Monday, November 23, 2009

Хятадууд 2010 онд болох роботуудын тэмцээнийг зохион байгуулна


Жолоодох бол мэдээж хориотой.
Энэ үйл явдалд дэлхийн шилдэг 100 гаруй их дээд сургуулиудаас хамгийн сайн өрсөлдөгч роботууд оролцуулна гэж зохион байгуулагч зарласан. Тус хотын технологийн хүрээлэнд уг тэмцээн болохоор товложээ. Технологийн хүрээлэнгийн Профессор Хонг Ройбин хэлэхдээ энэ тэмцээнээр дамжуулж роботуудыг улам илүү уян хатан болгон бүтээх, түүний ашиглалтыг илүү өргөн болгох үүднээс энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа. Үүнд ивээн тэтгэгч байгууллагууд их л хэрэгтэй байгаа. Санхүүжилт бол чухал шүү дээ гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ.
Бас RoboGames гэх тэмцээн нь жил ирэх тусам роботуудын спортын төрлийн үе шатыг нэгээр нэмж байгаа тэмцээн. Роботууд хоорондоо хөл бөмбөг, сумо, нохой зодоон гэх мэт олон уралдаан тэмцээнээс гадна хамгийн авсаархан, ухаалаг, чадварлаг гэх мэт чадварыг нь үнэлэх олон олон шалгаруулалттай. Ямар ч хэлбэрийн роботууд оролцож болно. Роботууд маань аль хэдийнээ өөрсдийн гэсэн дэлхийн цом медалтай байгаа.
Энэ жил буюу 2009 оны 6 сарын 12-14нд 6 дахь удаагаа зохион байгуулсан ба 620 зохион бүтээгч нарын 403 робот бүртгүүлсний 395 нь тэнцэж оролцжээ. Энэ тэмцээнээр АНУ илт давуугаар алт 31, мөнгө 30, хүрэл 24 нийт 85 медал авснаар дэлхийд робот үйлвэрлэгчээрээ номер нэг гэдгээ дахин дахин баталж байна. Энэ тэмцээн бүх төрлийн инженерүүд болон техник сонирхогчдийн хүсэн хүлээдэг тэмцээний нэг гэдэг нь маргашгүй. Удахгүй 7 дахь тэмцээн нь 2010 оны 4н сарын 23-25ны хооронд Файркордын Сан Мэтойд энэ уралдаан маань болно.

No comments:

Post a Comment