Showing posts with label Л.Анар-Эрдэнэ. Show all posts
Showing posts with label Л.Анар-Эрдэнэ. Show all posts

Tuesday, November 24, 2009

Ц.Мянганбаяр покер тоглож, Б.Наранхvv тєрийн ордоноор сэлгvvцэж явна

Єнгєрсєн оны дундуур "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяр ба тvvний нєхєд "Зоос" банкнаас 60 орчим тэрбум тєгрєг зээлжээ. Гэвч зээлдэгчид авсан єдєр
байхад тєлєх єдєр байдаг гэдгийг мартсанаас туе банк дам Одоо "Зоос"-тєрийн мэдэлийнх болох нь тодорхой болов.

Далан зургаагийн далан зургаа

Єнгєрсєн цаг vеийн тєвлєрсєн тєлєвлєгєєт нийгэмд жилд хоёрхон удаа улсын тєсєв тєлєвлєгєєг хэлэлцэхээр Ардын их хурлын 200 гаруй депутат долоо хоногийн хугацаатай нийслэлд ирж чуулаад тардаг байжээ.

Монгол Улс ''Транспэрэнси интернэшнл''-ийн толинд таагvй дvрс vлдээлээ

Монгол Улсын авлигатай хийх тэмцэл сvvлийн жилvvдэд тун овоо яваа гэж бодож байлаа. Манайх НVБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн, Авлигын эсрэг хуулиа баталчихсан, хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар ажиллаад эхэлчихсэн, авлигатай тэмцэх хvсэл зоригоо илэрхийлж байна.Авлигын хэрэгт холбогдсон гэх хvмvvсийг нэр заан зарлаж гэм бурууг нь хvлээлгэсэн нь цєєнгvй.

Monday, November 23, 2009

Ардчилал нь ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм. А.Линкольн

Өнөөдөр Монгол орны нийтийг хамарсан халуун сэдвүүдийн нэг бол Хүний томуугийн H1N1 вирус болоод байна. Гадаадын хэд хэдэн орон, дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэгээс томуугийн вирусын эсрэг вакциныг ирүүлэхээр ярилцаж байгаа гэх боловч одоогоор Монголд орж ирсэн нь лав алга. (2009.11.14) Гэсэн хэдий ч Монгол улсын Засгийн газар энэ вакцинд зориулж нийтийн мөнгөнөөс зарцуулахаар шийдвэрлэжээ.

Public administration (орчуулга)

Нийтийн захиргаа 1

Нийтийн захиргаа нь Засгийн газрын үйл ажиллагааны гол асуудал юм. Энэ нь маш том орон зайг эзлэх ба нэлээд төвөгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад Нийтийн захиргаа нь бодит амьдралын бүхий л үзэл бодлыг илэрхийлэхэд үйл ажиллагааг чиглүүлдэг байна.

Ардчиллын төлөв байдал

Монгол орон 1992 оны шинэ үндсэн хуулиа баталсанаар Ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих хос шилжилтийг эхлүүлсэн билээ. Хэдийгээр эхлүүлнэ гэдэг нь сайн хэрэг боловч өнөөгийн (өнөөдрөөс) өнцгөөс харахад энэхүү шилжилт хэт удаан, иргэдийн санаанд хүрэхгүй байгаа байдал аль ч судалгааны байгууллагаас авсан судалгаанаас харагддаг нь харамсалтай.

Орчуулга (манайхаан татаад аваарай)

Хайр гэж юу вэ?
Колумбын их сургуулийн сэтгэл мэдрэлийн туслах професор, доктор Майкал Р.Лайбовид хайр, хайртай болох нь манай уураг тархи судлалын ухаанд багтддаг. Доктор Лайбовидийн ”хайрын хувилахуйн ухаан” номонд бие махбодын үүрэг бөгөөд бидний мэдрэхүйн хоорондын ялгааг тусгасан байдаг. Доктор Лайбовид хүмүүсийн сонинд өгсөн ярилцлагаас хайрын тухай нервийн байдлыг хэлэлцэн үзжээ.

