Monday, November 23, 2009

2009 оны 10 сарын байдлаар гадаад худалдааны эргэлт

 Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт  2009 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар 2936.7 сая ам.доллар, үүнээс экспорт 1369.9 сая ам.доллар, импорт 1566.8 сая ам.доллар боллоо.
 
   Гадаад худалдааны тэнцэл  2009 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар 196.9 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
    Нийт экспортод  зэсийн баяжмал 25.5 хувийг, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 19.0 хувийг, нүүрс 16.2 хувийг, цайрын хүдэр, баяжмал 6.0 хувийг, боловсруулаагүй нефть 5.2 хувийг, төмрийн хүдэр 3.9 хувийг, самнасан ноолуур тус бүр 3.7 хувийг, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.4 хувийг, үлдсэн 18.1 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
   1 т зэсийн баяжмалын үнэ 2009 оны эхний 9 сарын дунджаар 744.2 ам.доллар байсан бол 2009 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар дунджаар 764.5 ам.доллар болж,  эхний 9 сарын дунджаас 20.4 ам.доллар буюу 2.7 хувиар өслөө.
   Автобензиний импорт 2009 оны эхний 9 сараас биет хэмжээ 10.3 мянган тонн, үнийн дүн нь 8.9 сая ам.доллараар; гурилын импортын биет хэмжээ 1.9 мянган тонн, үнийн дүн 0.5 сая ам.доллараар; суудлын автомашины импортын биет хэмжээ 325 ширхэг, үнийн дүн 1.6 сая ам.доллараар тус тус өссөн байна...

No comments:

Post a Comment