрсэнээс одоо хэцvvхэн байдалд ороод байгаа аж.

Тэрээр хожсон мєнгєє маш их хэмжээний хар тамхи, шоу цэнгээн, тєрєл бvрийн машин авах хєх томруулах мэс ажилбар болон нэртэй загвар зохион бvтээгчийн хувцсанд 730,000 доллар зарцуулах зэргээр хайр найргvй цацаж орхисон байна.
Тэрээр дараа нь сонинд єгсєн ярилцлагандаа “Би vнэхээр хэзээ ч сугалаагаар мєнгє хожоогvй ч болоосой гэж боддог” гэжээ.Тvvнд одоо мєнгєнєєс нь ердєє л 32,000 доллар vлдсэн байна.

Vнэндээ бол гэнэтийн олдсон их мєнгє эзэндээ аз жаргал авчирах нь цєєхєн байдгийн жишээ энэ бололтой. Сугалаагаар мєнгє хожигчдын ихэнх нь эцэстээ стрест автах болон vvнээсээ шалтгаалан гэр бvл салах, эсвэл буруу хєрєнгє оруулалт хийснээс болж бvх зvйлээ нэг мєсєн алддаг байна. Цєєхєн хэд нь шуналтай хамаатан садангуудын гарт vрэгдэж дуусдаг аж.

Callie бол их мєнгє хожоод тvvнийгээ буруу зарцуулж тvvнээсээ болж хvнд байдалд орсон анхны хvн биш бєгєєд сугалаагаар ихийг хожсон ч дараа нь тvvнээсээ ихийг алдаж мєнгє хожоогvй байсан ч болоосой хэмээн бодох нь олонтoй байдаг аж.

No comments:

Post a Comment