ТӨГСГӨЛИЙН ҮГ

Санниковын Газрын дээгүүр Го°юнов, түүний нөхдийн аялсан адал сонин түүхийг залуу уншигч та уншиж танилцаад “Умард туйлын тэнгисийн дунд алдарсан ийм газар үнэхээр байдаг юм уу, энэ ном чинь шинжлэх ухаан уран зөгнөлийн роман юм байгаа биз дээ?”… гэж асууж болох юм.
Уншигчийн энЅ асуултад: ийм үл мэдэгдэх газар дээрх аяллыг үнэндээ санаанаас зохиосон юм гэж зохиогч хариулна.
Санниковын Газар гэж одоо байна уу, үгүй юу? гэсэн асуултыг зөвлөлтийн Арктикийн шинэ судалгаа нэгэнт шийдвэрлэж: Санников, Толль нарын ажигласнаар ийм газар зуу гаруй жил оршин тогтож байгаад саяхан алга болсныг тодорхойлжээ. Манай туйлын шинжээчдийн судлан шинжилсэн Мөсөн далайн дорнод хэсэгт олон хөвмөл арал олджээ. Мөсөн далайд хөвмөл мөсөн арал байдаг тухай 1899 онд адмирал С.О.Макаровын хийсэн ажиглалт дүгнэлтийг зөвлөлтий эрдэмтдийн шинэ судаогаа баталлаа. Адмирал Макаров Шпицберген гэдэг том арлаас хойт зүг хөвж явахдаа тэнгисийн мөсөн дунд үл мэдэгдэх нэгэн арал харжээ. Адмиралыг дагалдан явсан хүмүүс тэр арал дээр том том үхэр чулуу, хайрга олж үзэж, мөс нь тэнгисийнх биш, давсгүй цэнгэг усных болохыг мэдэж авчээ. Энэ нь мөстөлтийн хязгаар болсон Шпицберген арлаас тасран урсаж ирсэн асар том мөсөн уул гэж Макаров тогтоосон байна.
Тэнгист урсан орж ирсэн мөсөн гол бүхий уулархаг мөс ханзрахад усргал даган нэг газраас нөгөө газар луу нүүн хөвдөг байна. Жишээ нь 1939 онд Генриэтта арлаас хойт зүгт хоёр том мөсөн уул ажиглагджээ. 1946,1948, 1950 онд зөвлөлтийн нисэгчид өндөр өргөрөгт нэлээн том талбай бүхий гурван хөвмөл мөсөн арал нээжээ. Тэр арлууд дээр мөсөн толгод, уул, мөс цас хайл х үед үүссэн гол горхи, нуур, асар том үхэр чулуу байгааг нисэгчид олж харжээ. Энэ хөвмөл мөсөн уулс Франц-Иосифын Газар, Умард газар, Канадын олтригоос элтрэн тасарч, хайлан хайлтлаа хэдэн жилээр тэнгисийн урсгал даган хөвдөг байна гэж зөвлөлтийн эрдэмтэд нотолсон байна.
Санниковын Газар ч гэсэн Умард Газрын аль нэг мөстөлтөөс гарсан салсан мөсөн уул байсан байж магадгүй. Тэгээд Новосибирийн отлригоос хойшихноо гүехэн тэнгист газардаж дал гаруй жил нэг байрандаа зогсонги байсан учраас 1811 онд Яков Санников энэ арлыг Тогтоот арлаас баруун хойно бхйхыг нь олж харж, 1886 онд Эуард Толль цэлмэг өдөр мөн тэр газар хавтгай оройтой дөрвөн ширэ уул, энэ уулс руу зүүн талаас нь нийлсэн намхан салбар бхйыг тодхон харжээ. Хоёр ажиглагч орйолцоо газар өөр өөр үед үүсэн тогтсон хоёр өөр арал харсан байж ч болох юм.

АКАДеМИЧИЙНД ДАХИН ЗОЧЛОВ

Жуулчид Никифоровын байшинд бүтэн долоо хоног амарч замын алжаал тайлав. Тэд өндийн босож ирчихээд л эргэж унтаад байлаа. Туйлын шөнө, дангинам хүйтэн хоёрт ер нь тэр сууринд ажил төрөл хийх хүн гэж бараг байсангүй.
Цасанд дарагдсан хориодхон навтгар байшин бүхий Хасагийн гацаа юм үзээгүй гэнэн хонгор Аннуирт их л том орон газар мэт санагджээ. Аннуир анх удаа дээвэртэй байшин, зуух яндан, ширээ сандал үзэж, газар дээр хэвтэхгүй, өвдөг дээрээ суухгүй бхйхын гайхамшгийг эдлэн энэ бүхэнд дасах нь бас ч тийм санаан зоргоор болохгүй байв.

МӨС ДАМЖИЖ ТЭНГИСИЙГ ТУУЛАВ

Жуулчид долоо хоногийн турш дорно зүг замнан тэнгис гатлах найдвартай газар хайсан боловч хааягүй л мөс хэврэг хэвээрээ ажээ. Зун нэгэнт шувтарч дулаан, хүйтэн өдөр ээлжлэх цаг ирсэн хэдий ч тэнгис хадаалах нь бүү хэл, зарим газраа хайлж сэмэрсэн хуучих мөсийг ч нөхөн сэлбэж амжаагүй бхйв. Өвөл болохыг хүлээх аргагүй байлаа. Гагцхүү Беннетт арал дээр л өвлиийг хүлээх боломжтой байв. Юу гэвэл тэнд Толлийн бөарьсан оромж байгаагаас гадна, эрэг орчмоос түлшний мод түүж, цагаан баавгай, цаа буга ангаж хүнсээ нөхөн базаах боломж байгаа юм. Азаар Санниковын Газар энэ арал хоёрын хоорондох мөн энэ зун хэмхрээгүй байсан тул жуулчид хойгуураа жаахан тойросхийгээд арав дахь хоног дээрэ арал дээр хүрэв. Энэ нь цагаа олсон явдал болов. Яагаад гэвэл Никифоровын нөөцөөс авсан нохойн хоол дуусаж, гурав дахь хоногтоо түлш тасран гал алдаад байсан аж.

ҮХЛИЙН ДАВААН ДЭЭР

Горохов буудчихангуутаа эргэж гүйв. Онкилонууд самгардаад нэг хэсэгтээ саатна. Тэгээд ч харанхуй болж байгаа болохоор нуугдах бололцоо олгоно гж тэрбээр тооцоолжээ. Бутан дундуур гүйсээр өдрийнхөө ирсэн жим рүү орж, нөгөө эд ютс, нохойгоо орхисон улиангарыг олтл®о зогсолтгүй гүйв. Хэрэв араас хөөвөл хоол хүнс, дулаан хөнжилдөө залгасан тул энэ модны дээр сууж хонох нь зөв гэж шийдлээ. Юу гэвч цааш ачаатай түргэн явж чадахгүй, ус хүртэл өлхөн хоёр километр зай байлаа.

БӨӨГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ

Горохов сувгаас гарч ойн гүн рүү ороод талбайн зүгээс болон суваг талаас усны урсгал ихэд сулран тогтонгишсон газар очиж завиа модноос аргамжиж хөнжлөөр хучин хэвтвэл усны долгионд бүүвэйлэгдэн дорхноо унтаад өгчээ.
Удтал унтаад Цоохондойг улихад сэрээд харвал усны төвшин шөнө нэмэгдсээр завь нь өргөн модны мөчирт хүрэх шахсан байв. Нохойг бүр хөдөлж чадахгүй болтол нь шахжээ. Нохойгоо суллахын тулд хутга хэрэглэж, хэд хэдэн мөчир огтолж тайрахад хүрэв. Горохов усны гүнийг хэмжих гээд ёроолыг тэмтэрч үл чадлаа. Сэлүүрийн урт дээр гар нэмээд хоёр метр гэж бодоход ус их нэмэгджээ.

ОРГОСОН НЬ

Горохов үдшийн бүрийгээр өөрийн орны толгойн тушаа газар гэрийн гадаах ширгийг ховхолж аваад энэ нүхийЈ цасаар бөглөж далдлав. Одоо хэдхэн нарийн мод сугалаад л үүр цүүрээр хамаг амьтан нойронд дарагдах үед харуул хүртэл үүрэглэх цагаар нүхээрээ сэмхэн гарч болох болсон байлаа. Горохов Ракуг Аннуираас жишээ аваад өөртэйгээ цуг явна гэж найдаж байжээ. Үүргэвч бэлэн, Раку өвлийн хувцастайгаа бас л бэлэн гэж үзэв. Хөнжил гудас байрандаа үлдэх тул оргож боссоныг өглөө л мэднэ. Цоохондогй орхичихно. Мөрөөр хөөгөөд араач очно биз, гарсан нүхээ гаднаас нь бөглөж орхино гэж тооцоолов. Эмгэтэй хүний хос хоёр цана цасанд булж нөөцөлсөн тул онкилонуудыг мэдэх хооронд хол явчихна гэж боджээ.

ГОРОХОВЫН АДАЛ ЯВДАЛ

Нөхдийнхөө явсан өдөр Горохов их л орой босжээ.
- Аннуира хаачив аа? Шөнө цагаан илбэч нөхөр лүүгээ гүйснээс зайлахгүй Хорид байхад үг дуулсангүй шүү! гэх хүүхнүүдийн шуугианаар ая сэрсэн байна.
- Түүнийг очиж авчир! хэмээх Амнудакийн дуу хадав.
- Ирэхгүй гэвэл үснээс нь чирээд ирр! Гэж нэг хүүхэн үг нэмэрлэнэ.
Өнөө шөнө нөхөд нь явна гэж байсныг Горохов гэнэт санаад сэтгэл зовов. Яасан эсхийг нь мэдэхсэн гэхдээ яаран хувцаслажээ. Гэвч түүнийг хувааслаж амжаагүй байхад Аннуирын араас илгээсэн Аннуэн тэргүүтэй гурван хүүхэн эргэж ирээд,
- Гэр эзгүй байна. Аннуир ч алга, цагаан илбэч нар ч алга, ганц нохой үлджээ хэмээн гомдонгуй өгүүлжээ.

СҮЙРЭЛ

Нар жаргахын өмнө Горюнов Ордин хоёр хясааны орой дээр гарч бүхий л зунйы турш битүү ханан эрэг дотор нь ухаан бодол, нүднийхээ харааг хүртэл боогдуулан суусан энэ хотгорын гадна талд юу болж байгааг харахсан гэж хүсжээ. Санниковын Газрын урд энгэр зун гэж ерөөсөө болоогүй юм шиг битиүү цастай цавцайж, бэлээс цааш таван киломзтр хүртэл мөстэй тэнгист тулжээ. Мөснөөс цааш өмнө зүг тэнгэр газрын савслага хүртэл хөлгүй тэнгис мэлийж, тэр нэлэнхүй их усан дээгүүр хэсэг бусагхан мөс, бүхэл бүтэн мөсөн арал хөвж яваа үзэгдэнэ. Энэ их зурвас ус байдар завиар туулах аргагүй тул нэг бол хүйтний эрч чанагарч тэнгис хаадалахыг хүлээх, эсвэл эргийн мөс өмнө зүгт арай хол үргэлжлэн Тогоот аралд дөхүү очиж хоёр дахин явж болох байх гэсэн найдвар тавьж дорно зүг явах хоёрын нэгийг л шийдэх хэрэгтэй болж дээ.

ГАЗАР ДЭЭГҮҮР ХӨВСӨН НЬ

Ачаа багатай хөнгөн завь цагт арван километр худалж чадах тул гурван цаг яваад Амнундакийн бууц хүрч болохоор байв. Хотгорыг захалсан цэвэр усан зурвасаар хөвөхдөө эргийн хясаа дагасангүй, ойн захыг барьж явлаа. Яагаад гэвэл хурдтай яваад усан доогуурх чулуу мөргөвөл хөнгөн завиныхаа элгийг цөмлөж болох байв.
Хуурай навчис, модны мөчир, үсэн шавьж зайгүй хөвсөн булингарт усан дээгүүр байдар завь хөнгөн гулсана. Энэ газрыг хөрсөнд дээр олон жил хэвтэж байсан хамаг хог ийнхүү нэгэнт дээшээ хөвөн гарч ирээд ус бузарлан блингартуулж байгаа нь тэр. Горюнов хатгуур мод дүрж усны гүнийг байн байн хэмжинэ. Усны гүн метр илүү болж ирлээ.

ҮЕР

ЖуулЧид зун хайлснаас болоод улам ч уужим том болсон мөсөнагуй доторх Никифоровын майханд унтаж хоноод өглөөнөөс хунгарын далан дагуулан шат гаргах ажилд оров.
Тавуулаа шаргуу ажилласны чаар үдэш гэхэд мөргөцгийн талбай дээр гарч ирлээ. Энэ нь өргөөшөө дөрвөөс арван метр бөгөөд хунгараас хоёр тийш зуугаад метр үргэлжлэхдээ улам нарийссаар дөнгөж л аргаль угалз явдаг зөрөг төдий болдог аж. Түүний дагуу хамгийн нам газраа арван метр хана үргэлжилж, хааяагүй эгц бус, зарим газраа дэвсэг мөргөцөгтэй тул туршлагатай уулчин дамжаад гарчихаж болмоор юм. гэхдээ л нохой чарга гаргахын аргагүй дунд нь дахин шат хийх шаардлагатай, үелсэн хүрмэн чулуу тул тэр ч тийм айхтар ажил биш байлаа. Ямар ч л гэсэн бүтэн өдрийн ажил орохдог.

ОНКИЛОНЫ ДУНД БАЙСАН СҮҮЛЧИЙН ӨДРҮҮД

Маргааш өглөө нь гэхэд жуулчдын гайхлыг ихэд төрүүлсэн хоёр баримт мэдэгдэв. Юу гэвэл шөнө газар хөдөлж, дархан нуурын сав дахин усаар дүүрсэн байжээ. Нуурын ус дахин ундарсныг газар хөдөлснөөр тайлбарлаж болох боловч тэд яагаад газар хөдлөхийг мэддэггүй билээ? Асууж шалгаагаад байвал бүх хүнийг явсны дараа Амнундакийн газар гэрт үлдсэн хоёр өвгөн л газар хөдлөхийг мэдсэн гэнэ. Хоёр өвгөн дөнгөж зүүрмэглэж эхэлснээ сүрхий хүчтэй доргилтоос сэрээд гадагш гүйж гарсан боловч үл ялиг чичигнэж, бүх юм тайван байсан тул даарсандаа эргэж орсон байна.

ӨРГӨЛ ТАХИЛ

Маргааш нь жуулчид захын бууцыг дайраад гэртээ эртхэн буцаж ирэв. Толгойлогчийн гэрийн хажууд нэг вампу барьж ирсэн хөрш бууцны цэргүүдийг тойрон бөөн хүн зогсож байхыг харлаа.
Тэд өглөө анд гарахдаа буга хулгайлахаар тагнаж гэтсэн таван вампутай сүргээсээ холгүйхэн мөргөлджээ. Шууд гардан тулалдаж хоёр вампуг алаад хоёрыг нь алдаад шархадсан нэгийг нь харийн хүмүүст бэлэглэхээр авчирсан нь энэ ажээ. Жуулчид зэрлэг амьтны гавал яс, арьс үс, цуглуулдаг, сүүлчийн удаа мянган Утаат хөндий рүү явахдаа чононд бариулсан вампугийн яс, гавлыг түүж явсныг онкилонууд мэдэх тул энэ хэрэгт нь амьд вампу бүр ч хэрэгтэй гэж боджээ. Гараа ардаа хүлүүлж, жад сумны хэд хэдэн шархнаас нь цус дүүрсэн вампу хөл дээрээ тогтож ядан зогсоно. Вампуг бараг үзээгүй хүүхэд хүүхнүүд түүнийг тойрон шавжээ. Одоо тэд амьд вампуг ханатлаа харж авав.

ХАР ЦӨЛ

Үүр тэмдэгрэхийн үед гурван жуулчин Аннуиртэй дөрвүүлээ дулаан хувцаслан үүргэвч сав, буу зэвсгээ аваад замд гарлаа. Нуур үзэхээр явлаа, маргааш ирнэ, чамайг онкилонуудад өөрсдийнхөө буцаж ирэхийн барьцаа болгон үлдээлээ гэсэн бичиг Гороховт үлдээв. Хэдийгээр өтгөн манантай байсан ч аннуир алсын бууц хүрэх дөт зам олж дагуул гурван эрээ илтгэлтэй залж явлаа. Даарсандаа тэр дөрөв хурдан явав. Өвсөнд хяруу цан бууж зам дагуух нэгэн нуурын ус захаасаа зайртсан байлаа.